Миний нээсэн япон бүсгүйчүүд PDF Хэвлэ Имэйл
Аялал, Жуулчилал
2014-11-14, Баасан
Image 
 
Арлын Японд арван жил эрхэлж амьдарсны эцэст эх орондоо эргэж ирээд жил тойрох нь. Эрхэлж амьдарсан минь уянгын халил биш үнэн түүх юм. Их сургуульд бол япон оюутнууд хичээлийн хажуугаар нойроо хасан хөдөлмөрлөж төлдөг байр, сургалтын төлбөр зэргийг ард олных нь татвараас төлүүлээд эрх дураараа суралцдаг тэтгэлэгт оюутан байлаа. Дэлхийд хүндтэй сургуулийн шошгыг нь зүүж явахад олонх япончууд хүндэтгэж, биширч харьцахаас бус хэзээ ч ямар нэг байдлаар ялгаварлаж, гадуурхаж байсангүй. Төгсөөд ч сайхан хамт олонтой, хариуцлагатай ажил хийж хэдэн оныг үдсэний эцэст элэг зүрхнээс уяатай энхрий монгол нутгаа тэмцсэн билээ. Үүнийг сонсоод тэр өндөр хөгжилтэй оронд, тэр тусмаа өөрсдөөс нь ч давуу эрхтэй эрхэлж явсан юм бол шороотой, түгжрэлтэй, хэрүүлтэй, стресстэй Монголдоо хэцүүдэж байж таараа гэх хүн олон гарч мэднэ. Харин ч үгүй
 
 
Аялал Yosemite PDF Хэвлэ Имэйл
Аялал, Жуулчилал
2013-07-08, Даваа
Image 
 
Yosemite парк www.nps.gov/yose
 
Өөрийн оршин суудаг Калифорн мужийн үзэсгэлэнт газруудын талаар цувралаа Калифорний төдийгүй Америкийн бахархал болсон Дархан цаазат парк болох Yosemite /Ёосиймити гэж уншигдана/ үндэсний паркаар эхэлж байна. Хоорондоо хэдхэн цагийн зайтай дэлхийн хамгийн өндөр, аварга том моднууд бүхий ой мод, өгсүүлээд элсэн цөл, галт уул, далай эрэг, цэнгэг устай нуур, гоёмсог сайхан уул нурууд, алдарт виноны хөндийнүүд, дэлхийн жуулчдын урсгалыг сая саяар татах алдарт хотууд гээд л Калифорний үзэж харах, аялах газруудыг бүгдийг багтаах боломжгүй ч гол гол газруудын тухай өөрийн үзэж сонирхсон, аяллаас үүдсэн санаа бодлоос гадна бусад албан ёсны гарын авлагуудыг ашиглаж аль болохоор дэлгэрэнгүй хүргэхийг хичээх болно. Өөр мужаас аялахыг хүсч байгаа хүмүүсийн хувьд аялалаа төлөвлөхийн өмнө www.visitcalifornia.com сайтаас албан ёсны гарын авлага сэтгүүлийг харах, хэвлэж авах, эсвэл үнэгүйгээр захиалж шуудангаар аваарай /нэлээд хэд хоногийн өмнөөс/, мөн асууж лавлах, хоноглох, байрших газраар туслуулах хүсэлтээ Алтан мужийн найрсаг монголчууддаа хандаж тавибал тэд /бид/ дуртайяа та бүхэнд туслана гэдэгт миний бие итгэлтэй байна.
 
 
Орчин үед ямар хүн бензингүй болж машинаа зогсоодог байнаа? PDF Хэвлэ Имэйл
Аялал, Жуулчилал
2012-09-24, Даваа
Image 
 
Энэ гарчгийг хараад та бүхний толгойд бензин чинь дууслаа гээд анхааруулга өгөөд бэлээхэн гэрэл асаад өгч байхад бензин авахгүйгээр хэн тэгж тэнэгтэх вэ гэж бодол төрж байгаа биз. Өчигдөр орой манай нөхөр Манда чиний машины бензин дуусаад гэрэл чинь ассан шүү гэж анхааруулж байна. Ойр зуур гарахдаа мний машиныг унадаг юм л даа. Би, өө хэзээ асаа вэ гээд л өнгөрөөх гэтэл би ямар чам шиг гэрлээ асаатал давхидаг биш гээд авч өглөө. Үнэхээр ч би холын замд гарахын өмнө биш л бол гэрэл нь асахаас нь өмнө авдаггүй л дээ. Гэвч өнгөрсөн зун болсон явдал санаанд буугаад ирлээ. Idaho муж Buhl хотод өвөөгийнд очиж амарчихаад бид хэд гэр үрүүгээ давхиж явсан юм. Нийтдээ 8 цаг явахаас замын дунд Nevada муж дөнгөж орж ирээд давхиж явахад нь бензины зүүг харвал E үрүү дөхсөн харагдаж байна. Эрэгтэй хүнд машин барьж явахад нь юм зааж болохгүй дүрмийг зөрчөөд бензин дуусч байна шүү гээд хэлээд тавьчихлаа. Дуугарсангүй. Бодвол заалаа гээд дургүй байсан биз. Хурдны замаас гарсангүй давхисаар л байна. Дахиад юм хэлсэнгүй ээ.
 
 
 
Тегераны монгол айл PDF Хэвлэ Имэйл
Аялал, Жуулчилал
2012-02-18, Бямба
Image 
 
Би энэ эмэгтэйг үхлийг сөрсөн чин зоригт монгол бүсгүй хэмээн нэрлэнэ. Тегеран хотын оршин суугч Батмөнхийн Мөнгөнчимэгийг би яагаад алдаршуулах болов? Тэрээр 5 дугаар давхрын цонхноос цементэн зам дээр унаж хүнд бэртсэн, гэвч үхлийг сөрж амьд гарсан, Ираны сонин, ТВ-ээр энэ монгол  бүсгүйн тухай ихээхэн сенсаац дэгдээж, 5-р давхраас ойчоод  амьд үлдсэнийг нь эр зоригийн  гайхамшиг хэмээн тэд нэрлэж байх үед нь би 2010 онд эднийд очиж байсан юм.    
 
 
ТУРК ДЭХ МОНГОЛЧУУД ГУЙЛГА ГУЙХААС НААГУУР АМЬДАРЧ БАЙНА PDF Хэвлэ Имэйл
Аялал, Жуулчилал
2012-02-12, Ням
Image 
 
Дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшсан монголчууд хэрхэн амьдарч буй талаарх цуврал ярилцлагын эхлэлийг хүргэж байна. Туркийн Мармара мужийн Канакале хотод амьдардаг 37 настай Д.Марттай цахим шуудангаар холбогдон, ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу. Туркэд хэдэн жил амьдарч байна вэ. Таны амьдарч буй хотод хэчнээн монгол амьдарч байгаа вэ. Тэдний амьдрал ямаршуухан байдаг бол?
-Сайн. Сайн байна уу. Энд ирснээс хойш зургаа дахь шинэ жилийн баяраа сая тэмдэглэлээ. Миний амьдарч байгаа хотод 100 гаруй монгол хүн амьдардаг. Манай хот Туркийн боомт гэдэг утгаараа аялал жуулчлалын бүсэд хамаардаг тул олон орны иргэд байдаг гэхэд болно. Гадаадад гэдэг утгаараа л сэтгэл өег байдгаас биш дэлгүүр хэсээд, таалагдсан бүхнээ худалдаж аваад байхаар цалин авдаггүй. Үнэнийг хэлэхэд амьжиргаа маш тааруу.
 
 
Америкийг хөндлөн туулсан аялал. Эхний хэсэг. PDF Хэвлэ Имэйл
Аялал, Жуулчилал
2011-10-11, Мягмар
Image 
 
Америкийн аялан жуулчлах арвин уудам нутаг, үзэж харах үзэсгэлэнт олон газруудаар эртнээс зэхэн бэлтгэж энэ зун хөндлөн гулд аялаад ирсэн нэгэн гэр бүл аян замын сониноо уншигч тантай хуваалцаж байна. Энэ хүн бол Америкийн монголчууддаа хандан хэрэгтэй чухал зөвлөгөө зөвлөмжүүд олныг бичиж хэзээний эчнээ танил болсон Д.Баярсайхан бүсгүй билээ. Тэрээр энэ зун Сакраменто хотоос гэр бүлийн хамт машинаар гарч давхиад баруунаас зүүн эрэг хүртэл сар гаруй хугацаагаар аялан тойроод ирсэн юм. За ингээд аян замын сониноо дэлгэсэн цувралын эхний хэсгийг уншиж сонирхоно уу?
 
Манай гэрийхэн Америкийг тойрох аялалд гарахаар эртнээс төлөвлөж, бэлтгэж байгаад өнгөрсөн 6-р сард 23-д замдаа гарч энэхүү аялалд нийтдээ 37 өдрийг зарцуулсан юм. 
 
 
СОЛОНГОСЫГ ЗОРИХ ИДЭР ЗАЛУУСЫГ ЭХ ОРНООСОО УРВАСАНД ТООЦЪЁ PDF Хэвлэ Имэйл
Аялал, Жуулчилал
2011-08-12, Баасан
Image 
 
Сэгсгэр ч гэсэн ээж минь, сийм­хий ч гэсэн гэр минь гэдэг дээ. Энэ үгийг  эх орноо  голж харийг зоригс­дод хэлмээр бай­на. Сүүлийн хэдэн жил моод болсон Солонгост гэрээ­гээр ажиллана гэсэн нэр томьёотой боолын хөдөлмөр хийлгэхээр  хэ­дэн мянган залуусыг хом­роголон явуулах шалгалт гээч юм авах боллоо. Хийх ажил нь яах вэ. Хий­хээр явж буй залуус нь хайран байна. Манай залуус ч шөнө нойроо хугаслан Солонгосыг зо­рих урт дараалалд зогсох аж. 1990 онд картын ба­раанд дугаар­лаж байс­наас ч илүүтэй хэдэн арван метр урт дараалал бий болж, Солонгост очиж хар ажил хийвэл л амьдрал нь өөдөлж, ар гэр нь дэгжих мэт ойлгох юм. Тэнд очвол баян бол­но гэнэ, тэнд очвол аз жаргал ирнэ гэнэ. Тэгээд эх орноо,  ээжтэйгээ, үр­тэйгээ  орхиод явахаасаа огт сийхгүй. Тэр олон за­лууст өчүүхэн ч эх оронч сэтгэл алга. Дэндүү дав­чуухан бодол нь тэднийг хар амиа хичээхээс хэт­рэхгүй болгожээ. Эх ор­ноо та нар хэнд даатгаж үлдээнэ вэ.
 
 
Монголд ирээд төрсөн сэтгэгдлүүд (1р хэсэг) PDF Хэвлэ Имэйл
Аялал, Жуулчилал
2011-02-26, Бямба
Image 
 
Утаандаа угаартхаас өмнө, бөглөөндөө бухимдхаас өмнө, шинээс хуучин, соргогоос гөлийрөлд шилжихийн өмнө Монголд ирээд төрсөн сэтгэгдлүүдээ сийрүүлэн бичихээр сэтгэл шулуудав. Нэгдүгээр бүлэг. Улаанбаатарыг дотор гадаргүй шинжин ажих аваас. Нисэхээс гэр хүрэх зам яг хуучин янзандаа, утаан дундуур бараан хувцастай хүмүүс дааран бээрэн алхаастай. Замын донсолгоонд ойн бууж, хажуугаар нь гэрийнхэнтэйгээ буу халах гэж их зүдрэв.Хэг ёг нөгөө хэн эгч сайн биздээ дип дап хэхэ.
 
 
МОНГОЛ ЯВААД ИРЛЭЭ PDF Хэвлэ Имэйл
Аялал, Жуулчилал
2010-09-10, Баасан
Image 
 
Явсан нохой яс зууна гэдэг шиг л тэвэр дүүрэн сонинтой ирлээ. Яг хаанаас эхэлж бичихээ мэдэхгүй хэсэг хойргонож суув. Монголдоо xэдий бүтэн сар болсон ч гэсэн өдөр гэдэг харвасан сумнаас хурдан өнгөрч, аав ээж, ахан дүүс, хамаатан садан, багын андууд гээд л уулзаж учрах хүн барагдахгүй амрах гэж явсан биш ядаргаанд ороод ирэхийг шахав.

Герман гэлтгүй хаа сайгүй хоёр нарны хооронд сурах, ажиллахыг хослуулан завгүй явсаар нүд ирмэх зуур он жилүүд урсан нэг л мэдэхэд хэн хүнгүй буцах болсон байдаг. Миний анзаарсанаар хаа очиж дийлэнхи монгол залуус маань хэзээ нэгэн цагт заавал нутаг буцна даа гэсэн өөдрөг бодолтой явдагт нь үргэлж баярлаж явдагаа нуух юун. Нэг үеэ бодоход хараар амьдрах нэг нь мөнгөө хураагаад, сураад чадсан нь дипломоо өвөртлөөд, чадаагүй нэг нь гундуухан ч энэ хатуу нийгмийн тогоонд чанагдсаны хэрэг юу билээ, очоод алзахгүй дээ гэсэн урам зориг тээсээр бөөн бөөнөөрөө бүгдээрээ л нутаг буцацгаадаг болсон нь хамгийн таатай мэдээний нэг. Буцаад ирэхэд тосоод авах эх нутгийнхаа талаар төрсөн анхны үзэл бодлоо хуваалцвал дээр юм уу гэж бодлоо. Хүний газар монголынхоо сураг чимээг интернетээр л хүлээж авдаг бидэнд эндүү ташаа ойлгож явдаг ч юм их байна.
 
 
“Бермудын гурвалжин”-гийн нууц юу вэ? PDF Хэвлэ Имэйл
Аялал, Жуулчилал
2010-05-10, Даваа
Image 
 
“Бермудын гурвалжин” буюу “Чөтгөрийн гурвалжин” хэмээх Атлантын тэнгисийн зүүн өмнөд хэсэгт орших бүсэд 1492 оноос 2008 он хүртэлх хугацаанд 170 гаруй ор мөргүй алга болсон тохиолдол бүртгэгдсэн байдаг. Гурвалжингийн гадуур болсон ч тохиолдол бий. Хэдийгээр зарим нь далайн шуурга, байгаль, цаг уурын байдал зэрэг нөлөөллөөс болж алга болсон гэх ч ихэнх нь ямар ч ул мөргүй алга болсон байдаг. Яг гурвалжин байдаг гэхэд бас үгүй. Бермудын гурвалжин нь тайлбаргүй алга болсон усан болон агаарын хөлөг онгоцны тоо өндөртэй бүс юм. Газарзүйн байршлаар авч үзвэл Бермуда, Майами, Флорида, Сан Хуан болон Пуэрто Рикогийн хооронд орших хэсэг юм.
 
 
Сайхан хот шүү, Сан-Франциско PDF Хэвлэ Имэйл
Аялал, Жуулчилал
2010-04-17, Бямба
Image 
 
Цагийн сайханд Ертөнцийн найман сайхан хотын нэгэнд тооцогддог байсан, “Барууны Парис” хэмээн нэрлэгддэг Сан Францискод Mонголчууд тун олон бий. Яг тоог нь хэлж чадахгүй ч нижгээд мянгаар тоологдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Дорноос, Азиас Америк руу ирэх хамгийн дөт агаарын зам, эхний буудал нь Сан Франциско болохоор шууд энд ирээд суурьшсан нь цөөнгүй бий. Тэгээд бас хамаатан садан, найз нөхөдтэйгээ уулзах гээд Сан Францискод хөл тавьсан монголчууд бишгүй байгаа нь лав. Тиймээс ч ихэнх нь тэнд очоод үзчихсэн, үгүй бол уг хотын тухай сонссон нь гарцаагүй байх. Гэхдээ л энэ сайхан хотын тухай дурьдахгүй өнгөрөх аваас алдас болох биз ээ.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 11 - 31