Nomadic Club - ЯАГААД УУЛАНД "ТЭНЭХ" ДУРТАЙ ВЭ ГЭЖ ҮҮ? PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-11-21, Бямба

Image 

Фэйсбүүкийн нэгэн найз маань "Та хоер яагаад дандаа уул хадаар тэнэж явдаг юм бэ" гэж асуужээ.

Нээрээ ингэхэд өдий болтол чухам яагаад ууланд "тэнэх" дуртайгаа ерөөсөө бодож үзээгүй юм байна шүү. За ямар ч гэсэн яагаад гэсэн асуултыг өөртөө ч бас тавьж үзье. Сонин ч юм шиг...

Байгалийн сайханд явган аялах нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг. Ялангуяа одоо цагийн зай завсаргүй энэ их мэдээллийн орчин, дуу шуугиан, өрсөлдөөн, стрессээс түр ч атугай холдож тархиа амраах хамгийн шилдэг арга. Төгс бүтээлийг гагцхүү байгаль л урладаг болхоор нүдээр үзэж биеэр мэдрэхээс илүү жаргал үгүй мэт.

Азаар хүүхдүүд маань ч бас явган аялах учиргүй дуртай. Хамт алхангаа тэднийхээ хүсэл мөрөөдөл, тохиолдсон бэрхшээл, амьдралын талаархи "том, том" зөвлөгөөг нь сонсож явах тун ч таатай. Мөн өнгөрснөө эргэцүүлж ирээдүйгээ төлөвлөх сайхан боломж.

 

 
“Монгол бахархал-2” арга хэмжээ боллоо PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-11-07, Бямба

Image 

“Гэр” төв, түүний дэргэдэх “Би Монгол” сургуулиас санаачлан зохион байгуулсан “Монгол бахархал-2” соёл, урлагийн арга хэмжээ 11 дүгээр сарын 1-ний Калифорни мужийн Оакланд хотын Азийн соёлын төвд амжилттай болж өнгөрлөө.

Энэ арга хэмжээний эхэнд АНУ дахь Монгол соёлын төвийн тэргүүн, АНУ-ын Төрийн департаментын дэргэдэх Гадаад харилцааны дээд сургуулийн монгол хэлний багш, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ “Тэл хэл, тэл соёл” /Bilingualism and culture/ сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний зүтгэлтнүүдийн талаарх өөрийн авчирсан гэрэл зургийн үзэсгэлэнгээ тайлбарлав.

Үүний дараа тус төвийн Удирдах зөвлөлийн тэргүүн Т.Эс-Олдох үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулан үг хэлж, Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч Д.Баярхүү баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв. Арга хэмжээний төгсгөлд нь тус төвийн авьяаслаг сурагчид өөрсдийн уран бүтээлийнхээ дээжээс сонирхуулав.

 

 
ЛОС АНЖЕЛЕСИЙН МОНГОЛЧУУДЫН ШАТРЫН АВАРГУУД ТОДОРЛОО PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-11-07, Бямба
Image 
 
Лос Анжелес дахь монголчуудын шатрын, 2015 оны аварга шалгаруулах намрын улирлын тэмцээн 10 дугаар сарын 18 ний өдөр амжилттай болж өнгөрлөө. Лос Анжелесийн Монголчуудын Холбоо, Мажигсүрэн багшийн “Хөх морь” шатрын клуб хамтран зохион байгуулсан сүүлийн хоёр жилийн тэмцээнийг Л.Баясгалан захиралтай ачаа тээврийн “DBN carrier” компани ивээн тэтгэж, өөрийн нэрэмжит болгон явуулж байгаа билээ.

“Коко грүпп" компаний шинэ байра...нд болсон уг тэмцээнд Лос Анжелес хотод үйл ажиллагаа явуулж байгаа шатрын хоёр дугуйлангийн нийт 20-оод хүүхэд аваргын төлөө хоорондоо ширүүн өрсөлдөж, нэгдүгээр байрыг Инжинаашийн Батбуян эзэлж, аваргын цом гардсан бол хоёрдугаар байранд Инжинаашийн Батболд, гуравдугаар байранд Жавхлангийн Нэнси Эгшиглэн орлоо. Насанд хүрэгчдийн тэмцээнд Монгол Улсын шатрын нэрт мастер Бүжинлхамын үе үеийн шавь болох Сансаржин, Бадрал зэрэг тамирчид оролцсоноороо онцлогтой байлаа. Тэмцээний шагналт байрууд хамгийн сүүлийн өргийн дараа шийдэгдсэн нь тэдний хооронд эн тэнцүү, ширүүн өрсөлдөөн гарсных.
 
 
ХОЛЛИВҮҮДИЙН ЦОМ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-11-07, Бямба
Image 
 
Лос Анжелесийн Монголчуудын Холбооноос анхлан санаачилсан, АНУ-ын Баруун Эргийн Монголчуудын Хөлбөмбөгийн Аварга Шалгаруулах ХОЛЛИВҮҮДИЙН ЦОМ тэмцээн 2015 оны 10 сарын 25-нд Лос Анжелесийн Палм Дэйл хотын Пилона Виста цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд, 3 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
 
Тэмцээнд Бэй Ареагийн Сан Франциско, Оакланд хотуудын Юнайтэд, Мастерс, Лос Анжелесийн Одод, Осса, Мастерс багууд оролцож, багууд үндсэн 2 хэсэгт хуваагдаж тоглолоо. 1-р хэсгээс шалгарсан Бэй Ариагийн Юнайтэд, Лос Анжелесийн Одод багууд шагналт байрын төлөө ширүүн өрсөлдлөө. Ноднин жилийн аварга, дэд байрын шагналт багуудын хооронд болсон тус тоглолт үндсэн цагтаа тус тус 2 оноогоор тэнцэж, нэмэлт цагт аль аль нь гоол хийгээгүй тул торгуулийн цохилтоор Юнайтад баг ялагчаар тодорлоо. Хагас шигшээд шалгарсан Бай Ареагийн Мастерс, Оса багийн тоглолтын харьцаа 3:1 болж, Мастерс хожсоноор аваргын төлөө Бэй Ариагаас ирсэн 2 баг өрсөлдсөн.
 
 
Гэр Хүүхдийн Төв/Би Монгол сургуулийн 2015-2016 оны анхныхаа хичээлийг хийлээ (фото) PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-10-04, Ням

Image 

Америкийн Баруун эргийн монгол хүүхдүүдийн Гэр Төв, Би Монгол сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн нээлт 9 сарын 13ны өдөр болж, монгол хэл соёлоо сурахыг хүссэн 90 гаруй сурагчид Монгол хэл, Үндэсний бүжиг, Шатар, Зургийн ангиудад бүртгүүллээ.

Гэр төвийн Дэд тэргүүн Д.Долгорсүрэн, Би Монгол сургуулийн Захирал МУСТА Д.Батзориг нар цуглааныг нээж баяр хүргээд, сургуулийн энэ жилийн зорилт, зохион байгуулалт, дотоод журмыг тайлбарлаж, багш нар хичээл тус бүрийнхээ явц, үндсэн зорилтыг танилцууллаа.

Хамт олны эгнээнд шинээр нэгдсэн 20 гаруй жилийн туршлагатай Монгол хэлний багш АБТА Ю.Цогтчимэг, зургийн багш авьяаслаг залуу уран бүтээлч М.Гансүх нарыгаа баяртай угтан авлаа. Энэ жилийн бас нэг онцлог бол өөрсдийн бүтээсэн “Миний Монгол хэл-1” сурах бичгийг туршиж үзэх явдал юм. Ийнхүү 7 дахь жилийн гараа амжилттай эхэллээ.

Энхрий үрсдээ эх хэл соёлоо өвлүүлэх үйлсэд бидэнтэй байнга хамт байдаг хүндэт эцэг, эхчүүд болон нийт хүүхдүүддээ шинэ хичээлийн баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье!

 

 
Х.Тэргэл: Урлагийн хоёр таашаалыг нэгэн зэрэг авах боломжийг бүрдүүллээ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-09-06, Ням

Image 

Уран зургийн галерейд “Тэргэл ба Солонго” хэмээх зураач, яруу найрагч хоёр бүсгүйн хамтарсан үзэсгэлэнг нээхээр болсон байна. Энэхүү сонирхолдтой үзэсгэлэнгийн талаар АНУ-д ажиллаж амьдардаг яруу найрагч Х.Тэргэлтэй цөөн хором ярилцлаа. 

-Яруу найраг, уран зураг хослуулсан сонирхолтой үзэсгэлэнг нээх гэж байгаа юм байна. Энэхүү үзэсгэлэнг гаргах санаа хэрхэн төрсөн юм бэ?

-Зураач Ч.Солонго бид хоёр фэйсбүүкээр найзууд болсон. Тэгээд энэхүү үзэсгэлэнг гаргах саналыг тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын үед надад тавьсан. Яг үнэндээ би тухайн зураачийн талаар мэдэх зүйл байгаагүй. Тиймээс ч түүний бүтээлүүдийг сонирхон үзтэл надад маш их таалагдсан. Ийм мундаг зураачийг Монголд байхдаа яагаад мэддэггүй байсан юм бол гэж бодсон.

Мөн зураачийн нэр нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Учир нь тэргэл, солонго гэдэг бол хоёулаа тэнгэрт байдаг зүйл. Тэргэл гэдэг бол дүүрэн сар, солонго гэдэг бол борооны дараа татахаар нь хүүхэд, хөгшидгүй баярлаж байдаг. Энэ мэт сайхан утга, ерөөл агуулсан байсан учир тавьсан саналыг нь хүлээн авсан.

 

 
Hэгэн ээжийн бичсэн уриалга захидaл PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-09-06, Ням
Image 
 
2 жилийн өмнө 6-1 ний хүүхдийн баярыг тэмдэглэх гэж байхад монголоороо бахархдаг эх орныхоо ирээдүй хойч үеийнхэн ач гуч нарынхаа төлөө санаа нь зовинож явдаг нэгэн ээжийн бичсэн тухайн үедээ олны сонорт хүрч амжаагүй уриалга захидлыг эх оронд маань шинэ хичээлийн жил эхэлж буй энэ өдөр нийтлэвэл цаг үеэ олох мэт санагдлаа. Та бүхэн хүлээн авч тунгаан гэдэгт найдаж байнаа.

Лос Анжелесийн Монгол Сургууль  


 
Лос Анжелесийн Монголчуудын Холбоо болон Монгол сургууль анх удаагаа монгол хүүхдүүдийнхээ дунд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх гэж том багагүй хөл хөөр болж байгаа нь харийн газар амьдарч яваа жирийн монгол эх хүн надад хүүхэд хөлд орж байгаа мэт санагдана.
 
Энэ жилийг манай улсад хүүхдийн жил болгон зарлаж олон арван төслүүдийг хүүхдийн төлөө хэрэгжүүлж буй юм билээ. Эх орноосоо хол харийн нутагт өсөн өндийж буй үрхүүхдүүд маань хэдийгээр дэлхийн соёлын зах зухаас хүртэж буй ч олонхи нь харийн хэлээр хэл хөлд орж тэмтчин явааг төр засаг маань ч ойлгож анхааралдаа авч буйг сонссон. Энд тэнд сэтгэлтэй цөөхөн багш нар монгол хүүхдийнхээ оюуныг хөгжүүлэх номын цагаан буяныг хийж буйд талархахын чацуу тэдэндээ урам хайрлаж дэмжиж туслахын чухлыг хэлмээр санагдана.
 
 
Гадаад улсад оршин суугаа иргэн нийгмийн даатгалын шимтгэлийг цахимаар төлөх боломж бүрдэнэ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-09-06, Ням
Image 
 
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч Цэцэгмаагийн Уртнасан Лондон хотноо түр саатах зуурт Британи дахь Монголчуудын уламжлалт Оюунлаг Оршихуй уулзалт оролцохыг хүссэн бидний урилгыг хүлээж авч “Монгол улсын нийгмийн даатгалын тогтолцоо ба хилийн чандад оршин суугаа иргэдийн нийгмийн даатгалын үйлчилгээ” сэдвээр 8 сарын 29-ны Бямба гарагийн 17 цагаас элчин сайлын яамнаа яриа хийхээр боллоо. Ингээд түүнтэй хийсэн уламжлалт “бие халаах” товч ярилцлагыг хүргэж байна.
 

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо, гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн нийгмийн даатгалын тухай товч танилцуулахгүй юу

Уулзалт ярицлагадаа урьсанд мөн талархая. Өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаар хилийн чандад суугаа Монголчуудад танилцуулж хамтран ажиллах нь бидний бас нэг үүрэг юм.

 

 
Г.АЮУРЗАНА: Би бусдад биш, өөртөө зориулж шүлэг бичдэг PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-09-06, Ням

Image 

Би хувьдаа энэ аугаа их хүнтэй нэгэн цаг үед амьдарч байгаадаа баярладаг. Түүний бүтээлгүйгээр би өөрийнхөө залуу насыг төсөөлж чаддаггүй. Түүний яруу найраггүйгээр би шүлэг, яруу найргийг төсөөлж чадахгүй. Тэр миний амьдралдаа хэзээ ч нүүр тулан уулзаж байгаагүй багш минь билээ. Тэр гэнэтхэн л ярилцлага хийх саналыг минь хүлээж авсан даруйд миний зовлон эхэлсэн. Би түүнээс асуугаад л, асуугаад л байхыг хүсч байв... Гэвч хүсэхэд хясна гэгчээр надаас ердөө доорх асуултууд л урган гарсан юм. Гэхдээ л хорвоо сайхан юм даа. Би хамгийн их хүндэтгэдэг зохиолчийнхоо үгийг хамгийн их хүндэтгэн хайрладаг хилчиддээ дамжуулан хүргэж байна. Тийм ээ, би яг одоо маш их аз жаргалтай байна.

-Сайхан намаржиж байна уу. Хилчидтэйгээ цаг гарган ярилцаж байгаа танд маш их баярлалаа. Энэ намрын өдрүүдэд уран бүтээлийн олз омог хэр арвин байна?
-Сайхан намаржиж байна аа. Одоо нэг шинэ роман дээр л сууж байна даа.

 

 
У.Билгүүн: АНУ дахь их сургуулиудад элсэх түгээмэл асуултууд (FAQ) PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-08-10, Даваа
Image 
 
Мэйлээр ихэвчлэн нэг төрлийн асуултууд давтагдан ирдэг болохоор энд ерөнхийлөн нэгтгээд хариулбал мэдээлэл олж авахад цаганд хэмнэлттэй байх болов уу гэж бодоод энэхүү бичлэгийг бичиж блогтоо хуудас болгон орууллаа.

Би Харвардад ормоор байна аа. Одоо яах хэрэгтэй вэ?

Хамгийн эхлээд блогон дээр байгаа Америкийн их дээд сургуульд элсэн орохтой холбогдолтой нийтлэлүүдийг бүгдийг нь сайн уншчихвал ерөнхийдөө юу хийх ёстой талаар гайгүй сайн ойлголттой болчихно. Мэдээж harvard.edu гээд Харвардын веб сайт руу ороод admissions буюу элсэлт гэсэн хэсэг рүү орж зөндөө мэдээлэл авах боломжтой.

Үүний дараа talk.collegeconfidential.com  сайт руу орж нарийн ширийн асуултуудаа бусад сургуульд орохоор бэлдэж буй хүмүүсээс асууж мэдэж болно. Мэдээж бас Гүүгл ашиглавал бараг л бүхий л хэрэгтэй мэдээлэл олдохоор байгаа. Блог дээр байхгүй, нээт дээр хайгаад олдохгүй байгаа мэдээлэл байвал над руу мэйл бичээд асууж болно.
 
 
АМЕРИКИЙН НИЙСЛЭЛ ДЭХ МОНГОЛЧУУДЫН НААДАМ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-08-10, Даваа
Image 
 
Сүүлийн жилүүдэд монголчуудын үндэсний их баяр наадам улам ч сайхан болдог болжээ. "Харцага" цолтой, 22 настай Оюунболд, Ардын хувьсгалын их баяр наадамд түрүүлж "арслан" цол хүртсэнд баярлаж бахадсан монголчуудын сэтгэлийн хөөрөл намжаагүй 7 сарын 12 ны өдөр Америкийн нийслэл Вашингтон ДС орчмын монголчуудын наадам эхэллээ. Woodbridge oрчимд хиймэл бус байгалийн зүлэг, саглагар модтой талбайд сүүлийн жилүүдэд монголчуудын наадам зохион байгуулагддаг болсон нь хүмүүсийн сэтгэлд ихэд нийцэж буй. Биднийг 12 цаг өнгөрөөгөөд очиход мөнөөх талбайд дөрвөлжин тэг үүсгэн монгол америк хийцийн асар, сүүдрэвчүүд аль хэдийн босцгоож, наадмын баяр бахадлыг хийсгэн салхинд Монголын далбаа намирна. Хүн болгон баяр хөөртэй байхыг ажих ахул, нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн "Наадам бол монголчуудын үндэсний дархлааны вакцин юм шүү дээ" хэмээн учирлаж байсан үгс санаанд буух.

Монголын ЭСЯ, Монгол сургууль, Монгол Соёлын төв, Буддын шашны төв гэсэн бичигтэй монгол хийцийн сүрлэг асрууд нь хувь хүмүүс байгууллага, нэгдлүүд энэ "дархлаа"-ндаа ач холбогдол хүндэтгэл үзүүлж байгаагийн илрэл. Сүүлийн жилүүдэд эгнээ нь өргөсөж, монголчуудын дунд зохион байгуулагдаж байгаа олон арга хэмжээнд идэвхтэй оролцох болсон мотоцикль сонирхогч залуус "Mongol Riders" бичигтэй сүүдрэвч босгосон нь бас л содон.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 34 - 44 - 476