Талархал дэвшүүлж байна PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-02-16, Даваа

Image 

Монгол үндэстний маань бахархал болсон дуу хөгжим шуранхайлж, түүх соёлын бүтээлүүд нүд булааж, монгол дээл, костюм, ноолууран хувцсаараа гоёсон зочид өнгө алаглуулан зассан хүндэтгэлийн ширээнд суусан “Монгол бахархал” арга хэмжээг Гэр хүүхдийн төвөөс анх удаа амжилттай зохион байгууллаа. Хүүхдийн төлөө өгөөмөр сэтгэлээр хүрэлцэн ирсэн бүх зочиддоо баярлалаа.

Бид ирсэн зочдоо Т. Нямсүрэн багшийн чанасан шар тостой, борц амтагдсан сүүтэй цай, боорцог, П.Сарнай ахлагчтай Би Монгол сургуулийн ээж нарын хийсэн бууз,О. Солонгын хийж хандивласан нийслэл салат болон монгол архи, амтат дарсаар дайллаа.

 

 
Холыг зорих залуу эрдэмтэн PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-02-16, Даваа

Image 

Дэлхийн нэр хүндтэй сургуулиуд болох Harvard, MIT хоёр хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө шинжлэх ухаан, эрүүл мэнд, инженерийн салбарыг хослуулан Harvard-MIT Health, Science and Technology (HST) нэртэй хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд эндээс гарсан шинэ санаа, нээлтүүд дэлхийн эрүүл мэндийн салбарын чиг хандлагыг тодорхойлж байдаг гэхэд хилсдэхгүй. Энэ ч утгаараа Forbes сэтгүүлийн дэлхийг өөрчлөх “30 хүртэлх 30” жагсаалтад энэ сургуулиас олон залуучууд ордог. Тэгвэл HST-ийн докторын дараах сургалтын судлаач оюутан Бямбаагийн Батзаяаг бид дэлхийд нэрээ гаргасан том эрдэмтэн болохыг бэлгэдэн энэхүү буландаа урилаа.

Америкийн MIT-ийн оюутны хотхонд байрлах HST-ийн лабораторид оюутнууд хонон өнжин байрлана. Давхар болгондоо шүршүүртэй, саван шампуниас эхлээд унтдаг ор гэх мэт хүний хэрэгцээний бүхий л зүйл тэнд байна.

 

 
"ПИРАМИД" КОМПАНЫ 10 ЖИЛИЙН ОЙ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-02-16, Даваа
Image 
 
Америкийн олон хотуудад ажиллаж амьдардаг монголчууд хот бүрдээ өөрсдийн бизнесийн давуу урсгалтай. Вашингтон ДС- орчмын монголчууд "чулууны бизнес" эрхэлж байгаа цар хүрээ, туршлага, чадамжаараа бусдаас ялгарна. 10 аад жилийн өмнөөс залуус арай үнэлгээ сайтай болохоор нь турк, иран эзэдтэй чулууны үйлдвэрүүд руу ажиллахаар орж эхэлж байхад л монгол эзэнтэй 2 чулууны үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлж байсан нь М.Дэлгэрцогт, Д. Өлзийхуяг нарын " Pyramid Granite" , Г.Ганзориг, Д.Болдбаатар эзэнтэй " Tristate Granite" компаниуд. Түүнээс хойш монголчууд бие даан олон олон үйлдвэрүүд байгуулж хүрээгээ тэлсэн хэдий ч, "Пирамид" компани Виржина муждаа турк, иран зэрэг гадаад эзэдтэй компаниудтай өрсөлдөх хэмжээнд хүрч чадсан. Түүгээрээ ч монголчуудын бусад компаниудад "үлгэр жишээ" болж, тэдний хүрч чадах цар хүрээг мэдрүүлж байгаагаараа ямагт давуу, бас бидний бахархал болж байдаг юм.
 
 
ХҮН БҮХЭН ХОТ РУУ ТЭМҮҮЛЖ БАЙХАД, БИ ХӨДӨӨГ СОНГОСОН - Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-01-11, Ням
Image 
 
...Л.Оюун-Эрдэнэтэй би Вашингтон ДС-д анх уулзсан юм. Өнөөгийн улстөрд өөрийн төрхөөрөө гарч ирж, олонд танигдаж буй залуусын нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн суралцаж төгссөн Харвардын Жон Кеннедийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд суралцан, ирээдүйн улстөрд өөрийгөө бэлтгэж байгаа түүнтэй ярилцлага хийх санаа хэдийнээс төрсөн юм. Уурхайн жижиг тосгоноос, ууган намын нөлөө бүхий залуусын нэг болж, Харвард хүртэл аялсан энэ залуугийн амьдрал, "Алсын хараа" хийгээд зорилго нь надад сонирхолтой байлаа. Түүнтэй олон асуудлаар, тэр тусмаа Монголын улстөр дэх шинэчлэлийн асуудлаар илэн далангүй хуучилснаа шинэ оны эхний ярилцлага болгон танд хүргэж байгаадаа таатай байна.

Нэг. ТҮҮНИЙ ТУХАЙ ТОВЧХОН

1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын ЕБС-ыг төгссөн.
2001 онд “Бэрс” кино урлагийн дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр
2007 онд МУИС-ийн Хуульзүйн сургуулийг Эрхзүйч мэргэжлээр төгссөн
 
 
Шувуудын түрүүч Хараацай PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-01-01, Пүрэв
Image 
 
Mонгол нутгийн их жаврыг зүсч хаврын шувуудын түрүүч ирдэг. Тийм эртэч, жаврын хүйтэнд үл ажрагч шувуу бол хараацай.
 
“Нийгэм журамт” үеийн манан салхийг эргүүлж цагаан морин жилийн ардчилсан хувьсгал өрнөсөн билээ. Нийгмийн тэр өөрчлөлтийг олон залуус түүчээлж, Монголчууд гар гараасаа атган, мөрөө түшин дэмжиж амжилтанд хүргэсэн. Ардчиллын баатар Э.Бат-Үүл гуай “1691 онд Манжийн эрхшээлд орсноос хойшхи үе, үеийн Монголчуудын хүсэл мөрөөдлийн биелэл нь 1990 оны ардчилсан хувьсгал” гэж үйл явдлын үнэ цэнийг илэрхийлсэн байна.

 

 

 
БАМХ: Шинэ жилийн мэнд хүргэе! PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-01-01, Пүрэв
Image 
 
АНУ-ын Бэй Ариагийн Монголчуудын хувьд 2014 он амжилт арвин жил байлаа. Оюутан сурагчид маань хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эх орондоо эрдэм өвөрлөн харихаар дор бүрнээ хичээл сурлагадаа мэрийсэн бол ажил хөдөлмөр эрхэлдэг хэсэг маань бас ч гэж чамгүй хөдөлмөрлөж, эх нутаг, элгэн түмэндээ хувь нэмрээ орууллаа. Бэй Ариагийн Монголчуудын холбоо үүсэн байгуулагдаж, өрхөө татан, ажил үйлсээ жигдэлсний 10 жилийн ой 2014 онд тохиосон бөгөөд ойн ажлын хүрээнд уламжлалт цагаан сар, наадам, яруу найргийн баяр гэх мэт монгол ахуй соёлоо түгээн дэлгэрүүлж, сурталчлах ажлыг хийсний зэрэгцээ МУСТА, дуучин Банзрагч, Бурмаа, Мөнхбат нарыг урин залж, АНУ-ын Чикаго, Вашингтон, Лос Анжелес, Сан-Франциско хотод тоглолтыг нь амжилттай зохион байгуулав.
 
 
Гэр Хүүхдийн Төв, Би Монгол Сургууль: Шинэ жилийн баярын чин сэтгэлийн халуун мэндийг дэвшvvлье PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-01-01, Пүрэв
Image 
 
Баруун Эргийн Монгол Хүүхдүүдийн Гэр төвийн хамт олны хувьд 2014 он ивээлээ хайрлаж, урам нэмсэн сайхан он байлаа. Амжилт бүтээлээрээ бахархаж, алдаа оноогоо дүгнэх энэхүү мөчид өнгөрсөн 12 сард зохиосон томоохон үйл явдлуудаа эргэн санацгаая.

2014 оны 5 сарын 4 нд манай хамт олон Гэр Хүүхдийн Төв, Би Монгол Сургууль байгуулагдсаны 5 жилийн ойн баяраа тэмдэглэж, тулгын чулууг тавьсан цагаас эхлэн түшиж дэмжиж явдаг нинжин сэтгэлт олон түмэндээ талархаж явдагаа илэрхийлж өргөн сайхан баярласан билээ.

Гэр Хүүхдийн Төвийн Удирдах Зөвлөлийн 2014 оны 2-р сарын 8ны хурлаар Би Монгол Сургуульд 5 жил амжилттай суралцаж төгссөн 1 сурагчид жил бүр $1000.00-ийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэлээ. Ирээдүйн урлаг соёлын алдартнууд, эх оронч, төр нийгмийн зүтгэлтнүүд төрөн гарах эх үндсийг манай сургууль тавьж байгаа гэдэгт бид итгэж байна.
 
 
Шинэ жил-Гэр бүлийн баяр сайхан болж өнгөрлөө PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-01-01, Пүрэв
Image 
 
Баруун эргийн Монгол хүүхдүүдийн Гэр төв нь энхрий бяцхан хүүхдүүдээ эрхэмлэн хүндэлж, аав ээж, ах эгч нарых нь хамт хүндэтгэлийн ширээнд урин залж, Шинэ жил-Гэр бүлийн баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн баярт маань 280 зочид оролцож авъяаслаг бяцхан үрсийнхээ сурсан мэдсэнийг үзэн баясаж, хөөрхөн хүүхдүүд маань өвлийн өвгөнөөс гоё бэлэг гардан авч хөгжилдөн баяссан өргөн дэлгэр сайхан баяр болж өндөрлөлөө. Баяр дээр баяр нэмж хүндэт зочид Консул Г. Отгонгэрэл, Сийлэгмаа, Доктор Ш.Баатар, АНУ, Монгол улсын сагсан бөмбөгийн од Ц. Шаравжамц нар хүрэлцэн ирсэнд бид баяртай байна.
 
 
Mongolian Cultural Night - Монгол Найр арга хэмжээг амжилттай зоxион байгууллаа PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-12-20, Бямба
 Image
 
ЛАМА-гийн дэргэдэх ЛА Монгол сургууль олон үндэстний соел судлаач Cal Arts School of Music-ийн профессор Шарлотта тэргүүтэй насанд хүрэгчдийн монгол хэлний ангийн оюутнууд болон Wilshire Public Library -ийн эрхлэгч Маделин, монгол хэлний ангийн бяцхан шавь нар, тэдний эцэг эхийн хүсэл санаачилга дэмжлэгтэйгээр эх орон, хэл соел, эс заншил, өв уламжлалаа сурталчлан таниулах Mongolian Cultural Night - Монгол Найр арга хэмжээг шинэхэн үүд хаалгаа нээсэн Golden Mongolian Restaurant-д анх удаагаа амжилттай зоxион байгууллаа. Энэхүү үдшийг үндэснийхээ хоол унд, идээ цайгаа, дуу хуур хөгжим бүжиг, инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлсэндээ хүрэлцэн ирж дэмжиж оролцсон бүх хүмүүс баяртай байлаа. Бяцхан шавь нар маань манай нэгээхэн хүндтэй зочид байсны зэрэгцээ сурсан мэдсэнээ сонирхуулж , Монгол Улсынхаа Төрийн дуулалыг дуулж үйл ажиллагааг нээлээ.
 
 
МАРАФОН-УНАГА-ХАЛУУН СЭТГЭЛ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-11-14, Баасан
Image 
 
...Намайг ажлаа тараад явж байх үед А.Мөнхтуяа утасдаж "Галаа ах аа, Нью-Йорк хотод зохион байгуулагдах гэж байгаа марафонд Монголоос хөгжлийн бэрхшээлтэй залуус ирж оролцох гэж байгаа тухай мэдэж байгаа юу?" гэж лавлав. Тэр тухай тодорхой мэдээлэлгүй байсан болохоор Нью-Йорк руу Д.Бямбахүүтэй холбогдож, улмаар О.Саранчулуунтэй утсаар ярьсан юм. Марафонд оролцох мэдээллээс гадна, 300 орчим унага АНУ-д байгаа монголчууддаа зарж борлуулахаар авч ирсэн нь миний анхаарлыг татсан. Энэ тухай А.Мөнхтуяатай эргэж холбогдон зөвлөлдөөд Вашингтон ДС- д ажиллаж амьдарч байгаа монголчууддаа уриалж, унага худалдаж авах мөнгийг цуглуулан өнгөрсөн мягмар гаригт Нью-Йоркод зорьж очин тэдэнтэй уулзаж ярилцсанаар олон нийтэд бодит мэдээллүүдийг хүргэхээр хичээлээ.
 
МАРАФОН

Дэлхийн хэмжээнд Берлин, Лондон, Нью-Йорк, Бостон, Чикаго зэрэг хотуудад зохион байгуулагддаг олон нийтийг хамарсан марафон гүйлтүүд нэр хүнд болон чансаагаараа тэргүүлдэг. Эдгээр марафонуудад нэр хүндтэй улстөрчид, спорт, урлаг соёлын "од" ууд, жирийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцдог бөгөөд ийм марафонуудад оролцох нь спорт сонирхогчдийн хувьд нэр төрийн хэрэг байдаг гэнэ.
 
 
ЦЭНГҮҮНЭЭС ТҮҮСЭН БОДЛЫН СЭВШЭЭ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-11-14, Баасан
Image 
 
Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн ганц хүү, өөрийгөө ирэлсэн Өнжүүлийн хөх билүү, Монголын их соён гэгээрүүлэгч, Монгол Тулгатны эрхэм Лхагвасүрэн гуайн цэнгүүн Чикаго хотод энгийн атлаа тансаг, энгүй сайхан нижгэр боллоо. Цэнгүүнд Ардын уран зохиолч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Тангадын Галсан гуай оролцож, Монголын утга зохиолын сүмбэр оргилуудын он цагийн сэтгэлийн хэлхээг нь тайлж, уярал, ухаарал, бодрол, инээд хайрласан нэгэн үдшийг сэтгэл, оюуны дээдийн таашаалд хөвөн жаргаж өнгөрүүлсэндээ туйлаас гялайж сууна.

Бодож ээ байхад  би, бид ямар их азтай хүмүүс вээ, ийм сайхан сор болсон мэргэдийн дэргэд өлмий даран үр хүүхэд  шиг нь өсөж, төрсөндөө баярлаж байна. Дахин давтагдашгүй, өөр өөрийн өнгөөр тод гэрэлтэх номын цагаан буяны гэгээтэй, ганцхан хувь шижир алт, галт биндэрьяа нар  Монголд төрж, монголдоо шингэж, монголоо ирлэж байгаа нь дээд тэнгэрийн таалал юм болов уу.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 56 - 66 - 476