Наадам сайхан боллоо PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-11-14, Баасан
Image 
 
Аль газрын наадамд явсан улсаас  Наадам сайхан болов уу?  хэмээн асууж, сонин сайхныг ярьж хэлцдэг монгол уламжлалтай.

Монголын Зохиолчдын Эвлэл, түүний гадаад орон дахь салбар Америк дахь Монголчуудын Утга зохиолын нийгэмлэг (АМУЗН) хамтран  АНУ-ын Чикаго хотноо зохион байгуулсан   “Хөх зөн” Яруу найргийн наадам амжилттай болж өнгөрлөө.  

АМУЗН-ээс санаачлан эхлүүлсэн  “МОНГОЛЫН ИХ НҮҮДЭЛ” Утга Зохиолын Хөтөлбөрийн анхны  арга хэмжээ энэ наадам бөгөөд уг хөтөлбөр нь гал голомтоосоо харь холд яваа монголчуудыхаа сэтгэлийн жаргал зовлон, баяр гунигийг уран зохиолын аргаар нээн харуулах зорилготой бөлгөө.

Тэгвэл эхлэн бичигч, утга зохиол сонирхон оролдож буй хүмүүсийг дэмжих, тэдэнд өөрийгөө нээх, олонд таниулах боломж олгох, зохиол бүтээлийг нийтэд түгээх нь  “Хөх зөн”  яруу найргийн наадмын зорилго байлаа.
 
 
В.Энхбат: “Мишээл” дуугаа ийм урт удаан настай болно гэж үнэхээр бодоогүй PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-11-03, Даваа
Image 
 
“Амьдрал учралын заяа, аялуухан түүнтэй учруулсан” хэмээн эхэлдэг хүн бүрийн сэтгэлд хоногшсон “Мишээл” хэмээх уянгалаг дуу дахин дахин сонсмоор сэтгэлд нэг л дотно орон зай үлдээжээ.

Анх “Бага тойрог” хамтлагийн нэр дор гарч байсан ч энэ дууны зохиогчийг дуучин Эбби буюу В.Энхбат гэдэг. “Мишээл”-ээс гадна олон сайхан хуучны дуунуудаа багтаасан бие даасан “Бага тойрог” цомгоо гаргах гэж тэртээх 20-иод жилийн өмнөөс сэтгэлдээ тээн явсаар өнөөдөр та бидэнд хүргэж байна.

Америкийн Рокфорд хотод ажиллаж амьдарч байгаа В.Энхбат ахтай интернэтээр ярилцаж, шинэ цомог болон хуучны сайхан дурсамжуудаас нь хуваалцах завшаан надад тохиолдсонд их баяртай байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

- Юуны өмнө шинэхэн цомгоо өлгийдөн авсан танд баяр хүргэе. Энэхүү цомгоо “яг л “Бага тойрог”-ийн хуучин гудамж, барилгууд шиг...” хэмээн тодорхойлсон нь сонирхол татлаа?

- Их баярлалаа. “Бага тойрог” цомгийг бичүүлэх санаа анх 1990-1991 онд төрж байсан. Хорь гаруй жил өнгөрчихсөн учраас санаанаасаа бага зэрэг өөрчлөгдсөн ч үндсэн ноён нуруу нь хадгалагдсан байх. Би өөрөө Бага тойргийн унаган хүү. Тэр хавийн Засгийн газрын ордны ард талын арктай байшин, цэцэрлэг, тухайн үеийн Б.Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кинотеатр орчим гүйж харайсаар хүүхэд нас минь өнгөрсөн.
 
 
ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ 2014 - Чикаго хотноо PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-10-30, Пүрэв
Image 
 
2014 оны хавар Вашингтон ДС хотноо зохион байгуулагдсан "Надад хэлэх үг байна-4" арга хэмжээний төгсгөл дээр оюутан залуус уулзалдаж, жилд 2 арга хэмжээг хамтран зохион байгуулж байхаар ярилцаж тохиролцсон юм. 2 дахь арга хэмжээ нь "Хөдөлмөрийн Яармаг" байлаа. Залуус энэ талаар санал бодлоо хуваалцаж, хот болгонд байгаа "Монгол Оюутны Холбоо" -дын Удирдах Зөвлөл болон идэвхтэй залуус "зохион байгуулах баг" болон нэгдсэн. Тэд 7 хоног бүрийн 4 дэх өдөр хоорондоо цахим сүлжээгээр холбогдон ажлын явцаа хэлэлцэн шийдвэрлэх асуудлаа ярилцан, шинэ санаа мэдээллүүдээ хуваалцаж байв. Энэ нь өнөөгийн монгол залуусын ямар нэгэн ажлыг зохион байгуулахдаа багаар ажиллаж сурах сайн алхам байлаа.
 
 
ЖИЛИЙН 34 ХОНОГ Л ХҮҮХДЭЭ ЗӨӨЧИХ ТЭГВЭЛ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-09-26, Баасан
Image 
 
Миний нийтлэлийг уншаад лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд юуны хамаав, хүүхэддээ монгол хэл, ёс заншилаа сургана уу байна уу хэнд падтайв гэж бодох монгол хүн гарахгүй байх гэж найднам. Америкийн том хотуудад хэд хэдэн монгол сургууль зарим нь бүр төрөлжөөд монгол бүжгийн сургууль байгуулж үйл ажиллагаа явуулдаг. Зохион байгуулж байгаа хүмүүсийг нь нэг их ашиг орлого банжаад, овойж оцойтол нь мөнгө хураагаад сүйд болдог гэж бодохгүй байна. Миний л мэдэхийн Чикагогийн монгол сургуулийнхан хагас сайныхаа бүтэн өдрийг сайн дураараа хүүхдэд зориулдаг. Аминчхан бөгөөд эх оронч сэтгэлгүй хүнд энэ нь нэг төрлийн гажиг харагддаг байх. Төрийн төлөө оготно боож үхэхийн дайтай бодох ч нэгэн байх. Хамгийн гол тулгуур монгол хүний мөн чанараас нь аваад үзвэл монгол хүүхдүүдэд монгол эрдмээ өвлүүлнэ гэдэг цаглашгүй их буян, оюуны гайхамшигт хөрөнгө оруулалт юм. Цусаа булгилуулаад, зүрх сэтгэлээ догдлуулаад “Би монгол хүн” шүү гээд нэг хашгираад үздээ. Энэ бахархлын хариу нь өөрсдийн үр хүүхэддээ эх хэл, ёс заншилаа өвлүүлэх ариун үйлс билээ.
 
 
САЙХАН АМЬДРАЛ БОЛ ЭЕРЭГ СОНГОЛТЫН ҮР - К.Номинжин PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-09-26, Баасан
Image 
 
...Лос-Анжелес хотноо В.Тулгатын нэвтрүүлгийн зураг авалтын үеэр К.Номинжинтой уулзсан юм. Тэр богино хугацаанд бид 2-ын хооронд болсон яриа миний сонирхлыг ихэд татсан. Тэгээд Номинжинд хандаж "Чи бид хоёр ярилцлага хийвэл өнөөгийн залуус болоод хүмүүст хэрэгтэй сайхан санаануудыг бусдад хүргэх боломж байнаа" гэж санал болгосон юм. Тэрээр саналыг минь зөвшөөрч, боломжтой үедээ уулзаж, ярилцахаар тохиролцов. Өнгөрсөн 8 сард Лос-Анжелос хотод очихдоо бид уулзаж ярилцсан. Харин түүний ярилцлагыг буулгахдаа нэлээд цаг хугацаа зарцууллаа. Хэтэрхий гэгээлэг, бас бусдад "содон" санагдахаар түүний яриа, бусдад хүргэж уриалж байгаа санаануудын утга холбоосыг алдагдуулахаас эмээж байсан хэрэг. Ийм залуу хэрнээ ингэж ухаарч, өөрөө энэ ухааралдаа "эзэн" нь болж бусдад үлгэр дуурайл болж чадаж байгаа нь надад хамгийн сайхан санагдсан. Бид хоёрын яриа урлагийн амжилтаас нь илүүтэй бусдад түгээх гэгээрэл, ухаарал, амьдралын мөн чанар хийгээд эрүүл амьдрахуйн учрын тухай хөөрөлдөөн байв.
 
 
Колорадогийн Монгол сургуулийн хичээлийн шинэ жил эхэллээ (фото) PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-09-11, Пүрэв
Image 
 
Монгол сургуулийн 2014-2015 оны хичээлийн жил буюу 9 дэх хичээлийн жил маань хүүхэд багачууд, аав ээж, багш нарын урам зориг дүүрэн сайхан эхэллээ. 2013-2014 оны хичээлийн жилд Сургуулийн өмнөх нас, Цагаан толгойн анги, Монгол хэлний анги гэсэн 3 ангитай хичээллэж байсан бол энэ хичээлийн жилд бид нөөц бололцоогоо дайчлан, сургалтын чанар өгөөжийг сайжруулах зорилго тавин

Сургуулийн өмнөх насны анги (2-3 нас)
Сургуулийн өмнөх бэлтгэл анги (4-5нас)
Цагаан толгойн анги
Монгол хэлний бага анги
Монгол хэлний ахлах анги
гэсэн 5 ангитайгаар үйл ажиллагаа явагдах гэж байна.

Ингэснээр багш нар маань сурагчдынхаа түвшинд тохирсон оновчтой хөтөлбөртэй, хүүхэд бүрт анхаарал хандуулан тулж ажиллах боломж бүрдэн, сургуулийн маань сургалтын чанарт нухацтай өөрчлөлт гарна гэдэгт Монгол сургуулийн хамт олон бид итгэж байна. Аав ээж та бүхнийг үр хүүхдийнхээ боловсрол, эх хэл, соёлоо сурах үйлсэд бидэнтэй хамтран идэвхтэй ажиллана гэдэгт найдаж байна.
 
 
Н.Төгсбат: Шал сайн угааж сурах нь хүртэл эрдэм юм шүү дээ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-09-11, Пүрэв
Image 
 
Нямжавын Төгсбат гэдэг  залуу АНУ-д домог шиг амьдардаг тухай  тэнд байгаа монголчууд ам уралдан ярьдаг.

Учир нь тэр  монгол хүний  ухаан, тэвчээрээс эхлээд уйгагүй зүтгэвэл бид ямар ажилтад хүрч болох вэ гэдгийн  бодит жишээ болсон нэгэн ажээ.
 
Нэлээд удаан хайсны эцэст эх орондоо түр амрахаар ирэх үед нь уулзаж “Баасан гаригийн зочин”-оор  урьсан юм.  

-Амьдралын төлөө сонирхолтой, бас адал явдалтай зам туулсны эцэст   АНУ-д домог шиг амьдарч яваа гэж тэнд байгаа монголчуудаас сонссон. Тэнд амьдраад хэр удаж байгаа билээ?

 
-Есөн  жил болох гэж байна. Эхнэр бид хоёр охинтойгоо АНУ-ын Чикагод амьдардаг. Наадмын өмнөхөн эх орондоо амрахаар ирсэн. Удахгүй буцна.
 
 
У.Билгүүн: Би Харвардад сурдаг, зургаан хэлтэй гэж онгирч болох байх. Гэхдээ ... PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-08-27, Лхагва

Image 

 
Зуны уйтай ч юм шиг үйл явдал цөөхөнтэй аагим халуун өдрүүдэд сэтгэлийг тань сэргээх нэгэн ярилцлагыг хүргэж байгаадаа баяртай байна.

Саяхан The Center for World University Rankings байгууллагаас дэлхийн шилдэг их сургуулиудыг жагсаасан талаар бид мэдээлсэн. Дэлхийн хэмжээнд шилдэг болсон 25 сургуулийг Харвард бүх үзүүлэлтийг 100 хувь хангаж тэргүүлсэн билээ.

Олон хүний мөрөөдөл болсон Харвардын их сургуульд хүч хөдөлмөрөөрөө суралцан өдий дөрөвдүгээр дамжаанд суралцаж байгаа Уламмандахын Билгүүнийг бид "Өглөөний хүн" буландаа урьж ярилцлаа.

 
ХАМТЫН ХАЛУУН СЭТГЭЛ НЭГДЭЛ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-08-27, Лхагва
Image 
 
1.1.    Товч танилцуулга
Хамтын халуун сэтгэл нэгдэл нь маш санамсаргүй байдлаар, залуучуудын өөрсдийн хүсэл, тэмүүлэл дээр үндэслэн  2012 оны 10 сараас эхлэн сайн дурын, сайн үйлсийн аян зохион байгуулж сайн үйлс хийхийг хүссэн залуусыг уриалан дуудаж анх Дулаахан өвөлжье 1 аянаар үйл ажиллагаагаа эхэлсэн билээ.Бид нийгэмлүүгээ чиглэсэн үйл ажиллагааг тухайн цаг хугацаа болон нөхцөл байдалд нь тохируулан тогтмол явуулсаар байна.Одоогийн байдлаар бид Монгол улсын хэмжээнд 5000 гаруй гишүүд дэмжигчидтэй ба байнгын үйл ажиллагаа, зохион байгуулалтанд оролцдог үндсэн 100 гаруй гишүүдтэй.Мөн бид Дэлхийн 11 оронд ажиллаж,амьдарч суралцаж буй 4000 гаруй элэг нэгт ахан дүүстэйгээ хамтран ажиллаж байна.

1.2. Эрхэм зорилго:
Халуун сэтгэлт залуус бид пүүс компани, төр засаг, хэн нэгнээс хараат биш. Залуучууд өөрсдөө сэтгэл зүрхээ нэгтгэн Монгол Улсыхаа төлөө, нийгмийн сайн сайханы төлөө бодитой хөдлөж эхэлсэн нь өөрөө шинэчлэл юм. Улс төржихгүй, нутагархахгүй, шашинжихгүй, мундаг том уриа лоозон барьж биелэх үгүй нь мэдэгдэхгүй олон зүйлийг ярихаас татгалзан энгийн сайхан зүйлийг шууд хийж эхлэн сайн үйлсийн аян зохион байгуулж, залуусыг уриалан дуудаж, тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд туслан, бид хэлсэн л бол хийдэг цаг ирсэн гэдгийг залуусын санал санаачлагаар хийж буй үйлдлээр харуулах зорилгын дор нэгдсэн.
 
 
FMCC - Oakland - Зуны "CAMP" PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-08-27, Лхагва
Image 
 
Калифорни мужийн Окланд хотын монголчуудын Христын цуглааныхан / First Mongolian Christian Church / 2014 оны 8-р сарын 14-18 хүртэлх нар ээсэн дулаахан ѳдрүүдэд "Chabot Regional Park"-д уламжлал болсон Зуны "CAMP" - аа амжилттай зохион явуулав.
 
Тус сүмийн нийт гишүүдээс гадна Los Angeles, Chicago болон Seattle зэрэг хотуудаас христэд итгэгч ахан дүүс маань хүрэлцэн ирж оролцсон ба уран байгалийн сайханд алжаал тайлан амарцгаалаа. Ѳдѳр бүхэн сонирхолтой хѳтѳлбѳрүүд явагдаж байсан ба оролцогсод маань ѳглѳѳний залбирал, чимээгүй цаг, аав ээжүүдийн нѳхѳрлѳл, ѳдѳр оройн цуглаанд маш идэвхитэй оролцож байлаа.
 
 
 
Ажиа Ринбүүчийд БАЯРЛАЛАА! PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-08-27, Лхагва
Image 
 
"Суварга бүтээх нь буян ч хүүхдийн эмнэлэг барих нь түүнтэй дүйцэх буян юм"
Ажиа Ринбүүчий

Өвлийн утаа, эрүүл бус хоол хүнснээс болоод ч тэр үү сүүлийн жилүүдэд хүүхдийн эмгэг тэр дундаа цусны өвчин, хавдар ихсэх хандлагатай болсон. Харин үүнд зориулсан нарийн мэргэжлийн эмнэлэг байхгүй учир ЭХЭМҮТ болон ХӨСҮТ-д тэдгээр хүүхдүүд ханддаг ч хангалттай сайн оношлогдон, эмчлэгдэж чаддаггүй.

Ажиа Ринбүүчий нь 2012 онд өөрийн санаачилгаар “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг” байгуулахаар болжээ. Хоёр жилийн дараа буюу өнөөдөр түүний санаачилсан дээрх эмнэлэг сайн санаат олон хүний дэмийн ачаар үйл ажиллагаагаа явуулахад аль хэдийнэ бэлэн болжээ.

Ажиа Ринбүүчий болон энэхүү ажилд гар бие оролцсон хүмүүсийн төлөөлөл өнөөдөр эмнэлгийн талаар мэдээллийг өгсөн юм. Барилгын нээлт билэгт сайн өдөр буюу маргааш болох юм.

 

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 67 - 77 - 476