Тулга - Уран Үгсийн Чуулган Амжилттай Боллоо PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-08-16, Бямба
 ТУЛГА - УРАН ҮГСИЙН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!

Хутаг өлзий бүрдсэн, хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!
(Б.Ренчин "Монгол Хэл" шүлгийн хэсгээс...)

8-сарын 2-нд Америкийн Монголчуудын дунд зохиогддог ТУЛГА – Уран Үгсийн Чуулганы 4-дэх удаагийн наадам Лос Анжелес хотноо энэ гайхамшигт шүлгээр эхэлсэн юм.
 
 
ХЭНМЭДЭХИЙН БАТСАНАА: АДУУТАЙ, АЙРАГТАЙ, АВАРГАТАЙ, УС БОЛГОН НЬ РАШААН PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-08-10, Ням
Image 
 
За байз. 1990 оны цагаан морин жил шиг санаж байна. Эрхүүд төгссөн, хуучнаар Орос хэлний багшийн дээд сургуульд багшилж байсан Дашнямын Сарантуяа гэдэг найз минь Эрхүүгийн Анагаахын дээдийг төгссөн эмч гээд нэг бүсгүйтэй танилцуулав аа. Нэг их сайхан тахимаа шүргэсэн урт, хар гэзэгтэй, өндөр нуруутай, мах мариа нь тэнцүүхэн нүд унамаар, хольцоогүй монгол төрхийн сайхан бор бүсгүйг Хэнмэдэхийн Батсанаа гэж танилцуулж билээ. Тэрний дараа Сараагийндаа хэдэн хэдэн удаа тааралдсан. Тэгсгээд л сураг тасарсан чинь харин Америкт тааралддаг байгаа. Бүр Чикагод шүү. Юм гэдэг их сонин юмаа. Энэ Батсанаа бид хоёр урьдын ерөөлтэй хүмүүс шиг байгаан.
 
 
Од болон гялалзаж яваа Монгол охин PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-08-10, Ням
Image 
 
Түүний нэр Б.Хэрлэн. Хэрлэн АНУ-д био-анагаах инженерийн мэргэжлээр суралцахын сацуу “Фамили Трий ДНХ” компанид ажилладаг. Тэр элэгний хорт хавдар анагаах талаар генетикийн судалгаа хийдэг ажээ. Түүний судалгаа дэлхийн олон сая хүнийг шаналгасан энэ өвчнийг эмчлэх аргыг нээхэд тус болно. Гэхдээ түүнд өөр нэг зорилго бий. Энэ нь өөрийн үндэстний гарал угсааг судлан тогтоох ажээ. Сонихолтой, гэхдээ тун эгзэгтэй түүхийн сэдэв.
 
Хэрлэн монгол үндэстэн хэн бэ гэдгийг үнэн зөвөөр танин мэдэж, үүнд хувь нэмрээ оруулахыг чин сэтгэлээс хүссэн тул монголчуудын гарал үүслийг 2008 оноос бие даан судалж эхэлжээ. Хэрлэн хүний гарал үүслийн талаар илүү нарийн, хэрэгтэй мэдээлэл өгч чадах эрэгтэй хүний Y хромсомын ДНХ дээр өөрийн судалгааг явуулж байна. Тэрээр Чингис хааны Ү хромсомын удамшлыг мөшгөн судалж, эхний үр дүнгээ олон улсын генетик судалгааны сэтгүүлд хэвлүүлжээ.
 
 
М.Саруул-Эрдэнэ: Үнэнийг хэлэхэд үндэсний бичиг маань хамаагүй боловсронгуй... PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-07-11, Баасан

Image 

Хүний нутагт гүний хошуунд эх орныхоо нэрийг сайнаар гаргаж яваа олон залуутай тааралдах. 

iKon.mn сайтын "Өглөөний хүн" ярилцлагын булангийн ээлжит зочноор алс хол АНУ-д амьдран суугаа Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ багшийг урьсан юм. 

Монголоос ирсэн зочдод Дэлхийн хамгийн том номын ордон болох Конгрессийн номын санг баяртайгаар танилцуулж, улмаар ном, бичгийн соёлыг хөгжингүй оронд хэрхэн дээдлэн, авч явааг таниулах түүний чин хүсэл эндээс харагдах шиг.

Хэл шинжлэлийн талаар Монголдоо шинэ онол нэвтрүүлж, одоо ч оюутан, залуустай уулзаж лекц уншиж, тэдэнтэй санал бодлоо хуваалцахаар эх орон руугаа жил болгон яардаг М.Саруул-Эрдэнэ багшийн энгийн хэрнээ ихийг бодогдуулах ярилцлагыг уншигч танд хүргэж байгаадаа сэтгүүлч миний хувьд тун баяртай байна.

 

 

 
Шагналын хур буусан өдөр PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-06-28, Бямба
Image 
 
Бэй Айриагийн Монголчуудын Холбооны хамт олон Наадам-10 жилийн ойн баярын үйл ажиллагаанд бэлдэхийн хажуугаар энэ амралтын өдрүүдийг тун завгүй өнгөрөөж Монгол Улсын Хөдөлмөрийн Яам, Монгол Улсаас Сан-Франциско хотноо суугаа ЕКГ-аас зохион байгуулсан "Монгол орон Танаас эхэлнэ" өдөрлөгт хамтран оролцлоо. Тус өдөрлөгт хүрэлцэн ирсэн монголчууд маань "Монголоороо амьсгалсан, амжилт бүтээлээ дүгнэсэн сайхан арга хэмжээ боллоо" хэмээн сэтгэл маш өндөр байв. Төрийн шагналт яруу найрагч Б.Лхагвасүрэн гуйан ухаарал өгдөг сайхан шүлгүүд, яруу найрагч Ичинхорлоогийн "Би Монгол хүн учраас 3 шүлэг уншъя" хэмээн уншсан шүлгүүд, "Voice" хамтлагийн залуусын дуулсан сайхан дуунууд, гавьяат жүжигчин Батсүхийн дуунууд ирсэн зочдын сонорыг мялаалаа.
 
Тус арга хэмжээн дээр Хөдөлмөрийн Яамны өргөмжлөлөөр олон жилийн турш Монголчуудад ажлын байр олгож, олноор нь сургаж ирсэн
 
 
"Бурхан Багшийн Дүйцэн Өдөр", Бурхан Шашинтны Нийгэмлэг үүсч байгуулагдсаны 10 жилийн ой (фото) PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-06-28, Бямба
Image 
 
Зуны эхэн сарын шинийн 15ны билэгт сайн өдөр Лос Анжелес хот орчмын Монголчууд "Бурхан Багшийн Дүйцэн Өдөр", Бурхан Шашинтны Нийгэмлэг үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн бэсрэг наадмаа өргөн дэлгэр сайхан тэмдэглэж өнгөрөөлөө.
         
Бурхан Шашинтны Нийгэмлэгийг 2004 онд анх Б.Батхуяг лам маань санаачлан сайхан сэтгэлт хэсэг залуусын тус дэмээр үйл ажилгаагаа эхэлж байсан. Түүнээс хойш Даваапүрэв, Цогтгэрэл нар удирдаж байгаад 2011 онд Д.Норовсамбуу залгамжилж авснаар өнөөдөр 10 дахь жилтэйгээ золголоо.
         
Энэ өдрийн үйл ажиллагаанд Лос Анжелес дахь Төвдийн Буддист Төвийн Түвдэн Рэмбүүчи, Лувсан Ямпил Гэвш болон Улаанбаатар хотын Гандан Тэгчлэн Хийдийн лам Б.Мачай-Чам нар морилон ирж дүйцэн өдөрт зориулан ном айлдав. Мөн Гандан Тэгчлэн Хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц, Олон Нийттэй Харьцах Албаны дарга С.Даваапүрэв нар сүсэгтэн олондоо мэндчилгээ илгээлээ.
 
 
Сакраменто Орчмын Монголчуудын Холбоо: Мэдээлэл (фото) PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-06-28, Бямба
Image 
 
АНУ-ын Баруун Эргийн Эмэривил хотноо 6 дугаар сарын 21-ний Бямба гаригт зохиогдсон “МОНГОЛ ОРОН - ТАНААС ЭХЭЛДЭГ” уулзалт өдөрлөгийн үеэр манай Сакраменто Орчмын Монголчуудыг шагналын тэнгэр ивээж, нутаг нэгт ахан дүүсийнхээ төлөө цаг заваа гарган хөдөлмөрлөдөг, тэднийгээ ажлын байраар хангадаг, ажил үйлсээрээ хошуучилдаг, бидний хөгжилд хувь нэмрээ оруулж явдаг хүмүүсийн маань төлөөлөл болсон Амараа Jay, Батхүү, Гиймаа, Цогоо, Уянга, Энхбат (Батка) нарын зургаан хүн Монгол Улсын Хөдөлмөрийн Яамны Жуух Бичиг, Хөдөлмөрийн Яамны Хүндэт тэмдэг, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Хүндэт тэмдэг, Монголын Ажил Олгогчдын Холбооны Хүндэт тэмдэг, дурсгалын зүйлсээр тус тус шагнагдсаныг та бүхэндээ дуулгахад таатай байна. Энэ шагналуудын зарим нь бас бидэнд барьсан сайхан сүрприз байсныг дурдахад илүүдэхгүй биз ээ!
 
 
Харвардын их сургуульд суралцагч Билгүүний зөвлөгөө PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-06-28, Бямба

Image 

АНУ-ын Харвардын их сургуульд 100% тэтгэлэгтэй суралцаж буй Монгол оюутан Билгүүний бэлтгэсэн Англи хэл сурах зөвлөгөө ба Харвард дахь эхний өдрүүд

Гадны шилдэг сургуулиудад сурах мэдлэг чадвартай, толгойтой мөртлөө ганц хэлний бэрхшээлээс л болж гадаадад сурах мөрөөдөлдөө хүрч чадахгүй байгаа олон ч залуучуудтай уулзахад харамсалтай санагдаж уулзаж холбогдсонд нь зав зайгаараа зөвлөгөө өгч байв. Энэхүү нийтлэлээрээ дамжуулан илүү олон залууст хэл сурахад нь тус болъё гэж зорилоо. Нийтлэл маань Англи бас бусад гадаад хэлний мэдлэг улам чухал болж буй өнөө үед зөвхөн гадаадад сурах гэсэн залууст төдийгүй аливаа хэл сурах, хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй хэн бүхэнд тус болно байх аа.

 

 
БАЙКЕР БОЛЖ ҮЗСЭН НЭГЭН ӨДРИЙН ОМОГШИЛ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-06-28, Бямба
Image 
 
...Дайн бол аймшигтай үзэгдэл. Энд тэндгүй бөмбөг дэлбэрч, бууны сум шунгинаж, танк, нисэх онгоцны чимээ чих дүлийрэм. Хөрст дэлхий хөрвөөж, хүний амь гэдэг хумхийн тоос мэт үнэгүйдэж байх тэр аймшигтай орчинд үхэл амьдрал зэрэгцэж, цус устай холилдож, айдас эр зориг өрсөлдөж, хүний мөн чанар нь ямар ч гоёл зүүсгэлгүй цоо ил мэдрэгддэг гэдэг. Нэгэн хором дор сум, бөмбөгний хэлтэрхийд өртөн амь насаа алдах анд нөхөд, шархадсандаа ёолин амьд үлдчих гэсэн сүүлийн найдлага руугаа цусаа урсган байж зүтгэх дайчин, дэлбэрэх бөмбөгний сийчээнд орвонгоороо эргэн цацлах газар шороо. Энэ бүхнийг нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрсэн ямар ч хүн үхэн үхтлээ амар тайван байж үл чадна. Сэтгэл дотроосоо энэ аймшигт дүр зургийг арчиж хаях гээд ч үл чадан, цөхөрч шанална, унтах нойрондоо зүүдлэн цочиж сэрнэ, тэр тоолонгоороо тайван байж үл чадах хэцүү тавиландаа шаналж зовдог.

Дайнаас амьд үлдсэн хүмүүс энэ ертөнц хийгээд амьд байхын үнэ цэнэ, амьдрал дунд урсах цаг хугацааны утга учрыг жинхэнээр нь мэдэрдэг. Дайн хэмээх тэр аймшигт дүр зургийг сэтгэлээсээ арилгаж үл чадахдаа дарс залгилан мансуурдаг байж болох. Өөрсдийнх нь цус, нулимсаа урсган байж авчирсан энэ эрх чөлөөний үнэ цэнийг огт мэдэхгүй, дураар аашлан заримдаа "тэнэгтэх" залуусыг харахдаа тэднээс огт өөр байхыг хүсдэг байж мэдэх.
 
 
Сакраментогийн Монгол Сургуулийн талархал (фото) PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-06-11, Лхагва
Image
 
Монгол ёс заншил, соёл иргэншил, бичиг үсгээ Америкт өсөж, төрж байгаа xойч үеийнxэндээ уламжлуулан үлдээx нь эцэг эxчүүд, аxмад үеийнxэн бид нарын үүрэг билээ. Урд жилүүдэд янз бүрийн замаар бид тэр заншилаа алдаxгүйг xичээж олон xэлбэрээр дугуйлан, сургууль (Та бүxэн санаж байгаа байxдаа, Xүүxдүүд нь xичээлд ороод, эцэг эxчүүд нь бүжгийн дугуйлан ажилуулаад) ажиллуулж ирсэн ч сүүлийн 2 жилд сургууль маань улам чанаржиж Чука багшийн идэвxи зүтгэл, иx xөдөлмөрийн үр дүнд өнөөдөр бид 3 багштай (Чука, Баясаа, Энхжаргал), олон сурагчидтай - МОНГОЛ сургууль гэж бардам xэлэx боломжтой боллоо. 
 
 
ТУС Клубын бэлтгэн явуулсан 2 сарын ачаа зэрэг очжээ! (фото) PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-05-29, Пүрэв
Image 
 
1. 2014 оны 5 сарын 22-нд Улаанбаатарт Сакраменто хотын ТУС Клубын бэлтгэн явуулсан 2 сарын ачаа зэрэг очжээ. Адьяа эмчийн тасагт хэвтэж байгаа хүүхдүүдэд тараагдсан байна. Сэтгэл гаргаж цуглагдсан ачаанууд эзнээ олж байгаад бид бүхэн их баяртай байнаа. Бидэнд ачаа бараа хандивласан бүх хүмүүст, мөн Адьяа эмчдээ, эдгээр буяны ачааг сар бүр үнэгүй тээвэрлэж хүргэж өгч байгаа Бидмонгол компаний хамт олонд дахин баярласнаа илэрхийлье.
 
2. Манай ТУС-ын 7 сард хийхээр төлөвлөж байгаа Youth Camp Lassen Park Foundation байгууллагаас санхүүжигдэх болсон имэйлийг хүлээн авсаныг та бүхэнд дуулгахад таатай байна. Уг кампинг 6/30-7/4 хүртэл Lassen NP хийх бөгөөд клубын гишүүд, менторууд, тэдний гэр бүлээс гадна уг кампинд оролцох хүсэлтэй дунд, ахлах ангийн сурагчтай гэр бүлүүд байвал Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй имэйл бичээрэй.
 
Сакраменто хотын ТУС Клуб
www.facebook.com/tycclub
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 78 - 88 - 476