МӨНХ ТЭНГЭРИЙН ӨНГӨ НЬ ЦЭНХЭР, МИНИЙ АРДЫН СЭТГЭЛ ЦАГААН ШҮҮ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-05-29, Пүрэв
Image 
 
Тэд ямар гоё, сайхан юм бэ. Нутгийн салхи үнэртүүлэн, тэртээд хоногшсон сэтгэлийн эмзэглэлийг өндөлзүүлж, яг одоо намайг асгартал уйлуулав, дуулуулав. Ямар гоё юм бээ. Миний нутаг бодлын зэрэглээн дунд сүүмэлзэн айсуй.

Төрсөн нутгийн минь барааг тэртээ холоос даллан авчирч, дөрвөн улирлын өнгөтэй нь, айргийн амт нь чимчгэнэсэн алтан намрын налгарыг, шагай шиг хэдэн адуун сүргийн эзэнг малчин заяатай нь хөлгийн эзэнтэй нь дуудан авчирч, дуу минь дуу минь дуртайхан дууг минь ээжийн минь хайр, элэг зүрхнээс уяатай эх нутгийн захиастай хүргэн ирж, Мөнх тэнгэрийн өнгө нь цэнхэр нутагтаа Миний ардын сэтгэл цагаан байна шүү гэсэн мэндчилгээг тээн ирсэн гурван сайхан дуучиндаа маш их баярлалаа.

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Лодойн Банзрагч, Андбаатарын Мөнхбат, Даваагийн Бурмаа нар салхит хотоор аялан уран бүтээлийн “Миний ардын сэтгэл цагаан” тоглолтоо өргөн барьсан билээ.
 
 
Вашингтоны монголчууд энэ удаад 30 мянган доллар босголоо PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-05-29, Пүрэв
Image 
 
Өдгөөгөөс нэг жилийн өмнө буюу 2013 оны 4 сарын 20-ны өдөр Вашингтон хотын монголчууд буяны үдэшлэг зохион байгуулж, Монголд Ажиа гэгээний санаачилгаар баригдаж буй цусны хорт хавдартай хүүхдийн эмнэлэгт хандив цуглуулан өргөсөн билээ.  Ганцхан орой цуглаад тэд 24 мянган доллар босгон, Монголдоо илгээж байлаа. Тэгвэл тус хотын монголчууд энэ сайхан санаачилга, үйл хэргээ үргэлжлүүлэхээр шийдэн, жилийн дараа буюу энэ 5 сарын 10-ны өдөр ахин цуглаж, арвис буянаа эх орондоо, ирээдүй хойч үедээ зориулав.
 
Зохион байгуулалт
АНУ дахь Монгол Соёлын Төв, Вашингтон Хот Орчмын Монголчуудын Холбооноос энэхүү буяны ажиллагааг сайхан монгол дуу хөгжим, монгол хоол бүхий үдэшлэг маягаар зохион байгуулсан юм. Ингээд хоолоо тус хоёр байгууллагынхан болон Вашингтон хот орчмын сэтгэл санаачилга сайтай бүсгүйчүүд өөрсдөө хийж ирсэн нь аль болох зардал бага гаргах, орж ирсэн бүх мөнгийг эмнэлэгт зарцуулах гэсэн санаа байлаа. Урлагийнхнаар бол Вашингтоны монголчууд хэзээд дутдаггүй. Монгол улсын СТА дуучин Э.Саран, СТА дуучин Ж.Болормаа, СТА бүжигчин Б.Дэлгэрмаа, дуучин Амарбүрэн, бүжигчин Цэнгэлсайхан, Цолмон болон Монгол сургуулийн бүжгийн хамтлагийн хүүхдүүд оролцсон, сайхан тоглолт болов.
 
 
ТУС Клубын "Framing Treasured Memories" төсөл эхэллээ (фото) PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-05-29, Пүрэв
Image 
 
2014 оны 5 сарын 17-нд асрамж, сувилалын төв дээр хүүхдүүдтэйгээ цуг очлоо. Залуу өвчтэй хүмүүс ч бас хэвтдэг юм байна. Бидний төлөвлөгөө бол хайртай хүмүүсийнх нь зургийг янзалж жаазалж өгөх, тэгэнгээ тэдэнтэй хамт цагийг өнгөрөөх явдал байлаа. Гэтэл ихэнхэд нь зураг гэж байдаггүй юм байна. Тэгээд өөрсдийнх нь зургийг болон бидэнтэй цуг урлаж хийсэн зүйлсийг нь жаазалж өглөө. Мөн дуртай үгээр нь эсвэл нэрээр нь бугуйвч хийж өгцгөөлөө. Олон жил тоглосонгүй гээд нэг нь бүр надтай шаараар тоглолоо. Сайханаа Marcy-аар тоглоом заалгуулж хэд хэд хожиод бид бүгд инээдэм болов. Чөлөөт цагийг өнгөрүүлэх үйл ажиллагаа хариуцдаг охинтой жаал жуул ярилцвал тэдний ихэнхийх нь гэр орноос ирдэг хүн гэж байдаггүй тул та нар тэдний өдрийг нь сайхан болголоо гэсэн юм. Тэгээд тэр хэд маань явахын өмнө буцаж ирээрэй гэж биднээс гуйцгаахад бид ирнээ гэж амлалт өгөөд гарцгаалаа даа.
 
Д.Баярсайхан
ТУС Клуб, Сакраменто
www.facebook.com/tycclub
 
 
Лос Анжелес хотноо Монгол шагайчид өрсөлдлөө (фото) PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-05-29, Пүрэв
Image 
 
АНУ-ын Калифорни мужид суугаа  Монгол шагайчид Лос Анжелес хотноо саяхан цуглаж аваргаа шалгаруулав.
 
Тэмцээнд  Сакроменто хотын “Тойром” баг, Сан Франциско хотын  “Уухай” баг,  Лос Анжелес хотын “Коко” баг,  “Соёмбо” баг, Оакланд хотын “Эв эе” баг, алсын Чикаго хотын  “Цэц” баг оролцож цэцээ сорив.  Тэмцээн тойргийн болон ганцаарчилсан харвааны ангилалаар явагдаж шилдэгүүдээ шалгарууллаа.  Багуудын ур чадвар, бэлтгэл  эн тэнцүү  байсан тул  тэмцээн машид өрсөлдөөнтэй болж сүүлийн дөрвөн багийн тоглолтоос  тэргүүн шагналтнууд тодорсон юм.
 
Тойргийн журмаар өрсөлдөж аваргаа тодруулахад  Чикаго хотын Л.Жаргалсайхан ахлагчтай “Цэц баг  таван оноогоор тэргүүн байр эзэлж, Лос Анжелес хотын  А.Аюурзана (Аймгийн мэргэн) ахлагчтай Соёмбо баг 4 оноогоор удаах байрыг, гуравдугаар  байрыг Цолмон (Аймгийн мэргэн) ахлагчтай  Сан Франциско хотын  “Уухай” баг 4 оноотойгоор эзэлж  алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
 
 
Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөв (фото) PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-05-29, Пүрэв

Image 

АНУ-д амьдарч сурдаг Монголчуудын дунд нэр хүндэттэй арга хэмжээ болох Монголчуудын Хөл бөмбөгийн аварга шалгаруулах уламжлалт 9 дүгээр тэмцээн энэ сарын 23-25-ны өдрүүдэд Нью Жерси мужийн Хамилтон хотноо монгол туургатнуудын дунд амжилттай болж өндөрлөв.

Энэ жилийн тэмцээнийг Нью Жерси мужид анх удаа хийх "Нью Жерси жигүүр" багийн гаргасан саналыг Нью-Йорк хот дахь Монгол улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар дэмжин ажилласан бөгөөд тэмцээнийг Байнгын төлөөлөгч, элчин сайд О.Оч нээж үг хэлэв.

 

 
СУВАРГА БИШ ЭМНЭЛЭГ БҮТЭЭГЧИД PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-05-08, Пүрэв
Image 
 
Лос Анжелесийн монголчууд 2014 оны 4 сарын 30-ны үдэш холбооныхоо байранд мөн 5 сарын 2-ны үдэш Long Beach хотод байрладаг Д.Лхагвамаа эзэнтэй Taki’s House япон зоогийн газарт тус тус цуглан хүмүүнлэгийн үйлстэн Ажаа Гэгээнтэй уулзаж, түүний Монгол Улсад хэрэгжүүлж буй Эх Нялхсын Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн дэргэдэх Хүүхдийн Цусны Эмгэг, Хавдрын Эмнэлэг барих төслийг дэмжих хандивын ажиллагаа зохион байгууллаа. Гэгээнтэн төслийнхөө талаарх мэдээллийг дэлгэц дээр зурагаар үзүүлэн, анх энэ эмнэлгийг барих санаа яаж төрсөн, төслийг хэрэгжүүлэх явцад ямар бэрхшээл учирсан, хэрхэн шийдэж ирсэн талаар тайлбарлан ярьж, хүмүүсийн сонирхсон асуултанд хариулав. Энэхүү төсөлд Лос Анжелесийн монголчууд маань 2 өдөрт нийт $5572 долларын хандив өргөж, сайн үйлсийг дэмжлээ.
 
 
"Гэр төв"-ийн 5 жилийн ойн баяр сайхан болж өнгөрлөө! (фото) PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-05-08, Пүрэв
Image 
 
Гэр Хүүхдийн төв, Би Монгол сургуулийн 5 жилийн ойн арга хэмжээ нь олон хүний бие, сэтгэл, гар нэгдэж амжилттай сайхан болж өнгөрсөнд хүн бүхний сэтгэл өндөр байна. Айл бүрийн чимэг, монгол түмний залгамж халаа энхрий бяцхан ХҮҮХДҮҮД, үр хүүхдээ эрдэм боловсролтой, зөв сайн хүн болгон хүмүүжүүлж буй ААВ ЭЭЖҮҮД, ажил амьдралын алтан цагаасаа илүүчилж, өөрийн сурснаа хойч үедээ өвлүүлэн сэтгэл харамгүй зүтгэж яваа манай ХАМТ ОЛОН, урам хайрлаж, итгэл нэмж, ивээн тэтгэдэг СПОНСОРУУД, хүрэлцэн ирсэн хүндэт МОНГОЛ АХАН ДҮҮС та бүхэндээ маш их БАЯРЛАЛАА. Та бүхнээрээ бахархаад, та бүхэндээ баярлаад ханашгүй.
 
 
Олон улсын эмч нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-04-24, Пүрэв
Image 
 
Америк дахь Монгол эмч эмнэлгийн ажилчидын холбооны эмч нар “Олон улсын эмч нарын өдөр”-ийг гэр бүл, анд нөхөд, зочид төлөөлөгчдийн хамт 2014 оны 3 дугаар сарын 29-нд уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийг дэлхий даяараа Олон улсын эмч нарын өдөр болгон 23 дахь жилдээ, Иллинойс мужын Монгол эмч нар 2 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ удаагийн эмч нарын баярын үйл ажиллагаа өмнөх жилийнхээс нилээд өвөрмөц байсан бөгөөд үндсэн 2 хэсгээс бүрдэв.

“Вируст Гепатит В”-ийн орчин үеийн эмчилгээ оношилгооны чиг хандлага сэдвээр их эмч Д.Лхагважав, их эмч Н.Гэрэл нарын тавьсан илтгэлээр баярын үйл ажиллагааны эхний хэсэг эхэлж, Холбооны тэргүүн их эмч Н. Нямсүрэн өнгөрсөн жил хийсэн ажлынхаа талаар товч мэдээлэл хийж, эмч нарын дунд явуулсан судалгаа, санал асуулгын үйл ажиллагаагаар эхний хэсэг өндөрлөлөө.
 
Баярын үйл ажиллагааны дараагийн хэсэг нь “Эмч бид” үдшийн цэнгүүн байлаа. Цэнгүүний хөтлөгч их эмч Б.Цогтбаяр, их эмч Н.Нямсүрэн нарын зарласнаар бүх эмч нар тайзнаа гарч СТА Пүрэвсүрэнгийн ая “Амжил хүсье” дууг дуулж, бүжиглэж үдшийн цэнгүүнээ эхэллээ.

 

 
"ТЭЭВРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ" - Александрийн Баярмаа PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-04-01, Мягмар
Image 
 
...2014 оны 1 сарын дундуур Вашингтон ДС хотноо болсон тээврийн асуудлаарх олон улсын хурлын үеэр А.Баярмаатай уулзаж танилцсан юм. Харамсалтай нь миний ажил амжаагүй болохоор түүний тавьсан илтгэлийг сонирхож чадаагүй. Орой нь түүний байрласан зочид буудалд уулзаж ярилцаж суухад, түүний яриа миний сонирхлыг ихэд татлаа. Тээврийн чиглэлийн мэргэжлийн хүнийг олж ярилцах хүсэлтэй минь А.Баярмаагийн яриа нийцсэн болохоор бид Лос-Анжелост уулзаж, дэлгэрэнгүй ярилцахаар тохиролцов. Харин 2 сарын дундуур бид Лос-Анжелос хотноо уулзаж ярилцсанаа уншигч танаа толилуулж байна.
 
Нэг. НАМТРЫН ТОВЧООН
 
2012/10 - тээврийн анализ, математик загвар зохион бүтээгч, Калифорни мужийн өмнөд хэсгийн захиргаа (Southern California Association of Governments) , Los Angeles, USA
2009/12-2012/10 Судлаач ,Калифорнийн Их Сургууль, Davis, CA, USA ,
2007/07-2009/12 Судлаач, Утрэхт Их Сургууль (Utrecht University), Netherlands
2003/04-2007/03 PhD of Engineering, Tээвэр төлөвлөлт; Киотогийн Их Сургууль, Kyoto, Japan
2001/09-2003/10 Багш, Төмөр замын коллеж, Улаанбаатар, Монгол
1998/04-2003/06 Багш, Техникийн Их Сургууль, Дархан, Mонгол

1996/03-1998/04 Багш , Политехникум, Дархан , Mонгол
1994/02-1996/01 Мастер, Эрчим хүчний систем, TИС, Улаанбаатар, Mонгол
 1988/09/-1994/01 Бакалавр, Эрчим хүчний систем, TИС, Улаанбаатар, Moнгол
1988/06 3-r 10 жил, Дархан, Moнгол

 

 
Д.Цэрэндорж: Бие минь хол ч сэтгэл зүрх минь Монголдоо PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-04-01, Мягмар
Image 
 
Дэлхийн өнцөг булан бүрт монголчууд бидний үр удам, яс махны тасархай, элэг нэгт ахан дүүс минь сурч, ажиллаж, амьдарч байна. Тэр дундаа эрх чөлөөний орон гэгдэх Америкт гэхэд сурч боловсрох, ажиллаж амьдрах гээд олон аавын охид хөвгүүд амьдран буй. Тэдний нэг, эх нутгаасаа 16 жилийн өмнө гарч Америкт өдгөө хүртэл ажиллаж амьдрахдаа элэг нэгт ахан дүүсдээ болон Монгол орондоо чадах чинээгээрээ туслаж, оюуны хөрөнгө оруулалт хийж яваа энэ эрхэмийг Дэмбэрэлийн Цэрэндорж гэдэг. Өдгөө “Бэй ареагийн Монголчууд”-ын холбооны тэргүүлэгч гишүүнээр ажилладаг түүнийг Америкийн монголчууд андахгүй. “Замдаан” нэртэй монголчуудад зориулсан сэтгүүл, зарын сонин гаргаж байснаар хүмүүс ихэнхдээ эчнээ танил болсон байдаг. Тэрээр Монголд хүндэтгэх шалтгааны улмаар ирсэн ч бидний урилгыг хүлээн авч өөрийн ажил амьдрал болоод Америкт суугаа монголчуудын тухай хүүрнэсэн сонирхолтой ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
 
-"Холын хүнээс үг сонс" гэж гоё үг байдаг. Та Америкт хичнээн жил болоод эх орондоо ирэв дээ?
-Анх 1998 онд Америкт хөл тавьсан. Тэр цагаас хойш эх орондоо ирэлгүй бүтэн 16 жил болсон байна. Америкт очиход тухайн үед цөөхөн монголчууд байлаа.
 
 
Вашингтоны төвд, америкчуудын нүдэн дээр төрсөн монгол урлаг PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-03-23, Ням
Image 
 
2014 оны 2 сард АНУ-ын нийслэл Вашингтон хотноо Монгол урлаг, уран зургийг таниулан сурталчилсан нэгэн сайхан үйл явдал болж өнгөрлөө. Учир юун хэмээвээс, уран зургийн үзэсгэлэнг өмнө зохион байгуулж байсан арга хэлбэрийнх нь талаас үзвэл Монголд төдийгүй АНУ-д ч гарч байгаагүй өвөрмөц сонин, тухайлан хэлбэл үзүүлбэр-шоу маягийн, барууны энтэртайнмэнт урсгалд яг зохицсон үйл ажиллагаа болсон юм. Морь зурдаг хоёр монгол зураач морин жилийн шинийн нэгнээс эхлэн хүмүүсийн нүдэн дээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн хэрэг л дээ. Вашингтоны яг төвд орших “Каос он Ф” хэмээх галлерейд. Ингээд яг хорин нэг хоногийн дотор, олны нүдэн дээр туурвисан бүтээлээрээ “2 Horse 1”нэртэй үзэсгэлэн гаргасан юм. Монгол улсын Төрийн Соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Чимэддорж, АНУ-д Монголын урлагийг олон жил таниулж яваа зураач Дамбын Цолмон нарыг ид уран бүтээлээ туурвиж суухад нь галлерейд нь уулзаж, ярилцав. 
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 89 - 99 - 476