"Надад хэлэх үг байна-4" Вашингтон ДС-д болсон арга хэмжээний мэдээлэл PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-03-23, Ням

Image 

АНУ-д суралцаж, ажиллаж байгаа монгол оюутан залуусын "Надад хэлэх үг байна" нэртэй уламжлалт арга хэмжээ АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо 3 сарын 14-15 ны өдрүүдэд VIU \Birjinia International University\ сургууль дээр явагдаж өнгөрлөө. АНУ-ын Лос-Анжелос, Сан-Франциско, Денвер, Чикаго, Вашингтон ДС, Бостон зэрэг хотууд болон Пеннисилваниа, Миннесота, Миссиури зэрэг мужуудаас олон оюутан залуус энэ удаагийн арга хэмжээг зорьж, өөрсдийн зардлаараа ирж оролцов. Урьдчилж ирүүлсэн илтгэлүүдээс 16 илтгэл 2 өдөрт дараалан тавигдаж, хэлэлцүүлэгдсэн.


*Нэг. ТАВИГДСАН ИЛТГЭЛҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА:
 
 
Д.Баярсайхан: Татвар 2013 PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-03-17, Даваа
Image 
 
Энэ жилийн татвар бодолт дээр бага зэргийн өөрчлөлтүүд байна. Түрүү жил AGI-ын 7,5 хувиас дээших эрүүл мэндийн зардлыг хасч болж байсан бол энэ жилийн хувьд 10 хувиас дээш болж өөрчлөгдсөнөөс олон хүн ийм зардлаа хасч чадахгүйд хүрч байна. Өөрөөр хэлбэл таны AGI 30 мянган доллар байлаа гэхэд 3000 доллараас доош эмнэлгийн зардал тооцогдохгүй гэсэн үг юмаа.
 
Хувиараа бизнес эрхлэгчид гэртээ бизнес оффистой гэдгээр тодорхой хэмжээний зардлыг хасах боломжтой байдаг. Энэ жилийн хувьд хялбарчилсан байдлаар олон мэдээлэл оруулах шаардлагагүйгээр “simplified expenses” гэдгийг сонгосноор энэхүү зардлыг хасах боломжтой болсон билээ. Гэхдээ хэрэв таны зардал чинь 1500 доллараас дээш бол хуучин аргаа сонгож зардлаа бодвол арай илүү ихийг гаргах боломжтой. Үүний тулд программ дээр home office expenses хэсэгт “Actual expenses” гэснийг сонгоорой.
 
 
САЛХИТ ХОТЫН БҮСГҮЙЧҮҮД PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-03-17, Даваа
Image 
 
Хөвсгөл далайг санагдуулам Мичиган нуурын дэргэд байхад өөрийн эрхгүй нэгэн дуу санаанд ургаж билээ.

Халгин халгин холдсон ч
Хаяанд шуугидаг мөрөн мину зээ
Зэмлэн зэмлэн аашилсан ч
Зүрхэндээ хайрладаг ээж минь ээ гэж ... Азийн зүрхэн дэх эх орноосоо амьдралаа өөрчилж, шинийг эрэлхийлж гарсан монголчуудын нүүдэл Америк орныг зорьсоор л. Малгай тавибал манайх гэж, усын нь уувал ёсыг нь дагадаг заншил ёсоор Мичиган нуурын уснаас амсан, мяралзан долгилох их усны мандалд бодол санаа, зовлон бэрхшээл, хүсэл зорилгоо шивнэн эдийн дээж, идээний дээжээ өргөсөн монголчуудын нүүдэл “Салхит хот” гэгдэх Чикаго руу хөвөрнө.

Жилийн дөрвөн улирал ээлжлэн солигдох Чикаго орчмын цаг агаар манай улстай төстэй. Өглөө, үдэш сэрүүн хэрнээ өдөртөө нозоортол халдаг намар, хуртай нартай зун, хацар алгадан исгэрэх хаврын хавсарга, жавар тачигнаж цан хүүрэг татуулах өвөл нь танил. 1850 – иад онд гуч гаруй мянган хүн амтай гэгдэж байсан тус хот 19 дүгээр зуун гэхэд дэлхийн тав дахь том хот болон өргөжжээ. Олон зуун үндэстэн хаяа дэрлэн эв найртай амьдарч өөр өөрийн ёс заншил, өвөрмөц төрхөөрөө энэ хотод хөг, өнгө нэмнэ. Эдний нэг нь монгол үндэстэн. Амьдрах нөхцөл, үнэ өртөг, ажиллаж, сурах боломжтой, бидэнд ивээл ээлээ өгсөн Чикаго болон түүний эргэн тойрны дагавар хотуудад ойролцоогоор 8 мянга гаруй монголчууд амьдардаг гэсэн албан бус тоо байдаг.
 
 

 

 
Д.Баярсайхан: Бидний ахуй ба шинжлэх ухаан PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-03-17, Даваа
Image 
 
Одоогоос 6,7 жилийн өмнө орчин үеийн шинэлэг аргаар хүүхдээ өсгөж, бойжуулахаар зүтгэж байгаа мундаг америк эхчүүдтэй нэгэн бүлэгт орсноор нэлээд гайгүй хүүхдийн эмч, судлаачдаас  эргэн тойрон байгаа амьдралаа анхааралтай ажиглаж баясаж амьдарч сурах Mindfulness, практик, гараар элдэв зүйлс хийлгэх, тоглуулах замаар хүнлэг бөгөөд мэдлэгтэй хүүхэд хүмүүжүүлэх Waldorf Education зэргээс өгсүүлээд Реккигийн тухай анх номын дуу сонсож билээ. Эдгээр дотроос зарим нэг зүйл, тухайлбал  шинэлэг аргаар хүүхдүүдийг эмчилж сувилдаг нэгэн эмч тархи хөдөлснийг массажийн аргаар эмчилж болдог /миний бие эндхийн олон тамирчид болон хүүхдүүдийн тархи хөдөлснийг орчин үеийн эмнэлэг бүрэн дүүрэн эмчилж чадаагүйгээс байнгын өвчин намдаах эм уудаг, эсвэл хүндэрсээр тархины элдэв өвчтэй болсон олон тохиолдлыг уншиж сонсож байна/, өсч байгаа хүүхдэд өсөлтөө хадгалахад нь дулаан энерги хэрэгтэй байдаг тул хөл, биеийг нь аль болох дулаан байлгах гэх мэт зүйл минй хувьд мэдээжийн сонсогдож байсан ч америк эхчүүдэд гайхалтай сонин шинэлэг зүйл болж байсанд анх удаагаа гайхаж өвөг дээдсээ бахдахад хүрч билээ. Үүнтэй адил бидэнд уламжилж ирсэн ч зарим нэг хүний хувьд бүдүүлэг хоцрогдсон хэмээн үзэж хардаг зарим нэг зүйл өчүүхэн миний уншиж сонссон зарим шинжлэх ухааны судалгаануудтай ягштал таарах нь үнэхээр сонин сайхан байдаг тул эдгээрээс та бүхэнтэйгээ хуваалцаж байна.
 
 
Д.ДЭЛГЭРМАА: ОРОЙ БОЛГОН ОР ЛУУГАА СЭТГЭЛ АМАР АЛХАЦГААЯ! PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-02-28, Баасан
Image 
 
Бидний Монголчууд Америкт хөл тавьж амьдарч эхэлсэнээс хойш нэлээд хугацаа өнгөрч, хамгийн удаан амьдарч байгаа нь 20-иос дээш жил болжээ. Гэвч Америкийн амьдралын хэв маяг, тогтолцооны талаар үндсэн ойлголтгүй бие биенээсээ асуух төдийхнөөр мэдээлэл олж авч, сургаар асуудлаа шийдэж байгаа нь харамсалтай. Амьдарч байгаа нийгмийнхээ ашигтай зүйлсийг амьдралдаа хэрэглэж, ашиглаж сурмаар байна. Ялангуяа даатгалгүй бол Америкт амьдрахад маш эрсдэлтэй, хэцүү, эдийн засгийн хохиролтой гэдгийг удаан амьдарч байгаа хумуус аль хэдийн гадарласан байхаа. Энэ нийгэмд бидний амьдралын салшгүй нэг хэсэг, эн тэргүүний зүйл бол даатгал. Америкчууд “Орой болгон ор луугаа сэтгэл амар алхацгаая! “Life insurance” аваад “peace in mind” амьдарцгаая гэж ярьдаг.

Даатгалын мэргэжилтэн Д.Дэлгэрмаатай хийсэн бидний ярилцлага ийн эхэлсэн юм. Цаг зав хомс ч монголчууддаа зориулж, үнэт мэдээлэл өгөхөөр хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Америкт суурьшсан бидний үр хүүхэд энд өсөж торнин, энэ нийгмийн нэг хэсэг болж байна. Тэднийхээ ирээдүйг бодсон ч, өөрсдийгөө бодсон ч цаашид яах вэ гэдэг асуудал үнэхээр сэтгэл зовоодог. Монголдоо ч, энд ч даатгалд хамрагдалгүй олон оныг үдсэн хүмүүс цөөнгүй. Тэгэхээр Даатгалын талаар дэлгэрэнгүй ярилцая.
Д.Д: Маш олон төрлийн даатгал байдаг. Онцолж Амьдралын Даатгалын тухай дэлгэрэнгүй яръя. “Life insurance”- ийг зарим нь Love insurance ч гэх нь бий. Яагаад гэвэл үр хүүхэддээ хайртай хүн бүр энэ даатгалд даатгуулдаг.

 

 
Г.ГАЛБААТАР: ЗУРВАСХАН БОДЛУУД-05 PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-02-28, Баасан

Image 

ӨВЛИЙН АНХНЫ ЦАС

Өчигдөр өглөө босоход минь Сиэтлд анхны цас орсон байв. Санаа дагаад ч тэр үү, агаар нь нэг л тийм сэнгэнэсэн үнэртэй байх шиг. Газраар нэг хөглөрөх элдвийн зүйлийг дарж орхисон цав цагаан цас, орчлонгийн бүх зүйлсийг зөвхөн цасан цагаан өнгөөр л гэрэлтүүлнэ. Моддын мөчир дээр буусан цасыг мөчир нь дааж ядах мэт гудайсан байх нь хайрласандаа болгоомжилсон сэтгэл мэт. Яг л нуруун дээр нь үүргэлж байгаад унтсан хүүхдээ сэрээхгүй гэсэндээ болгоомжтойёо бөхийх аавын хайр мэт. Нарны бүлээхэн туяанд захаасаа бага зэрэг хайлмагтан урсахдаа газар уналгүй мөчир дээр тогтон бөнжийх сувд мэт дуслууд нь хайрын нулимс мэт. Өөрийн төрүүлсэн хүүхдээ хайрлаж өхөөрдсөн сэтгэлээр харахдаа өөрөө мэдэлгүй уярч, сэтгэлийн чанадаас урссан ээжийнх нь хайр нулимс болон аньсага дээр тогтох мэт.

Хүн болгон сэтгэлдээ өвлийн жаврыг халган халгаж хүлээх авч, анхны цаснаар бүгдээрээ л баярлацгаадаг. Тэнгэрээс лавсан орох цасны гоёмсог ширхэг болгон нь агаарт хөгжилтэйёэ бүжиглэх нь бидэн дээр унах тэнгэрийн хайр мэт. Нүүрэн дээр, толгой дээр, гаран дээр, хувцсан дээр минь зөөлнөөр буух цасан ширхгүүд нь буунгуутаа хайлан урсаж норгох нь, намайг хайрласандаа илбэх бүсгүй булбарай гар мэт. Хэн нэгний намайг хайрласан хайр нь миний хувцас болон бүх биед минь шингэж урсах мэт.
 
 
БАГАДДАГГҮЙ СЭТГЭЛИЙН ӨГЛӨГ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-02-28, Баасан
Image 
 
АНУ-ын Невада мужид орших Лас-Вегас бол дэлхийд алдартай шоуны төв. "Азаа сорих" боломжтой маш олон казинонуудаас гадна дэлхийн хэмжээнд нэрд гарсан олон шоунууд энд тоглогддог. Аз таарч хожсон жаахан мөнгөө, улам улам ихээр өсгөх шуналдаа хөтлүүлэн, хожсон дээрээ нэмж хармаанд байгаа хэдийгээ алдаад "за яахав, аз хүү байвал ёоз хүү" гэж сэтгэлдээ өөрийгөө аргадан гардаг энэхүү хотод цөөхөн монголчууд ажиллаж амьдардаг. Тэдний ихэнх нь нэрд гарсан шоунуудад оролцдог уран бүтээлчид.

Энэ 2 сарын 23 ны үдэш Лас-Вегасын захдуу орших худалдааны төв Baobab Stage- Town Sguare -д Ажаа гэгээний санаачлан Монголд бариулж байгаа "Цусны хорт хавдартай хүүхдүүдийг эмчлэх эмнэлэг"-т хандив өргөх тоглолт боллоо. Ийм тоглолт хийх саналаа Канадын "Нарны цирк"-ийн "О" шоуны нугараачид удирдлагын багтаа танилцуулахад тэд дэмжиж, бас тэдэнтэй хамтад шоунд оролцдог олон уран бүтээлчид тоглолтод оролцон дэмжихээ илэрхийлсэн гэдэг. Харин өдрийн 2 цагаас хүүхдүүдэд зориулсан Childrens Martial Art s Show- г "КА" шоуны У.Алтанзул гэр бүлээрээ хамтран зохион байгуулсан юм билээ. Энэ шоунд У.Алтанзулын гэр бүлээрээ хамтран ажиллуулдаг Art martial сургуулийн сурагчид болон "КА" шоуны жүжигчид оролцон тогложээ.
 
 
Н.Золжаргал: Дэлхийн загварын алдартнууд бүр 70, 80-аад оноос Монголын түүхэн хувцсаас санаа авcaн PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-02-07, Баасан
Image 
 
АНУ-д эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөн, идэвх зүтгэлтэй ажиллаж амьдарч яваа монголчууд олон байдаг. “НҮБ-ын Энх тайвны элч” гэж байдгийн адил тэд бол ёстой Монгол улсынхаа нэрийг гаргаж байгаа албан бус “элчин сайдууд” билээ. Тэдний нэг Нямбуугийн Золжаргалыг өнөөдөр миний бие та бүхэнтэй танилцуулах гэж байна. Нямбуугийн хэмээх овгоор нь монголчууд түүнийг хэний охин болохыг шууд хэлэх биз ээ. Манай нэрт угсаатны зүйч, Төрийн соёрхолт Хандын Нямбуу гуайн охин Золжаргал АНУ-д 12 жил амьдрахдаа Монгол соёлоо түгээн дэлгэрүүлэх, таниулах ажилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна. Золоо Нью-Йоркийн Их сургуулийг Соёл, урлаг судлалын мэргэжлээр Магистрын зэрэг хамгаалсан бөгөөд 2011 оноос эхлэн Нью-Йорк хотын “Тибет Хаус” хэмээх Төвд – Хималайн урлаг соёлыг сурталчилдаг байгууллагын Галлерейн захирлаар ажиллах болжээ. Тус байгууллагыг Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай Ламын санаачилгаар Колумбын Их Сургуулын профессор Роберт Турман (жүжигчин Ума Турманы эцэг), жүжигчин Ричард Гир, хөгжмийн зохиолч Филип Гласс нарын алдартнууд 1987 онд байгуулсан юм.
 
Удахгүй, Н.Золжаргал, баруунд нэр нь алдаршиж яваа манай залуу загвар зохион бүтээгч Катя Золын хамт Монгол загварыг сурталчлах томоохон шоу “Steppe Fashion (Талын моод)”-ыг зохион байгуулах гэж байгаа юм. Тэр талаар болон судалгааных нь тухай Н.Золжаргалтай ярилцлаа.
 
 
Оакландын Ажаа гэгээний төв дээр хурсан ерөөл, золголт, өндөр настны цайллага сайн болж өнгөрлөө PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-02-03, Даваа
Image 
 
Сайн санаат олон хүний тус дэмээр шинийн 2-ны өглөө Оакландын Ажаа гэгээний төв дээр хурсан ерөөл, золголт, өндөр настны цайллага сайн болж өнгөрлөө.

Буяны ном хурсан Занабазар бурхан шашины төвийн тэргүүн гавж лам Дамчаабазар,  тус төвийн да лам А.Баасандорж, Дашчойлон хийдийн унзад лам Гомбодорж, Дашчойнхорлон хийдийн лам Эрдэнэчулуун нартаа их баярлалаа.

Уг цайллагын арга хэмжээнд зориулсан урлагийн тоглолтыг МУСТА Ц.Төмөрчөдөр багш найруулан зохион байгуулж, МУСТА П Туул шанз хөгжим тоглож, Уран гар бүжгийг МУСТА Д.Дархижав бүжиглэж, Гэр төвийн Бид Монгол сургуулийн морин хуурын дугуйлангийн Б.Номондалай, Хатантитэм, Б.Баяр нар хуурдаж, Т.Наранчимэг, Б.Энхжаргал, Т.Эс-Олдох нар ардын дуулж, уран уншигч Батменхийн Менхзаяа.охин шүлгээ уншив. Та бүхэндээ их баярлалаа.
 
 
БАГШ БҮСГҮЙН БҮТЭЭСЭН НОМ (хуучнаар Монголын багш нарын баярын өдөрт зориулав) PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-02-03, Даваа

Image 

Од чи тэнгэрт яаж очсон юм бэ?

Од чи тэнгэрт
Яаж очсон юм бэ?
Одоо би чамтай
Ямар аргаар уулзах вэ?
 Онгоцонд суугаад нисэх үү?
 Од болон хувирах уу?
 Хөлгөнд суугаад хөөрөх үү?
 Хөхрөгчөөс чи минь ирэх үү?
Чамтай уулзаад би
Чихрээ хуваамаар байна
Зөөлөн бамбаруушаа өгөөд
Зөндөө удаан тогломоор байна

Хүний сэтгэлд шүлэг төрөхдөө олон ч учир шалтгааныг дагуулдаг байх. Бид хайрын тухай зөндөө л олон янзаар тэрлэдэг хэрнээ, хүүхдүүдийн дотоод сэтгэлийнх нь илрэл болж чадах мөрүүдийг амархан бичиж чаддаггүй. Бага насны хүүхдүүдтэй чи сэтгэлээсээ ярилцаж, ойлголцож чаддаг хүмүүс л ингэж бичиж чадна. Өдгөө АНУ-ын нийслэл Вашингтон ДС хот дахь "Монгол сургууль"-д багшилдаг Б.Хандмаа "Од чи тэнгэрт яаж очсон юм бэ?" нэртэй хүүхдэд зориулсан шүлгийн номоо шавь нартаа зориулан гаргажээ. Шүлгийн номоо өнгөтөөр хэвлүүлж, доторх зураг чимэглэлийг нь өөрийн гараар зурсан гэнэ. Зураг чимэглэл болон шүлгүүд нь хүүхдүүдийн сэтгэлгээнд таацсан энэ ном миний сонирхлыг татлаа.
 
 
Морин жилийн цагаан сарын золголт PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-02-03, Даваа
Image 
 
Лос Анжелесийн Монголчууд шинийн гуравны билэгт сайн өдөр настан буурлуудтайгаа золголоо. Монголын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан Монголчуудын Холбоо өөрийн байрандаа хүүхдүүд дээрээ айлчлан ирсэн ахмад настнууддаа урин хүндэтгэл үзүүлж, өргөн золголт зохион байгууллаа. Монгол үндэснийхээ дээл хувцсаа өмсөж, баяр хөөрөөр  дүүрэн   орж ирсэн  Мижиддорж, Батсүх, Чулуунцэцэг, Вандандорж, Цэцэгээ, Ц. Хэнз, Б.Баянжаргал, Д.Баяраа, Б.Пагамханд, Б.Сурмаажав, Должин, Д.Пүрэвжав, Д.Гандулам, Оюун-эрдэнэ, Нэмэхтүмэн,  Батаа, Рэгзэдмаа зэрэг ахмадууд маань суудалдаа тухласны дараа 90 насны босго алхсан азай буурал Мижиддорж гуайгаас эхлэн золгох ажиллагаа эхэлсэн юм.
 
Монгол түмнийхээ найр наадмын онцлог болсон дуу хуурын салхийг  Болорчимэг “Цагаан сарын шинийн нэгэн” хэмээх  дуугаар хагалж,  Монгол сургууль, Болжмор бүлгийн хүүхдүүд Монголын улсын төрийн дуулал цуурайтуулан, их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг Энхтуяа, Эрик нарын хөвүүн   уншиж, Б.Ариунаагийн охин Америк дуугаар ая өргөсөн билээ. Төрийн дуулал дуулах үед цугласан бүгдээр суудлаасаа босч даган түрж байсан бөгөөд тоглолт бүрийн дараа авьяастнуудаа дэмжин хөгжөөж байв.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 100 - 110 - 476