Түүх түүхээрээ үлдэг: Бид тэднийг хөөгөөгүй - 1 PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2017-11-13, Даваа
 Image
 
Хайран сайхан зөвлөлт ах нар” хэмээн уянгалуулан дуу алдагсдад зориулсан түүхэн үнэн. Зөвлөлтийн цэргийг Монголоос хөөж гаргасан буруутнаар ардчилсан хүчнийхнийг тодруулаад тэр арга барилаараа МАН-ыг сонгуульд ялуулаад ирсэн түүх рүү хариу тайлбар өгч энэхүү нийтлэлийг бичлээ.  

1970-аад онд Хятадын маоистууд тэр үеийн СССР-ийн эсрэг хийрхэл дэгдээхдээ, “Гурван ертөнцийн онол” гэгч онолын бүдүүвчлэл зохиомжлон, СССР-ийн социал-империализм бол 1 дүгээр ертөнцийн “Хоёр хэт их гүрний” хамгийн аюултай заналт дайсан нь хэмээн гөрдөж байснaac тэр түүх эхэлдэг. Стратегийн хүчний тэнцвэрийг алдагдуулахгүйн тулд Хятад-АНУ-ЗСБНХУ-ын гурвалжин дотор Хятад нь тэр хоёрын алинтай нь ч холбоотон болохгүй хэмээн Дэн Сяопин байнга мэдэгдэж, Зөвлөлттэй харилцаагаа хэвийн болгох үйл явцын гараа зөвхөн жанжлалын эсрэг тэмцлийн байр сууриас эхэлнэ гэж хатуу тогтсон байв. 

 

 
Түүх түүхээрээ үлдэг: Бид тэднийг хөөгөөгүй – 2 PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2017-11-13, Даваа
 Image
 
Зөвлөлтийн мэргэжилтнүүд” гэж томхон арми Монголд байсныг өнөөгийн залуус мэдэхгүй. Мэдэхгүй нь тэдний буруу биш. Харин мэдүүлэх ёстой бид буруу суртлаар залуусын тархийг угаахаа зогсоо! “Зөвлөлтийн мэргэжилтнүүд”-ийг ардчилсан хүчнийхэн хөөж явуулсан гэх суртлыг ялангуяа ахмад хижээл насны, урьд нэгэн цагт коммунист явсан хэнхэг өвгөчүүл 27 жилийн турш хийлээ. “Хайран сайхан ах нар” гэж ирээд л уянгалуулаад нулимс дуслуулаад байдгаа боль хэмээн би уриалж байна. Эсэргүүцэж энэ тухай түүхийг дэлгэж байна.

М.С.Горбачевын өөрчлөн байгуулалт эхэлсэнтэй давхцан СССР улсын (ЗСБНХУ) гадаад улс төрийн бодлого, гадаад эдийн засгийн харилцаа шинэчлэгдэж эхэлсэн. Энэ шинэчлэл Монгол дахь олон мянган мэргэжилтний хувь заяанд хожим тэгтлээ нөлөөлнө чинээ лав монголчууд огт төсөөлөөгүй. Стратегийн зорилгоор Монгол, Куба мэт улсад хөрөнгө хүч хаяж, мэргэжилтэн суулгаж буйгаа эргэж үзэхийг шаардсан тухай Кремльд яригдаж байсныг хожим нэрт дипломатч М.С.Капица (1980-аад оны Гадаад хэргийн дэд сайд) дуртгалдаа тэмдэглэсэн нь бий. Өөрөөр хэлбэл стратегийн тусгай зорилгоор Монголыг харж үзэж байсан гэсэн санааг 1991 онд Москвад ГХЯ-ны Дипломатын академид тэр нөхөр лекц уншихдаа ярьж байсах нь би тэнд сууж байсан юм.

 

 
Монголын цагаан сар PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2016-01-29, Баасан

Image 

Ёс заншил, утга агуулга

Бидний монголчууд байгаль дэлхий ааш аяг зөөлөрч хаврын тэргүүн сар гарахад шинэ он ирлээ хэмээн он тооллыг  арга билгээр шинжин арван хоёр амьтны нэрээр нэрлэж өдөр хоног, сар, улирлаа тооцдог ёс заншилтай үндэстэн юм. Энэ тойруулга нэгээс нөгөөд шилжихэд бүхнээ хүлээсэн шинэ он, цаг эхлэн монгол орон даяар газар сайгүй баяр хөөр болж энэхүү өгөөмөр үеийг цагаан сар хэмээн бултаар тэмдэглэн үндэсний ёс заншлаа дээдлэн, тэнгэр бурхандаа сүүн цацлаа өргөн улс үндсээрээ эв нэгдлийг бэлгэдэн золгодог уламжлалтай билээ.

Нар хаяалбараасаа улам дээшлэн мандаж, өдөр будайн чинээ уртсан хаврын урь орж хүн бүхний сэтгэл тэнийн урин цаг, улирал ирлээ хэмээн бэлгэшээдэг. Эдүгэ аргын тооллын 2014 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр  арвандолдугаар жарны ялгуулсан хэмээх модон морин жил гарах тул бүх морь жилтнүүдийн жил орно. Жил орох гэдэг энэ арван хоёр жилийн хэмнэлийг нэг бүтэн тойрч төрсөн жилдээ ирж буй хэрэг. Иймээс 13, 25, 37, 49, 61, 73.. гэх мэт  настны жил орно.  Морин жилд төрсөн хүүхдүүд нэг хий настай  хэмээн мөн жил орж буй. Ийнхүү ээлжлэн урсах он жил, сар өдөр, цаг мөч бүхэлдээ байгаль дэлхий орчлонтойгоо амин холбоотой агаад монгол хүний заяа төөрөг ямагт өөдөө, өсөн дэвжихийн батбэлгэдэл болсоор ирсэн юм. Хүлэг морио хань нөхөр мэт хүндлэн дээдлэдэг монголчуудын хувьд морин жил ээлтэй байдаг бөлгөө.

 

 
Цагийн эрхээр цагаачилсан халхчууд PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2015-09-06, Ням
Image 
 
Өвөрмонголын эрдэмтэн Ц.Чойдандар, Ч.Цэцэнгэрэл нарын бичсэн  “Хятад дахь баруун цастын халхчууд”номын хэсгээс хүргэж байна.
 
 Хятад эрдэмтдийн бичиг тэмдэглэл
 
Жанеэгийн халхчуудын цагаачилж ирсэн он жил, учир шалтгаан жич Мазуншаньд гарсан хэрэг явдлын талаар тухайн үеийн “Ганьсугийн иргэн улсын сонин”, “Шинэ баруун хойд” зэрэг сонин сэтгүүлд хятад эрдэмтдийн сурвалжлага тэмдэглэл гарч байжээ. Тэдний тэмдэглэлд:
 
Бадаргуулт төрийн 27 он (1901 онд) Засагт хааны Жамбий гүнгийн хошууны Саншинбуу, Гэндэн нараар толгойлуулсан 30-аад өрх Хятадын Да Шэн Күгийн гааль татвараас дутааж (зугтааж) гарч ирээд Мазуншань-ий Дүндүншань-ий уул орчим нутаглаж байв. …Дундад иргэн улсын 8 он 1919 онд Халхын Дамбийжаа лам ар Монголын Жавзандамбад дургүйцэж 70 гаруй өрхийг толгойлж Мазуншань-ий ууланд орж ирэв. …Дундад иргэн улсын 12онд (1923 онд) Да хүрээнээс томилсон Чиданзана зэрэг гурван хүн хуучин улирлын 10 сарын шинийн 8-ны өдөр өвчтөнөөр овлож Дамбийжаад мөргөх нэрээр гэрт нь орж Дамбийжааг буудан алж ялыг нь олонд нийтлүүлсэнд айж цочсон Монголчуудад эсэргүүцэх хүн байсангүй.
 
 
UB TOUR PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2014-09-26, Баасан
Image 
 За энэ голоорх шар нь уг нь хараагүй хүний зам. Харин тэхий дунд нь шон зоогдоостой. Гайхах ч юу байхав дээ, энэ чинь манай нийслэл! Хөгжилтэй (development) улс болгоно гэсэн чинь харин хөгжилтэй (funny) улс болгож байгаам байна гэж ойлгоорой манайхан.
 
 
Улсын нийслэл Улаанбаатар хотоороо урамтай сайхан зугааллаа. Гудамжаар алхаж, заримдаа автуусдаж, хааяа таксидаж, гарцаар гарч, гарцгүй газраар нь гүйж, гуанзанд ч орлоо.

Зээ уушиг зүрхийг тэнийлгэн сэвших нь таатай гэж. Улаанбаатарын маань төв хэсэг ямартаа ч тэнгэр баганадсан тоос шорооноосоо саллаа. Эрвийх дэрвийхээрээ шүүрдэж буй улбар шар ах эгч нартаа мэхийн сөгдөн мөргөн хүндэлмүү. Цалинг нь нэмээд л баймаар хүмүүс бол тэд билээ. Сүхийнхээ талбайгаар хөндлөн туучиж явахад манай хотын өнгө үзэмж юутай таатай. Энхтайваны гүүрээр даваад ирэхэд ёстой л нэг их хот. Цэвэр цэмцгэр гэж. Сайхныг мөрөөдөх нэг хэрэг. Харин хийж эхэлнэ гэдэг үйлс. Үүл даргадаа талархму.

Сайныг шагших сайхан ч саарыг илрүүлэн ярьж явах нь явдалд тустай. Манай хотод үнэн бүткү асуудлууд байсаар л байна. Жижиг сажиг л байх л даа. Гэхдээ хүмүүс чинь баларч мэдэхээр байна шүү дээ. 
 
 
Монголын цагаан сар PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2014-01-24, Баасан

Image 

Ёс заншил, утга агуулга

Бидний монголчууд байгаль дэлхий ааш аяг зөөлөрч хаврын тэргүүн сар гарахад шинэ он ирлээ хэмээн он тооллыг  арга билгээр шинжин арван хоёр амьтны нэрээр нэрлэж өдөр хоног, сар, улирлаа тооцдог ёс заншилтай үндэстэн юм. Энэ тойруулга нэгээс нөгөөд шилжихэд бүхнээ хүлээсэн шинэ он, цаг эхлэн монгол орон даяар газар сайгүй баяр хөөр болж энэхүү өгөөмөр үеийг цагаан сар хэмээн бултаар тэмдэглэн үндэсний ёс заншлаа дээдлэн, тэнгэр бурхандаа сүүн цацлаа өргөн улс үндсээрээ эв нэгдлийг бэлгэдэн золгодог уламжлалтай билээ.

Нар хаяалбараасаа улам дээшлэн мандаж, өдөр будайн чинээ уртсан хаврын урь орж хүн бүхний сэтгэл тэнийн урин цаг, улирал ирлээ хэмээн бэлгэшээдэг. Эдүгэ аргын тооллын 2014 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр  арвандолдугаар жарны ялгуулсан хэмээх модон морин жил гарах тул бүх морь жилтнүүдийн жил орно. Жил орох гэдэг энэ арван хоёр жилийн хэмнэлийг нэг бүтэн тойрч төрсөн жилдээ ирж буй хэрэг. Иймээс 13, 25, 37, 49, 61, 73.. гэх мэт  настны жил орно.  Морин жилд төрсөн хүүхдүүд нэг хий настай  хэмээн мөн жил орж буй. Ийнхүү ээлжлэн урсах он жил, сар өдөр, цаг мөч бүхэлдээ байгаль дэлхий орчлонтойгоо амин холбоотой агаад монгол хүний заяа төөрөг ямагт өөдөө, өсөн дэвжихийн батбэлгэдэл болсоор ирсэн юм. Хүлэг морио хань нөхөр мэт хүндлэн дээдлэдэг монголчуудын хувьд морин жил ээлтэй байдаг бөлгөө.

 

 
Улсын нийслэл Улаанбаатар PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2013-10-11, Баасан
Image 
 
Улаанбаатар хот баярламаар сайхан болж байгаа. Том том уулзвар, өргөн замууд. Гэхдээ асуудал хэзээч дуусахгүй. Зарим санаа оноогоо ярилцая бүгдээрээ. Хотын иргэний хувьд болохгүй байгаа нь харагдаж, болчмоор санагдах нь ч байх.


Замын дунд заавал зурвас мод хэрэгтэй юмуу

Бусад газар ч зам өргөтгөх боломж байна. Хот ногоон байвал сайхан л даа. Гэхдээ түгжрээд явдаггүй замын голд хэдхэн мод байх нэмэртэй юу? Бүгдийг сугалж аваад замаа өргөтгөе л дөө.

Оронд нь хотын дотор дор хаяж таван сайхан ногоон цэцэрлэг байгуулж ойжуулж багсайлгавал сайхан. Гэхдээ арчилгаа, тохижилтийг нь хувийн хэвшилд өгнө. Түрүүн сугалсан моднуудаа тэнд суулгана. Хорин жилийн турш барилгын компаниудын өмнө толгой гудайж, өвдөг сөгдөөд, кармаагаа түнтийлгэж ирсэн хотын захиргааныхан зоримог шийдэл гаргаж барилгажиж амжаагүй байгаа зарим газрыг цэцэрлэг болговол түүхэнд үлдэнэ дээ.

 
Их сургуулиудыг л өрсөлдүүлчихнэ

Хэдийгээр хөөрхөн болж байгаа ч нийслэл хотод бүткү дампуу юмнууд байсаар байгаагийн нэг нь гэрлэн дохио. Ногооноор гарах санаатай хүлээгээд л байдаг асч өхгүй тамлаад хаядаг газар нэлээд бий. Эсвэл жолоочийн баруун эргэх, явган хүний ногоон хоёр зэрэг асчихдаг. Жолооч нь сигналдаж, явган  нь хараал урсгаад нэг юм болохчоон аядна. Багшийн дээдийн уулзвар дээр ийм тохиолдол гарч машин явган хүнийг дайраад удаагүй л байна.
 
 
Хүүхэд хараад өгвөл хийх ажил зөндөө PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2013-10-11, Баасан
Image 
 
Хаа газар ажилдаа сайн, чад­вар­лаг бүсгүйчүүд их олширчээ. Тэднийг байгууллага нь ажил­луулах сонирхолтой, өөрсдөө ч бас ажиллаж орлогоо алдмааргүй байдаг. Нас залуу дээрээ хүүхэд гаргах, бүр ойр ойрхон хоёр гурван ч жаалтай болоод авах нь чухал бөгөөд амьдрал юм даа. Ажлын дадлага туршлага нь ид жигдэрсэн  хорь, гучин хэдтэй дээрээ бүхнийг хойш тавин гэрийн мухар сахин “бүүвэй бүүвэй...” эгшиглүүлэх “алба”-ыг тойролтой нь биш.

Монголын үрс олон байх, түүн дотроо сайн хүний үр өсөх нь манай эцсийн зорилго юм. Гэтэл одоо цагийн аль ажил хэрэгч хүүх­нүүд хүнтэй сууж хүүхэд төрүү­лэхээс ямагт дөлж буйг шууд бу­руут­гахын аргагүй.  Ядахнаа бэлэн зэхээний цэцэрлэг яслиудтай бай­дагсан бол хаа хаанаа хэрэгтэйсэн. Хүүхдээ бор хоолонд нь оруулаад ой өнгөрөөгөөд ажилдаа явах хэрэгцээ эх болгонд бий. Сүүлийн үед төр засаг энэ сэдвийг анзаар­сан нь нэн сайн байна. Төрийн тэргүүн мөн санаачилга гаргалаа.

Ихэнх эрх мэдэлтний сэтгэлгээ улсын цэцэрлэг яслийг нэмэх, тэр хавиар эргэлдсэн баахан зовлон тоочихоос хэтрэхгүй юм. Цэцэр­лэгийн барилга барих гэсэн чинь газар ...гэх мэтчилэн бүтэлтэй юм ч алга. Ер нь хоёроос зургаа хүртэлх насны буюу албан хэллэгээр сур­гуу­лийн өмнөх насны хүүхдийн боловсролын асуудал гэгч юу вэ?
 
 
Долоон жил PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2013-01-09, Лхагва
Image 
 
Одоо бодоход би яаж долоон жил хөдөө хээр хонь дагасан юм бол оо? Гайхмаар. Юу сайхан дур сайхан. Өвлийн тэсгим хүйтэнд хониныхоо захад эзгүй талын явган шуурган дунд бүдэг бадаг хөшөө-чулуу шиг зогсож өнгөрөөсөн өдөр олон. Даарна бээрнэ. Цасан дээр суух хүйтэн, хадан дээр сандайлах эвгүй, өдөржин зогсохоос өөр мэхгүй. Чөдрийн морь өл алдамтгай. Дэмий гиеүрч  зогсох зуур морио сахлаг соргог өвс идүүлэхээс өөр зугаацах ажилгүй. Морь гэдэг мотоцикль биш над шиг амьтай голтой амьтан. Хамтран зүтгэгч морьтойгоо би зовлонгоо хуваалцана. Харилцан бие биеэ халамжилна. Өлсөж байна уу, цангаж байна уу, эмээл нуруугий нь шалбалж байна уу, олом гэдсий нь хавтгаж байна уу гэж байнга өрөвдөнө. Морио унаад малынхаа хойноос өөд уруугүй давхиж явахад тэр минь амьсгаадаж, ядарсандаа хар хөлс нь цутгана. Олон хоног чөдөрлөж унах тусам харшиж турж эцнэ. Малыг хайрлах монгол сэтгэхүй энэ мэтээс  үүсэж үе дамжиж ирсэн биз ээ.

Зуны бөгчим халуунд үс ноосондоо халууцаж, багтарч тээрсэн хонь ямаа аахилан салхидаж гүйгээд тогтохгүй. Халуун өдөр би ялаа шумууланд бариулан хониныхоо өмнө хорьж зогсохгүй аваас хонь маань гэрээсээ улам бүр холдож, бараа сураггүй арилж, айлын хоньтой нийлж сарниад алга болох буюу чоно нохойтой учрах аюул энүүхэнд. 
 
 
Ээжийн цай PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2013-01-09, Лхагва
Image 
 
Ээж, цай гэдэг хоёр үг салшгүй холбоотой. Ээжийнхээ чанасан аагтай сайхан цайг амталж өсөөгүй хэн ч байхгүй. Иймээс ч Монгол улсын гавьяат жүжигчин С.Жаврлангийн дуулдаг “Ээжийн чанасан цай”, гавьяат Н.Чулуунхүүгийн “Ээжийн бор аяга” гэхчилэн ардын болон зохиолын олон дуунд монгол хүний гайхамшигт ундаа болох цай, бас айл гэрийн галын бурхан болсон ээжийн тухай гардаг.

Ингээд монголчууд цайг чухам хэдийнээс эхлэн хоол хүнсний зүйл болгон хэрэглэж ирсэн талаар сонирхож үзье. Энэ талаар тодорхой баримт ихээхэн хомс байдаг. Доктор Г.Норовсамбуу 1989 онд хэвлүүлсэн <<Идээний дээд цайны тухай тэмдэглэл>> өгүүлэлдээ монголчууд цайг дээр үеэс хэрэглэж ирсэн байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлээд “…Бодвол Монголын Юань улс буюу XIII-XIY зууны үед монгол хүн цай хэрэглэж байсан болов уу гэх үндэслэл тухайн түүхэн үйл явдлуудтай онолдож байна.” хэмээн тэмдэглэж бичжээ. Харин энэхүү таамаглал нь монголчууд таримал цайг хэрэглэж эхэлсэнтэй холбоотой байж болох юм. Харин өвөг дээдэс маань эрт дээр үеэс байгальд ургадаг зуу гаруй ургамлыг таньж  цай орлуулан  хэрэглэж ирсэн баримт бий.
 
 
DIY: Өлзий хээтэй үсний хавчаар PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2012-07-15, Ням
Image 
 
Хязгааргүй үргэлжлэлийн билэг тэмдэг өлзий хээгээр гэзгээ гоёхыг хүсэж байна уу? Тун чамин бөгөөд өвөрмөц энэ үсний хавчаарыг наадмынхаа дээлний өнгөтэй хослуулж хийгээрэй. Заавал бүдүүн утсаар биш, металл оосор, саатай туузаар ч хийж болно. Мөн үсний хавчаараас гадна хойно нь зүү хатгаад энгэрийн тэмдэг, хувцасны гоёо ч болгох боломжтой.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 11 - 61