Цагаан сарын шинийн нэгний өглөө зүг, мөрөө гаргах нь PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2012-02-19, Ням
Image 
 
Найман зууны түүхийг
Нар зөв хурайлсан
Намхан хүлэгээ унаж
Дэлхий зулайд омoгшсон
Нар сүлдтэй  Монгол түмэн  минь Туулай жилээн үдэж
Настан бууралаан цэнгүүлэн Луу жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа
Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингэсийн угсаа
Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай
 Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинлээрэй.
 
Бурхан Шашины Занабазар Төв
Сакраменто хот
 
 
Цагаан сар хурдан болоосой PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2012-02-18, Бямба
Image 
 
Би цагаан сарлалаа. Шатна л даа, гэхдээ дараа нь долоо хоногийн турш өдрийн хоолонд мөнгө зарахгүй гэж тайтгарах юм даа (Дүнгэнээд л байж дээ, ажлын хөөрхөн пээч минь ). Хүн ямар ч түйтгэрээс заавал нэг сайн талыг нь олж харж байвал стрээстэй тууштай тэмцэж чадна. Тухайлбал 45 оны дараа Зөвлөлтийн согтуу цэргүүд Германд хэдэн зуун мянган эмэгтэйг хүчиндээ л яваад байсан гэдэг. Амьд үлдээсэн нь их юм даа. Тээ?

Уламжлалт баяр гэдэг чинь хүний сэтгэлийг хэдэн удааны шоу, архидалтаас ч ихээр сэргээж, зүйрлэшгүй сайхан урам зориг өгнөө. Юун наадам, юун цагаан сар гэдэг шог яриа дэмий ч нэг гараагүйм шүү. Харин шоунд зарах мөнгө нь дээрхээс илүү гарна уу л гэхээс дутахгүй дэг. Харууслаа зогсоо.

Ууц чаналт. Гадуур 25 гэж байна лээ. Хүмүүсийхийг хооронд сольдог болуу. Эсвэл юм хум зүүчдэг юм уу, Америкийн цэргүүд шиг? Эсвэл моргны хүмүүсийн хөлнийх нь эрхий хуруунд бас юм зүүцэн байдаг шд тээ.
   
Дээлний тухайд. Гэвэл би дээл өмсчүүл "энэ хүн дуурайх гэж мөн ядваа" гэж хэлэх байх гэдэг бодлоосоо салсан үедээ өмсөж магадгүй. 2-р ангидаа нэг цаатан бүжиг хийх гэж дээл өмсөж билээ.
 
 
ДИПЛОМАТ АЛБАНЫ МААНЬ ТУЛГЫН ЧУЛУУ ИНГЭЖ ТАВИГДЖЭЭ PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2012-01-27, Баасан

Image 

Монгол Улсад орчин цагийн Дипломат алба байгуулагдсаны 100 жилийн  ойг 12 сард тэмдэглэн өнгөрүүлж, мөн ойд зориулсан номын хур буулгаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан өнөөгийн ГХЯ маань яг 100 жилийн өмнө ийм байсан юм байна шүү гэдгийг товч, тодорхой өгүүлсэн зохиогчийн нийтлэлийг толилуулав.

Бидний монголчууд бол олон улсын харилцаа, дипломатын түүхэнд өөрийн ул мөрийг гүн үлдээсэн Азийн эртний сурвалжит ард түмэн мөн бөгөөд манай өвөг дээдэс өнө эрт цагаас инагш төрсөн нутаг усаа эзэгнэн,  төр улсаа байгуулан гадаад бодлогоо бие даан явуулж туурга тусгаар байдлаа хамгаалан бататгаж ирэхдээ дипломатын өвөрмөц арга хэлбэрийг буй болгож, хатуу мөрдөж ирсэн түүхтэй билээ. Монголчуудын өвөг, анхны төрт улс Хүннү гүрэн нүүдэлчдийн тусгаар тогтнол, иргэншлийг хамгаалах их хэргийг үүсгэн сэдэж байх цаг дор гадаад бодлого, дипломат ажиллагаанд онцгой ач холбогдол  өгч, хэдийгээр зэрэг дэвийн хувьд хялбар зохион байгуулалттай боловч төрийн хэмжээнд журамлагдсан гадаад харилцааны албыг ажиллуулж байжээ.

 

 
Хий үзэгдэл байдгийг Эйнштейн нотолжээ PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2012-01-15, Ням

Image 

Хий үзэгдлийн тухай сэдвийг шинжлэх ухаан нухацтай авч үздэггүй. Харин Америкийн сэтгэл судлаач Жон Качубагийн үзэж буйгаар, хүний сүнс үхлийн дараа ч алга болдоггүй талаар нотолгоо бий. Тэгэхдээ үүнийг сэтгэл мэдрэлийн хэвийн бус үзэгдлийг судалдаг мэргэжилтнүүдийн ажиглалт болон туршилт дээр үндэслэн хийгээгүй, харин шинжлэх ухааны үүднээс буюу Эйнштейний харьцангуйн алдарт онолоор нотолжээ.

Агуу физикчийн тооцоолсноор бол, орчлонт ертөнц дээрх аливаа матери эсвэл энерги устаж үгүй болохгүй, тэдгээр нь нэг хэлбэрээс нөгөөд шилждэг байна. Хүний дотоод мөн чанар болох зүрх сэтгэлийг энергийн нэг төрөл гэж үзвэл тэр нь хаашаа ч алга болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Үүний сацуу биднийг тойрсон орон зай нь эфир гэдэг үл харагдах эдээр дүүрсэн байдаг гэж Эйнштейн үзэж байжээ. Жон Качуба “Хий үзэгдлийн ангуучид” номондоо эфир бол бие цогцос мөнх нойрсох үед чөлөөлөгддөг, хувирч өөрчлөгддөг энерги юм гэсэн санааг дэвшүүлсэн байна.

 

 
Таны шинэ жилийн үдшийн гоёо хэрхэн зохицох вэ? PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2011-12-23, Баасан
Image 
 
Шинэ жилийн баяр гэхээр ихэнх хүнд цас хаяласан  намуун үдэш, харин ааш муутай, хахир, яхир зантай нэгэнд шуурсан, хуйсагнасан өдөр төсөөлөгддөг гэдгийг Орос, Польшийн  эрдэмтэн судлаачид аль тэртээ XVIII зууны сүүлчээр тогтоосон гэдэг.

Хэнд ч бай энэ баяр нь баяр баяруудын дотроос хамгийн залуу цоглог  гэдэгтэй маргах хүн үгүй биз.

Энэ баярыг эрэгтэй, эмэгтэй, хүүхэд хөгшид гэлтгүй нэлээд эртнээс төсөөлж тэр үед тийм  зүйлээр  гангарах юмсан,  өнгөрсөн  жил тийм хувцас өмссөн, энэ жил арай өөр байх юм шүү гэж бодохын сацуу биеийнхээ жинд хүртэл анхаарлаа хандуулахыг хүсдэг ч оны эцсийн тайлан тооцоо гээд толгой өөд татахгүй  ажилтай байдаг.

Тэгээд тухайн  өдөр ч юм уу 1-2 хоногийн өмнө ганц нэг дэлгүүрээр орж тааралдсан хувцаснуудаас аятайхан гэснийгээ сонгон авч өмсдөг нь нууц биш юм. Энэ нь баярын үдэш таныг хүлээтэй юм шиг байлгаад зогсохгүй найз нөхөд хамт олныхоо өмнө  эвгүй байдалд ороход ч нөлөөлдөг байна.

 

 
МӨРӨӨДӨЛ, ЗОРИЛГО, БОДИТ БАЙДАЛ, АМЬДРАЛ... PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2011-12-23, Баасан
Image 
 
Зөвлөлтүүд анх Монголын спортыг хөгжүүлж, зорилгыг нь тодорхойлжээ...  Капитализм, коммунизмийн уралдаан маягийн зүйл хүйтэн дайны турш явагдаж хэн түрүүлж сансарт нисэх, хэн түрүүлж саран дээр буух, хэнийх нь спортын бодлого тэргүүлж байгааг харуулах, нотлох, батлах гэх мэт зүйлс болдог байв. Ялангуяа Зөвлөлтийн хувьд бол жинхэнэ тэмцэл. Зөв өрсөлдөөн үргэлж ашигтай байдаг хойно ЗХУ, АНУ-ын хоккейн халз тоглолтууд уйдамгүй сайхан байлаа. Хөлбөмбөгөөр Зөвлөлт илүүрхээд, сагсанбөмбөгөөр Америк “алчих” гээд харин ач тач үзэж болох ганц спорт нь хоккей байжээ. Энэ өрсөлдөөнд дэлхий нийт татагдан орно. Зөвлөлтийн хувьд АНУ-ыг хоккейгоор хожих нь туйлын чухал бөгөөд коммунист системийн спортын бодлого илүү юм шүү гэдгийг нотлож мэргэжлийн спортын дутагдалыг харуулах “зорилго” агуулна. Харин цаад үндсэн санаа (зорилго) нь хоккейн хожил нь дарга нарт “оноо” авах сайхан боломж байсан юм. Үнэндээ Зөвлөлтийн хувьд спортын хөгжил гэхээсээ илүү дарга нарын “оноо” авах боломж, ард түмний хайрыг татах “зэвсэг” нь спорт байсаар ирсэн.
 
 
ХАМГИЙН МОНГОЛ РЕАЛИТИ ШОУ PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2011-11-15, Мягмар
Image 
 
Хамгийн монгол хүн реалити шоу монголд зохион байгуулагдаж байгаа гэнээ. Үүнд бүгд оролцох боломжтой нээлттэй тэмцээн төдийгүй ард түмэн дуртай болох гэсэн шагналтай юм байна. Энэ шагнал ч гайгүй ард түмэн дуртай болоод зогсохгүй их хуралд сонгогдох элдэв арга хэмжээ зохиогдоход бүгд уухайлан үзэж шоуны ялагчын орлого хуга хуга өсөх юм гэнэ дээ.

Уг шоуны эхний ээлжийн групп оролцогчид бол ороокчин поопчин хипопчингууд гэнэ. Мистэр Болд чоно, морин хуур ашиглаад зогсохгүй өөрөө дээл өмсөж поп гэдэг үгийн урд монгол гэж үг залган энэ шинэ урсгал гэснээр груупдээ л лут байгаа юм байна. Хэн ч харсан гадаад популярны юмыг монгол юм болгосон аввяасыг хаанаас ч хайгаад олохгүй хэмээн өрсөлдөгчдөө бут цохиж яваа гэнэ дээ. Үүнийг хипопчингуудаас гэр хорооллын гэх Жи гэдэг нөхөр монгол хипоп болгон өөриймшүүлэн хэрэглэж байгаа ч жижиг хэрэглэл дээрээ дутуу анхаарч Болдын хаана нь ч хүрсэнгүй.
 
 
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ ХЭН БИЧСЭН БЭ PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2011-10-19, Лхагва
Image 
 
Эрлийн үзүүр гэр дотор байдагаа гэж өвгөд минь хуучилдагсан.

Энэ үг эртний үг. Олон жил ам дамжин яригдаж ирсэний учир нь өөртөө үнэнийг ихээр агуулаж байдагтай нь холбоотой байж болох юм. Энэ үгээр ухаж үзвэл зохиогч Нууц товчоон дотор л нуугдаж байгаа гэж үзэж болох талтай. Нууц товчоо хэмээх энэ сор болсон сайхан зохиолд юутай олон бичиг үсгийн чадвартай хүн гарна вэ. Гэвч энд бусдаасаа арай сондгой нэгэн хүн байнаа. Нэрийг нь Шигихутаг гэдэг юм байна. Та энэ хүнийг сайн таних байлгүй. Их монгол улсын үед өндөр авсан нэр алдартай хүн байж. Их монгол улсын үед улсын их заргач хүн байсан байх юм. Тэрч бүү хэл хүүхэд насаа Өгүлэн эхийн гар дээр өнгөрөөсөн байна. Хийж байсан ажилаас нь харвал үнэхээр бичиг үсгийн өндөр чадвартай өнөөгийн хэлээр өндөр боловсролтой хүн байж. Магадгүй. Магадгүй биш юмаа гарцаагүй тэр үеийн хамгийн өндөр боловсролыг үр хүүхэддээ өвлүүлж байсан Өгүлэн эхийн сургаалаар хүмүүжсэн хүн мөнөөсөө мөн байна. Ихэд сонирхол татаад байгаа учир уншигч авхай хоёулаа энэ хүнийг анхааралдаа авч сайтар судлаад нэг үзвэл ямар вэ. За тэгэе.
 
 
Ичдэггүй Монголын гутамшиг дэлхийд алдаршиж байна PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2011-10-19, Лхагва

Image 

Одоогоос хоёр жилийн өмнө Британийн сэтгүүлч Дамиэн Досан Монголд хөл тавьж Монгол улсын тухай мэдээллийг бэлтгэсэн юм. Гэтэл Монгол улсын зэрлэг онгон байгаль, байгалийн баялаг, нүүдэлчин Монголчуудын ахуй амьдрал гээд үзсэн харсан болгоноо гайхан шагшиж байсан тэрээр нутагтаа очсоныхоо дараахан “Монгол дахь гутамшигт үнэн” гэх нэртэй нийтлэлийг Шинэ Зеландын хэвлэлд нийтлүүлсэн байдаг.

Монгол улсад дээр дурьдсанчлан үзэж харах, нүд баясгасан сайхан зүйлүүд бий. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр хүн харах нь бүү хэл сонсохоос ч айдас төрүүлэм орчин нийслэлд бий. Энэ нь “Далан давхар”-ын чимээгүй хот. Уг нь Монголчууд бурхан бологсдынхоо нэрийг хэлбэл яс нь өндөлзөнө, ойр орчмоор нь явбал тайван нойрсохгүй гэхчилэнгээр эртнээс нааш сургаж, өөрсдөө ч дагаж мөрдөж ирсэн.
 
 
БАГЫН НАЙЗ ЗОРИГОО PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2011-09-29, Пүрэв
Image 
 
Зоригоотойгоо уулзлаа. Дорнодын Чойбалсан суманд 30 жил физикийн багш хийж байгаа юм. Би хамгийн сүүлд 1991 онд уулзсантай харьцуулбал нэлээд өтөлжээ. Хорио цээртэй ч гэсэн тарвага боож дайллаа. Ерээд оны эхээр айл болгон арав хориор нь хавх тавьж хядсаар байгаад тарвагаа барсан гэнэ. Харин ойрын хэдэн жил агнахыг хорьсон хууль гарсны хүчинд овоо үзэгдэх болжээ. Ганц нэгийг нударчихад хорогдох нь гайгүй гэж ярьлаа. Гол нь арилжааны зорилгоор хамаагүй хядах л аюултай, түүнээс монголчууд мянга мянган жилдээ ойр зуурын хүнсэндээ тарвагаа боосоор ирсэн юм гэж хуучлав.
 
 
“АДИЛХАН ГОЁ” PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2011-09-17, Бямба
Image 
 
Бээжингийн бүрсгэр саарал тэнгэр уйтгартай санагдана. Ийм тэнгэр дор тийм л мод ургахаас яалтай гэж бодогдмоор навчис нь өөдөө биш уруугаа харсан нэвсгэр ногоон модод. Мөчир нь зэгзгэр, навчис нь унжгар, усан нүдэлж буй бүсгүй аятай модод үй олноороо нэлмийхийг харахад гунигтай ч юм шиг.

Хэзээ мөдгүй бороо дуслаад эхлэх нь үү гэлтэй Бээжингийн бүүдгэр тэнгэр дор хоёр хоног алгаа тосов. Ганц нэг дусал ч байдаггүй. Үргэлжийн бүүдгэр тэнгэр, унжгар моддод дасч эхлэх нь ээ... Том хотод зав олддоггүй аж. Хүмүүс нь тийм тэнгэр дор, ийм модод дунд гуниглаад л, шүлэг хэлхээд л суух юм шиг санасан гэгэлгэн бодол маань амьдралд нийцсэнгүй.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 12 - 22 - 61