Урвагч л гэж битгий дуудаарай PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2011-08-24, Лхагва
Image 
 
Сүүлийн үед гадаадад байгаа монголчуудаа эх нутагтаа суугаа ах дүүс маань ад үзэх компанит ажил өрнөө юу даа гэж бодогдоод байх боллоо. Түүнийг нь улс орны харах нүд, сонсох чих болсон сэтгүүлч, нийтлэлч нар маань хөөргөн дэвэргэж байгааг харахаар сэтгэл өвдмөөр. Бид чинь яасан ч хуваагдаж, нэг нэгнээ ад үзэж хандаггүй хүмүүс вэ? Баруун зүүн, хот хөдөө, АН-МАН гээд л үзээд байна. Сүүлдээ бүүр гадаадад, дотоодод байгаагаараа хуваагдах юм уу. Арай хэтэрнээ. Саяхан нэгэн том сайт дээр мань мэтийн хүний нутагт амьдарч байгаа борчуудыг “урвагч” гэж дүгнээд бараг л наанаа ясаа тавиараа гэж заналхийлсэн тун ширүүн нийтлэл байхыг олж уншлаа. Тэгээд тэсэлгүй сургууль төгсөөд олон жил болчихсон, үзэг цааснаас хол, хар ажилын (зарим хүнийхээр бол боолын хөдөлмөр эрхлэгч), дээрээс нь харийн хүнд хар бараанаараа, өөрийнхөндөө цагаарсан цайрсанаараа дуудуулж яваа би хүртэл “урвагч Дүлзэн” бишээ батлахаар үзэг цаас нийлүүлж суухав дээ.
 
 
МОНГОЛ ДАХЬ ЁС СУРТАХУУНЫ УРВУУ ТОГТОЛЦОО PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2011-08-21, Ням
Image 
 
Ёс суртахуун гэж юусан билээ. Социализмын он жилүүдэд энэ үг утга төгөлдөр байв. Нам, эвлэлийн гишүүд хийгээд ажилчин ангийн цэвэр ариун эгнээнд ёс суртахуунгүй этгээд шургалахаас урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байцгаадаг байлаа.

Эхнэрээ харааж загнасан этгээдийг эвлэлийн үүрийн хурлаар оруулан зад шүүмжилж, айлын авгай эргүүлсэн нөхрийг намаас хөөх сануулга өгч хатуу донгоддог байв. Нам, эвлэлийн гишүүд өөрийн биеэр үлгэрлэх ёстой тул үсээ толийтол самнаж есийн тос түрхэн, эвэр рамтай нүдний шил зүүгээд хоолойгоо шахаж ярьдаг байлаа. Одоогийн бидний хэллэгээр коммунист имиж бүрдүүлэх гэж ядаж байгаа нь тэр л дээ. Өөрөөр хэлбэл, ёс суртахуун гэдэг үг социализм гэдэгтэй утга нэг сонсогддог болсон учраас манайхан жигтэйхэн жийрхэж чөлөөтэй энгийн имиж зүүх гэж уралдах боллоо. Үүнээ дагаад нийгмийн сэтгэл зүй ч гэмтэж аливааг үнэлэх мэдрэмж нь уруугаа харчихжээ. Архичин танхай нэгнээ хээгүй гүндүүгүй, худалч зусарч болгоноо эелдэг найрсаг гэнэ.
 
 
ЧИНГИСИЙН СҮПЭР ГЕН PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2011-08-21, Ням
Image 
 
Микрофон барьсан сурвалжлагч өнөөгийн шинжлэх ухааны хамгийн нарийн салбар болох генийн инжинер зүйн асуудлаар мэргэжлийн хүмүүстэй маргалдан бараг ялангаа алдаж буй нь манай орны боловсролын төвшин ихэд дээшээ гарсны нэгээхэн илрэл юм. Юу гэвэл “Чингисийн икрэг хромосом дахь супэр ген” гэсэн дэлхийн хүн амд нэлээд тархсан ДНХ-ийн хэсэг инвэрс молекулын тухай яриа. Үүнийг Оксфордын Их сургуулийн хэсэг эрдэмтэд судлан тархацыг нь тодорхойлсонтой холбоотой маргаан. Төв Азийн нүүдэлчдээс гаралтай, зөвхөн икрэг хромосомоор дамжсан энэ факторт судлаачид “Чингисийн сүпэр ген” гэж нэр өгчээ. Энэ нь мөнөөх микрофонтой сурвалжлагчийг ихэд бахдуулан омогшуулсан бололтой. Сурвалжлагч бичихдээ энэхүү нээлт нь Монгол хүн болж төрсний нэгэн бахархал, хүн төрлөхтний соёл иргэншилд монголчуудын оруулсан чухал нэмэр хэмээн дүгнэжээ.
 
 
Хүн төрөлхтөн 50 сая хүнээ алдсан II дайн эхэлсэн өдөр PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2011-06-21, Мягмар
Image 
 
Орос улсын түүхэн дэх хамгийн гунигт өдөр энэ өдөр тохиож байна.  Дэлхийн  II  дайн эхэлсэн өдөр.  Өнөөдрөөс   70 жилийн өмнө 1941 оны  зургадугаар сарын 22-нд фашистын Герман нь итгэл эвдэн, дайн зарлалгүй  ЗХУ-д  халдсан юм.  Энэ дайнд олон сая хүний амийг авч одсон, маш олон тооны хүн сураггүй алга болсон. Гадаад орнуудын нутаг дэвсгэр дээр гурван сая гаруй Зөвлөлтийн цэрэг амь үрэгдсэн. Тэдний 70 хувь  нь одоо болтол олдоогүй байгаа.

 Дайн эхлэх гэж байгааг мэдээлсэн олон баримт байдаг ч тэр дундаас Рихард Зоргегийн мэдээлэл хамгийн үнэн бодиттой байсан юм. Гэвч түүний өгсөн мэдээлэлд Масква итгэхгүй байсан гэдэг. Түүх сөхвөл  Москва Зоргег немцийн тагнуулын албанд зүтгэдэг гэдгийг мэдэж байсан бөгөөд  магадгүй үүнээс болоод ч Сталин түүнд итгэдэггүй байсан байж болох талтай. Энэ үед хүн төрөлхтөний өмнө аугаа сорилт тулгаран ирсэн цаг үе байсан гэдэг.  Түүний хамгийн сүүлийн мэдээлэлд,
 
 
ЦЭВЭРЧ МОНГОЛ ХҮН PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2011-04-26, Мягмар
Image 
 
Баруунд байхдаа монгол эмэгтэйтэй гэрлэсэн швэд залуугаас Монголд очоод төрсөн анхны сэтгэгдэлийг асуутал гайхалтай бохир аж төрдөг хүмүүс яагаад одоо болтол гудамжийг цэвэрлэдэг гэдгийг мэддэггүй юм болоо гэж билээ. Уншигч олон дотор тэнэмэл гадаад хүний үгээр үг хийлээ. Бид ч тэр байтугай нэртэй түүхтэй үндэстэн, эх орноо муулаачин энэ тэр гэх нэгэн байж болно л доо. Тэгвэл та аль нэг улс явж, галуу загасны мах идэж явсан хамаатан садан, найз нөхдийнхөө ярьж хэлж байсныг нэг санаарай. Япон хүн мөн ч цэвэрч шүү, америк айлын үүдэнд дэвссэн цагаан хивсэн дээр гуталтай гишгээд байхад толбо болохгүй байсан гэх эсхүл Стокхолм хотын метро надад зориулаад дөнгөж сая угаачихсан мэт байдаг юм гэхчлэн Монгол хүмүүс гадныханы цэвэр цэмцгэр аж төрөх ёсийг бахдан өөр хоорондоо зөндөө л ярьж сонсож суудаг.
 
 
ГАЙ ГАЗАР ДОРООС /фото/ PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2011-03-17, Пүрэв
Image 
 
Гай газар дорооc.
 
Токио хотод сүүлийн хэдэн жил амьдрахад хэд хэдэн удаа хүчтэй газар хөдлөж, 2008 оны хавар Ибараки мужид нэг том уул модтой юутай хүүтэйгээ нүүгээд замдаа таарсан зам, барилга байшинг хүн хартай нь дараад өөр газар очсоныг эс тооцвол түүнээс өөр айхтар хөдлөлт, цүнами гайгүй л байлаа бурхан минь. Өнгөрсөн баасан гарагийн Фүкүшимагийн газар хөдлөлт, цүнами бол харин ойрын хэдэн жил байтугай, сүүлийн бараг 100 жил тохиолдоогүй аймшигт гамшиг байсан бөгөөд аюулын зэрэглэлээрээ бүр дэлхийд эхний тавд орж байх шиг байна.
 
 
Facebook хувьсгал буюу дундаж ангийн хувьсгал PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2011-02-08, Мягмар
Image 
 
Тунисээс эхэлсэн Жасминий хувьсгал Египет, Иордан, Йеменд халдварлаад байна. Сүүлийн 3 долоо хоногт BBC-гээр эдгээр хувьсгалыг ажиглалаа. Тэгээд ажигласан мэдсэнээ хуваалцья гэж бодлоо. Нөгөө талаар Монголд сүүлийн үед хувьсгал хийх талаар их ярьдаг болоод байгаа. Тэр хувьсгал хийх гээд байгаа, тэр хувьсгалыг хийлгэхгүй гэж байгаа хүмүүс, тэдний хэрүүлийг сониноор уншиж суудаг бусад хүмүүст хэрэг болж магад гэж бодлоо.
 
 
МОНГОЛЧУУД БИДНИЙ ИХ ХИЙРХЭЛ PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2010-12-20, Даваа
 Image
 
Монголчууд бидний сэтгэлгээний хямралын өөр нэг шалтгаан нь өнгө мөнгөний төлөөх өрсөлдөөн юм.
 
...АНУ-д ажилаж амьдарч байгаад Монголдоо буцаж очсон танил маань ийн ярьсан юм.
 
-Монгол минь зөндөө л өөрчлөгдөж хөгжжээ. Нэг л дасахгүй байгаа зүйл нь, ажил төрөл амин хувийн асуудлаар хүмүүстэй уулзахад өмссөн хувцас, зүүсэн зүүлт, унасан машин, барьсан гар утсыг минь ихэд сонжих юм. Тэр ч бүү хэл, хүмүүсийн харилцааны хэмжүүр нь энэ болсон бололтой. Хэрэв энэ бүх хэрэглээ нь хүний сонирхол татахуйц биш, бас муухан бол харьцаxгүй янзтай.
 
...Саяхан нэгэн сайт дээр "9911....." дугаарыг 5000$-оор зарна"  гэсэн содон зар байлаа.
 
...Энэтхэгээс болон бусад орноос булга болон минжний арьсаар хийсэн дээлүүд Монголд их хэмжээгээр, бас их үнэтэйгээр зарагддаг гэнэ. Шинэ жил ойртож байгаа өдий цагт хамгийн гүйлгээтэй бараа болон хувирдаг гэнэ.
 
 
Чингисийн оронд амтат хоол хайсан минь PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2010-11-22, Даваа
Image 
 
OХУ-ын сэтгүүлч Игорь Булыгин манай оронд аялж, хэрхэн амттай хоолны эрэлд гарсан тухайгаа “Шинэ Буриад” сонинд нийтлүүлснийг сонирхуулья.

Өнгөрсөн долоо хоногт би өргөн уудам талтай, нар хурцаар ээсэн Монгол оронд очиж үзлээ. Монголыг хонины махны орон гэж хэлж болох юм. Монголыг Буриадын ойрын хамаатан хэмээн оросууд үздэг ч үнэндээ огт өөр улс. Энэ орны нийтийн хоолных нь талаар сонирхон судалснаа уншигчдадаа хүргэе.

Монголын тухай ярихаас өмнө энэ улс нүүдлийн байдлаас суурьшмал амьдралд шилжих завсрын үедээ явж байгааг эхлээд хэлэх хэрэгтэй болов уу. Монголд жинхэнэ хот ганц байдаг нь нийслэл Улаанбаатар. Хил хязгааргүй уудам талд цацсан сувд шиг цагаан гэрүүд, Улаанбаатарын тэнгэр шүргэм өндөр цамхгуудтай хослон нэг л өвөрмөц харагдах аж.

 

 
Лос Анжелесийн Тэмдэглэл (Цуврал нийтлэл) PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2010-11-15, Даваа
 Image
 
Нэг.  Холын Испаний нүүдэл, суудал

Дэлхийн бөмбөрцгийн уртраг, өргөрөгийн  34°/118° солбилцол орчим, бидний суугаа Номхон далайн зүүн эргээр Индианчууд бүр 10000 гаруй жилийн тэртээгээс суурьшин амьдарч иржээ. Тэдний ажин түжин амьдарч ирсэн өгөөмөр баялаг энэ нутагт сураг тавин дурлагсад дэлхийн нөгөө бөөрөнд байсан аж. Испаний зохиолч Гарсиа  Монталбагийн 1510 онд хэвлүүлсэн “Las Sergas de Esplandian” романд “Индиан нутгийн баруун талд байх үржил шимт Калифорни арал..” хэмээн бичснээс улбаалан “Калифорни” нэрийг Миуоки, Юокүт, Танг-на (Габрилено), Чумаш зэрэг 40 гаруй овгийн уугуул Америкчуудын энэ нутагт оноосон байх талтай гэнэ. 17 дугаар зууны дунд үеийг хүртэл Испани, Англи, Француудын гаргасан газрын зурагт Калифорнийг үнэхээр томоохон арал байдлаар дүрсэлдэг байж. Испаничууд Калифорни нутгийн өмнөд хэсгийг Баха буюу доод, Хойд хэсгийг Алта буюу дээд хэмээн тодотгон нэрэлсэн байна.
 
 
Бид Неандерталь гаралтай юу PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2010-06-07, Даваа
Image 
 
Бид “Neanderthal” хүнтэй амьдрал дээр таарч байгаа болж байна. Учир нь бид өөрсдөө, ядаж л бага ч цус холилдсон гэж эрдэмтэд хэлж байгаа юм. Неандерталь хүний генийг хамгийн нарийн аргаар судалсан эрдэмтэд ийнхүү ярьж байна. Тэгэхээр орчин цагийн хүн-неандерталь хүмүүс хоорондоо бэлгийн харьцаанд орж байсан байх нь ээ? Хариулт нь тийм. Европ, азийн хүмүүсийн генийн 1-4 хувь нь неандерталь хүнээс гаралтай байна гэж Германы Лейпциг хотод байрладаг “Max Planck Institute”–ын Хувьслын антрополог судлаач Svante Paabo ярьж байна.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 23 - 33 - 61