Майя нарын 2012 онд сүйрнэ гэсэн онол сөнөх таамагуудаас хамгийн аюултай PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2010-05-03, Даваа
Image 
 
Юуны өмнө уншигчидаа тайвшуурлахын тулд 1800 оноос хойш дэлхий сөнөнө гэсэн 60 гаруй таамаг гарсаныг дурдах нь зүйтэй болов уу. Эдгээр олон таамагийн 40 гаруй нь худлаа болох нь хэдийнэ батлагдаж дэлхий сөнөнө гэсэн таамагийн хугацаа нь аль эрт хэтрээд явчихсан төдийгүй манай дэлхий сөнөх нь бүү хэл урьдын адил эргэдэгээрээ эргэж харин ч бүр зургаан тэрбум гаруй хүн амтай болчихоод байгаа билээ.
 
 
Мэгжид Жанрайсаг бурхны гурван үеийн түүх PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2010-04-03, Бямба
Image 
 
Монгол улсын бахархал, соёл урлагийн гайхамшигт бүтээл Жанрайсаг бурхныг Монголын анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар бүтээсэн байдаг. Арьяабал Жанрайсаг буюу Нүдээр үзэгч бурхан нь уужим талбиун зөөлен харцаараа өртөнцийг ивээж, гурван орны амьтан бүгдийг энэрэн таалж, тэдний жаргалд харшлах бүхнийг арилган, өвчин зовлон, нүгэл хилэнц, нүдний гэм бүгдийг ариусгаж, хотол чуулганыг адислан тэтгэчийн дүртэй. Мэгжид Жанрайсаг бурхан нь баруун дээд мутартаа хамаг амьтны билгийн гэмийг буюу мунхаг харанхуйн евчнийг ариусгах нигүүсэхүйн рашаан бүхий менгөн бумбыг эрхшээж, баруун анхдугаар мутрын нэргүй хуруугаар зүүн анхдугаар мутар дахь цөгцтэй рашаанаас мэлмийн гэмийг арилгадаг бөгөед шенийн цагт зүүн дээд мутартаа эрхшээсэн менген толиндоо хамаг амьтныг болгоон үзэж, зовлон, өвчинд унагсдыг анагаадаг юм.
 
 
2012 онд галав юүлэх үү? Эрдэмтдийн санаа бодол PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2009-11-28, Бямба

Image 

Оросууд ертөнц мөхөхийг харах гэж дурлан ганц амралтын өдөр 469,05 сая рубль буюу 16,34 сая доллар төлжээ. «2012» хэмээх сүйрлийн кино бүтээсэн Роланд Эммерих галав юүлэх дөхөж байгаа талаар ээлжит таамгаа дэвшүүлжээ.

ГАЛ, УС, ХАР САЛХИ

«Ертөнц мөхнө» гэж нэг бус удаа таамаглаж байсан, «амьд бүхэн сүйрэх» тухай өөрийн гэх төсөөлөл ихэнх оронд байдаг. Харин одоо хамгийн их хүлээж байгаа «сүүлчийн өдөр» 2012 онд тохиох гэнэ. Энэ таамгийг Төв Америкийн эртний ард түмэн майягийн бөө нар гаргасан гэх.
 
 
Louis Vuitton Монголд хэрэгтэй юу? PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2009-07-22, Лхагва
Image

Монголд байгаа хүмүүс гадаадад амьдарч байгаа бид хэдэд дуулгах нэг сайхан мэдээтэй байна: Францын Louis Vuitton-ы албан ёсны дэлгүүр нь удахгүй Улаанбаатарт Сүхбаатарын талбайн хажууд нээгдэх юм байна. Дэлхийн том брэндүүдийн нэг болох LV нь Монголд орж ирж хүүхэн бүсгүйчүүд гэлтгүй эрчүүдийн нүдийг унагаах эд зүйлүүдийг танилцуулж, хүсэл мөрөөдөл нь болох гэж байна.
 
 
 
Сарны тоолол чинь л Монгол шүү дээ PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2009-02-02, Даваа
Image 
 
(it can only be sheer political power with a vast geographical reach)

 

Бидэнд зориулж өвөг дээдэс маань он цагийн тоолол бүтээж үлдээжээ. Тэхдээ хэдэн зуун жил болсон ч бүү март гэж үлгэрт мөнхөлсөн байна. Бүхий л хүн төрөлхөтөн, амнаас гарах үгнээс хамаарч ойлголцдог бол Монголчууд туульчтай түүгээрээ дамжуулан өөрсдийн бүтээсэн гавьяа, баатарлаг үйлс, түүх, дурсамжаа үлгэр, домог болгон туульчилж дуулж хуурдан өргөн уудам Монголын тал нутгийнхаа дунд, айлаас айл дамжин мэдээллийг дамжуулах аргыг хэрэглэж байж дээ.

 

 
Чиний, Миний, Тусгаар Улсын маань Бэлгэдэл PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2009-01-13, Мягмар

Image

Яруу тунгалаг дуулал нь эгшиглэж,  алтан соёмбот далбаа нь   намирах ахуйд  омогшил, туурга тусгаар улс гэртэйн бардамнал, Монгол гэдэг бахархал цээжинд бадраан  энэ дэлхийн хаана суугаагаас үл хамааран нэгтгэдэг их хүчин Эх нутаг минь  биднийг ивээж байг ээ.  

Даян дэлхийн улс бүр түүх уламжлал, ард түмнийхээ  үзэл сэтгэлгээг шингээсэн бусдаас ялгарах бэлгэ тэмдгийг онцгойлон  гаргаж туурга тусгаар, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэлээ илэрхийлдэг.

 

 

 
Молотов /БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ/ PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2008-10-28, Мягмар

Image 

Вячеслав Молотов гэж Зөвлөлтийн Гадаад яамны сайд байлаа. ХХ зууны хамгийн том улс төрчдийн нэг. Гитлерийн хажууд Гэббэльс байсан бол Сталины хажууд Молотов. Европыг хуваах Зөвлөлт Германы нууц гэрээг Риббонтроп-Молотовын дээрмийн гэрээ гэдэг. Дайны дараа тэрээр америкчуудтай үзэлцдэг байв. “Мистер нөү” гэдэг нэрийг анх түүнд өгчээ. Дараа нь залгамжлагч Громыког тэгэж нэрийдсэн.

 

 
Монголын Түүхээс: БОДОНЧИР МУНХАГ PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2008-10-11, Бямба
Image 
 
БОДАНЧАР (БОДОНЧИР) буюу түүхэнд БОДОНЧИР МУНХАГ гэж алдаршсан энэ бодит хүнийг хүүхэд залуучуудад зориулсан нэгэн түүхийн сурганы номонд эцэг үл мэдэгдэгч БУТАЧ хүү буюу орчин цагийн хэллэгээр БОДОНЧИР гэдэг нь БУТАНЦАР гэсэн үг болноо гэж бичжээ. Түүхийн бодит байдлыг ирээдүй үедээ ингэж буруу тайлбарлаж гуйвуулсныг уншаад өөрийн гэсэн бага ч болов тайлбар хийхэд хүргэлээ.
 
 
Б.Сумъяабаатар: Юан гэсэн үгэнд “ХӨХ” гэдэг утга байна гэдгийг олж мэдсэн PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2008-09-26, Баасан
Image 
 
Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор профессор Б.Сумъяабаатарыг зорьж очин ярилцлаа.

-Академич Ш.Нацагдорж гуайн 90 насны ойг үр хүүхэд, шавь нар нь өргөн хүрээтэй тэмдэглэж, амьдрал, уран бүтээлээр нь үзэсгэлэн гаргасан байна. Энэ хүний тухай та хэр сайн мэдэх вэ?
-Миний хувьд академич Ш.Нацагдорж гуайг 1962 оноос мэдэх болсон. Тэрбээр гайхамшигтай мэдлэг, оюунтайгаас гадна шинэ боловсон хүчин шилж сонгож, хүмүүжүүлэхдээ гаргууд хүн байлаа.
 
Б.Ринчен : Нууцыг задруулсан захиа PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2008-09-22, Даваа
Image 
 
Монгол улсын арван зургаан онд залуу оюутан байхдаа алс Ленинград хотноо шинжлэх ухааны академийн азийн музейд оросын олон эрдэмтний ази тивээс олж хуримталсан ховор нандин бичиг судар үзэж, тод монгол хуучин захидалд амар мэндийг асуун /хэлэх үг элчийн аманд бий/ гэсэн үг цөөн утга битүүлэг байдагт нь их гайхдаг билээ.
 
“Эрдэнийн намтар”-ын эзэн буюу Ш.Нацагдоржийн тухай өгүүлэхүй PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2008-09-14, Ням

Image 

“Эрдэмтэн хүнд эрх чөлөө үүрэг гэж байдаг. Эрх нь эрх чөлөө, үүрэг нь үнэнийг өгүүлэх” хэмээн их түүхч маань өгүүлдэг байжээ-

Утга зохиолын дээд сургуулийн оюутан байхад минь багш маань Ш.Нацагдоржийн намтар уран бүтээлтэй танилцаж, тэр хүний талаар ямар ойлголт авснаа бичиж ирэх үүрэг өгч билээ.

 

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 34 - 44 - 61