Д.Сайнбаяр: Унших номын нэрс ба уран зохиолын тухай хэдэн үг PDF Хэвлэ Имэйл
Уран Зохиол
2016-01-29, Баасан
Image 
 
Энэ удаад гадаадын 10 уран зохиолч, тэдний бүтээлийг (fiction) жагсаав. Дараа дараагийн жагсаалтаа non-fiction (уран зохиолын бус), түүхийн гэх мэтээр ялгаж жагсааж болох юм (заваараа). Бас Монголын түүх, монгол номыг тусад нь жагсаавал зүгээр. Харин уг жагсаалтыг баяжуулахад Мэдлэгийн капитализм номын дугуйлан, Цахим өртөө холбооны гишүүдийн оролцоо чухал.

Хэт олон ном, зохиолч жагсаахыг зорьсонгүй. Мэдээж хүн хүн өөрийн ертөнцөөр янз бүрийн жагсаалт гаргах боловч доорх жагсаалтад ахлах сургуулийн 12-р анги, коллеж, их сургуульд Америкийн чөлөөт боловсролын системийн хүрээнд (Аmerican liberal education system) заадаг, танилцуулдаг бас өөрийн сонирхлын үндсэн дээр сонгож уншдаг, залууст илүү сонирхолтой, нүсэр бус номуудаас сонгов.

Hом их уншдаг хүмүүсийн дэргэд, тэртусмаа ном уншиж, бичиж хоолоо олж иддэг хүмүүсийн хажууд миний уншсан зүйлс бол маш өчүүхэн, ичмээр юм. Зөвхөн хүмүүс асуусан болохоор өөрийн хэмжээнд жагсааж, бас уран зохиолын тухай ойлголтоо хуваалцаж буйг болгооно уу.

 

 
Уран үгсийн чуулган угтан толилуулж байна: ДЭНДЭВИЙН ПҮРЭВДОРЖ PDF Хэвлэ Имэйл
Уран Зохиол
2012-10-02, Мягмар
Image 
 
Орчин үеийн Монголын уран зохиолын нэгэн оргил, суу билэгт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж Өвөрхангай аймгийн Бүрд суманд төржээ. Тэрээр бага дунд сургуулиа төгсөөд 1953 оноос Улсын хөгжимт драмын театрт ажилласан. 1957 онд Улаанбаатар хотноо Марксизм-ленинизмийн оройн их сургууль, 1965 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсчээ. 

Дэндэвийн Пүрэвдорж 1950-иад оноос уран бүтээлээ эхэлж “Хаврын дуу”, “Улаан оч”, “Талын туяа”, “Нар тойрсон зам”, “Сэгс цагаан богд”, “Бурхад ба хүмүүс”, “Чингисийн тахилга”, “Улаан зүүд”, “Бор гэрийн богд”, “Хөх үндэсний гал” зэрэг яруу найраг, найраглал, роман гучаад ном туурвижээ.

Уран зохиолын шилдэг бүтээлүүд "Хар цас" найраглалаараа 1969 онд МЗЭ-ийн шагнал, "Хөх даалимбан тэрлэг" "Хар цас" "Сэгс цагаан богд" Найраглалаараа 1981 онд Төрийн шагнал, 1996 онд Ардын уран зохиолч, утга зохиолын хөгжил, бэхжилтэд онцгой хувь нэмэр оруулсны учир 2009 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн байна.
 
 
ХАЙР PDF Хэвлэ Имэйл
Уран Зохиол
2011-08-21, Ням
Image 
 
Сэтгэлийн минь мухарт халуу төөнүүлэн эрхэмсэг оршдог нэгэн дурсамж бий. Цаг үргэлж сэдрээд байдаггүй ч хаа нэг амттайхан бодол нэрүүлж, эртний дуртгал амилуулдаг энэ мэдрэмжийг хүмүүс анхны хайр гэлцдэг. Алдаа оноог нь дэнсэлж үл мэдэх атал алдуурсан тэмүүлэл, оргилсон хайраар жигүүрлэж асан гэнэн хонгор насны гэрч. Гэгээн догдлол, гэмгүй ичингүйрэл, бас бяцхан гуниглал. Өөрт захираг дахгүй, өрөөлийн үгэнд бүр ч орохгүй зоргоороо, дураараа эрх чөлөө. Анхны энэ мэдрэмж давтагддаггүй болоод тэр үү, эсвэл дахиад тэгж хайрлаж чаддаггүйдээ ч юм уу, анхны хайрын дурсамж хүн болгоны сэтгэлийн гүнд тодхон үлддэг.
 
 
Манай орцныхон PDF Хэвлэ Имэйл
Уран Зохиол
2011-02-01, Мягмар
Image 
 
Тээр жил, хэдэн жилийн ойгоор ч билээ, нэг сонин дээр “Манай сумынхан” бил үү, цуврал явсныг санаж байна. Гол санаа нь манайхан гэж ийм алдар цуунд хүрсэн, сайхан улс гэж сумаасаа төрсөн мундагчуудыг магтсан, бодвол хүүхэд залуусыг өссөн төрсөн нутаг усаараа бахархах сэтгэл төрүүлэх зорилгтой байсан юм болов уу даа?Үүний хажуугаар одоогийн улс төрийн лидерүүд голдуу, бас шоронгоор явсан атаманууд цөөдүү бүлэг улсын хэлж бичих нь дөч, тавин мянгат гэж хотод ганцхан соёлтой, боловсролтой газар байсан, тэд л бүх гэгээлэг зүйлийг хийж хотжуулсан гэх.

Юу хэлэх гээд байна вэ гэхлээр дээрх хоёр сурталчилгааны дүнд Монгол улс гэж хөдөө хээр төрсөн бөх, уяач, яруу найрагч, морин хуурчид буюу уламжлалынхан, дөч тавин мянгатад амьдардаг, хотын соёлыг оруулж ирсэн,  гитар дардаг, цагаан өмд өмсдөг, уур нь хүрэхээрээ зодолддог, зарим нь шоронд ордог хэд буюу шинэчлэлийнхэн гэсэн хоёр хэсгээс бүрдсэн, тэр хоёрын дунд юу ч байхгүй гэсэн нэг ойлголт бий болчоо юу даа?

 

 
Гей мисс Энхриймаагийн шүлгүүдээс... PDF Хэвлэ Имэйл
Уран Зохиол
2009-12-04, Баасан
Image 
 
Дөнгөж 22-хон настай ч дунд сургуульдаа хоёр анги алгасч, одоо хоёр дахь дээд сургуульдаа сурч буй англи, япон хоёр хэлтэй Монголын хоёр дахь гей мисс Энхриймааг танихгүй хүн бараг л үгүй байх. Хоёрын тоо оролцуулсан дэндүү олон тодотгол хэлчих шиг боллоо. Гэхдээ энэ чухал биш л дээ. Харин түүнийг бидний төсөөлдгөөс илүү ухаантай, чадварлаг залуу юм уу даа л гэж хэлэхийг хүссэн юм. Баргийн бүсгүй хүнд заяадаггүй өндөр гоолиг бие, нэр шиг нь ялдамхан царайтай түүнийг эрчүүд шохоорхох нь олонтаа.
 
 
Хол суугаа тэр нэгэн гүнжид хүргэх үгс.... PDF Хэвлэ Имэйл
Уран Зохиол
2009-11-23, Даваа
Image 
 
Урд уулын оройд багахан үүлс хуралдаад, би гоё хэлбэртэй, чи тийм хэлбэртэй гэж маргалдаад ч байх шиг харагдана. Яг л маргалдаад байгаа юм шиг харагдаад байгаа болохоор би гэдэг хүн дундуур нь ороод "та нар бүгдээрээ үнэхээр сайхан харагдаж байна. Жинхэнэ гоо үзэсгэлэн бол та нар" гээд чанга гэгч нь орилчихмоор ч юм шиг, гүйж очоод хэлчихмээр ч юм шиг санагдаад байх юм. Жаахан баруунтай харвал гүн цэнхэр цаасан дээр цагаан өнгийг будаж тусаачихсан юм шиг жаахан цагаан үүл ганцаараа аажуухан хөвнө.
 
 
Ц.Хулан – Ганцхан ээждээ унших шүлэг PDF Хэвлэ Имэйл
Уран Зохиол
2009-11-23, Даваа

Image 

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та

 

 

 
Эргэж очно оо би эх орондоо… PDF Хэвлэ Имэйл
Уран Зохиол
2009-01-05, Даваа

Image 

Монголын шинэ үеийн утга зохиол үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ сарын 9-нд тохионо. Энэхүү ойд зориулж манай сонины сэтгүүлч, өдгөө Швед Улсын Стокхольм хотноо амьдарч буй яруу найрагч Банзрагчийн Энхтуяа “Эх орондоо илгээх шүлгүүд”-ээ өргөн барилаа. “Хурдны морьд шиг довтлон өнгөрөх он жилүүдийн цахилаан дунд хүмүүн гэгч амжуулахаа амжуулж бас хийж амжаагүйгээ хийх гэж яаран он цагтай уралдсаар…Харьд гараад нэг л мэдэхэд найман намрын навчис тасарч, найман хаврын усны шувууд ирж буцжээ. Энэ хооронд би юу амжуулав аа…

 

 
АМЕРИКИЙН ТЭМДЭГЛЭЛ – 2 PDF Хэвлэ Имэйл
Уран Зохиол
2008-05-09, Баасан

Image 

Хуурамч намтар бүр Америкаас эхтэй

Бага насандаа уншиж явсан нам төрийн том зүтгэлтнүүдийн намтар бүгд багадаа сэргэлэн цовоо, шударга хүүхэд байснаар эхэлдэг сэн. Гэтэл социализмын үеийн энэ суртал бүр ардчилсан Америкаас эхтэй гэвэл та үнэмших үү? Америкийн анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны багадаа Потомак голын эрэг дээр жимсний мод тайрчхаад худал хэлж огт чаддаггүй тул аавдаа үнэнээ хэлсэн түүх бага сургуулийн сурагчдын дунд их

 

 
Америкийн тэмдэглэл – 3 PDF Хэвлэ Имэйл
Уран Зохиол
2008-05-09, Баасан

Image 

Ялгаа

Монголд Дэлхийн яруу найргийн конгресс хуралдан олон улсын найрагчид ирж санал бодлоо хуваалцахуй дор нэг ийм яриа өрнөжээ. Тайван, Япон зэрэг далайн улсаас ирсэн найрагчдаас Монгол яруу найрагч Л. Өлзийтөгс ийн асууж.

 

 
АМЕРИКИЙН ТЭМДЭГЛЭЛ- 4 PDF Хэвлэ Имэйл
Уран Зохиол
2008-05-09, Баасан

 Image

Оны шилдэг “мулгуу толгой”

Улс орон тэр чигээрээ даяаршиж, оны шилдгээ “Оскар” маягаар шалгаруулж эхэлж байсан цаг. Нэг салбарын шинэ оны үдэшлэг дээр нэгэн ахмад ажилчин дугтуй задлан, оны шилдгийг дуудахаар болжээ. Гэтэл дугтуйнаас “Шилдэг MANAGER” гэсэн монгол, англи холилдсон бичиг     

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 11 - 15