Улсаараа “ойд төөрчихгүй” юмсан PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2013-11-02, Бямба
Image 
 
Үнэн эсэхийг мэдэхгүй, ийм нэг яриа байдаг юм. Вашингтонд Чингис хааны хөшөө босгох хүсэлтээ манай Элчин сайдын яамныхан  уламжилж л дээ. Тэгсэн “бид нийслэлдээ өөрийн улсын түүхэнд хамааралтай түүхэн хүмүүсийн хөшөөг л босгодог” гэж АНУ-ын Засгийн газраас хариулсан гэдэг. Хэдийгээр “Дэлхийн мянганы хүн” ч гэлээ, өөрийнх нь улсын түүхэнд хамааралгүй учраас америкууд Чингис хаанаас минь татгалзсан хэрэг. Түүхэн хүмүүсийн хөшөөг босгоход төрийн иймэрхүү бодлого улс орон бүрт байдаг. Манайд ч бий байх. Хөшөө, тэр дундаа түүхэн хөшөө бол тухайн хүнээ, үйл явдлаа мөнхжүүлэх зорилготой. Хожмоо хөшөө босгуулах, хойч үедээ дурсагдах гавьяатай эерэг хүмүүсийг л хөшөөнд мөнхөлдөг.

Хотын удирдлагууд нэгэн орос хүний хөшөөг Улаанбаатарт босгох шийдвэр гаргасан нь нэлээд хэл ам болох янзтай. ИТХ-ын дарга Д.Баттулгын гарын үсэгтэй шийдвэрт “1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үеийн Хаант Орос улсын Элчин сайд, нэрт дипломатч, дорно дахины судлаач И. Я.Коростовецийн дусгалыг мөнхжүүлэх зорилгоор. . . хөшөөг нь байрлуулсугай” гэжээ. Оросын соёл, шинжлэх ухааны төв буюу хуучнаар ДСНК-гийн урд босгох уг хөшөөний зардал нь 85 сая төгрөг, эх үүсвэр нь улсын төсөв. Энэ тухай салбарын сайд Ц.Оюунгэрэл “төсвийг манай яамны багцаас гаргана, тэгж байгаад монгол хүнийхээ хөшөөг ч дэмжинээ” хэмээн бахархалтайяа жиргэжээ. Сайд болсноосоо  хойш хоёрыг \Ленин, Нацагдоржийн\ буулгуулж, ганцыг шинээр \Коростовецийн\ бариулах гэж  байгаа учраас сайдын баярлах нь аргагүй л байх.
 
 
Ерөнхийлөгч Хойд Солонгост яах гэж айлчлав… PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2013-11-02, Бямба
Image 
 
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Хойд Солонгосын залуу дарга, залгамжлагчтай нь уулзсан уу гэдэг асуулт хаана л бол хаанаас хөврөх юм. Айлчлалыг дагаж явсан сэтгүүлчийн хувьд гурван зүйлийг илүүд үзсэнээ эхлээд тодотгомоор санагдлаа.

Нэг.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дахин сонгогдсоныхоо дараа хийж буй төрийн анхны айлчлал нь Хойд Солонгос байлаа. Тэрээр төрийн тэргүүн, бас Монгол Улсын иргэний хувьд нэгэн чухал санаа дэвшүүлснээ энэ айлчлалаараа тунхаглав. Үүнийг нь өөрийн хэмжээнд ойлгосноо сийрүүлье. Монгол бол жижиг улс биш. Монголчууд бид улсаа жижиг гэж ярьдагаа ч больё. Газар нутгийн хэмжээгээр Монгол жижиг улс биш. Нэг хүнд ногдох талбайгаар бол бүр томд орно. Улсаа байгуулсан болон төрийн түүхээ яривал мянган жилээр ярина. Байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцөөр Монгол бол дэлхийд цөөхөнд тооцогдох том улсуудын нэг.  Байрлалын хувьд хоёр их гүрний дунд оршдогоороо Монгол сонирхолтой, бас ач холбогдолтой улс. Эдийн засгийн өсөлтөөрөө ч том улс.  Өнөөдөр цөмийн зэвсэгтэй нь бус, цөмийн зэвсэггүй, түүнийгээ НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлсэн нь том байх ирээдүй бидний өмнө буй. Энэ санааны эхлэл болгож, басхүү Монгол Улс бүс нутагтаа идэвхтэй тоглогч гэдгээ харуулахын тулд монгол төрийн тэргүүн Хойд Солонгост айлчиллаа. Бүс нутагтаа идэвхтэй тоглогч байхын тулд эхлээд оролцогч байх хэрэгтэй. Сагсан бөмбөгөөр бол төвийн тоглогч болохын тулд эхлээд гарааны тавд багтах учиртай. Үүнтэй адил бүс нутгийнхаа болохгүй, эмзэг асуудалд идэвхтэй, эерэг оролцогч байхаа Монгол Улс харуулах зорилгод Хойд Солонгост хийсэн Ерөнхийлөгчийн айлчлал бүрнээ нийцснээрээ энэхүү айлчлалын агуулгыг тодорхойлно гэж албаныхан хэллээ.
 
 
Лениний хөшөөний учир... PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2013-06-06, Пүрэв
Image 
 
Хэрэв монголчууд тусгаар тогтнолдоо хайртай юм бол Лениний хөшөөг буцааж босгох ёстой. Баабарт тархиа угаалгасан Монголчууд коммунизмыг хараах болсон боловч тусгаар тогтнол социализм хоёрыг дэнсэлбэл мэдээж тусгаар тогтнол хамаагүй илүү үнэ цэнэтэй. Тэгээд ч социализм бидэнд нийгмийн ихээхэн том дэвшил өгсөн нь ямар ч маргаангүй. Энийг би нотлох болно. Би ч гэж дээ, манай түүх, Та бид төрсөн биеэрээ нотолно…
 
Баабар юу хэлсэн бэ
Энд хялбар болгох үүднээс Монголын бүх “ардчиллынхыг” Баабар гэж нэрлэв. Яагаад гэвэл тэр хамгийн мундаг “онолч” нь юм. Ингэхэд Баабар юу гэж хэлдэг вэ ?
 
1911 онд Монгол тусгаар тогтнолоо олоод аз жаргалтай сайхан байтал хаант Орос Хятад хоёр манайхыг дарамталж, Хиагтын шударга бус гэрээг тулган хүлээлгэж тусгаар тогтнолыг устгасан, дараа нь 1921 онд Зөвлөлт маягийн засаг тогтоож 70 жил колоничилж дарлаж байтал нь 1990 онд БИД гарч ирээд хувьсгал хийж ардчилал, эрх чөлөө олгож Монголчууд аз жаргалтай болсон. Ингээд Монголын тусгаар тогтнол 1990 онд эхэлж байгаа юм.
 
 
Ширэндэвийг шившиглэсэн зусрын үгс PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2013-05-31, Баасан
Image 
 
- Эмгэнэлт түүх  -

МУИС-ийн хичээлийн 2-р байрны өмнөх талбайд нэгэн сүрлэг хөшөө буй. Босгоод жил ч болоогүй байна. ХХ зууны Монголын сэхээтний түүхийн гэрч болох энэ эрхэм ардчиллын жилүүдэд цагаатгагдаж, нэр сүр алдар нь эргэж ирээд удаагүй байхдаа хорвоогийн жамаар явж одсон, хөшөө дурсгалаа нэхэн босгуулсан, МУИС-ийн түүх, шинжлэх ухааны түүх гэж ярих аваас ерөөсөө Базарын Ширэндэв гэх хоёрхон нэр хоршин алтан үсгээр бичигдэх биз ээ.

Харин би энд тэртээх 1980, 1981 оны МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны хоёр  тогтоол, тэр хоёр дахь тогтоолыг халуунаар хүлээн авсан ШУА-ийн Намын хорооны гишүүдийн хурлын (1982.01.28) протоколыг ухаж төнхөхөөр зориглов.

Тэр хурал дээр Б.Ширэндэв агсныг шившиглэсэн зусрын үгс хангалттай яригдсан учраас, тэр зусрын үгсийг хэлэгсэдээс зарим нь амь сэрүүн байгаа учраас, тэдний үр хүүхэд, ач гуч нар нь мэдэж аваг хэмээн би эшлэх гэж байна. Өмнөх коммунист нийгмийн бузар булайг тоочивч барагдашгүй. Гэхдээ шинжлэх ухаанаар хөөцөлдсөн манай яруу алдарт эрдэмтэд (тэгэх тусмаа олны танилууд шүү!) маань ямар ч хөгийн арчаагүй, зусарч зулгуйч, хүний мууд дуртай ховч, атаачид байсан юм бэ гэдгийг дараахи эшлэлүүд хэлээд өгнө. Бас энэ эшлэлүүд нь тэдний эх хэлээ эзэмшсэн байдал, албаг бичгийн хүнд сурталт хэл нийгэмд ноёлож байсныг, өнөөгийн өнцгөөс ажваас хагас галзуу ч юм шиг үсчсэн сүржигнэсэн гадаад төрхийг нь илтгэх мэт.  

 

 
“Барайсан” хийгээд Брайсон PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2013-03-21, Пүрэв
Image 
 
-шинжлэх ухааныг хүн төрөлхтөнд-

Хэдэн жилийн өмнө болсон явдал. Хотын захын дүүргийн нэгэн сургуульд хэдэн комьпютер гардуулах юм болов. Шинэ сонин техникийг сониучирхсан багачууд хошуурч,  таних мэдэх хүсэл бадарч, энд тэнд нь ямар нэг товх ч болов дараад үзэх хорхой ассан хүүхдүүд биднийг бүчин авлаа. Захиралаа харсан хүүхдүүд эрх биш биеэ барин алсаас харна. Бод унагасан боохойг л жижиг амьтан, шувууд ийнхүү алсуур, хорхойсон хүрээлж, тэвчээр заангаа  ангаа орхих эгзэгтэй мөчийг нь анахдаа л ийм байдаг болов уу гэмээр.

Энэ бүхнийг анзаарсан захирал  санаа зовсон уу яасан, мөнөөх комьпютеруудыг хүүхдээс хамгаалах, бараг л салхи оруулахгүй нандигнаж ариглахаа амлаж гарлаа.  Бид захирлаас санаанд оромгүй нэгэн зүйлийг хүслээ
-Энэ бүхэн хүүхдийн гараар зүйл дуусах нигууртай юм шүү. Сурагчдаас харамлаж хав дарах юм бол бидний өгсөн авсны хэрэг бүтэхгүй шүү. Хүүхдүүд танин мэдэхүйд дурлаж, цахим ертөнцийн нууцад татагдаж л байвал  “энэ комьютер эвдэрвэл эвдэртүгэй” гэсэн шүү юм захилаа.
 
 
Монгол Улс оросуудын хувьд ардчиллын үлгэр дууриал PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2013-01-09, Лхагва
Image 
 
Бидний монголчууд Ленин багшийн заасан замаас гажих эрхгүй явсаар хөгжлийн замдаа шулуудсан. Гэтэл өнөөдөр орос ах нар маань монголчуудаас үлгэр дууриал авч, хөгжлийн жишиг улс мэтээр үзэж хэлэлцдэг болоод байна.

Саяхан ОХУ-ын “Московский kомсомолец” эх сурвалжид гарсан дуулиант нийтлэлд Орос улс хөгжлөөрөө Америктай ана мана үзэлцдэг байсан сайхан цаг нэгэнт ард хоцорч, өмнөд хөрш Монголд гүйцэгдэх болсныг өгүүлжээ.

Олон улсын авлигын рейтингээр энэ жил арван шат ахиж, Гондурастай эн зэрэгцэж ирсэн нь ОХУ-ын эрх баригчдын хувьд бахархаж, хөөрөх шалтаг болоод байна. Амжилтаа тэмдэглэх улстөрчдийг түр орхиж, хамар дорх Монголтой Орос орныхоо хөгжлийг харьцуулж үзье.

Оросын эх оронч үзэлтнүүдийн дунд алдартай А.Паршев өөрийн номдоо “Яагаад Орос Америк биш гэж” хэмээн асуулт тавьсан нь олны дунд шуугиан дэгдээсэн байдаг. Тэрбээр өөрийн асуултандаа хариулахдаа цаг агаарын эрс тэс уур амьсгал, газарзүйн онцлог нь АНУ-тай өрсөлдөх ОХУ-ын боломжийг боогдуулж буй хэмээн тайлбарласан. Тэгвэл хилийн чанадын АНУ-тай биш хөрш зэргэлдээ Монголтой харьцуулж үзье.
 
 
Сайтууд оны онцлох үйл явдлыг нэрлэсээр байна PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2012-12-27, Пүрэв

Image 

Гого.мн сайт өөрсдийн үзэл бодлоор өнгөрч буй 2012 оны онцлох үйл явдлыг тодорхйолсныг танилцуулъя:

Н.ЭНХБАЯРЫН БАРИВЧИЛГАА:

2012 оны 4-р сарын 13: Бор оймсыг “брэнд” болгохоо шахсан Н.Энхбаярын баривчилгаа энэ жилийн онцлох үйл явдалд багтаж байна. 

Авлигатай тэмцэх газрынхан Н.Энхбаярын гэрт очсоноос хойш сэтгүүлчид болоод цагдаагийнхан гэрийнх нь гадаа бараг өнжсөн. Гэтэл баривчилгаа өглөөний 06:40 цагт болж, гурав дахь ерөнхийлөгчийг бор оймстой хөлийг нь гозолзуулан авч одсон билээ.

Энэ цагаас хойш удтал яригдаж, олон удаа шүүхдэж, цөөнгүй хүнийг “өлсгөж”, Н.Энхбаярыг суллахгүй бол МАХН засгаас гарна гарахгүйдээ хүртэл тулсан үйл явдал Н.Энхбаярт 2,6 жилийн ял оноосноор төгслөө. 

Гэвч “авлигын загалмайлсан эцэг” гэх сүржин хочтой түүнд оноосон хэрэг нь хууль бус хувьчлал төдий л байлаа.

 

 

 
Өмөөрөхөөсөө өмнө тунгаая PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2012-09-24, Даваа
Image 
 
Зөвшөөрөлгүй барилгуудыг цэгцлэх хотын даргын захирамжийг баалах хүн олон байна. “Коммунистууд л нураадаг”, “Ганц амбаар барьж үзээгүй хүн нураах тухай ярихад амархан”, “Барилга барих нь хүнд гэмт хэрэг биш”, “Бүтээн байгуулалт, осол хоёрыг ялгаж салгах хэрэгтэй” гээд л. Эрдэнэт хүний амь эрсэдсэний дараа хариуцлагагүй нөхдийг чихдэж авчраад “ял” асуу гэж байсан хандлага өөрчлөгдөж, салхи эргэчихэж. Зарим барилгын компанийн эзэд өөрсдийгөө өмөөрсөн, их л зовлон бэрхшээл тоочсон ярилцлага хүртэл хэвлэлд өгч байна. Барилгын зөвшөөрөл авах гэхээр авлигачин албан тушаалтнууд саад болдог,  тэгээд л цаг хугацаанд шахагдаад барилгын ажлаа эхэлчихдэг, дараа нь зөвшөөрлөө зохицуулахаас аргагүйд хүрдэг юм байх, тэднийхээр. Зах зухаас нь та лав сонссон байх.

Асуудал аль аль талдаа байсан, байгаа нь мэдээж. Барилгаа нураалгаж мэдэх байдалд орсон барилгын компанийн эздийн бухимдлыг ойлгохоос аргагүй. Зөвшөөрөл өгөх эрхтэй төрийн албан тушаалтнуудын хүнд суртлыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ хэдэн хүний амийг авч одсон осол аваар барилгын салбарт нүүрлэсэн гажгийг засах сануулга болж, зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авах хотын даргын захирамж энэ ажлын эхлэл гэдгийг хүссэн ч хүсээгүй ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.
 
 
Би хүн дайрчихлаа, хэцүү байна PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2012-09-12, Лхагва
Image 
 
Ажил нь дунд, доод шатандаа унадагийн горыг нийслэлийн удирдлагууд дөнгөж сая амслаа. Тэдний илэрхийлсэн уучлал Мэргэжлийн хяналтынхан мэргэшээгүйг, барилга барьсан л бол авлига өгөөд болчихдог гэдгийг харууллаа. Үргэлжлүүлэн үүний араас авто ослын мэдээ тасарсангүй. Дурсахаас ч халширам үйл явдлуудын талаар бичих нь, асуудлаа зөв томъёолсон аргумент дэвшүүлж бичих нь бидний үүрэг. Гэвч олон нийтийн индэр дээрээс хамаагүй хашгирах нь бүдүүлэг бөгөөд мэргэжлийн ёсзүйгээс гадуурх зүйл болно. Одоо бол олонх сэтгүүлч бичихдээ “Хэдий болтол бид хүн дайрч алах юм бэ” гэж сэтгэл хөдлөлөө шигтгэсэн мэдээллийн урсгалаар тархи руу довтолж байна. 

Ер нь хэн л осол гаргах, хүн дайрахыг хүсэх вэ дээ. Бид асуудлыг аль өнцгөөс харахаас шалтгаалж шийдэл нь цухуйх учиртай. Авах арга хэмжээгээ ч өөрчлөх ёстой болох нь мэдрэгдэнэ. Жолооч нарыг торгож, хурд сааруулагчийн тоог нэмж, жолооны курст суралцуулах, үнэмлэх олгох хугацааг сунгаж, хүүхдүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар хичээл заах олон санаачилга гаргаж, элдэв төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, тэндээс нь мөнгө цавчих үзэгдэл бишгүйдээ л гарна.
 
 
Улаанбаатар–том хогийн сав, том жорлон, бартаат зам PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2012-09-12, Лхагва
Image 
 
Харин ч хуучнаасаа илт дээрдсэн. Хажууд нь байсаар байгаад анзаараагүй болохоос дэлгэцээ хоёр хуваагаад жишээ нь 2006 онтой өнөөдрийг зэрэг харвал асар ялгаатай харагдана. Тэр үед хог бол зүгээр газрын өнгөн давхарга шиг, үнэр нь азоттой уралдаад агаарын бүтцэд орох шахдаг байсан юм. Хүмүүс ч ухамсар нь дээрдэж байгаа.

Гэхдээ л одоо хэр нь Улаанбаатар Хогонбаатар байсаар байна. Тав 70 ч бай, элэнтра ч бай хүмүүс цонхоо жаахан нээгээд шуудангийн хайрцагт захидал хийж байгаам шиг хогоо гаргаж хаяна.  Хаялгүй ч яахав. Учир нь гэрийнх нь ч, ажлынх нь ч үүдэнд хогийн сав байхгүй.  Ер нь хогийн сав байхгүй. Хаана ч байхгүй. Харин Улаанбаатар өөрөө бол том хогийн сав мөн. Бас эвдэрхий зам нь хэвээрээ. Хачирхалтай нь байнга зам засдаг нь ч замын хашлага сольдог нь ч бас хэвээрээ. Гудамжинд шээх нь 1920 оныхоос бол эрс багассан байсан л даа. Харин тэрнээс хойш бол ерөнхийдөө жигдхэн яваа. Хэв журмын цагдаа сүүлийн үед ганцыг ч харсангүй. Бүгдээрээ баарны үүдэн дээр хүнээ хүлээгээд байгаа юмуу мэдэхгүй. 

Манай хотын дарга цэргүүд үнэхээр УБ-г том хогийн сав гэж боддог болоод л хогийн савнууд тавьдаггүй. Дүүргийн дарга нар нь хөшөө л барьчихвал бусад бүх юм болоод явчихна гэж боддог. Худлаа худлаа, арай ч ийм гэнэн бишээ, зүгээр хөшөө л хамгийн унацтай гэж мэддэг.
 
 
Авлига авсан улстөрчид л буруутай PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2012-04-13, Баасан
Image 
 
Хорин жилийн өмнө нурсан хаалттай нийгэмд дамын наймаа гэгдэж байсан зүйлийг ардчилсан нийгэм хууль ёсны болгон хүлээн зөвшөөрснөөр өнөөгийн бүтэн нэртэй бүлээн зүстэй баялаг үйлдвэрлэгчид буюу бизнесмэнүүд буй болсон юм. Тэд ашиг орлогын төлөө зах зээл дээр өрсөлдөх явцдаа цоо шинэ бүтээгдэхүүн, цоо шинэ технологи, цоо шинэ менежмэнт, ер нь л цоо шинэ бүхнийг монголчуудад танилцуулж яваа гавьяатай хүмүүс. Нэг үгээр бол тэд ардчилсан, чөлөөт зах зээлийн эдийн засаг бүхий өнөөдрийн Монголыг бүтээсэн. Үр дүнд нь монголчууд боломжийн төвшний хэрэглэгчид болсон. Хүн бүр гар утастай, өрх бүр компьютертэй, суудлын тэрэгтэй... Тэдний үйлдвэрлэсэн, импортолсон аль л өнгөтэй өөдтэй гэсэн бүхэн дундаас бид илүү өнгөтэй өөдтэйг нь сонгон хэрэглэж байна. Тэдний төлсөн татвараар данхайсан төрийн механизм цэрэг, цагдаа, шүүх, прокурор, эмнэлэг, сургууль, цэцэрлэгтэйгээ цалинжиж, хүүхэд, хөгшдөө халамжилж байна. Ингэхэд тэдний дэргэд улстөрчид гэж хэн юм бэ? Баялаг үйлдвэрлэхгүй атлаа баяжсан улстөрчдийн амьдрах, хөлжих хэрэгсэл нь эрх мэдэл юм байна гэдгийг бид нийтээрээ ойлгоход хангалттай урт хугацаа өнгөрчээ. Хорин жил шүү дээ!
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 11 - 59