“НЭРЭЛХҮҮ ӨВЧИН” БА ЦАГААН САРЫН ТӨСӨВ PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2012-02-12, Ням
Image 
 
Хүчит шонхор” захад 6600 төгрөг болж өссөнөөс үүдээд Цагаан сарыг тэмдэглэхгүй байх хүсэлтэй хүмүүсийн тоо олшров. Шатахууны үнэ, ам.долларын ханш чангарч, бусад бараа, бүтээгдэхүүний үнэ ч даган өөрчлөгдөж буй учраас Цагаан сарыг тэмдэглэх үү, болих уу гэсэн хүндхэн асуулттай нүүр тулав. Ингэхэд Цагаан сар ямар учиртай баяр билээ, энэ нь зөвхөн хэтэвч зузаан, хэдэн тооны байр солигдохыг юман чинээ тоодоггүй хүмүүсийн баяр юм гэж үү? Үгүй байх аа. Чухам хэдийнээс эл баярыг тэмдэглэж эхэлснийг мэдэхгүй. Гэвч Халх голын дайн, харийн түрэмгийлэл дунд ч, картын бараанд дугаарлаж зогссон саарал үе, санхүүгийн хямрал нүүрлэсэн он жилүүдэд ч Цагаан сарыг тэмдэглэхгүй өнгөрч байсан түүх байгаагүй юм даг. Тэгэхээр энэ нь монгол хүн бүрт хамаатай, заавал хурган дээл өмсөж, айлын гадаа “Land Cruiser”-тэй бууж, хүн бүрт 20000 төгрөг барьж золгохыг шаарддаг баяр биш аж.
 
 
Oрчин цагийн Түгжилүүдэд төрийн сангаа битгий хэл түрийвчээ ч би итгэж бариулахгүй PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2012-01-27, Баасан

Image 

Түүх ингэж эхэлсэн:

Аль 2006 оноос Хонгор сумын сумын засаг дарга Б. Батнарангийн “Мичид” компани тус сумын нутаг дэвсгэр дээр байрлах үйлдвэрийн хуучин байранд алт угааж эхэлжээ. Ингэхдээ мөнгөн усаар барьцалдуулж, алтныхаа 30 орчим хувийг ялгасан байна. Харин 2007 оны 2-р сараас эхлэн  цианид натри ашиглан үлдсэн алтыг нь ялгаж авчээ. Б. Батнаран мөнгөн ус, цианидтай холигдсон  элсийг барилгын сайн материал хэмээн зарж байсныг  сургууль, хувь хүмүүс байшин барилгаа шавах, сургуулийн шаланд дэвсэх зэргээр ашиглаж байв. Алтыг нь угаасан овоолсон элс шороог хучиж битүүмжлээгүй тулд байсан тул тэр нь хаврын хавсарганд туугдаж, Хонгор сумын нутгаар нэг  таржээ.  

“Мичид” компанийхан алт угаасан мөнгөн ус, цианид натритай усаа бохирын шугам руу хийж байв. Удалгүй бохирын байгууламж хальж, хажууд нь 560 шоо метр талбай бүхий бохир устай цөөрөм үүсчээ. Гэтэл 2007 оны 4 сарын 23-нд тус цөөрмөөс ундалсан 3 үхэр, 1 хонь үхсэн байсныг задалж үзэхэд дотроос нь мөнгөн ус илэрснээр хэрэг мандсан түүхтэй.

 

 
АН ГАРЛАА, ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ УУ PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2012-01-06, Баасан
Image 
 
АН хамтарсан Засгийн газраас гарах нь тодорхой бол­лоо. 2008 оны сонгуулиар өгсөн сонгогчдын санал одоо л нэг юм 3.4 жилийн дараа байр бай­рандаа очих нь сайн хэрэг. Энэ сайнаас гадна уул уурхайн их мөнгө­ний урсгалд, хөгжлийн гараан дээрээ зогсч байгаа Монголын төрд шударга хяналт хамтарсан засгаас ч илүү хэрэгтэй. Харин АН-ынхны замын дундаас салахын цаад зорилго нь энэ зүгт, засагт улс орныхоо төлөө хам­тарсан гэдэг шигээ байж чадах уу. Үгүй л болов уу. Суганд хавчуулаг­даж яваад сонгуульд амжилт үзүү­лэхгүйгээ мэ­дэрч, сон­гуу­лиас хагас жилийн өмнө, тов­ло­сон хугацаандаа гарч байгаа нь л энэ байх. Тэдний тайл­ба­раар  АН 3.4 жил улсаа бодож за­сагт, албан тушаалд  хамтар­чээ. Одоо бидний харж буйгаар сонгуулийн өмнөх зургаан сард намаа ч юм уу, амиа бодож тус­даа явахаар шийджээ. Улс тө­рийн талаасаа дөрөв таван сар сайд явснаас дараагийн дөр­вөн жилийн турш сайд байх өр­сөл­дөөнд бэлтгэх нь зөв л дөө. Тус намынхан гур­ван оны турш засагт хамтарсан шалт­­гаанаа тайлбарлаж ирсэн бол үлдэж буй хагас жилд  засгаас яагаад гарснаа зөвтгөх  ажил­тай боллоо.  
 
 
ГЭРТЭЭ ИР, ГЭРТЭЭ ИР, МОНГОЛ АХ ДҮҮ НАР МИНЬ ГЭРТЭЭ ИР PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2012-01-06, Баасан
Image 
 
Монгол Улс маань зуун зуу­ны буурал түүхтэй, түүх бүхэндээ дэлхийг донсолгосон их гавьяатай, аргагүй баатарлаг омогтой, домогтой билээ. Монголчуудын түүхээс дэлхий дандаа айдаг. Монголчуудаас бас дандаа айдаг. Айдаг учраас дандаа дарах гэж боддог. Гэвч дарагддаггүй Монгол Улс дархан эрхээ мандуулаад явж байна. Харин ч Хүннү гүрнийхээ тулгын чулууг тулж, туурга тусгаар их улс байсныхаа бахархлыг өргөж 2220 жилийнхээ их ойг 2011 оны турш ёслон тэмдэглэлээ. Их туургатан байсны ул мөр ч сэргээгдэн босч ирж, Монголчуудын төр ёсны түүхийн гэрч болсон дурсгалт зүйлс газрын дороос уудлах бүр нээгдэн гарч ирсээр байна. Хүннү гүрний үеэс дэлхий даяар тарсан монгол туургатнууд өнөө улам бүр тодрон гарч ирсээр байна. Чингис хааны үеэс тархай бутархай байсан монголчууд дахин нийлэн нэгдээд хүчирхэг болж, дэлхийг эзэрхээд улмаар гадны өдөөлтөөр дахин тарцгаасан монгол туургатнууд олон зууныг дамжин явахдаа унаж боссон, ядарч, задарсан нь ч бий. Тэгэхдээ Манжид 300 жил дарлагдахдаа Монголчууд устаж үгүйрсэнгүй, мохож мөхсөнгүй. Харин дарлаж явсан Манж нь газрын хөрснөөс арчигдаж, дарлагдаж явсан Монгол нь газар дээрээ босоо заяатайгаа Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоо тэмдэглээд даналзаж явна. Түүх гэдэг ийм хорон. Монголчуудын түүх эргэлээ. Төр эргүүлсэн хувьсгалуудаас илүү их түүх нь эргэлээ. Түүх эргэсэн 100 жилтэйгээ бидэн золголоо. Монголчуудыг урамшуулсан 100 жил ирлээ. Гэртээ суугаа монголчуудыг зоригжуулсан 100 жил ирлээ. Гэрээсээ алсад яваа монголчуудыг уриалсан 100 жил ирлээ.
 
 
ЕРӨНХИЙЛӨГЧ НАМУУДЫГ ТАТАН БУУЛГАХЫГ ДЭМЖЛЭЭ PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2012-01-06, Баасан
Image 
 
Монгол төрийн ажлын хойш татаж, муу муухай, бохир зүйлийн уурхай болоод байгаа байгууллага бол намууд гэдгийг төрийн тэргүүнээсээ эхлээд түмэн олон минь ойлгож, ярьж байна. Бас биеэрээ мэдэрч байна. Өмнөх 70 жилд монгол орон намт-төрөөр удирдуулж байсан бол өнөөдөр ч мөн л хэвээрээ намаасаа дэндүү хамааралтай амьдарч байна. Нам харж ажилд авдаг. Нам харж албан тушаал томилдог. Энэ бол манай нийгмийн гажуудал. Энэ улс төрийн нам гэх байгууллагуудын төлөвшилгүйтэй холбоотой юм.

Үүнийг Монгол улсын ерөнхийлөгч Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үгэндээ тодорхой гаргаж ирсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Нам бол манай нийгмийн хамгийн чухал зүйл биш. Нам бол байх боломжтой олон байгууллагын нэг. Намаас чухал үнэ цэнэтэй эрх ашиг гэж монголчуудад бий. ... Намыг би нийгэмд үйлчилдэг байгууллага гэж үзэж байна. Нам бол бизнесийн байгууллага биш. Эрхтэн ямбатнуудын “толгой хоргоддог”, өсөж үрждэг ч газар биш” хэмээн онож хэлсэн юм.
 
 
ҮСРЭНГҮЙ ХӨГЖИЛ БА МОНГОЛ ОЙЛГОЛТ PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2011-10-04, Мягмар
Image 
 
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” сэдэвт хуралд тавьсан илтгэл

XXI зуун гарсанаас хойшхи үсрэнгүй хөгжлийн үлгэр жишээ нь Катар. Катар улс Арабын булангийн улс дундаас хамгийн ядуу орны нэг байсан. 1998 онд настай хаанаа солин хүү нь гарч ирснээр дэлхийн үсрэнгүй хөгжилд орсон. Өнөөдөр нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ Япон, АНУ, Скандинавын орнуудад 45-50 мянган ам.долларын хооронд эргэлдэж байдаг бол Катарт энэ үзүүлэлт 75 мянган ам.долларт хүрлээ.

Сүүлийн үед эдийн засагчдын амнаас дараагийн арван жилд Монгол улс үсрэнгүй хөгжлөөр Катарын амжилтыг давтана, тэрбайтугай давна гэх боллоо. Энэ нь юун түрүүн ДНБ буюу мөнгө яриад буй хэрэг. Олон жилийн турш ДНБ гэдэг юмаар улс орны баян тарганыг хэмждэг байсан. Хөгжил, хөгжлийн хурд ч үүгээр хэмжигддэг байлаа.
 
 
ЯАГААД “VIP”-ИЙГ, ЯМАР УЧРААС “SUPER SPY”-Г…? PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2011-10-04, Мягмар
Image 
 
Б.Хурцыг эх орондоо эргэн ирсэнд нь монгол хүн бүр баярлаж байна. Энэ эрхмийг харь нутагт шоронд хатаасай гэж хүссэн хэн байх билээ. За, яахав байлаа гэж бодоход түүнд даалгавар өгч хүн хулгайлан Монголд авчрах үүрэг өгсөн эрх мэдэлтэн болон хохирогч Д.Энхбатын хамаатан садан, төрөл төрөгсөд байсан байж болох юм.

Угаасаа ийм хэрэг гарах болсон хийгээд Б.Хурц Лондонд зорчиж баривчлагдан хоригдсон, Германд шилжүүлсэн, басхүү гэнэт суллагдсан гэх мэт энэ бүх үйл явдал зөвхөн бидний биш, дэлхий нийтийн анхаарлыг татсан дуулиан байлаа шүү дээ. Олныг үл нуршин өгүүлэх гэсэн санаагаа илэрхийлье.
 
 
МАНАЙХ ПАПРИЙШИГ ТҮЛДЭГ PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2011-09-07, Лхагва
Image 
 
Сая нэг муу дураак яааваа. Гадамжинд шаал танихгүй дураак барьж авсанаа чам шиг хөдөөний хөөсөн мантуунуудаас болж хот маань муухай болжээн гэж авдаг гэнээ. Хуцжаагаа шүү  хотод орж ирээд арав гаруй жил болоод шаал хотын хүн болчоод байхад. За тэрчяаху. Саяханаас энэ улс төрч, дарга марга хүмүүс дандаа гэр хорооллынхон утаа гаргаж байна, газраа зарж байр бариулахгүй байна гэж ярьдаг болж. Утаа гаргахгүй гээд хөлдөж үххүү дээ. Чадкуу за гээд хэлчмээр санагдаад байдаг болж. Бас байрад орхыг хүсэлгүй яахав дээ. Хамгийн ихээр хүсэж байгаа шүү дээ. Ямар сайндаа “Нэг насаар гэр хороололд байснаас Нэг өдөр байранд байсан нь дээр” гэж цаад гудамжинд чинь дуулж байна шүү дээ. Энд гэр хороололд байгаа бидний зовлонг дулаан байранд байгаа дарга нар ойлгохуу даа.
 
 
Монголын мөхөл айсуй PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2011-08-15, Даваа

Image 

Yхлийн тоосонцор, цөмийн хаягдалтай үлдэxэд Монголчуудын хувьд үлгэр, нар хоёр зэрэг жарганa 

Монгол улс мандан бадрахад ганцхан зүйл дутагдаж байгаа нь атомын цахилгаан станц (АЦС) гэдэг үлгэрийг эрх мэдэл бүхий хүмүүс хэвлэл мэдээллээр тасралтгүй сурталчлах болсоор нэлээдгүй хугацаа өнгөрчээ. АЦС гэгчийг байгуулаад авбал Монголчууд эрчим хүчний гачаалаа үүрд мартаж, улс орон маань үсрэнгүй хөгжих боломжтой гэнэ. Цөмийн эрчим хүч гэгч  үйдвэрлэлийн өртөг үнэ гэж үгүй шахуу, хүнд аюулгүй, байгальд ээлтэй, баталгаатай бас тэргүүний технологийг ашиглах боломжийг Монголчууд бидэнд “бурхнаас заяaсан” гэх. Цөмийн эрчим хүчний ачаар Улаанбаатар хот утаа униараасаа салж, дэд бүтэц, уул уурхайн салбар эрчимтэй хөгжөөд Монголчууд хотол олноороо баян тансаг амьдарч цэнгэлийн манлайд хүрэх ажгуу (1, 2, 3).

 

 
МОНГОЛ '"булшны"' ОРОН БОЛОХ УУ? PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2011-07-31, Ням
Image 
 
...Сүүлийн үед гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд болон монголдоо байгаа монголчуудын санааг зовоож, өөр хоорондоо хэлэлцүүлэг үүсгэж байгаа асуудлын нэг нь АНУ, Япон, Монгол улсуудын хооронд нууцаар хэлэлцэгдэн өдгөө батлагдах шатандаа орж байгаа "Цөмийн түлшний цогц хангамж" гэсэн гоё нэртэй төслийн тухай юм. Нилээд эртнээс монголын улстөрчдийн санаачлагаар яригдаж эхэлсэн байж болзошгүй энэ асуудал өдгөө дэлхий нийтийн хэмжээнд "шүдний өвчин" болж хувирсан, цөмийн хаягдлыг хаана булж "булшлах" тухай асуудалтай нягт холбогдож байгаад хамаг учир оршиж байгаа юм.

Монгол оронд уул уурхайн олон ашигт малтмалууд илэрч, ашиглагдах явцдаа их баялаг болон хувирч Монголд төдийгүй дэлхийн хэмжээний "мөнгө үнэртэх" мэргэжилтнүүдийн анхаарал, сонирхлыг татах болсон.

 

 
Япон сонины шинэ мэдээ буюу Монголчуудыг амар тайван суух хооронд цөмийн хаягдал булшлахaaр болжээ PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2011-07-06, Лхагва
Image 
 
Японы Киодо Ньюс сонинд “Тошиба” корпораци Монгол улсад цөмийн хаягдлын агуулах барихаар АНУ-г лоббидож байна гэсэн гарчигтай мэдээ 2011 оны 7 сарын 1-нд гарсныг Майничи болон бусад сонин бүрэн эхээр нь авч нийтэлжээ. Тус мэдээнд бичихдээ “Тошибагийн” ерөнхийлөгч Норио Сасаки гэгч нь 2011 оны 5 сарын 12-нд АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Даниел Пониман гэгчид Монгол улсад олон улсын цөмийн хаягдал хадгалах агуулах барих асуудлыг шуурхайлахыг хүссэн захидал илгээсэн гэжээ. Киодо Ньюс сониныхон 2011 оны 2 дугаар сард Японы засгийн газрын дотоод хэрэгцээнд зориулан гаргасан албан бичгийг олж авсан ба түүнд Япон, Монгол, АНУ-ын засгийн газрууд “Цөмийн түлшний цогц хангамж” нэртэй төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон  тухай дурьджээ.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 12 - 22 - 59