Мөнгөний тухай эмэгтэйчүүдэд баримтлах 10 зүйл PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2010-03-22, Даваа
Image 
Тайлбар: зохиолч Suze Orman
 
Мөнгө болон эмэгтэй хүн ихэнхи үедээ яагаад ч юм “дотносож” чаддаггүй юм. Эмэгтэй хүн бүр тийм биш л дээ, гэхдээ ихэнхи тохиолдолд илүү мөнгө гарч ирэхээрээ эмэгтэйчүүд бид яадаг билээ? Дэмий, хэрэггүй юманд үрээд дуусчихдаг. За тэгээд ер нь бид нарт чинь авах юм мундахгүй: нүүрний будаг, косметик, үнэртэй ус, дотуур хувцас, гутал, цүнх, шинэ плать ч юм уу, брэндийн жинс ч юм уу.
 
Миний лав мэддэг нэг эмэгтэй Монголдоо хадам ээж аавтайгаа хамт гэр бүлээрээ амьдардаг хирнээ энд олсон хэдэн төгрөгөө байр савны мөнгөндөө оруулаад явахын оронд Lois Vuitton-ы үнэтэй цүнх аваад гангарч байсан юм. Би хүн муулъя гээгүй л дээ, би өөрөө ч хаяа жижиг сажиг юм аваад нэг мэдэхэд нөгөө байсан хэдэн зоос байхгүй болчиходог юм.
 
 
Кредит карттай холбоотой шинэ хууль 2/22-нд гарна. Анхаарах болон санах зүйлс. PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2010-02-21, Ням
Image 
 
2 сарын 22-нд Америкийн бүх банкнууд олгодог кредит картуудын terms буюу хэрэглэх нөхцөлүүдээ өөрчилж байгаа гэдгийг та орон нутгийн сонин хэвлэл, зурагт радиогоос мэдэж авсан байгаа байх. Жишээлбэл CITI кредит кард аль хэдийн хэргэлэгчиддээ захиа илгээж жил болгон $60 төлбөр авахаа мэдэгдсэн бөгөөд хэрэв $2500 гаас дээш гүйлгээ хийсэн тохиолдолд энэ төлбөрийг авахгүй гэжээ. Эдгээр өөрчилөлт танд болон таны кредит түүхэнд ямар нөлөө үзүүлэх мөн ямар арга хэмжээ авах талаар энд товч дурдъя.
 
 
Долоон сарын нэгэн. Эргэн дурсахуй. Зургийн архиваас: 2008/07/01 PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2009-07-01, Лхагва

Image 

Өнөөдөр долоон сарын нэгэн! 7/1. Үүнийг чухам өнөөдөр эргэж дурсахгүй бол нүгэл болно, учир нь “Долоон сарын нэгэн” хэмээх нэгэн огноо Монголын түүхээс хэзээ ч салахгүй нэр томъёо болон үлдлээ. Сайнаараа ч, муугаараа ч. Сургамжаар ч, түүхээр ч. Хожмын түүхчид энэ үйл явдалд бодитой дүгнэлт өгөх биз. Өнөөдөртөө үүнд дүгнэлт өгөхөд түүхийн талаасаа хэтэрхий эрт байна. Үгүйдээ л жагсагчид руу хэн буудах зөвшөөрөл өгсөн, хэн үүнийг гардан гүйцэтгэсэн, хаа хамаагүй Соёлын төвийг хэн галдан шатааж тоносон, энэ нь зохион байгуулалттай байсан уу, тайван жагсагсадыг хэн өдөөн хатгалга руу түлхэн оруулсан, энэ нь хэнд хэрэгтэй байсан гээд үй түмэн асуултын хариу олдоогүй л байна.

 

 
Шинэ онд монголчуудыг юу хүлээж байгаа вэ? PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2009-01-05, Даваа

Image 

Шинэ 2009 онд монголчуудын бүтээх хамгийн том "үйлс" бол улсынхаа шинэ Ерөнхийлөгчийг сонгох ажил. Төрийн тэргүүний сонгуульд зөвхөн парламентад суудалтай намууд өрсөлдөх эрхтэй. МАХН, Ардчилсан намын аль алийнх нь нэр дэвшигч үндсэндээ тодроод байна, албан бусаа. МАХН-аас одоогийн болоод экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Н.Багабанди нарын хооронд сунгаа явах бололтой.

 

 
БАРАК ОБАМА-н ялалтын илтгэл PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2008-12-27, Бямба
Image 
 
Америкт бүх зүйл боломжтой гэдэгт эргэлзэх хүн байгаа бол, энэ улсыг үүсгэн байгуулагчдын мөрөөдөл өнөөдөр ч гэсэн өөрчлөгдөөгүй гэдгийг, манай улсын ардчлалын амин сүнс юунд байдаг вэ гэдгийг мэдэхийг хүсэж байгаа бол өнөөдөр энэ бүхний хариултыг авлаа.

Энэ сонгуульд тус улсын түүхэнд тохиож байгаагүй олон сонгогч саналаа өгсөн. Хүмүүс саналаа өгөхөөр хэдэн цагаар дугаарлан зогсож байлаа. Тэдний ихэнх нь анх удаа сонгуулиа өгч байгаа хүмүүс байсан. Учир эдгээр хүмүүс энэ сонгууль ямар чухал, тэдний сонголт өөрчлөлтийг авч ирнэ гэдэгт итгэж байсан.
 
 
Нийслэлчүүд ээ, сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаарай PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2008-12-04, Пүрэв

 Image

-Нийслэлд армаг тармаг хөрөнгө оруулалттай, амт ч үгүй, хамарт ч үгүй төсөв баталжээ, түшээд-

Лаагаа сайн базаахыг зөвлөе

Орон нутгийн сонгууль дуусч хэн бүхэн л гүнзгий амьсгаа авч байх шиг. Харин одоо Нийслэлийн иргэдийн төлөөгчдийн сонгуульд түрүүлсэн нэр дэвшигчид ялалтын жүнз мөргөлдүүлээд эхэлчихлээ цаана чинь. Өнөөдөртөө тэдэнтэй дүйцэхүйц аз жаргалтай хүмүүс байхгүй байгаа биз. Уулыг нурааж, усыг эргүүлэхийн дайтай сонгуульд өрсөлдсөн тэдний зоо нуруу тэнийж, өнгөрсөнд өдөр шөнө ялгалгүй гүйж, орон гэрээ мартаж давхисныгаа бодон шүүрс алдаж суугаа.

 

 
Хятадад ажиллаж буй Монголын тагнуулчдын нууц мэдээллээс… PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2008-10-14, Мягмар

Image 

-Ху Жин Тао хийгээд Жү Рүн Жигийн хөнжил рүү өнгийхүй-

Эдийн засгийн хүчин чадлаараа дэлхий нийтэд нөлөөлөх болсон БНХАУ-д сүүлийн тав зургаан жилийн дотор хачирхмаар үйл явдал их гарч байгааг та бид сайн мэднэ. Элдэв нэртэй өвчин эмгэг, хорт бодисны дуулиан гээд дэлхий нийтэд айдас төрүүлсэн үйл явдал өнөөдөр хүртэл гарч байна.

 

 
Бидний хэдэн монголчууд хордсоор, хорогдсоор байх уу? PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2008-10-05, Ням

Image 

Бөөрний чулуу үүсгэдэг хүүхдийн сүүн тэжээлээс болж дөрвөн хүүхэд нас барав. Melamine гэдэг химийн хорт бодис агуулсан сүүн тэжээлээс хордсон 6000 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн тоо 13000-д хүрлээ. Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна. Нийт 53000 хүүхэд өвчилсөн нь тогтоогдоод байна. Өвчилсөн хүүхдийн тоо хэдийнэ 54000-д хүрчээ. Хүүхдээ үзүүлэх гэсэн эцэг эхчүүдийн дараалал эмнэлэг болгоны үүдэнд ихээхэн бөөгнөрөл, бөглөрөө үүсгэж байна...

 

 
С.Баярын НҮБ-ын чуулганд хэлсэн үг PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2008-09-29, Даваа

Image 

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 63 дугаар чуулганд үг хэлэв. Түүний хэлсэн үгийг нийтлэв.

 

 
ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2008-09-16, Мягмар

Image 


Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт аж төрөн суугаа угсаа гарваль, удам судар нэгт ахан дүүс Та нарынхаа амар амгаланг айлтган мэндчилье.
 
Монгол Улсын Засгийн газар харийн нутагт ажил амьдралынхаа мөрийг хөөж яваа элгэн садан Та нартаа хандаж байна. Ардчиллын ачаар Монгол орон хаяа сөхөн хаалгаа нээж, монголчууд дэлхийн дайдад хөл тавих болсон тэр өдрөөс эхлэн  хүний газар, гүний нутагт сайн ажил, сайхан амьдрал хайн одоцгоосон та нарыгаа эх орон, улс үндэстэн чинь аав, ээжтэй тань адил санан дурсаж, тосон хүлээсээр байгаа билээ.
 
 
50:50 PDF Хэвлэ Имэйл
Улс Төр, Эдийн Засаг
2008-09-13, Бямба

Image 

-Өнгөрсөн үдэш нийслэлийн өндөр зэрэглэлтэй баар ресторан, хувийн эдлэн сууцуудад шинэ Засгийн газрын танхимын гишүүд “тодроод” дууссан одоо УИХ  энэ тохироонуудыг нь ёсчлох л үлдсэн гэдгийг ойлгож байвч хэлэлгүй өнгөрч боломгүй сэдэв байна-

 

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 23 - 33 - 59