Жагсаалтаар Харах

Сэтгэгдэлүүд

ДОТНО АНДЫН ЗАХИА БУЮ...
Үнэхээр их хичээж. Бидэнд ч гэсэн маш их боломж байдаг, ...
Олон улсын тэмцээнд М...
http://xa.yimg.com/kq/groups/14773574/685219459/name/USA MGL VOLLEYBALL SAN FRANCISCO-2010.pdf
“Жалам Хар” (Тэмдэгл...
uneheer setgel hudulj nulimsaa barij ydlaa.saihan zorigtoi zorilgotoi ohinnooroo baharhalaa.hunii nu...
MONGOLIAN AMERICANS (BY BAATAR TSEND)
About 45 percent of the Mongolian Americans who live the United States are employed in white-collar ...
Аав, охин хоёрын яриа ...
Hi Dear Nominchimedee, Bichsen niitleliig ug useg geelgui unshlaa. Ih zuw onowchtoi niitlel bolson...
Монголчуудынxаа оролцон тоглож байгаа циркийг үзээрэй. PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2010-09-06, Даваа
Image
 
Дэлxийн циркийн xаан гэгддэг энэxүү нэрт циркэд олон орний циркийн сор болсон алдартангууд тоглодог бөгөөд тэдний дунд манай монголчуудын гайxамшигт номерууд үнэxээр баxарxал төрүүлж байна. Тоглолтоос 1 цагийн өмнө очвол тоглолтын өмнө болдог free show яг xажуунаас нь үзэж мөн монгол циркчидтэйгээ уулзаx боломжтой. Энэxүү цирк нь "The Greatest Show on the Earth"  гэж үнэлэгддэг юм байна.
 
 
Эхнэр нь ичимхий Батбаярыг эвгүй байдалд оруулав PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2010-09-06, Даваа
Image 
 
“Бритни Спирстэй өрсөлдөнө” хэмээн шүдээ зуусан тухай "шог зохиол"-ын дуулиан дуусаагүй байхад дуучин Баясгалангийн бас нэгэн өвөрмөц ярилцлага гарч, олныг алмайруулсан байна шүү. Эх орон телевизийн ТУЗ-ын дарга, эрхэм гишүүний эхнэр “Манай хүн чинь анх би чамд хайртай гэж хэлж чаддаггүй байсан. Анх удаа тэр үгээ цаасан дээр бичээд өгч байгаа байхгүй юу.
 
 
Өлсөхгүйгээр турах 8 арга PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2010-09-06, Даваа
Image 
 
Уншигч та турахыг хүсч байна уу? Гэвч турах гэдэг ойлголт ямагт өлсөхтэй адил санагддаг. Та турахын тулд эхлээд жингээ хасах хэрэгтэй. Харин хоолыг хэт сойж турах нь муу үр дагавартай. Илчлэг ихтэй, хүнд хоол хүнснээс аль болох татгалз. Хөнгөн чанарын хоол нь витаминлаг, тэжээллэг байхад л та өлсөхгүйгээр турах бүрэн боломжтой. Нэмж хэлэхэд, турахыг хүсвэл өглөөний цайг хатан хаан шиг, өдрийн зоогийг гүнж аятай, оройн хоолыг гуйлгачин мэт хүрт гэсэн үг байдгийг бүү мартаарай. Ингээд өлсөхгүйгээр турах найман аргыг хамтдаа сонирхъё. 
 
 
Хэрхэн цахилгаан хэрэгслийн эдэлгээг уртасгах вэ? PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2010-09-06, Даваа
Image 
 
Гэрийн эзэгтэйн өдөр тутмын үнэнч “анд” нь цахилгаан хэрэгслүүд байдаг. Гэтэл цахилгаан хэрэгслээ сайн арчилж, хамгаалж, зөв хэрэглээгүйгээс гэмтэл амархан үүсдэг байна. Тэгвэл гэмтэл үүсгэхгүйн тулд нэн тэргүүнд юу мэдэх ёстой вэ?


Хөргөгч
Ямар ч тохиолдолд хөргөгчөө салгахгүй байх нь чухал. Хэрэв олон дахин салгаж залгаснаас болж эдлэгдэх хугацаанд амархан өөрчлөлт орж шатах тохиолдол их гардаг байна.
 
 
Apple iPod шинэчлэгдлээ PDF Хэвлэ Имэйл
Шинжлэх Ухаан, Технологи
2010-09-06, Даваа
 Image
 
Анх 2001 онд Apple компани дижитал хөгжим тоглуулагч iPod-ыг дэлхийн зах зээлд танилцуулснаас хойш нийт 275 сая гаруй хувь iPod зарагджээ. Харин өнөөдөр Apple компани дэлхийн зах зээлд хит бүтээгдэхүүн болж чадсан iPod-ны гэр бүлийг өргөжүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсноо зарласан байна.

iPod Shuffle-ын шинэ загвар нь хоёр дахь хувилбартайгаа гадаад үзэмж болоод товчлуурын хувьд ижил, харин дуугаралтын хувьд гурав дахь хувилбартайгаа адил юм. Баттерейны хүчин чадлыг 15 цаг орчим хэмээн тодотгож байна. iPod Shuffle-ын дөрөв дэх удаагаа шинэчлэгдэн гарч буй энэ загвар нь хоёр дахь загвараас хэмжээний хувьд яльгүй жижиг, таван өөр өнгөний сонголттой аж. 2GB багтаамжтай iPod Shuffle 79 ам.доллараар худалдаалагдах гэнэ.
 
 
АНУ “эхийн жуучлалтай” тэмцэнэ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2010-09-06, Даваа
Image 
 
АНУ-ын Бүгд найрамдах намынхан тус орны нутаг дэвсгэрт төрсөн хүүхдүүдэд автоматаар иргэний эрх олгодог журмыг өөрчлөх санал тавьжээ. Ядуу улс орны зарим эмэгтэйчүүд Америкт тусгайлан ирээд хүүхдээ гарган тэдэнд иргэний эрх авч байна.
 
 
Б.Сарантуяа: Дараа жил хүү бид хоёр морь уяна PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2010-09-06, Даваа
Image 
 
Энэ удаагийн "Би-Өнөөдөр" буландаа Монгол Улсын Гавъяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяаг урьж сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас нь хуваалцлаа.

-Таныг "Харанга”-ын Лхагвасүрэнтэй хамт Солонгост суугаа нутаг нэгтнүүддээ тоглолтоо хүргэх гэж байгаа гэсэн. Хэзээ явах гэж байгаа вэ?
-Тийм ээ. ХААН банкны тэтгэлгээр Солонгос оронд суугаа нутаг нэгтнүүддээ ая дуугаа өргөхөөр болсон. Энэ сарын 22-нд Сөүл хотноо тоглолтоо үнэ төлбөргүй хүргэх гэж байгаа. Би ХААН банктай хамтран ажиллаад зургаан жил болж байна даа.
 
 
Америкийн монголчуудын гар бөмбөгийн аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2010-08-31, Мягмар
Image 
 
Америкийн монголчуудын гар бөмбөгийн аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн 9 сарын 4-6 өдрүүдэд Бэй Аэриад явагдахад бэлэн боллоо. Энэхүү тэмцээнд одоогоор Вашингтон ДС, Денвэр, Сеатл, Лос Анжелес, Сакраменто хотуудаас эрэгтэй эмэгтэй зочин багууд хүрэлцэн ирж оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа ба Бэй Аэриагийн монголчуудаас 4 баг нутгийн дэвжээнд дээрээ өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Ингээд тэмцээний ерөнхий заавар журам болон холбогдох мэдээлэлтэй танилцана уу?
 
 
Х.ОТГОНТУЯА: Жижиг асуудлаар Ерөнхий сайдыг зовоох эрх надад байхгүй PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2010-08-30, Даваа
Image 
 
Ерөнхий сайд С.Батболдын гэргий Х.Отгонтуяатай ярилцлаа. Бизнесийн хүрээнд ажил хэргээрээ танигдсан тэрбээр Тэргүүн хатагтайн хувьд Урлаг соёлыг дэмжих сан байгуулан ажиллаж буй. Эдийн засагч мэргэжилтэй, таван хүүхэдтэй өнөр айлын эзэгтэй, Ерөнхий сайдын арын албыг амжилттай хашиж яваа түүнийг олж уулзахад амаргүй боловч “Өнөөдөр” сонины урилгыг хүлээн авсан билээ.

-Магадгүй, улиг болсон асуулт шиг сонсогдох байх. Гэхдээ хариулт нь сонин байх болов уу. Бизнесмэн, УИХ-ын гишүүн, төрийн сайд Батболдыг олон түмэн мэднэ. Харин Ерөнхий сайд болсноор танай гэр бүлийн амьдрал өөрчлөгдсөн үү?

-Үе үеийн төр засгийн тэргүүнүүд амьдарч ирсэн Их тэнгэрт манайх нүүж суурьшсанаас өөрөөр бидний өдөр тутмын амьдралд онцгой өөрчлөгдсөн юм байхгүй.
 
 
Өэци (Oetzi) хэмээх цасны хүнийг оллоо PDF Хэвлэ Имэйл
Шинжлэх Ухаан, Технологи
2010-08-30, Даваа
Image 
 
Италийн Альпийн нуруунаас олдсон Өэци (Оetzi) хэмээх 5000 жилийн настай хүнийг  хүндэтгэлийн зан үйлийн дагуу оршуулсан байж магадгүйг археологчид хэлж байна

Цогцсонд задлан шинжилгээ хийж үзэхэд Oetzi сумны шархнаас болж нас баржээ. Гэвч энэ талаар маргаантай байгаа ба шинэ судалгаагаар түүнийг үхсэнээс сарын дараа цогцосыг нь одоогийн олдсон өндөр уулын хавцалруу зөөжээ. Тиймээс түүнийг олсон газар Oetzi-г хөнөөсөн газар биш харин ёс төртэйгөөр оршуулсан газар байж магадгүй юм. Ромын үндэсний түүх угсаатны зүйн музейн профессор Лука Бондиоли болон түүний Америк Италийн хамтарсан багийн явуулсан шинэ судалгаа Антикьюти сэтгүүлд хэвлэгджээ.
 
 
Google-ийн Gmail-ээр дамжуулан үнэгүй яриа хийж болох нь ээ PDF Хэвлэ Имэйл
Шинжлэх Ухаан, Технологи
2010-08-30, Даваа
Image 
 
Google нь Skype зэрэг интернет телефон утасны компаниудтай хамтран ажиллаж вэб-д суурилсан үнэгүй электрон шуудангийн үйлчилгээгээр хэрэглэгчдэдээ яриа хийх боломжийг олгож байгаа юм.
 
Google-ийн Крейг Уолкер-ын ярьснаар энэхүү үйлчилгээ хямд агаад хялбар харилцаа холбоог санал болгох юм.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 11 - 1158