Талархал (фото мэдээ) PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-12-30, Баасан
Image 
 
Колорадо мужийн хүүхдийн шинэ жилийн үйл ажиллагааг 2016 оны 12 сарын 17-нд зохион байгуулсан Монгол сургуулийн хамт олон, тусалсан бүх багш сурагчид, аав ээж, ах эгч дүү, найз нөхөд та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна! Доорхи фото зурагнуудыг үзнэ үү?
 
 
Эх хэлээ сурцгаая! PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2016-12-30, Баасан

Image 

Өглөө шуудангаа үзтэл ийм сайхан илгээмж ирчихэж. Хилийн чанадад өсөж байгаа монгол хүүхдүүддээ төрөлх хэлийг нь таниулах гайхалтай үйлийг эрхлэн яваа энэхүү номын зохиогч, багш Bolortuya Yansanjav -таа маш их баярлалаа.

Эх орноосоо алс холд оршин сууж буй хүүхдүүдийн сэтгэлгээ, мэдээллийг хүлээн авах хэлбэр нь орчноосоо шалтгаалан Монголд амьдарч буй хүүхдүүдээс тэс өөр байдаг. Тэдний сэтгэхүйн онцлогт тохируулан бүтээсэн энэхүү сурах бичгийг гартаа барьж, ядаж Үшлээкдээ крилл үсэг зааж таниулахсан гэсэн миний нэгэн мөрөөдийг биелэх боломжийг нээж өгсөнд маш их талархаж байна. Энэ ном манай хүүхдүүдээс гадна өөр олон монгол хүүхдийг эх хэлтэйгээ нөхөрлөх гайхамшигтай гүүр болно гэдэгт итгэлтэй байна.

Эх хэл бол хүний сэтгэх хэл байдаг. Төрөлх хэлээрээ ярьж бичиж уншиж чаддаг хүн хаа ч дасан зохицож, бусдаас илүү товч замаар аливаа мэдлэгт гойд хурдтайгаар хүрдэг хэмээн нэгэн хэл шинжээч найзынхаа захисан үгийг санан санан монгол хэл, уран зохиолын их далай руу хүүхдүүдээ хөл тавиулах болно. Биднийг үргэлж дэмждэг оюунлаг найз нартаа маш их баярлалаа. Элементийн дэвтэр хараад уйлах дөхлөө.

Тус номыг сонирхсон хүмүүс Монголд 9523 4499 дугаараар Анхаатай холбогдоод авч болно. Цөөхөн болохоор жаахан яаравчлаарай гэж зохиогчоос дамжуулж байна шүү.

 

Х.Болор-Эрдэнэ

 

 
ЕКГ БИЗНЕС ЭКСПОД ОРОЛЦЛОО PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-11-25, Баасан

Image 

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Оакланд хотод “EastBay эдийн засгийн хөгжлийн түншлэл” (EastBay Economic Development Alliance)-ээс зохион байгуулсан бизнесийн экспод ЕКГ өөрийн булан гаргаж оролцон Монголын хөрөнгө оруулалт, бизнес, аялал жуулчлалын орчинг танилцууллаа.

Экспод:
- Оакланд хотын захиргаа
- Аламеда хотын захиргаа
- Ричмонд хотын захиргаа
- Умард Калифорни дахь Дэлхийн Худалдааны Төв- Northern California World Trade Center (NorCalWTC)
- Калифорни-Азийн Худалдааны танхим (Cal Asian Chamber of Commerce)
- Калифорни мужийн Захирагчийн Эдийн засаг, бизнесийн хөгжлийн алба-Governor’s Office of Business & Economic Development (GO-Biz)
- Сан Франциско хотын эдийн засгийн хөгжлийн төв- San Francisco Center for Economic Development (SFCED)
- Жижиг бизнесийн Захиргаа- Small Business Administration
- Bank of America
- Export Import Bank (EXIM)
- Хонг Конгийн Худалдааны төлөөлөгчийн газар
- Японы гадаад худалдааны байгууллага- JETRO (Japan External Trade Organization)

зэрэг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн 30 орчим томоохон байгууллагууд өөрсдийн булан гаргаж оролцлоо.

 

 MУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консулын  Газар

 www.facebook.com/Consulate-General-of-Mongolia-in-San-Francisco

 
“МОНГОЛ БАХАРХАЛ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-11-25, Баасан

Image 

Сан Францискогийн Бэй Аэриагийн Оакланд хот дахь хүүхдийн Гэр Төвд “Монгол бахархал” хандивын зоог, урлагийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Ерөнхий консул С.Эрдэнэ, Гэр Төвийн Тэргүүн Т.Эс-Олдох нар нээлтийн үг хэлж, тус төвд монгол хүүхдүүд эх хэл, соёлоо сурахад дэмжиж 1000$ оос дээш хандив өргөсөн 9 хувь хүн, байгууллагыг ЕКГ-ын хүндэт дэвтэрт тэмдэглэн үлдээж байгаа тухай батламж гардуулав.

БСШУСЯ-ны Хүндэт жуух бичгээр Гэр хүүхдийн төвийн УЗ-ийн гишүүн Н. Ганчимэгийг шагнасныг Ерөнхий консул гардууллаа. Доктор Я. Баатар “Гэсэрийн тууж, орчин үе” сэдвээр, Доктор Ш. Баатар “Монгол хэл бол монгол соёлоо өвлөх авахын үндэс” илтгэлүүд тавьж, тус төвийн хүүхдүүд ардын дуу бүжгээ толилуулж, сонгодог хөгжим эгшиглэсэн сайхан арга хэмжээ боллоо.

 

 
College Application Workshop-d хүрэлцэн ирсэн залуусдаа баярлалаа PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-11-13, Ням
Image 
 
Өнгөрсөн долоо хоногт буюу 2016 оны 11 сарын 06-нд Mongolian Youth Union of California (MYUC)-ийн залуучууд маань их сургуулиудын бүртгэл анкетны сүүлийн хугацаа дөхөж байгаатай холбогдуулан коллежед хэрхэн бүртгүүлэх, улсын болон мужийн мөн жижиг дунд коллежуудын ялгаа, анкет бөглөхөд юуг анхаарах вэ гэх мэт сэдвээр ярилцаж өөрсдийнхөө туршлагаас хуваалцсан юм. Мөн уулзалтынхаа дараа бид Лос Анжелес хотдоо төдийгүй дэлхийд алдартай бас манай хоёр гишүүний маань суралцадаг University of California, Los Angeles (UCLA)-ийн сургуулиар аялаж тус их сургуультай танилцсан юм.
 

 
Бакалавр болон магистрын сургалгалтад хамрагдахаар ирсэн оюутан залуусыг хүлэн авч уулзлаа PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2016-11-13, Ням

Image 

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ИБУИНВУ-д бакалавр болон магистрын сургалгалтад хамрагдахаар ирсэн оюутан залуусыг Лондонд ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Чивнингийн тэтгэлгээр сурахаар ирсэн 13, улсын болон хувийн зардлаар сурч буй 17 оюутан болон Британи дахь Оюутны холбооны төлөөлөл оролцов.

Уулзалт, хүлээн авалтын үеэр Элчин сайд Н.Тулга Британид сурахаар ирэх оюутнуудын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг дурьдаад ЭСЯ-ны зүгээс оюутан, залуусын зохион байгуулах арга хэмжээ, оюутан залуусаа дэмжин ажиллаж ирсэн ба цаашид ч бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгийг нотлон оюутнуудад сурлагын өндөр амжилт хүслээ.

Энэхүү уулзалт нь оюутан залуус хоорондоо танилцаж өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцах, санал бодлоо солилцох, зохион байгуулалтанд орох зэрэг ач холбогдолтой болов.

 

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ

www.facebook.com/Embassy-of-Mongolia-in-the-UK-1400255040231433

 

 
Нью-Йоркийн марафонд Монгол тамирчин ангилалдаа III байр эзэллээ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-11-13, Ням
Image 
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх, амьдралын чанар болон өөртөө итгэх итгэлийг нь бадраах зорилготой “Ахиллис Монгол” байгууллагын тамирчид хөтөчийн хамт АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагддаг 42 км-ийн олон улсын марафонд амжилттай оролцлоо. Б.Батзориг 42 км зайг 3:13:56 цаг гүйж, ангилалдаа III байранд орсон бол, гар дугуйн төрлөөр П.Энхманлай 2.38.41, П.Наранбаатар 2:30:45 цагт замаа амжилттай дуусгасан юм.
 
 
Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимпод Монголын баг түрүүллээ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-11-13, Ням

Image 

АНУ-ын Лас Вегас хотноо дөрвөн жилд нэг удаа зохиогддог оюуны спортын хамгийн том тэмцээн болох "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимпод Монголын баг түрүүллээ.

Америк, Герман, Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг дэлхийн 27 орны 167 шилдэг тамирчид ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Манай улсын хувьд эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн тамирчид дасгалжуулагч нарын хамт амжилттай оролцлоо.

Багийн бүрэлдэхүүнд:

 

 
КОЛОРАДОГИЙН МОНГОЛ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Ц.ЭНХДҮҮРЭНГ БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНААР ШАГНАВ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-11-13, Ням

Image 

Колорадо мужийн Монгол сургуулийн захирал Ц.Энхдүүрэнг БСШУСЯ-ны Сайдын тушаалаар “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг Ерөнхий консулын газрын төлөөлөл гардуулан өглөө.

Ц.Энхдүүрэн багш анх МУИС-ийн хуулийн анги төгсөөд тэндээ багшаар ажиллаж эхэлсэн цагаасаа хойш МУ-ын болон АНУ-ын боловсролын салбарт 22 жил ажилласан байна. 2006 онд анх Колорадогийн Монгол сургуулийг үүсгэн байгуулснаас хойш 3-14 насны 240 гаруй хүүхэд, 20 орчим гадны иргэдэд монгол хэл заажээ. Зөвхөн монгол хэл төдийгүй ардын хөгжим, бүжиг, түүх, шатар, заадаг тул сурагчдын хамт эх орноо сурталчлан олон арга хэмжээг зохиосоор ирсэн. Мөн Денверийн 10 гаруй сургуулийн сурагчдад Монгол орны тухай цувралаар танилцуулжээ.

 

 
“Азийн 7 хоног”-ийн хүрээнд Монголыг сурталчилсан олон арга хэмжээ, үйл явдал боллоо PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-11-13, Ням
Image 
 
2016 оны 9-р сарын 30-наас 10-р сарын 8-ны өдрүүдэд “Азийн 7 хоног”-ийн хүрээнд Беркли дахь Калифорнийн Их сургуулийн Дорнод Ази судлалын хүрээлэн болон “Монгол санаачлага” хөтөлбөрөөс зохион байгуулсан “Монголын эзэнт гүрний талаарх шинэлэг судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд дэлхийд нэртэй Беркли дахь Калифорнийн их сургууль, Харвард, Орегон, Иерусалим, Пенсилвани, Вашингтоны их сургуулиуд болон МУИС-аас монголч эрдэмтэд, судлаачид оролцож илтгэл тавьж хэлэлцүүллээ. Энэ бага хуралд Ерөнхий консул С.Эрдэнэ оролцож Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр тус их сургуулийн дэргэд Монгол судлалын төв үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаад баяр хүргэж үг хэлэв.
 
 
Экспорт Монголиа АНУ-ын Чикаго болон Япон Улсын Осака хотуудад болно PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-11-13, Ням

Image 

АНУ дах Монгол Соёлын Төв ТББ болон Англофрейт компаний санаачлагаар Монголын бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор 2015 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” үзэсгэлэн худалдааг

2016 оны 11 сарын 17 оос 11 сарын 28 ны хооронд

Экспорт Монголиа нэртэйгээр АНУ-ын Чикаго болон Япон Улсын Осака хотуудад Гадаад харилцааны яам, АНУ дах Монгол Улсын Элчин сайдын яам, Япон Улсын Осака дахь Монгол улсын Консулын газар, АНУ-ын Чикаго хот дахь Монгол Соёлын Төв, Япон улсын Sanasa Assist компани гэх мэт төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэж байна.


 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 23 - 33 - 2286