Поп дуучин Б.Сарантуяа: Хүн бүр эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийцгээе PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2007-11-16, Баасан

 


 


Зууны манлай дуучин, МУГЖ, поп дуучин Б.Сарантуяаг Монголчууд андахгүй. Андахгүй гэсний учир нь тэрээр өнөөдрийг хүртэл эстрад урлагтай амьдралаа холбосоор сэтгэлд хоногшсон дуугаараа ард түмнээ баясгасаар яваа эмэгтэй. Энэ удаа бид поп дуучны дуу хуурын талаар бус эрүүл мэнддээ хэрхэн анхаарал тавьдаг болоод түүний амьдралын зөв дэглэмийн талаарх уншигчдад хандсан зөвлөгөөг толилуулж байна.

-Манай сэтгүүлийн уншигчид өөрийн тань эрүүл мэнддээ хэрхэн анхаарал тавьдаг талаар илүү их сонирхож байгаа нь лавтай.

 
Бөөр шилжүүлэн суулгасан хүн насан туршдаа гам барих шаардлагатай PDF Хэвлэ Имэйл
Нийтлэлүүд
2007-11-16, Баасан

 


 


-Бүх юм номоороо болох юм бол цогц эрхтэн бол нэг нь нөгөөгөө орлодог учраас бөөрөө өгсөн хүний амьдрал, насжилтад нөлөөлөх юм байхгүй-

Анх 1996 онд бөөр шилжүүлэн суулгасан ч хөрөнгө, мөнгө нөхцөл бололцооноос болоод зогссон. Харин өнгөрсөн жилийн хавраас бөөрний өвчнөөр өвчилж өдөр хоногийг хэцүүхэн байдалтай өнгөрөөж буй хүмүүст амьдрах итгэл өгөн бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг Нэгдсэн I эмнэлгийн хамт олон амжилттай хийсэн. Харин тун удахгүй бөөр шилжүүлэх суулгах мэс заслыг дахин хийх гэж буй гэнэ. Энэ талаар Эрхтэн жилжүүлэн суулгах багийн эмч, Монгол Улсын хүний гавъяат эмч, Төрийн шагналт, Анагаах ухааны доктор, профессор Д.Нямсүрэнтэй ярилцлаа.

 
Төсөв гэдэг эзэнгүй айл уу, эрдэнэсийн сан уу? PDF Хэвлэ Имэйл
Нийтлэлүүд
2007-11-16, Баасан

 

 

Цалингаа буухаар долоо хоног зад найрлачихаад үлдсэн хугацаанд нь айлаас мөнгө сураад явж байдаг анхиа муутай айлууд байдаг даа. Монгол Улсын ирэх оны төсөв нэг тиймэрхүү л бүтэл муутай юм болсон бололтой. Энэ төсвийг үйлдсэн Сангийн сайдтан өөрөө "Их сайн төсөв, эдийн засгийн тэлэлтийн бодлого барьж хийсэн юм" гэх мэтчилэн гөрдөж байгаа. Төрийн үйлчилгээ аль болох хямд бөгөөд чанартай байх ёстой. Тийм болохоор төсвийг батлахдаа аль болох зарлага бага гаргахыг боддог болохоос элэнцгийнх нь "эдийн засгийн тэлэлт". 

 
Х.Эрдэнэт-Од би жүдо бөхдөө PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2007-11-14, Лхагва

Image 

Үнэнийг хэлэхэд Х.Эрдэнэт-Од гавьяат хэвлэлд ярилцлага өгөхийг нэг их чухалд тооцдоггүй. Өөрийгөө магтуулах бүр ч дургүй…

Магтах юм бол ч хэлэх үг их байна л даа. Монголын жүдо бөхийн анхны эмэгтэй шигшээ багийн тамирчин гэдгээс эхлээд тив, дэлхийн наадамд хамгийн залуудаа зодоглож, улсын аваргын 15 алт хүртсэн цорын ганц жүдоч, Ази тивийн хошой аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн спортын их наадмын аварга гээд одоо түүнд ганцхан олимпийн медаль л дутуу байгаа. Самбо бөхөөр бол бүр ярилт байхгүй. 

 
Таавар: -Энгийн иргэнд 1140 төгрөг, даргын эхнэрт үнэгүй тэр юу вэ? PDF Хэвлэ Имэйл
Нийтлэлүүд
2007-11-14, Лхагва

 

 

- Иргэдэд үнэтэй, эрх мэдэлтний эхнэрт үнэгүй юм бол тэр чинь шатахуун, за юу-

Чш, Түр азна. Хариултаа хамгийн сүүлд нь хэлэхийг хичээ. Ахиад надаа асуулт байна, чш. Монгол жилд хэдэн тонн нефть хэрэглэдэг вэ. Юу гэнэ ээ. Аан, 800 мянган тонн гэж үү. Тэгвэл тэр бүгдийг гадаадаас импортлодог тийм үү. Цаана чинь литр бензин хэд байгаа билээ. 1140 төгрөг болчихож уу. Аяар аяар, албан тушаалтны авгай нь сонсчих вий, чш.

 
Гаалийн Х.Баатар Хархоринд ч, Зайсанд ч алга… PDF Хэвлэ Имэйл
Нийтлэлүүд
2007-11-11, Ням

 

 

 Х.Баатар гэдэг энэ хүнийг хүмүүс дэндүү сайн мэдэх болж. Төрд өндөр алба хашигсдаас анх удаа хээл хахуулийн хэргээр шүүхээс хорих ял сонссон тэрээр энэ бүх хугацаанд анхаарлын төвд байсаар ирсэн. Хархорины хориход ялаа эдэлж байсан түүнийг өвчний учир суллагдах нь тодорхой боллоо гэсэн мэдээлэл сүүлийн саруудад тасрахгүй байв.

 
<< Эхлэл < Өмнөх 201 202 203 204 205 206 207 208 209 210 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 2300 - 2305 - 2305