College Application Workshop-d хүрэлцэн ирсэн залуусдаа баярлалаа PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-11-13, Ням
Image 
 
Өнгөрсөн долоо хоногт буюу 2016 оны 11 сарын 06-нд Mongolian Youth Union of California (MYUC)-ийн залуучууд маань их сургуулиудын бүртгэл анкетны сүүлийн хугацаа дөхөж байгаатай холбогдуулан коллежед хэрхэн бүртгүүлэх, улсын болон мужийн мөн жижиг дунд коллежуудын ялгаа, анкет бөглөхөд юуг анхаарах вэ гэх мэт сэдвээр ярилцаж өөрсдийнхөө туршлагаас хуваалцсан юм. Мөн уулзалтынхаа дараа бид Лос Анжелес хотдоо төдийгүй дэлхийд алдартай бас манай хоёр гишүүний маань суралцадаг University of California, Los Angeles (UCLA)-ийн сургуулиар аялаж тус их сургуультай танилцсан юм.
 

 
Бакалавр болон магистрын сургалгалтад хамрагдахаар ирсэн оюутан залуусыг хүлэн авч уулзлаа PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2016-11-13, Ням

Image 

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ИБУИНВУ-д бакалавр болон магистрын сургалгалтад хамрагдахаар ирсэн оюутан залуусыг Лондонд ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Чивнингийн тэтгэлгээр сурахаар ирсэн 13, улсын болон хувийн зардлаар сурч буй 17 оюутан болон Британи дахь Оюутны холбооны төлөөлөл оролцов.

Уулзалт, хүлээн авалтын үеэр Элчин сайд Н.Тулга Британид сурахаар ирэх оюутнуудын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг дурьдаад ЭСЯ-ны зүгээс оюутан, залуусын зохион байгуулах арга хэмжээ, оюутан залуусаа дэмжин ажиллаж ирсэн ба цаашид ч бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгийг нотлон оюутнуудад сурлагын өндөр амжилт хүслээ.

Энэхүү уулзалт нь оюутан залуус хоорондоо танилцаж өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцах, санал бодлоо солилцох, зохион байгуулалтанд орох зэрэг ач холбогдолтой болов.

 

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ

www.facebook.com/Embassy-of-Mongolia-in-the-UK-1400255040231433

 

 
Нью-Йоркийн марафонд Монгол тамирчин ангилалдаа III байр эзэллээ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-11-13, Ням
Image 
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх, амьдралын чанар болон өөртөө итгэх итгэлийг нь бадраах зорилготой “Ахиллис Монгол” байгууллагын тамирчид хөтөчийн хамт АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагддаг 42 км-ийн олон улсын марафонд амжилттай оролцлоо. Б.Батзориг 42 км зайг 3:13:56 цаг гүйж, ангилалдаа III байранд орсон бол, гар дугуйн төрлөөр П.Энхманлай 2.38.41, П.Наранбаатар 2:30:45 цагт замаа амжилттай дуусгасан юм.
 
 
Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимпод Монголын баг түрүүллээ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-11-13, Ням

Image 

АНУ-ын Лас Вегас хотноо дөрвөн жилд нэг удаа зохиогддог оюуны спортын хамгийн том тэмцээн болох "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимпод Монголын баг түрүүллээ.

Америк, Герман, Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг дэлхийн 27 орны 167 шилдэг тамирчид ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Манай улсын хувьд эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн тамирчид дасгалжуулагч нарын хамт амжилттай оролцлоо.

Багийн бүрэлдэхүүнд:

 

 
КОЛОРАДОГИЙН МОНГОЛ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Ц.ЭНХДҮҮРЭНГ БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНААР ШАГНАВ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-11-13, Ням

Image 

Колорадо мужийн Монгол сургуулийн захирал Ц.Энхдүүрэнг БСШУСЯ-ны Сайдын тушаалаар “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг Ерөнхий консулын газрын төлөөлөл гардуулан өглөө.

Ц.Энхдүүрэн багш анх МУИС-ийн хуулийн анги төгсөөд тэндээ багшаар ажиллаж эхэлсэн цагаасаа хойш МУ-ын болон АНУ-ын боловсролын салбарт 22 жил ажилласан байна. 2006 онд анх Колорадогийн Монгол сургуулийг үүсгэн байгуулснаас хойш 3-14 насны 240 гаруй хүүхэд, 20 орчим гадны иргэдэд монгол хэл заажээ. Зөвхөн монгол хэл төдийгүй ардын хөгжим, бүжиг, түүх, шатар, заадаг тул сурагчдын хамт эх орноо сурталчлан олон арга хэмжээг зохиосоор ирсэн. Мөн Денверийн 10 гаруй сургуулийн сурагчдад Монгол орны тухай цувралаар танилцуулжээ.

 

 
“Азийн 7 хоног”-ийн хүрээнд Монголыг сурталчилсан олон арга хэмжээ, үйл явдал боллоо PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-11-13, Ням
Image 
 
2016 оны 9-р сарын 30-наас 10-р сарын 8-ны өдрүүдэд “Азийн 7 хоног”-ийн хүрээнд Беркли дахь Калифорнийн Их сургуулийн Дорнод Ази судлалын хүрээлэн болон “Монгол санаачлага” хөтөлбөрөөс зохион байгуулсан “Монголын эзэнт гүрний талаарх шинэлэг судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд дэлхийд нэртэй Беркли дахь Калифорнийн их сургууль, Харвард, Орегон, Иерусалим, Пенсилвани, Вашингтоны их сургуулиуд болон МУИС-аас монголч эрдэмтэд, судлаачид оролцож илтгэл тавьж хэлэлцүүллээ. Энэ бага хуралд Ерөнхий консул С.Эрдэнэ оролцож Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр тус их сургуулийн дэргэд Монгол судлалын төв үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаад баяр хүргэж үг хэлэв.
 
 
Экспорт Монголиа АНУ-ын Чикаго болон Япон Улсын Осака хотуудад болно PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-11-13, Ням

Image 

АНУ дах Монгол Соёлын Төв ТББ болон Англофрейт компаний санаачлагаар Монголын бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор 2015 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” үзэсгэлэн худалдааг

2016 оны 11 сарын 17 оос 11 сарын 28 ны хооронд

Экспорт Монголиа нэртэйгээр АНУ-ын Чикаго болон Япон Улсын Осака хотуудад Гадаад харилцааны яам, АНУ дах Монгол Улсын Элчин сайдын яам, Япон Улсын Осака дахь Монгол улсын Консулын газар, АНУ-ын Чикаго хот дахь Монгол Соёлын Төв, Япон улсын Sanasa Assist компани гэх мэт төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэж байна.


 
Вашингтон мужийн Бэллэвью хотын "Царсхан" төвийн нээлт боллоо PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-11-13, Ням
Image 
 
Вашингтон мужийн Бэллэвью хотын "Царсхан" төвийн нээлт 2016 оны 11 сарын 5-ны өдөр New Port community church-ийн өрөөнд амжилттай болж өнгөрлөө. Анхны хичээлд нийт 15 хүүхэд, 20 орчим эцэг эхчүүд ирж оролцлоо. Манай хамгийн анхны зочин маань 6 настай И.Энгүүн байлаа. Хүрэлцэн ирсэн зочиддоо зориулж О.Эмүүжин төгөлдөр хуурын аяз тоглож, Ч.Нарангэрэл, яруу найрагч Д.Сумъяагийн     ”Хүү минь, Монгол гэдгээ бүү март” шүлгийг уншиж сонирхуулав. Анхны хичээл дээр, нийт хүүхдүүд өөр хоорондоо танилцаж, монголоор дуу дуулж, шүлэг уншиж сурах гараагаа тавилаа.

 

Царсхан төвийн анхны хичээлд хүрэлцэн ирсэн хүн бүхэнд баярлалаа.


Эрдмийг хичээлээр … амжилт!

www.tsarskhan.com

 

 
Надад Хэлэх Үг Байна тэмцээн-2016 PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-09-18, Ням
Image 
 
Денвер хотод зохиох 3 хоногийн (9.23-9.25) үйл ажиллагааны тоймтой танилцана уу? Биднийг дэмжихээр бол: https://www.gofundme.com/NHUB7 . Денверт, Колорадод тавтай морилцгооно уу, залуучууд аа!
 
 
Америк дахь Монголчуудийн Ширээний Теннисний Аварга Шалгаруулах SF-2016 Тэмцээн PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2016-09-18, Ням
Image 
 
2016 оны Америк дахь Монголчуудийн Ширээний Теннисний Аварга Шалгаруулах SF-2016 Тэмцээн 10/22 - 10/23 ны өдрүүдэд Alameda Table tennis Club - д зохиогдох тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх зарын хуудаснаас харна уу!
 
 
 
"NOMADIC 5K" гүйлт, спорт алхалтын өдөрлөгт урьж байна PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-09-18, Ням

Image 

Бэй Арэагийн цоглог Монголчуудаа!

Жил болгон зохиогддог NOMADIC аялалын клубээс "ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО" уриан дор зохион байгуулдаг "NOMADIC 5K" гүйлт, спорт алхалтын өдөрлөгт идэвхитэй оролцож нэгэн өдрийг эрүүл мэнддээ зориулахыг УРИАЛЖ БАЙНА.

Өдөрлөг болох газар:
3500 Arbolado dr, Walnut Creek, CA 94598

9 сарын 24-ны Бямба гаригийн өглөө 7:30-аас 8:15-ын хооронд бүртгэл явагдаад гүйлт 8:30д эхэлнэ. Бүртгэлийн хураамж 20$ (үүнд подвоолк, тор, ус багтсан).

Урьдчилж бүртгүүлбэл онлайнаар буюу Venmo Huggi Lhaagii хаягаар төлбөрөө хийж болно.

Шагнал: Гүйлтэнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй, хүүхэд тус бүр нэг хүнийг Сан Франциско дахь Ерөнхий Консулын газарын "Өргөмжлөл", үнэ бүхий зүйлээр шагнана.

Өдөрлөгийн үеэр халуун хуушуур, ус ундаагаар үйлчилж Аялалын хувцас хэрэглэлийн үзэсгэлэн ажиллаж аялалтай холбоотой зөвлөгөө өгнө.

ТА БҮХЭНДЭЭ АМЖИЛТ ХҮСЭЭД ГҮЙЛТИЙН ТАЛБАЙДАА БАЯРТАЙ УУЛЗАЦГААЯ!

NOMADIC HIKING CLUB

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 34 - 44 - 2293