АНУ-дахь монгол оюутнуудын "НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА-6" арга хэмжээ Сан-Францискод PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-05-04, Лхагва
Image 
 
Америкт суралцаж, ажиллаж буй монгол залуусын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Надад хэлэх үг байна?" арга хэмжээ 6 дахь удаагаа Сан-Франциско хотод өнгөрсөн 3 сарын 19 ний өдөр зохион байгуулагдлаа. Яг 5 жилийн өмнө энэ арга хэмжээний 2 дахь удаагийнх Сан-Франциско хотод зохион байгуулагдаж байсан юм. Тэр үед зохион байгуулалтын ажлыг хариуцаж байсан Д.Жанцанхорлоо маань сургуулиа төгсөж хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд энэ жилийнхийг мөн л Америкт ажиллаж амьдарч байгаа залуусынхаа хамт зохион байгуулав. Сан-Франциско хотод монгол оюутан залуусын байгууллага тогтмол ажиллаж, үр дүнтэй олон ажлууд болон санаачлагуудыг хэрэгжүүлж байдаг нь түүний зүтгэлийн үр шим мөн.
 
 
Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-05-04, Лхагва
Image 
 
Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын дунд нүүгэлтэн орших Дэнвэр хотоос Soil Trade Cup нэрээр гараагаа эхэлсэн энэхүү тэмцээн өргөжин тэлсээр Монголчуудын Нээлттэй Цомын тэмцээн (Mongolian Open Cup) гэгдэх болж, энэ жил анх удаагаа бууриа сэлгэж хурдан морины өлгий гэгддэг Кентакки мужийн Льюсвилл хотод, Хэритэж Хилл контри клуб-д зохиогдох болсон билээ. Тэмцээний зохион байгуулалтын ажил үндсэндээ цэгцэрч, оролцох тамирчидын уяа сойлго таарч, улмаар жигүүр ургах л дутуу байх шиг байна.

Дөрөв дэх удаагаа зохиогдох гэж буй "Нээлттэй Цомд" Америкийн Нэгдсэн Улсад оршин суугаа олон гольфчид хот муж бүрээс цуглан оролцохоос гадна Монголоос шилдэг тоглогчид хүрэлцэн ирж байгаа нь тэмцээнийг улам ч сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож байна. Мөн тамирчидын чанар чансаа үлэмж сайжирсан болохыг энд дурдахгүй өнгөрч боломгүй буй заа.
 
 
ЭРДМИЙН БАЯР- 2016 оны 4 сарын 10 PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-04-12, Мягмар
Image 
 
Би монгоолороо ярина
Би монголоороо уншина
Би монголоороо бичнэ
Би монголоороо дуулна
Би монголоороо бахархана уриан дор Оакланд хот дахь Гэр хүүхдийн төв,Би Монгол сургуулийн монгол хэлний ангийн сурагчид “Эрдмийн баяр”аа амжилттай сайхан хийлээ.

 

1-р ангийн 14 сурагч Цагаан толгойн үсгээ сурч, монголоороо уншиж, ярьж сурсандаа баяр хөөртэй байлаа. Тэдний дундаас 1-р ангийн сурагч О.Эгнэгт “Манлай сурагч”, 2-р ангийн П.Нандин “Цэвэр бичигтэн сурагч”, 3-р ангийн Б.Анужин “Хичээнгүй нямбай сурагч”, С.Амартөр “Түргэн уншигч” сурагчаар шалгарлаа. 2-р ангийн сурагчид үг бүтээх тоглоом тоглож, 3-р ангийн сурагчид “9 Эрдэнэ”шүлгийг уран тод уншиж ээж,аав, багш нараа баярлуулав. Эрдмийн баярт хүрэлцэн ирсэн зочид, үеийн найз нартаа бүжгийн ангийн сурагчид баяр хүргэж, үндэсний бүжиг, нугаралтаар бэлэг барив.

 

 
“УТГЫН ЧИМЭГ” УРАН УНШЛАГЫН УРАЛДААН САН ФРАНЦИСКО ХОТОД БОЛЛОО PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-04-12, Мягмар
Image 
 
АНУ дахь монголчуудын дунд болдог “Утгын чимэг” богино өгүүллэгийн уран уншлагын уралдаан Сан Францискогийн Бэй Аэриагийн Оакланд хотноо 4 дүгээр сарын 9-ний өдөр амжилттай болж өнгөрлөө.

Уралдаанд Лос Анжелес, Сан Франциско, Чикаго, Оакланд, Аламеда зэрэг хотоос 12 уран уншигч оролцсоноос тэргүүн байранд Т.Оюун, дэд байранд Ш.Азжаргал, гуравдугаар байранд Б.Энхжаргал шалгарав.
 
Энэ жил 8 дахь удаагаа болж байгаа уралдааныг Лос Анжелес дахь “Монгол номын сан”, тус хот дахь Монголчуудын холбоо, Сан Францискогийн Бэй Аэриагийн Монголчуудын холбоо хамтран зохион байгуулсан юм.
 
 
МОНГОЛ СУДЛАЛААР АМЬСГАЛСАН СИАТЛЬ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-04-12, Мягмар
Image 
 
4 дүгээр сарын 1-нд Сиатль хотноо АНУ-ын “Монгол нийгэмлэг” /The Mongolia Society/-ийн 2016 оны ээлжит уулзалт, эрдэм шинжилгээний бага хурлаас гадна Америкийн монгол судлалын төв /The American Center for Mongolian Studies/ байгууллагын дэмжигчдийн уулзалт, ТУЗ-ын хурал боллоо.

Америкийн монгол судлалын төв /The American Center for Mongolian Studies/ нь 2002 онд байгуулагдсан бөгөөд өөрсдийн Төлөөлөгчийн газар, судалгааны номын сангаа 2004 онд Улаанбаатар хотноо байгуулжээ.

Тус байгууллага нь Монгол Улсад Археологийн хээрийн судалгааны хөтөлбөр, Номын тэтгэлэгт хөтөлбөр, Монголд зориулсан ном хөтөлбөр, Соёлын өвийг хамгаалах хөтөлбөр зэрэг олон хөтөлбөр, төслийг хэрэгжүүлдэг ажээ.
 
 
МОНГОЛООС ГАРАЛТАЙ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРЫГ ХҮЛЭЭН АВЛАА PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-04-12, Мягмар
Image 
 
Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай археологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгож байгаа билээ.
 
Энэ арга хэмжээний хүрээнд АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалалтын Албатай байгуулсан “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх” тухай гэрээний дагуу АНУ-ын Нью Йорк хотын зүүн тойргийн Прокурорын газар, Цагаачлал, гаалийн албаны Дотоод Аюулгүй байдлын мөрдөх газраас  2014 онд Нью Арк боомтод хураагдсан үлэг гүрвэлийн зарим олдворыг манай талд хүлээлгэн өгөх нотломж бичигт Элчин сайд Б.Алтангэрэл, Дотоод Аюулгүй байдлын департментын Дотоод Аюулгүй байдлын мөрдөх газрын захирал Питер Эдж нар 4 дүгээр сарын 5-ны өдөр Нью Йорк хотын зүүн тойргийн Прокурорын газрын байранд гарын зурав.
 
 
"ЯАГААД?" төслийнхэн АМЕРИКТ (талархалт тэмдэглэл) PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-04-12, Мягмар
Image 
 
"Яагаад?" нэвтрүүлэг маань өнгөрсөн оны 12 сарын дундуураас Монгол ТВ HD -ээр гарч эхэлснээс хойш ETV, Рояаль ТВ, УБТВ-ийн 2-р сувгуудаар үргэлжлэн гарч байна. you tube дээр "Яагаад нэвтрүүлэг" хайлтаар, фейсбуук дээр "Яагаад төсөл" хайлтаар үзэж болохоос гадна, www.orloo.com сайт, миний www.galbadrakh.com сайтаас, тун удахгүй www.medeelel.com сайтуудаас үзэж болно. Монгол орны хөгжилд хэрэгтэй санаа, иргэдийн сэтгэлгээний соёл, Төр иргэдийн харилцан хүлээх үүрэг хариуцлага хийгээд, өөрчлөлт шинэчлэлийг өөрөөсөө эхлэх санаачлагад чиглэсэн энэ нэвтрүүлгүүдэд тун хэрэгтэй сэдвүүдийг хамруулахаар зорьж буй. Нөгөө талаасаа улстөр, бизнесээс ангид хувь хүмүүсийн санаачлага хэрхэн ажил хэрэг болж болохыг нийт хүмүүст үлгэрлэн харуулахыг ч хичээж байгаа.
 
 
МОНГОЛ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН УРЛАГ СПОРТЫН АНХДУГААР НААДАМ МЮНХЕНД PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2016-04-12, Мягмар
Image 
 
ХБНГУ дахь Монгол хүүхэд, залуучуудын урлаг спортын анхдугаар наадам 2016 оны 3 дугаар сарын  31-нээс 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Бавари муж улсын  Мюнхен хотноо зохион байгуулагдлаа. Мюнхен хотын “Од” Монгол сургуулийн захирал Ж.Мөнхжаргал, Мюнхен хот дахь Монголчуудын холбоо тус наадмыг санаачлан зохион байгуулж, Герман Улсад үйл ажиллагаагаа явуулж буй Монгол хэлний 5 сургууль, Австри Улсын Зальцбург хотын Монгол сургууль болон Аахен, Вюрцбург зэрэг хотын нийт 65 хүүхэд, 15 багш, 70 орчим эцэг эхчүүд оролцлоо. ЭСЯ-ны Цэргийн атташе дэд хурандаа О.Ариунаа наадмын үйл ажиллагааг нээж, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Болорын мэндчилгээг дэвшүүлсэн. Мөн Мюнхен дахь Монгол Улсын Өргөмжит ерөнхий консул А.Питум тус нээлтийн ажиллагаанд оролцож, наадмын үйл ажиллагаанд амжилт хүсэн, баяр хүргэв.
 
 
МОНГОЛ ОРОНДОО ДАДЛАГА ХИЙЦГЭЭЕ! PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-03-20, Ням
Image
 
 
"Тойром" багийг тойрсон бодрол PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-03-20, Ням

Image 

АНУ-ын Калифорни мужийн нийслэл Сакраменто хотод амьдардаг монголчуудын дунд үндэсний уламжлалт шагайн харвааг анх 2006 оны наадмаар тус хотын Монголчуудын Холбооны гишүүн Б.Эрдэнэхүү санаачлан явуулсан түүхтэй. Тус тэмцээнд Б.Эрдэнэхүү, Ё.Соёлхүү 2-ын баг 1 онож, унасныгаа бүгдийг татан түрүүлж байсан тухай "домог" маягийн юм яригддаг билээ. Ингэж анхны мэдэгдэхүүнгүй гараагаа эхэлсэн Сакраменто хотын шагайчид маань энэ 10 жилийн хугацаанд Америкийн болон мужийн аваргын АЛТАН медалийг тус бүр 2 удаа хүртэж чадсан ганц баг болж чаджээ . Мөн 2011 онд Сакраменто хотын Монголчуудын Холбоотой /Амараа/ хамтран Америкийн аварга шалгаруулах тэмцээнийг хамгийн олон баг харваачдыг хамруулан амжилттай зохион байгуулж байсан билээ.

 

 
Ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн бүх хичээлийн сурах бичиг PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-03-20, Ням
Image 
 
БСШУЯ-ны цахим хуудаснаас Ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн бүх хичээлийн сурах бичгийг авах боломжтой боллоо. Энэ нь гадаад улс оронд буй бага насны хүүхдүүд үзэж судлах сайхан боломж бүрдэж байна. (Эдгээр сурах бичгийг ЭНЭ холбоосоор орж татаж авна уу?)
 
БСШУЯ
www.meds.gov.mn
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 67 - 77 - 2293