ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦАХ ОЮУТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-03-20, Ням
Image 
 
Дэлхийн шилдэг их сургуулиудад 2016-2017 оны хичээлийн жилээс Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын сургалтад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай” 78 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай” 271 дүгээр тогтоолоор батлагдсан Дэлхийн шилдэг сургуульд оюутан суралцуулах журам, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн A/319 тоот тушаалын хавсралтаар баталсан Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам-ын дагуу зохион байгуулна.
 
 
Тэтгэлгээр хэрхэн сурах вэ? Харвард, Корнел зэрэг шилдэг их, дээд сургуулиудад PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2016-03-20, Ням
Image 
 
Боловсрол бол үнэнчээр мөрөөдөлдөө хүрч чадах цорын ганц түлхүүр бөгөөд харин үүнд тусалж чадах гол зүйл бол хөдөлмөр юм. Ерөнхий боловсролын сургуулиа эцэг, эх, багш нарынхаа удаан хугацааны дэмжлэгээр төгссөний дараа хүүхдүүд амьдралдаа хийх хамгийн чухал сонголтыг бие даан хийх болдог. Энэ бол ирээдүйн амьдралаа авч явах мэргэжлээ хэрхэн сонгох болон хаана, ямар сургуульд суралцах вэ гэдгээ шийдэх сонголт юм. Монгол улсад тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн жагсаалт байдаг бөгөөд залуучууд мэргэжлээ сонгохдоо үүнийг их хардаг болсон. Мөн хөдөлмөрийн зах зээл дээр илүү эрэлттэй, цалин сайн мэргэжлүүдийг залуус эцэг, эх болон найзуудтайгаа зөвлөж тодорхойлдог. Гэвч эдгээр мэргэжил нь одоо эрэлттэй зүйл байж болох ч хамгийн гол нь өөрөө үлдсэн амьдралынхаа турш үүнийг хийхийг хүсч байна уу гэдгээ эхлээд сайн бодох хэрэгтэй.
 
 
МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛЬД БОЛОВ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-03-20, Ням

Image 

Харвардын их сургуулийн Кеннедийн төрийн удирдлагын сургуульд 2016 оны 2 дугаар сарын 18-нд "Монголын хөгжлийн чуулга уулзалт"-ыг амжилттай зохион байгууллаа. Тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын санаачилгаар анх удаа зохион байгуулсан тус чуулга уулзалт нь Монгол орноо олон улсад сурталчлах, хөрөнгө оруулалт татах, дэлхийд тэргүүлэгч судалгаа шинжилгээний институтын хэмжээнд Монголын сайн нэрийг бататгах зорилготой юм.

Чуулга уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Харвардын их сургуулийн профессор Рикардо Хаусмэн, Мянганы сорилтын сангийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дэд захирал Коуртни Энгелке, Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Стивн Сэндэрс нар Монгол Улсын хөгжлийн асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Чуулга уулзалтад Харвардын их сургууль, Массачусетсийн их сургууль болон Бостон орчмын сургуулиудад багшилж, сурч буй монголчуудаас гадна гадаадын оюутан, судлаачид өргөнөөр оролцов.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА
БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 

 
Дуучин Aриунаа 3 сарын 27-нд Бэй Эриад PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-03-20, Ням
Image 
 
Дуучин Aриунаа 3 сарын 27-нд Бэй Эриад ирж тоглолтоо хийнэ. 
Хаяг: 2111 Franklin St, Oakland, California 94612
Оройн 8-аас
Үнэ: $ 50, Утас: 510-816-0682
 
 
Утгын чимэг уран уншлагын уралдаанд урьж байна! PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-03-20, Ням
Image
 
 
Бэй Аэриагийн цагаан сарын золголт боллоо PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-02-17, Лхагва
Image 
 
Сан Францискогийн Бэй Аэриагийн монголчуудын нэгдсэн золголт билгийн тооллын XVII жарны гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр буюу аргын тооллын 2016 оны 2 дугаар сарын 9-ний өдөрт Аламеда хотын Elk's lounge-д болж өнгөрлөө.

Золголт Сакраменто хот дахь Бурхан шашны Занабазар төвийн тэргүүн Г.Дамчаабазар, Аламеда хотын лам Д.Гомбодорж, Оакланд хотын лам Эрдэнэчулуун нар жилийн засал ном хурж, сүсэгтэн олонд ерөөл айлдан, даллага авахуулав.
 
Үүний дараа нэгдсэн золголт болж, Оакланд хот дахь “Гэр” төвийн болон Бэй Аэриад ажиллаж, амьдарч байгаа Туул, Нямдорж, Төмөрчөдөр нарын уран бүтээлчид, Б.Сэрчмаа багшийн бяцхан уран нугараачид өөрсдийн уран сангийн дээжээс сонирхуулав.
 
 
Оакланд хотод сүндэрлэсэн монгол “ГЭР” буюу Монголоо хадгалах гэсэн их эрмэлзэл PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-02-17, Лхагва
Image 
 
2015 оны 11 сарын нэгний өглөө. “Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь сурвалжлагч миний бие Атлантын далайн эрэгт шахуу гэрээсээ гараад Номхон далайн хөвөөнд орших  Сан-Франсиско хотноо бүтэн тивээр гулд явсаар буучихсан, Оакланд хотын Азийн Соёлын Төвийн байрнаа ирээд байгаа маань нэгд, тус хотын “Би монгол” сургууль, “Гэр” хүүхдийн төвийг сурвалжлах, хоёрт, тус төвөөс зохион байгуулж буй “Монгол бахархал- 2” арга хэмжээнд оролцох гэсэн зорилготой, өөрөөр хэлбэл “нэг сумаар хоёр туулай буудан” яваа хэрэг билээ.
 
 
ЧИНГИС ШАТРЫН КЛУБЭЭС ИХ МАСТЕРУУД ОРОЛЦСОН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-02-17, Лхагва
Image 
 
АНУ-ын Калифорни мужийн Бурлингейм хот дахь Чингис шатрын клуб 2016 оны 1 сарын 19-23 өрдүүдэд олон улсын зэрэг, цолтой тамирчдын дунд “Chinggis Invitational-II” тэмцээнийг зохион байгуулав. Уг тэмцээнд шатрын их мастер 7, олон улсын хэмжээний мастер 2, олон улсын шатрын холбооны дэд мастер 1 оролцсон учир АНУ-д зохион байгуулагдаж буй шатрын тэмцээнүүдээс өндөр чансаатайд тооцогдож байгаа юм.
 
 
Вашингтоны дунд сургуулийн хүүхдүүд Алун гоо эхийн домгийг сурав PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-02-17, Лхагва
 Image
 
Хүүхдүүдийн нэрийг монгол бичгээр бичиж өгч буй нь
 
АНУ-ын нийслэл Вашингтон хотноо үйл ажиллагаагаа явуулдаг “Вашингтон Перформинг Арт” хэмээх байгууллага тавь шахам жилийн турш соёл урлаг, боловсролын чиглэлээр амжилттай ажиллажээ. Тус байгууллагаас хэрэгжүүлдэг олон сонирхолтой төслийн нэг нь хотын хүүхэд залууст гадаадын улс орны үүх түүх, соёл урлаг, ёс заншил зэргийг танилцуулдаг “Элчин сайдын яамны хөтөлбөр” юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд аль нэг улсын Элчин сайдын яамыг тодорхой нэг сургуулийн тухайн нэг анги, багштай холбож өгөх бөгөөд ЭСЯ нь тусгайлан бэлдсэн хөтөлбөрийн дагуу, тодорхой хуваариар улс орноо сурталчлан таниулдаг байна.

Өмнө нь олон жил олон өөр улсын Элчин Сайдын Яамд оролцсоор ирсэн энэхүү хөтөлбөрт Монгол улс анх удаагаа хамрагдаж буй нь 2016 оны эхэнд “зөөлөн хүчний бодлого”-оо тодорхойлж, гадаадад Монголыг сурталчлан таниулах төлөвлөгөө боловсруулсан манай Гадаад Харилцааны Яамны чиг хандлага, бодлоготой яв цав уялдсанаараа онцлог байлаа.
 
 
ГАДААД ХЭРГИЙН САЙД ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДТАЙГАА ЗОЛГОВ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-02-17, Лхагва

Image 

Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд хандсан “Дэлхийн Монголчууд” дунд хугацааны хөтөлбөр Засгийн газраас батлагдсантай холбогдуулан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Гал бичин жилийн шинийн наймны өдөр хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд болон монголчуудын холбоодын төлөөлөлтэй цахим уулзалт хийж, сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Уулзалтад гадаадын 24 улсад оршин суугаа монголчууд оролцлоо. Сан Францискогоос ЕКГ-ын ажилтнууд болон Бэй Аэриагийн Монголчуудын холбооны тэргүүн Ц.Батсоёмбо оролцов.

Л.Пүрэвсүрэн сайд энэхүү цахим уулзалтад оролцогчдод Засгийн газрын энэ оны анхдугаар хуралдаанаар баталсан “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хилийн чанадад суугаа монгол иргэд болон тэдний холбоодын үүрэг, санаачилга, хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэж, хөтөлбөрийн талаар товч мэдээлэл хийв.

 

 
ХАНДИВЫН НОМЫГ ГАРДУУЛЖ ЭХЛЭВ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-02-17, Лхагва
Image 
 
Тус ЕКГ-аас АНУ дахь Монгол сургуулиудыг номын санжуулах санаачилга гаргасныг Мир Ном Паблишинг ХХК дэмжин 16 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан дэлхийн сонгодог уран зохиол болон монгол ардын үлгэрийн 3,6 сая төгрөгийн 25 төрлийн 275 шилдэг номуудыг хандив болгон өгсөн билээ Эдгээр номууд нь БСШУЯ-аас гаргасан бага дунд сургуулийн хүүхдэд заавал унших номын жагсаалтад тусгагдсан юм.

Тус ЕКГ-аас эдгээр номуудыг хүлээн авч, АНУ-ын Сан Франциско, Оакланд дахь монгол сургуулиудад гардуулан өгөв. Цаашид АНУ дахь бусад монгол сургуулиудад хүргүүлэхээр төлөвлөөд байна.

Манай санаачилгыг дэмжин дээрх номуудыг хандивласан Мир Ном Паблишинг ХХК-ын захирал Д.Ганболд болон номыг авчрахад туслалцаа үзүүлсэн холбогдох хүмүүст гүн талархал илэрхийлье.
 
 
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа
Ерөнхий Консулын Газар
 
www.facebook.com/Consulate-General-of-Mongolia-in-San-Francisco
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 78 - 88 - 2293