Их Британи дахь Монгол Хэлний Сургалтын Төв "Эрдмийн баяр"-аа амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2016-02-17, Лхагва
Image 
 
Монгол улсаас ИБУИНВУ-д суугаа Монгол улсын ЭСЯ-ны дэмжлэгээр Их Британи дахь Монгол Хэлний Сургалтын Төв 1 сарын 30-ны өдөр Цагаан толгойн гурав дахь төгсөлт, "Эрдмийн баяр"-аа амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.

Баярын үйл ажиллагаанд Монгол улсаас ИБУИНВУ-д суугаа Монгол улсын консул С.Ганхуяг баяр хүргэн үг хэлж, ИБМХСТ-өөс сурагчдын дунд зохион явуулсан тэмцээний тэргүүн байр эзэлсэн хүүхдүүдэд өргөмжлөл, төгсөгчдөд гэрчилгээ гардуулав.

2015-2016 оны хичээлийн жилд 11 сурагч 4 сарын хугацаанд цагаан толгой үзэж судлан, эцэг эхчүүддээ бахархам сайхан амжилтаар бэлэг барилаа.

Лондон хотын монгол хүүхдүүдийн эх хэлний боловсролыг дэмжиж, монгол хэлний сургалт явуулах боломж олгосон ЭСЯ -ны хамт олонд болон нийт эцэг эхчүүд, өхөөрдөм шавь нартаа баярын мэнд хүргэж, халуун талархал илэрхийлье!

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Их Британи дахь Монгол Хэлний Сургалтын Төв

 

 
Монголын цагаан сар PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2016-01-29, Баасан

Image 

Ёс заншил, утга агуулга

Бидний монголчууд байгаль дэлхий ааш аяг зөөлөрч хаврын тэргүүн сар гарахад шинэ он ирлээ хэмээн он тооллыг  арга билгээр шинжин арван хоёр амьтны нэрээр нэрлэж өдөр хоног, сар, улирлаа тооцдог ёс заншилтай үндэстэн юм. Энэ тойруулга нэгээс нөгөөд шилжихэд бүхнээ хүлээсэн шинэ он, цаг эхлэн монгол орон даяар газар сайгүй баяр хөөр болж энэхүү өгөөмөр үеийг цагаан сар хэмээн бултаар тэмдэглэн үндэсний ёс заншлаа дээдлэн, тэнгэр бурхандаа сүүн цацлаа өргөн улс үндсээрээ эв нэгдлийг бэлгэдэн золгодог уламжлалтай билээ.

Нар хаяалбараасаа улам дээшлэн мандаж, өдөр будайн чинээ уртсан хаврын урь орж хүн бүхний сэтгэл тэнийн урин цаг, улирал ирлээ хэмээн бэлгэшээдэг. Эдүгэ аргын тооллын 2014 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр  арвандолдугаар жарны ялгуулсан хэмээх модон морин жил гарах тул бүх морь жилтнүүдийн жил орно. Жил орох гэдэг энэ арван хоёр жилийн хэмнэлийг нэг бүтэн тойрч төрсөн жилдээ ирж буй хэрэг. Иймээс 13, 25, 37, 49, 61, 73.. гэх мэт  настны жил орно.  Морин жилд төрсөн хүүхдүүд нэг хий настай  хэмээн мөн жил орж буй. Ийнхүү ээлжлэн урсах он жил, сар өдөр, цаг мөч бүхэлдээ байгаль дэлхий орчлонтойгоо амин холбоотой агаад монгол хүний заяа төөрөг ямагт өөдөө, өсөн дэвжихийн батбэлгэдэл болсоор ирсэн юм. Хүлэг морио хань нөхөр мэт хүндлэн дээдлэдэг монголчуудын хувьд морин жил ээлтэй байдаг бөлгөө.

 

 
2016 оны өрнийн зурхай PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2016-01-29, Баасан
Image 
 
Та 2016 он өрнийн зурхайгаар гал бич жил гэдгийг мэдэж байна уу? Бич нь дэлхийн хүмүүсийг уйдаадаггүй, хамгийн хөгжилтэй амьтан билээ. 2016 онд орд бүрийн хүмүүс гэр бүл, ажлын хамт олон, өөрийн эрүүл мэндэд анхаарал хандуулах хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийгөө хөгжүүлэх, унших, сонирхолтой нэвтрүүлгүүд үзэх, ухаант хүмүүстэй уулзахаас битгий татгалзаарай. Эрхэм уншигч таныг бич жилд юу хүлээж байгаа бол?

 

ХОНЬ (III/21-IV/19)

ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Энэ онд гайхалтай, сайхан үйл явдлууд дүүрэн байна. Ажилдаа амжилт гаргаж, санхүүгийн хувьд тогтвортой байх бол хувийн амьдралд таатай өөрчлөлтүүд гарна. Олон сонирхолтой хүмүүстэй танилцаж харилцсанаар ажил хэрэгт тань тус болж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Бүх зүйл болдог цагтаа болох газартаа болно. Бүтээлч байдалд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай. Гэхдээ бүхий л шийдвэр зорилтыг бие даан хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Тохиромжтой мөч хүлээлгүй шийдвэртэй хөдөл. 2016 он ямар байх нь бүхэлдээ танаас шалтгаална. Харин од эрхэс зөвхөн танд чиглэл өгөх юм. Нэгээс наймдугаар сарын хооронд ачаалалтай ажилласныхаа дараа үүнийхээ хариуд санхүүгийн байдал эрс дээшилнэ.

 

 
2016 ОНЫ ДОРНЫН ЗУРХАЙ PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2016-01-29, Баасан

Image 

Хулгана жил

2016 онд та өмнөх жилүүдэд хийсэн ажлынхаа ашиг шимийг хүртэх болно. Амжилтанд хүрэхэд тань танил талууд, мэдлэг боловсрол тань ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Энэ жилийг та бусад жилүүдийг бодвол хөнгөхөн давах болотой. 

Удаан хугацаанд авахыг хүсэж байсан зүйлээ авч мөрөөдөл чинь биелнэ. Таны амьдрал бүх талаараа өв тэгш байж, санасан бүхэн тань сэтгэлчилэн бүтнэ.Өмнөө шинэ зорилго тавьж түүндээ хүрэхийг зорь, утга учиргүй жижиг зүйлсд битгий бухимдаарай.

 

 
"ЯАГААД?" ТВ НЭВТРҮҮЛЭГТ ТӨСЛИЙН ТУХАЙ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-01-29, Баасан
Image 
 
...АНУ-д бараг 10 орчим жил ажиллаж амьдрахдаа , энэ орны төрийн зүгээс иргэддээ хандсан нийгмийн халамж үйлчилгээний стандартуудыг өөрийн биеэр үзэж мэдрэх бүрдээ "МОНГОЛ ОРОНД МИНЬ ЯАГААД ИЙМ БАЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ БОЛ?" хэмээн заавал боддог. Ганц би ч биш гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч байгаа ихэнхи монголчууд ингэж боддог юм. Эндээс л "ЯАГААД?" нэртэй энэ нэвтрүүлгийг хийх санаа төрсөн. Нилээд хэдэн жилийн өмнө өөрийн боломжоороо ийм нэвтрүүлгийг бэлтгэж Монголдоо гаргах гэж оролдсон боловч амжилт олж чадаагүй. Гэвч энэ санаа миний сэтгэлийн мухраас огт салахгүй байлаа. Жилийн өмнө Т.Нарантунгалаг Монголоос над руу утасдан энэ төслийг хамтран ажил хэрэг болгох санал тавилаа. Монголд хэрэгжүүлэх энэ төслийн хамтрагчтай болсон болохоор энэ төслөө ажил хэрэг болохоор санаа шулуудав. Гэвч олон асуудал бидний өмнө хариу тулгарч байлаа.
 
 
П.Анужин: Нээрээ “БАЙ” нь хэн байсан бэ? PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2016-01-29, Баасан
Image 
 
Манай энэ дугаарын VIPerson зочноор “Монгол тулгатны 100 эрхэм” төслийн санаачлагч, хөтлөгч П.Анужин. Олон нийт түүний зүг яагаад дуугүй байна вэ? гэх асуултыг нисгэсээр чамгүй хугацаа өнгөрлөө. Харин хатагтай Анужин ийнхүү сэтгэлээ дэлгэж байна. Заримдаа мэлмэрүүлж, заримдаа инээлдэж, чин сэтгэлээсээ хөөрөлдсөн бидний яриа нэг мэдэхэд нэлээн хэдэн цаг болсон байв. Ингээд та бүхнийг урьж байна.
 
-Бидний болзоо явсаар байгаад энэ цаг үед ирчихлээ. Юутай ч миний урилгыг хүлээж авсанд баярлалаа.

-Тийм ээ, болзоо маань явсаар энэ цагт ирлээ. Ганчимэгтэй ярилцана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг, баярлалаа.
 
 
Миний олон жилийн мөрөөдөл – “Яагаад” PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-01-29, Баасан
Image 
 
Хүний амьдралын харгуй салаа замын оногдсон хийгээд сонгосон мөрөө дагаж хөвөрдөг. Дунд сургуулийн багш, захирал, Алтны компаны менежэр, Америкийн цагаач гээд амьдралын харгуйд яваа нэгэнтэй та бүхнийг уулзуулж байна.

Харнууд Гомбосүрэнгийн Галбадрах, нийтлэлч Галаа гэхээр Америкийн Монголчууд андахгүй. Америк дахь Монголчуудынхаа урлаг спорт, соёл боловсролын олон арга хэмжээг зохион байгуулалцаж, сурвалжилж, хүний нутаг, далайн чанад эрдэм чадлаараа шалгаран амжилттай яваа нэгнээ олонд таниулж, оюутан залуугаас буурь сууж, амьдрал тэгширсэн идэр насныхантай нөхөрлөж, бодол санааг нь дэмжиж явдаг нэгэн. Түүнчлэн амьдралаас түүсэн бодол ухаарал, сэтгэл хөдлөл, халуун мэдрэмжээ алдалгүй уншигчиддаа хүргэж, нийтэлж хэвлүүлж яваа нийтлэлч. Түүний тухай нэрт сэтгүүлч, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид "иргэний сэтгүүл зүйн тод төлөөлөл" хэмээн үнэлсэн байдаг.
 
 
Д.Сайнбаяр: Унших номын нэрс ба уран зохиолын тухай хэдэн үг PDF Хэвлэ Имэйл
Уран Зохиол
2016-01-29, Баасан
Image 
 
Энэ удаад гадаадын 10 уран зохиолч, тэдний бүтээлийг (fiction) жагсаав. Дараа дараагийн жагсаалтаа non-fiction (уран зохиолын бус), түүхийн гэх мэтээр ялгаж жагсааж болох юм (заваараа). Бас Монголын түүх, монгол номыг тусад нь жагсаавал зүгээр. Харин уг жагсаалтыг баяжуулахад Мэдлэгийн капитализм номын дугуйлан, Цахим өртөө холбооны гишүүдийн оролцоо чухал.

Хэт олон ном, зохиолч жагсаахыг зорьсонгүй. Мэдээж хүн хүн өөрийн ертөнцөөр янз бүрийн жагсаалт гаргах боловч доорх жагсаалтад ахлах сургуулийн 12-р анги, коллеж, их сургуульд Америкийн чөлөөт боловсролын системийн хүрээнд (Аmerican liberal education system) заадаг, танилцуулдаг бас өөрийн сонирхлын үндсэн дээр сонгож уншдаг, залууст илүү сонирхолтой, нүсэр бус номуудаас сонгов.

Hом их уншдаг хүмүүсийн дэргэд, тэртусмаа ном уншиж, бичиж хоолоо олж иддэг хүмүүсийн хажууд миний уншсан зүйлс бол маш өчүүхэн, ичмээр юм. Зөвхөн хүмүүс асуусан болохоор өөрийн хэмжээнд жагсааж, бас уран зохиолын тухай ойлголтоо хуваалцаж буйг болгооно уу.

 

 
АНУ-д эзэмшсэн боловсролоо Ховдод түгээж яваа бүсгүй PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-01-29, Баасан

Image 

-Иннноваци технологийн инкубатор төвийг нээн, хоёр ч үйлдвэрийг ашиглалтад оруулж, гурван үйлдвэрийг туршиж, мөн эко байшингийн технологийг нутагшууллаа-

Ховдын Их сургууль бол хөдөө орон нутагт дээд боловсрол олгодог цөөн сургуулийн нэг. Тус сургуулийн захирал, математикийн ухааны доктор, профессор Ж.Янжмаатай ярилцлаа.

-Сайн байна уу? Таныг Улааанбаатарт ирсэн сургаар тантай уулзах гэж ирлээ. Ямар ажил амжуулах гэж ирэв?

-Энэ удаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд болж буй сургалт, семинарт оролцохоор ирлээ. Мөн бусад ажил байна. Мэдээж хийж байгаа ажил маань боловсролын салбар учраас тэр бүгдтэй холбоотой ажил их бий. Миний хувьд орон нутгийн их, дээд сургуулиудын холбооны тэргүүлэгчээр ажилладаг. Баруун бүсийн ууган их сургуулийн захирлын хувьд БСШУЯ-д тавьсан саналууд олон байгаа.

 

 
“Ger” Youth Center’s 4th Scholastic Quad Chess Tournament PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-01-06, Лхагва
Image 
 
Open to players age 18 and under

When: January 10, 2016

Where: Oakland Asian Cultural Center, 388 9th Street, Suite#: 290 /right next to the Bart station/

Rounds: 2pm, 3 pm, 4 pm (Come early to register! Registration ends 1:30pm. (Make sure you stay for the puzzle competition afterwards)

Time control: Game in 30 minutes, 5 sec delay

Entry fee: $25.00 /$35.00 on same day/

 

 
ЭМГЭНЭЛ - Долгорын Чойжилжав (1939-2015) PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-01-06, Лхагва
Image 
 
ЭМГЭНЭЛ
Долгорын Чойжилжав
(1939-2015)
 
Монгол улсын  төрийн шагналт, гавъяат барилгачин, архитектор Д.Чойжилжав 2015 оны 12 сарын 30-нд Лос Анжелoс хотноо зуурдаар таалал төгслөө. Долгорын Чойжилжав нь 1939 онд Завхан аймгийн Алдархаан сумын Бага хөшиг гэдэг газар төржээ. Нийслэлийн 10 жилийн 3-р дунд сургуулийг 1945-1957 онд 9 жил суралцаж төгсөөд Зөвлөлт Холбоот Улсын Москвагийн Архитектурын дээд сургуулийг 1957-1964 онд Хот төлөвлөлтийн архитекторын мэргэжлээр төгссөн.
 
1957-1964 онд Улсын барилгын зургийн төв институтийн Барилга төлөвлөлтийн товчоонд архитектор, 1965-1968 онд Улаанбаатар хотын төв хэсгийн ерөнхий төлөвлөгөө, яамдын нэгдсэн барилгын зургийн төслийн Монгол-Болгарын хамтарсан группын ахлагч, зургийн ерөнхий архитектор, 1968-1977 онд тус институтын Орон сууц, иргэний барилгын зургийн товчоонд ахлах архитектор, товчооны дарга, 1978-1981 онд Нэг маягийн зургийн товчоонд группын дарга, зургийн ерөнхий архитектор, 1981-1989 онд Орон сууцны барилгын архитектор, ерөнхий мэргэжилтэн, 1989-1999 онд барилгын зураг төслийн “МОНАР” ХХК-нд архитектурын хэсгийн ахлагч, тэргүүлэх архитектороор тус тус ажиллаж байгаад 1999 онд гавъяаны амралтанд гарч чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байв. 1971 онд МАХН-д, 1965 онд Монголын Архитекторуудын Эвлэлд элссэн. 1988 онд Улаанбаатар хотын депутат, Монголын Архитекторуудын Эвлэлийн тэргүүлэх гишүүнээр сонгогдсон. Монголын Архитекторуудын Эвлэл, Монголын Барилагчид, Монголын Үйлдвэрчний Эвлэл болон тэр үеийн социалист орнуудын хуралд зөвөлгөөнд төлөөлөгчөөр олонтаа оролцож байсан. 1976 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1979 онд Гавъяат Барилгачин,  1986 онд Монгол Улсын Төрийн Соёрхол, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, Монголын Архитекторуудын Эвлэлийн нэрэмжит Алтан медаль, ЗХУ-ын шилдэг уран бүтээлчид олгодог Е.Вутечитийн нэрэмжит алтан медалиар шагнагдсан. Гэр бүл, 4 хүү, 4 ач, 4 зээтэй. 2000 оноос одоог хүртэл Бридж компаний зөвлөх архитектороор ажиллаж байлаа.

БАМХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн бидний анд нөхөр, Оакланд хотноо амьдардаг Ч.Тамираагийн маань аав Д.Чойжилжав агсан Монгол орны бүтээн байгуулалтанд гар бие оролцож, Азийн Цагаан дагина хэмээх Улаанбаатар хотын нүүр царай, өнгө үзэмжийг нэгэн үе засч байсан. ажилсаг хөдөлмөрч, сурган хүмүүжүүлэгч, алтан үеийн хүндтэй ахмад байлаа. Талийгаач Д.Чойжилжав гуайг Саран Ээж нийгэмлэгийн идэвхтэй тэргүүлэгч гишүүн, Ээж музейн загварыг бүтээсэн архитекторч гэдгээр нь монголчууд маань мэднэ. Д.Чойжилжав гуай 2006 оноос хойш БАМХ-ны бидэнтэй уулзан учирч, Ээж музейн тухай уулзалт ярилцлага зохиож, хийж бүтээж буй ажил үйлсээрээ харийн нутагт суугаа биднийгээ урамшуулан зоригжуулж, манлайлж байлаа. Монгол соёл, өв уламжлалыг бидэндээ үлдээх гэж мэрийн зутгэж байсан азай буурал Д.Чойжилжав ахын гэгээн дүр бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Үр хүүхдүүд Ч.Туул, Ч.Тамир, Ч.Орхон, Ч.Булган, хань З.Сэлэнгэ, З.Хулан болоод төрөл төрөгсөд, найз нөхдөд тань нийт монголчуудынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
 
Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо

Сан Француско дахь Ерөнхий Консулын Газар
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 89 - 99 - 2293