"Шинэхэн цас” - Шинэ жилийн баяр ТАЛАРХАЛ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-12-24, Пүрэв
Image 
 
Бороо хур орж, бут толгод ногоорох Номхон далайн баруун эрэгт Монгол хүүхдүүд “Шинэхэн цас” шинэ жилийн наадмаа баяр хөөртэй тэмдэглэлээ. Энэ баярын эрхэм зочин эртний танил өвлийн өвгөн аав хөp цасанд хучаастай хөх Монголын минь өвлийг хөтлөөд ирэв үү гэмээр хөөрхөн цасан охидоо дагуулсаар орж ирэхэд хүүхэд бүрийн нүд түүн дээр үлгэрийн баатар амилах адил тусна. Өвлийн өвгөн ааваас ууттай бэлэг гардаж, цасан охидын цалин мөнгөн бүжгийг үзэн, дуу хуур тоглоом цэнгээнд хөөрөн баясдаг хүүхэд насны гэгээн дурсамжийг гүйцээх хэмээн “Гэр” хүүхдийн төвийн хамт олон булбарай бяцхан хүүхдүүдээ ээж аавынх нь хамт баярлуулдаг энэхүү баяр жилээс жилд өргөжсөөр энэ жил 250 гаруй зочдыг дайлж, 170 орчим хүүхдэд өвгөн аавын бэлэг гардууллаа.
 
 
Сургуулиудын талаарх мэдээлэл бүхий вэб сайтууд PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2015-12-24, Пүрэв
Image 
 
Калифорнийн болон бусад мужийн бүх сургуулиудын үзүүлэлт, харьцуулалт, эцэг эхийн зүгээс өгсөн үнэлгээ, тоо баримтууд бүхий вэб сайтууд.

www.edsource.org (Калифорний багш, эцэг эхчүүдийн холбооноос гаргадаг сайт. Ерөнхий дата мэдээлэл, сургууль тус бүрээр тоо баримт графикийг нэг дор гаргаж авч болно. Мөн сургалтын шинэ арга зүй, мэдээлэл, тулгарч байгаа асуудлуудын талаар мэдээлэл авах боломжтой.)

www.ed-data.k12.ca.us (Калифорни мужийн боловсролын албан ёсны тоо баримтыг энэ сайтаас олж авна. Сургуулийн нэр, дистрикт, зип кодоор тоо мэдээллийг харьцуулах боломжтой.)

edresults.cloudapp.net (тухайн муж, дистриктэд аль сургууль сайн байгааг, танай хүүхдийн сургуулиас аль сургууль сайн явж байгааг тоо баримт, графикаар харьцуулан харж болно) www.greatschools.net

Би хүмүүст ихэвчлэн Greatschools.net хаягийг их хэлж өгдөг. Учир нь өөрийн оршин сууж байгаа хаягаар тодорхой радиуст байгаа сургуулиудын жагсаалтыг гаргаж ирээд тестийн оноо, багш нарын боловсрол, хүүхдүүдийн арьс өнгөний хувь, анги дахь хүүхдийн тоо зэргийг сургууль тус бүрд эсвэл хэд хэдийг харьцуулан харах боломжийг олгодог. Мөн эцэг эхчүүдийн санал, сэтгэгдлийг унших боломжтой.
 
Д.Баярсайхан
http://bayaraasacto.blogspot.com
 
 
“BAY AREA CITY CUP 2015” – “СПОРТ ЭВ НЭГДЭЛ” өдөрлөг болно PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-11-21, Бямба
Image 
 
Америкийн Талархлын баяр, Монгол Улс тунхагласан өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 26-ний пүрэв гаригт болох “ CITY CUP 2015” хөлбөмбөгийн тэмцээн, “Спорт-Эв нэгдэл” өдөрлөгт хүрэлцэн ирэхийг нийт Бэй Аэриагийн Монголчууд Та бүхнийг урьж байна!

Тэмцээн, өдөрлөг өглөөний 9.00 цагаас Оакландын Техникийн ахлах сургуулийн цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Хаяг: 4351 Broadway ( 45 th st). Oakland, CA. 94611

Энэ өдөрлөг ,тэмцээний үеэр хот хоорондын хөлбөмбөгийн тэмцээн , “Замдаан” сэтгүүлийн нэрэмжит хот хотын багийн дундах олс таталтын тэмцээн, “Таван цагариг” сонины нэрэмжит бага насны хүүхдүүдийн хөлбөмбөгийн жонглёрийн тэмцээн тус тус зохиогдоно. Мөн Калифорний Монгол Залуусын Нэгдлээс “Монгол Номын Клуб”-ээ танилцуулах үйл ажиллагаа явагдаж, “Евро-Азиа” зоогийн газар халуун хоол, цайны худалдаа хийх юм.
 
 
Nomadic Club - ЯАГААД УУЛАНД "ТЭНЭХ" ДУРТАЙ ВЭ ГЭЖ ҮҮ? PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-11-21, Бямба

Image 

Фэйсбүүкийн нэгэн найз маань "Та хоер яагаад дандаа уул хадаар тэнэж явдаг юм бэ" гэж асуужээ.

Нээрээ ингэхэд өдий болтол чухам яагаад ууланд "тэнэх" дуртайгаа ерөөсөө бодож үзээгүй юм байна шүү. За ямар ч гэсэн яагаад гэсэн асуултыг өөртөө ч бас тавьж үзье. Сонин ч юм шиг...

Байгалийн сайханд явган аялах нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг. Ялангуяа одоо цагийн зай завсаргүй энэ их мэдээллийн орчин, дуу шуугиан, өрсөлдөөн, стрессээс түр ч атугай холдож тархиа амраах хамгийн шилдэг арга. Төгс бүтээлийг гагцхүү байгаль л урладаг болхоор нүдээр үзэж биеэр мэдрэхээс илүү жаргал үгүй мэт.

Азаар хүүхдүүд маань ч бас явган аялах учиргүй дуртай. Хамт алхангаа тэднийхээ хүсэл мөрөөдөл, тохиолдсон бэрхшээл, амьдралын талаархи "том, том" зөвлөгөөг нь сонсож явах тун ч таатай. Мөн өнгөрснөө эргэцүүлж ирээдүйгээ төлөвлөх сайхан боломж.

 

 
Д.Баярсайхан: "Ногоон" хэмнэлтүүд PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2015-11-21, Бямба

Image 

Байр эзэмшигчдэд зориулсан нарны панел

The Single Family Affordable Solar Homes Program /SASH/. Энэхүү программ нь PGE буюу Pacific Gas & electric Co., Southern California Edison Co., San Diego Gas & Electric компаниудын үйлдчилдэг районд багтдаг, тухайн оршин суугаа районы айлуудын дундаж орлогоос 80 хувиас доош орлоготой бөгөөд affordable буюу улсын болон мужийн анхн удаа байр худалдан авахад зориулсан тусламжийн программ оролцуулж байраа худалдан авсан, эсвэл ашгийн бус байгуулагын эзэмшилд байдаг гэх мэт байраа зарахад тодорхой хязгааралт тавигдсан байр эзэмшигч багтах боломжтой. Grid Alternatives байгууллагад өргөдлөө гаргана. http://www.gridalternatives.org/learn/sash  
 
 
Бэй Аэриа гийн Nomadic Hikers club-ыг үүсгэн байгуулагч Б.Загдаа мааньд саналаа өгнө үү? PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-11-20, Баасан
Image
 
 
Бэй Аэриа гийн Nomadic Hikers club-ыг үүсгэн байгуулагч Б.Загдаа маань чаргатай нохойн аялалд оролцох гэж байгаа тул та бүхэн энэ мэдээг найз нөхдөдөө дамжуулж санал хурааж өгч туслана уу. Одоогоор саналыг тоогоор манлайлж яваа ч өрсөлдөгч нь их ойрхон ирээд байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Facebook дээр Zagdaa Baatar-аас харна уу.
 
 
Баярлалаа.
 
 
АНУ-ын визийн журам PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2015-11-11, Лхагва
Image 
 
САНАМЖ: АНУ-ын Төрийн департамент, Иргэний харьяалал, цагаачлалын алба болон МУ-д суугаа АНУ-ын Элчин сайдын яамны цахим хуудсан дахь мэдээллийг эх сурвалж болгон доорх мэдээллийг бэлтгэсэн бөгөөд олон нийтэд ерөнхий ойлголт өгөх зорилготой болно.

Америкийн Нэгдсэн Улсад (АНУ) зорчих хүсэлтэй гадаадын иргэн зорилгоосоо хамааран цагаачлалын бус богино хугацааны, эсвэл удаан хугацаагаар оршин суух цагаачлалын виз мэдүүлдэг. АНУ-д визгүй зорчих шалгуур хангасан орны иргэд Визгүй Зорчих Хөтөлбөрийн хүрээнд АНУ-д визгүй зорчих боломжтой хэдий ч зорчихоосоо өмнө Зорчих Зөвшөөрөл Олгох Цахим (ESTA) Системээр орж зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.

Тухайн иргэнд виз олгосон хэдий ч энэ нь түүнийг АНУ-д нэвтрэх баталгаа гэж үзэж болохгүй. АНУ-ын хилийн Цагаачлалын албаны байцаагч уг иргэнийг АНУ-д ямар хугацаагаар нэвтрүүлэх эсэхийг шийдвэрлэдэг гэж ойлгох нь зүйтэй.
 
 
АНУ-ын Цагаачлалын бодлогод орсон өөрчлөлт PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2015-11-11, Лхагва
Image 
 
Цагаачдын өлгий нутаг хэмээн тооцогддог АНУ-ын хувьд цагаачлалын бодлого нь АНУ-ын улс төрийн түүхэн дэх хамгийн эмзэг бөгөөд хариуцлагатай сэдэв байсаар ирсэн.

АНУ-ын иргэдийн дунд цагаачлалын бодлогоо улам чангалж цагаачдын урсгалыг багасгах ёстой гэсэн байр суурьтай нэг хэсэг байхад, АНУ-д цагаачдын түүхтэй ямар нэг байдлаар холбоогүй гэр бүл гэж байхгүй тул хууль бус цагаачдын хүлээгдэж буй асуудлыг шийдвэрлэх, АНУ-ын ирээдүйн сайн сайханд хувь нэмэр оруулах цагаачдыг татах, улмаар АНУ-ын иргэн болгох ёстой гэсэн байр суурьтай нөгөө хэсэг байдаг байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама 2011 онд АНУ-ын Цагаачлалын тогтолцооны дутагдал, сул талыг тодорхойлж, цагаачлалын улс байсан уламжлалаа хадгалан хуулийг дээдэлдэг, АНУ-ын аюулгүй байдлыг сайжруулах, 21-р зууны цагаачлалын сайжруулсан шинэ тогтолцоо бүрдүүлэх ёстой гэсэн өөрийн бодлогоо олон нийтэд танилцуулсан. Гэвч түүний бодлогыг дэмжиж тусгасан хуулийн төслүүдийг АНУ-ын Конгресс батлалгүй өдийг хүрчээ.

Тэрхүү бодлогод тусгах санал нь чухам юу болох, АНУ-ын Конгрессд ямар хуулийн төслүүд хүлээгдэж байгаа талаар товч мэдээлье.
 
 
М.Наранчимэг: Би бялуугаа урлахаар орчноосоо "тасардаг" PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2015-11-07, Бямба
Image 
 
Хүний амьдралын баярт мөч, тэмдэглэлт өдрийн салшгүй нэг хэсэг бол бялуу хэмээх амттай бөгөөд харахад нүд булаам зүйл билээ.

Сүүлийн үед манай бүсгүйчүүд, гэрийн эзэгтэй нар бялууг дэлгүүрийн лангуунаас авахаас илүүтэй өөрсдийн гараар урлахыг илүүд үздэг болжээ. Тиймдээ ч үйлдвэрийнхээс илүү чамин бөгөөд гоёмсог бялууг өөрийн хүссэнээр хийж чадаж байна. Тэр олон бүсгүйчүүдийн нэгийг онцолж Хобби булангийхаа энэ дугаарын зочноор урин бялуу урлалынх нь талаар ярилцлаа.

Түүний урладаг зүйлсийг амттан гэхээсээ илүү нүд хужирламаар урлагийн бүтээл гэж тодорхойлвол нэг их хол зөрөхгүй гэдэгтэй уншигч та ч мөн санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Та өөрийгөө танилцуулаач?
-Юуны өмнө эрхэм уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөнх-Эрдэнийн Наранчимэг гэдэг. Дархан хотод төрж өссөн. Ам бүл дөрвүүлээ. Том хүү маань Тайвань улсад сурч байгаа төгсөх курсын оюутан. Харин охин маань долдугаар ангийн сурагч. Миний хань “Sky Lens” ХХК-ны захирлын албыг хашдаг. Би өөрөө нягтлан мэргэжилтэй. Одоо Дархан хотдоо хувиараа бизнес эрхлээд гэр бүлээрээ амьдарч байна даа.
 
 
 
АНУ дахь монгол сургуулиудыг номын санжуулахад зориулан ном бэлэглэлээ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2015-11-07, Бямба
Image 
 
"Мирном паблишинг” ХХК-аас АНУ дахь монгол сургуулиудыг номын санжуулахад зориулан дэлхийн сонгодог үлгэрүүд болон өөрийн орны шилдэг уран зохиолын 3,6 сая төгрөгийн үнэ бүхий 275 ширхэг ном бэлэглэлээ.

2015 оны 11 сарын 4-ны өдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг тус компанийн төлөөлөгчийг хүлээн авч уулзан “Талархлын бичиг” гардуулав. Гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдийнхээ эх хэлний боловсрол мэдлэгийг хөгжүүлэх зорилгоор номын санжуулах санаачлагыг дэмжин хүлээн авч нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаа тус компанийн захирал Д.Ганболдод талархал илэрхийлье.
 
 
 www.facebook.com/Consulate-General-of-Mongolia-in-San-Francisco
 
 
Арменийн алс бөглүү тосгон дахь МОНГОЛ ГЭР БҮЛ PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2015-11-07, Бямба

Image 

Монгол Улсаас ирсэн Оюунчимэгийн Баяндолгор (Баянаа) нь 2 хүүхдийн хамт Армени улсын Гехаркуник мужийн Антарамеж тосгонд амьдардаг. Тэрээр 14 жилийн өмнө Улаанбаатарт барилгачнаар ажиллаж байсан Арменийн иргэн Храхат Ерицянтай гэр бүл болсон бөгөөд тэдний хүүхдүүд болох Варсик болон Аршак нар нь Монгол Улсад төржээ.

Храхат зүрхний өвчтэй байсан учир эмч нар түүнийг Монголын өндөрлөг газраас илүү нам дор газар амьдрахыг зөвлөжээ. Ингээд тэдний гэр бүл 2011 онд Армени улс руу нүүж очсон байна. Храхат нь  нутагтаа ирэн Антарамеж хэмээх тосгон дахь хуучин байшинг шинэчлэн засч гэр бүлийн хамт нүүн оржээ. Харамсалтай нь Храхат Ерицян энэ жил зүрхний шигдээсний улмаас өөд болсон байна.

 

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 100 - 110 - 2286