“Эх түүхийн олимпиад”-д өргөнөөр оролцохыг урьж байна PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-11-13, Даваа
Image
 
ГХЯ, Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хороо хамтран 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хилийн чанадад суугаа Монгол хүүхдүүдийн дунд онлайн хэлбэрээр зохион байгуулах “Эх түүхийн олимпиад”-д өргөнөөр оролцохыг урьж байна.
 
Олимпиадын бүртгэл http://must.edu.mn/static/mongolteukeolimp/web/ цахим хуудсаар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл явагдах болно.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг http://must.edu.mn/static/mongolteukeolimp/web/ цахим хуудаснаас авна уу.
 
 
ГХЯ, Түүхийн улсын олимпиад
 
 
 
Монгол Улсын Консулын Алба consul.mn PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-11-13, Даваа
Image
 
 
Mанай клубын үйл ажиллагааг сайшааж талархлын бичиг гардуулав PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-11-13, Даваа
 Image
 
Би Монгол сургуулийн "МОНГОЛ БАХАРХАЛ" арга хэмжээ Оакланд хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ. Тус арга хэмжээн дээр Монгол улсаас Сан Франциско хотноо суугаа Ерөнхий Консулын Газраас манай клубын үйл ажиллагааг сайшааж талархлын бичиг гардуулав. Мөн Гэр Төвийн хамт олон манай С.Номингийн маань уралдаанд амжилт хүсээд Монгол улсын далбааг хойд туйлд гурав дахь удаагаа амжилттай мандуулаарай хэмээн даалгавар өглөө.

Энэ сайхан арга хэмжээг зохион байгуулсан Гэр Төвийн хамт олонд хамт олныхоо өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж ажилд нь амжилт хүсье!
 
 
Nomadic Hiking Club
Бэй Эриа
 
 
Хэрэв та DACA хөтөлбөрт хамрагдаж байгаа бол... PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-09-29, Баасан
Image
 
 
 
У.БЯМБАЖАВТ АЛТАН ГАДАС ОДОНГ ГАРДУУЛАН ӨГӨВ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-09-29, Баасан

 Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АНУ-ын Лос Анжелес хот дахь Сумо бөхийн холбооны гэрээт тамирчин Уламбаярын Бямбажавт Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ нэгэн үе Дайшёочи нэрээр барилдаж байсан өдгөө дэлхий нийтийн дунд хөгжиж буй сонирхогчдын сумод Монгол улсынхаа нэрийг дэлхий дахинд мандуулж, сурталчилсныг өндрөөр үнэлэн “Алтан гадас” одонгоор шагнасныг Монгол Улсаас Сан Франциско хотноо суугаа Ерөнхий консул Э.Галбадрал 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гардуулан өгөв.

Сан Франциско дахь ЕКГ-ын байранд болсон дээрх ёслол арга хэмжээнд US Sumo Open тэмцээний зохион байгуулагч, захирал ноён Эндрю Фреунд тэргүүтэй гадаад, дотоодын нийт 20 гаруй иргэд байлцав.

Дашрамд сонирхуулахад У.Бямбажав нь АНУ-д ажиллаж, амьдардаг бөгөөд сонирхогчдын сумогийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, US Sumo Open тэмцээний үнэмлэхүй аварга цолтой. Тэрбээр олон төрлийн шоу, үзүүлэх тоглолтод оролцохоос гадна олон төрлийн сурталчилгаанд амжилттай тоглосон алдартай тамирчин юм.

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа
Ерөнхий консулын газар

 
Мисс Б. Цэлмүүн Гоёо компанийн ноолууран хувцсыг танилцуулах зураг авалтанд Итальд оров PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-09-29, Баасан
Image
 
 
Манай Калифорний Бэй Эриа дахь "Би монгол" сургуулийг төгсөгч, мисс Б. Цэлмүүн охин маань Гоёо компанийн ноолууран хувцсыг танилцуулах зураг авалтанд Италь улсад оролцсон байна. Авьяаслаг, хөөрхөн Цэлмүүндээ амжилтын дээдийг хүсье! Дэлгэрэнгүй http://goyo-cashmere.mn -ээс сонирхоно уу.
 
www.facebook.com/gercenter
 
DACA хөтөлбөр - шинэчлэх заавар, санах зүйлс PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-09-29, Баасан
 Image
 
 
 
 
“НОМАДИК ХАЙКИНГ” КЛУБЫН НЭРЭМЖИТ ГҮЙЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-09-29, Баасан

 Image

Сан Францискогийн Бэй Аэриагийн “Номадик Хайкинг” клубын 3 дах жилдээ зохион байгуулж буй гүйлтийн тэмцээн энэ оны 9 дүгээр сарын 9-ны өдөр Волнат Крик хотноо амжилттай болж өндөрлөлөө. АНУ-ын баруун эрэгт болж өнгөрсөн энэхүү тэмцээнд монгол ба гадаадын 100 гаруй иргэд оролцов. Тус клуб нь байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр гүйлтийн тэмцээнийг Ерөнхий Консулын газартай хамтран уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй.

Эрүүл амьдралын хэвшилд хамтран суралцах, найз нөхдийнхөө хүрээг тэлэх энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан “Номадик Хайкинг” клубын хамт олон, оролцсон хүмүүст Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал талархал илэрхийлж эрэгтэй түрүү байрыг эзэлсэн холимог тулааны тамирчин Н.Отгонбаатар, эмэгтэй түрүү байрыг эзэлсэн Nomadic аялагч Т.Саруулдарьд тус тус шагналыг нь гардуулав.

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа
Ерөнхий консулын газар

 

 
Америк дахь монголчуудын “Гар бөмбөг”-ийн тэмцээн амжилттай боллоо PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-09-29, Баасан

 Image

АНУ-д ажиллаж, амьдардаг монголчуудын дунд “Гар бөмбөг”-ийн 11 дүгээр аварга шалгаруулах тэмцээн энэ оны есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Колорадо мужийн Денвер хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд оролцохоор АНУ-ын муж, хотуудаас хүрэлцэн ирсэн байна. Уг тэмцээнд залуучуудын эрэгтэй, эмэгтэй 16 баг, ахмадуудын дөрвөн баг нийт 20 багийн 200 гаруй тамирчин хурд хүч, авьяас чадвараа сорьжээ. Тэмцээнд оролцсон тамирчдын ур чадвар, багийн зохион байгуулалт өндөр төвшинд зохион байгуулагдсан байна.

Тус өдөрлөгт спортын мастер, спортын дэд мастер, мөн улсын зэрэгтэй тамирчид олноор оролцсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй, үзүүштэй болгож, хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигчдийг баясгажээ. Хоёр өдөр үргэлжлэн явагдсан тэмцээний нэгдсэн дүн гарахад залуучуудын Лос Анжелес хотын эрэгтэй баг, Оакланд хотын эмэгтэй баг, ахмадуудын Чикаго хотын баг тус тус тэргүүн байранд шалгарч, шилжин явах цомын эзнээр шалгарсан ажээ.

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал “Их Тал” клубээс зохион байгуулсан өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд оролцож нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж тодотгон хэлээд нийт хүрэлцэн ирсэн тамирчдад болон хөгжөөн дэмжигчдэд амжилт хүсч, Ерөнхий консулын газрын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Энэ удаагийн тэмцээн нь тус клуб байгуулагдсаны таван жилийн ойн арга хэмжээтэй давхацсанаар өргөн хүрээнд олон нийтийг хамарсан ажил болсон байна.

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа
Ерөнхий консулын газар

 

 
Сагсан Бөмбөгийн Тэмцээн PDF Хэвлэ Имэйл
Урлаг, Спорт
2017-09-15, Баасан
 
Шагналын Санг босгох тухай PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-06-13, Мягмар
Image 
 
6-р сарын 17нд, 2 дахь удаагаа, АНУ-н 7 том хотод нэгэн зэрэг зохиогдож буй тус арга хэмжээ нь АНУ дахь дунд сургуулийн сурагчидийн математик сэтгэлгээ, сохирхолыг хөгжүүлэх зорилготой, ашгын бус олон нийтийн арга хэмжээ юм.

Иймд бид бүхэн болон тэмцээнд оролцож буй хүүхдүүдийнхээ урмыг бодон, шагналын санг үүсгэхэд тус болохыг та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна. Насны ангилал бүр дээр 4 байр, нийт 16 байрыг медал, мөнгөн шагналаар урамшуулах юм. Нийт шагналын сан $4400 бөгөөд одоогоор $650 нь цугласан байна.

Дараах холбоосоор ороорой
https://www.paypal.com/cgi-bin/webscr…

Эрдмийн хэт цахиваас, Хөгжлийн гал бадармой!

 

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 11 - 893