Бельгийн Вант Улсад амьдарч байгаа Монголчуудын анхны эрдмийн баяр боллоо PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-06-13, Мягмар
Image 
 
Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн хаврын адаг сарын шинийн 3-ны Билэгтэй сайн өдөр Бельги дэх “Ирээдүй” Монгол сургуулийн хамт олон “Багш-сурагчид-эх эцгүүд”-ийн хамтын их хүч хөдөлмөрөөр буй болсон бага хугацааны их амжилтаа тайлагнасан анхны “Эрдмийн баяр”-аа утга агуулгаар баялаг сайхан тэмдэглэлээ. “Эрдмийн баяр”-ыг нээж Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд ноён О.Оч үг хэлж, Монголчуудын Нэгдсэн Холбооны тэргүүн Д.Баясгалан бяцхан хүүхдүүдийнхээ гэрэлт ирээдүйг зөгнөн билэгшээж ерөөл айлдлаа.
 
БССШУЯ-ны сайдын зөвлөх хатагтай Ж.Цолмон “Ирээдүй” Монгол сургуулийн үйл ажиллагаанд баяр хүргэн цаашид улам их амжилт гаргаж хэтдээ Монгол дээд сургууль болтлоо хөгжих бааз суурь болоорой хэмээн хүссэн нь тус сургуулийн хамт олонд урам зоригийг төрүүллээ.

 
“United Airlines”-т ажилладаг монгол эмэгтэйн талаар онцолжээ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-06-13, Мягмар

Image 

"Asia Russia" цахим хуудаст Монгол Улсын иргэн, “United Airlines” компаний ажилтан Б.Цэрэнбат бүсгүйн тухай онцолжээ. Тус мэдээлэлд, “Хэрвээ та “United Airlines”-ын онгоцоор зорчиж байсан бол Цэрэнбат хэмээх эрэгтэй нэртэй монгол үйлчлэгч бүсгүйтэй уулзсан нь гарцаагүй.

Батмөнхийн Цэрэнбат Монголын нийслэлийн 33 дугаар дунд сургуулийг төгссөн. 2007 оноос тэрээр “United Airlines” компанийн үйлчлэгчээр ажиллаж эхэлжээ. Тус компани нь АНУ-ын хамгийн том агаарын тээврийн компани юм.

 

 
Гадаадын иргэнийг ажлын долоон өдрийн дотор бүртгүүлэх ёстой PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2017-06-13, Мягмар

Image 

Гадаадын иргэн, харьяатын газар Gogo мэдээний агентлаг Монгол Улсад оршин суугч болон түр ирэгч, хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг англи хэл дээр сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ.

Хамтын ажиллагааны хүрээнд  мэдээллийг тогтмол хүргэх зорилгоор цуврал ярилцлагуудыг бэлтгэн уншигч танд хүргэхээр болоод байна. Энэ удаад Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Б. Цогтбат-Очироос тодруулга яриа авлаа.

-Монгол Улсад визийн хичнээн ангилал байдаг вэ? Үүнээс Гадаадын иргэн харьяатын газар ямар төрөл ангиллын визийг олгож байна вэ?

-Хилээр нэвтрэх зорилгоос нь хамаарч гадаадын иргэнд олгодог Монгол Улсын визийн 11 ангилал бий. Энэхүү 11 ангилал нь дипломат, албан, энгийн гэсэн зэрэгт хуваагдахаас гадна орох, гарах-орох, дамжин өнгөрөх зориулалттай,  нэг болон хоёр, олон удаагийн гэсэн төрлүүдтэй байдаг.

 

 
Хүүхэд хаана төрснөөс үл хамааран Монгол улсын иргэн байна PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2017-06-13, Мягмар
Image 
 
Монгол улсын харъяатын тухай хуулийн 4.1-т зааснаар Монгол Улсын иргэн өөр улсын харъяат байх боломжгүй. Гэвч сүүлийн үед давхар харъяатыг зөвшөөрөх тухай яриа гараад байна. 1998 оноос хойшхи статистик мэдээгээр хилийн чанадад төрсөн 4800 хүүхэд байна. Үүний 2181 нь хоёр улсын зөрүүтэй заалтад орж, эх орныхоо иргэншлээр амьдарч чадахгүйд хүрээд байгаа аж. Иймд хоёр улсын зөрүүтэй заалтад орсон эцэг, эхчүүд энэ асуудлыг шийдүүлэхээр төр засгийн байгууллагад хандах болжээ. Монгол аавтай, монгол ээжтэй хүүхэд гадаадад төрөөд эх орныхоо иргэншлээр амьдарч чадахгүй байгаа тул давхар иргэншил олгох асуудлыг ярилцаж буй талаар Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил хэллээ.
 
 
 
Шуугиан дагуулсан “Путины ярилцлагууд”-ын эхний ангийг толилууллаа PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-06-13, Мягмар

Image 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин найруулагч Оливер Стоунд аавынхаа тухай, залуу үеийнхээ болон Төрийн аюулгүй байдлын зөвлөлд (КГБ) ажиллах хүсэлтэй байсан тухайгаа ярьсан байна.

Горбачев, Ельцин нарын тухай болон ЗХУ-ын задрал, Ельцины түүнд Ерөнхий сайд болох санал тавьсан тухай ч ярьжээ.

“Путины ярилцлагууд” дөрвөн ангит баримтат киноны эхний анги Оросын төрийн тэргүүн өөрийнхөө болон гэр бүлийнхээ тухай ярьснаар эхэлжээ.

Эцэг эхийнхээ тухай ярихдаа Путин үйлдвэрт механикчаар ажиллаж байсан аавынхаа тухай онцолсон байна. Түүний хэлснээр аав нь дайн эхлэх үеэр тусгай ангид алба хашиж байсан ба аавыг нь Ленинградын фронтын хамгийн аюултай хэсэг рүү илгээж байжээ.

 

 
Cанхүүгийн дэмжлэг хүсэж байна PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-06-13, Мягмар
Image 
 
Алдартай ятгачин Ч.Мөнх-Эрдэнийн
Алтан амийг аварцгаая.
Бусдын төлөө зүрх нь цохилсон
Баруун эргийн найз нөхдөөсөө аминчлан хүсье!
 
Ч.Мөнх-Эрдэнэ нь ходоодны хавдар эмчлүүлэхээр Солонгос улс руу энэ сарын 16-нд явах гэж байгаа тул санхүүгийн дэмжлэг хүсэж байна. Ч.Мөнх-Эрдэнийн нөхөр нь Монголын хөгжмийн зохиолчдын хорооны гүйцэтгэх захирал, ая зохиогч бөгөөд манай Гэр төвийн бүжгийн хөгжмүүдийг үнэ төлбөргүй  зохиож өгдөг, бүжгийн багш Д.Батзоригийн эрхэм найз тул та бүхнээс хандив хүсэж байна. Баярлалаа.
 
Хандивийг энэ хаягаах хандивлаж болно: 
 
 
 
Oдоо бол би бэлэн болсон! PDF Хэвлэ Имэйл
Хүмүүсийн Амьдрал
2017-02-20, Даваа

 Image

"Би ахлах сургуулиа төгсөөд шууд их сургуульд сурахыг хүсээгүй болохоор элсэж ороод удалгүй гарчихсан. Ер нь бол би бэлэн биш байсан юм. "Энэ хүүхэд баларлаа" гэж хүмүүс ил ч, далд ч их л хэлдэг байсан. Гэхдээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд их сургуулиас олж авч чадахааргүй амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурсан. Ажил хийж, мөнгөний үнэ цэнийг мэдэрч, өөрийнхөө болон бусдын өмнө хариуцлагатай байж, хүнээс үг сонсож, шүүмжлэлийг хүлээж авч сурснаас гадна Улаанбаатар хотын өнцөг булан бүрээр аялж, бясалгал хүртэл хийж үзсэн минь их сургуулийн ямар ч хичээлээс олж авч чадахааргүй амьдралын ухаан байсан гэж боддог.

Хэрвээ би төгсөөд шууд их сургуульд сурсан бол хоосон дүнтэй цаасан диплом, хоёр алхаад мартах эрээвэр хураавар мэдлэгтэй төгсөх байсан болов уу гэж санагддаг. Харин одоо бол би бэлэн болсон. Энэ дөрөвдүгээр сард Японы засгийн газрын тэтгэлгээр сурахаар явах гэж байгаа. Хамгийн гол нь хаана сурахаас илүү сурч байгаа зүйлдээ эзэн нь болно гэж бодохоор баяртай байна." #humansofub

https://www.facebook.com/hashtag/humansofub

 

 
Монгол хоёр эмэгтэй АНУ-ын гаалиар 19 кг адууны мах гаргах гэж байгаад баригджээ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-02-16, Пүрэв
Image 
 
Виржиниа мужийн "Dulles" олон улсын нисэх онгоцны буудлын гаалийн ажилтнууд Монгол Улсаас ирсэн хоёр эмэгтэйгээс 19 кг адууны мах, 5.9 кг адууны умс, хитайг хураан авсан байна. Адууны махыг шуузлан бэлтгэж хайрцганд нуусан байсныг нисэх онгоцны гааль, хил хамгаалах ажилтнууд хэлсэн тухай "Guardian" мэдээлжээ. Монголчуудын хувьд умс, хитай гэж нэрлэдэг ч, америкуудын хувьд үүнийг "адууны бэлэг эрхтэн" гэж нэрлээд, тэр нь Монгол хоёр эмэгтэйн тээшинд 5.9 кг байсан нь үнэхээр гайхшралыг нь төрүүлсэн бололтой. Эмэгтэйчүүдийн нэг нь адууны умс, хитайг эмчилгээний зориулалтаар авчирсан хэмээн мэдэгджээ.
 
Хоёр эмэгтэйг өнгөрсөн нэгдүгээр сард саатуулаад байгаа бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх аж. Түүнчлэн тэднээс гурван литр сарлагийн сүү хураан авсан бөгөөд бүгдийг шатаан устгалд оруулсан байна. Хил, гаалийн ажилтнуудын мэдэгдсэнээр гар, хөл, амны өвчнөөс сэргийлэхийн тулд АНУ-д адууны мах оруулахыг бүрэн хориглодог бөгөөд албан ёсны гэрчилгээгүйгээр нэвтрүүлэхийг оролдсон тохиолдолд саатуулан хорих арга хэмжээ авдаг юм байна.
 
itoim.mn
 
 
Сан Франциско хотын community college-д ҮНЭГҮЙ суралцах боломжтой боллоо PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-02-16, Пүрэв
Image 
 
2017 оны 2 сарын 6-ны өдрийн (ABC7 News-н мэдээллэсэнээр) Сан Франциско хотын оршин суугч оюутнууд, өөрсдийн орлогын хэмжээнээс үл хамааран, City College хэмээх нэртэй community college-д ҮНЭГҮЙ сурах боломжтой болж байгаа гэдгийг хотын захирагч Ed Lee зарласан байна. Энэхүү хөнгөлөлт нь ирэх намраас хэрэгжиж эхлэх ажээ.
 
"Оршин Суугч" гэдэгт: Сан Франциско хотод 1 жил + 1 өдөр буюу түүнээс дээш амьдарч буй оюутнуудыг багтах юм байна. Сургалтын төлбөрийг оюутнуудад "үнэгүй" болгож байгаа зардлыг $5 буюу түүнээс дээш сая доллараар үнэлэгддэг үл хөдлөх хөрөнгийн гүйлгээний татварыг нэмэгдүүлсэнээр гаргаж авахаар төлөвлөсөн ажээ. Ингээд нийт хотын зүгээс жил тутамд $5.4 сая долларыг City College-д олгож байхаар болж байгаа юм байна.

Манай Монголчуудаас Сан Франциско хотод 1 жил + 1 өдөр оршин суусан эцэг эхчүүд байгаа бол хүүхдүүдээ үнэ төлбөргүй community college-д сургах сайхан боломж гарж ирж байна. Амьдрах өртөг өндөр газар нэг томоохон сургуулийнх нь боловсрол нь ч гэсэн үнэгүй болж байвал аштай юу даа. Ганц бодогдож байгаа юм нь: Үл хөдлөх хөрөнгийн татвараас мөнгийг нь гаргаж авна гэхээр өнөөх хүмүүс нь байрны түрээс, үнээ өсгөөд буцаагаад оюутнууд, эцэг эхчүүд дээрээ асуудал иргээд ирчихгүй байгаасай л гэж найдаж байна. 

Олон улсын оюутны F1 ангилалын визтэй оюутнууд энэхүү: "оршин суугч" хэмээх шаардлагат нийцэх эсэх талаар тодорхой заагдсан талаар мэдээнд гараагүй. Гэхдээ ерөнхийдөө бол F1 визтэй оюутнууд эхний 5 жилдээ "оршин суугч" гэсэн ангилалд хамаарагддаггүй. Үүнээс хойш АНУ-д байсан өдрүүдийг тоолоод, тодорхой системийн дагуу оршин суугч гэж тооцох эсэхийг шийддэг. Тэгэхээр F1-р дөнгөж ирж байгаа, ирэх гэж байгаа олон улсын оюутнуудад бол шууд хамаарахгүй болов уу гэж бодогдлоо.

 

Mongolian Youth Union of California

https://www.facebook.com/MyucOfficial

 
Америк дахь монголчуудын ажлын яармаг PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2017-02-16, Пүрэв

Image 

Америк дахь Монголчуудын Хөдөлмөрийн Яармаг гэж юу вэ?

Америкийн их сургууль, коллежид сурч байгаа Монгол оюутнууд, мөн мэргэжлээрээ ажиллаж байгаа залуучуудад зориулсан хөдөлмөрийн яармаг юм.

Хэзээ болох вэ?

2017 оны 3 сарын 18 наас 20-ныг дуустал.

Болох газрыг хаяг байгаа юу?

Talaris Conference Center: 4000 NE 41st St, Seattle, WA 98105
(3/19 болон 3/20-ны өдрийн арга хэмжээнүүд маань энэ газарт болох юм. 3/18-ны аялалууд бүгд гадуур болох бөгөөд, тухайн аялалуудад зориулж удахгүй бүртгэл явуулж эхлэх болно).

 
Шинэ Оны Мэнд Хүргэе! Сайхан баярлаарай! PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-12-30, Баасан
Image
 
 Танан цагаан цас бударсан
Тансаг сайхан баяр ирлээ.
Шинэ жилийн баярын
Шижигнэсэн мэндийг хvргэе!
Шинэхэн бvхний эхлэл шинэ жил хаяанд ирлээ,
Ирж буй шинэ оноо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн угтаарай!
 
 
Танд болон танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе! 

 Шинэ жилийн мэнд хүргэе!
 
 Калифорний Бэй Эриа дахь Монголчуудын Сүлжээ
BAMONS.COM
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 12 - 22 - 893