САН ФРАНЦИСКО ХОТОД ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ГАРГАСАН ДИМИТРИ СТАЗЕВСКИД ЕКГ ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛАВ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-08-12, Баасан
Image 
 
Сан Франциско хотноо “Herding Songs - a Year in Mongolia” фото зургийн үзэсгэлэнгээ амжилттай зохион байгуулж Монгол үндэсний соёл, урлагийг АНУ-д сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсанд талархан Димитри Стазевскиг өнөөдөр ЕКГ-т хүлээн авч уулзан Хүндэт өргөмжлөл гардууллаа.

 
СИАТЛЬ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-08-12, Баасан
Image 
 
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар 2016 оны

9-р сарын 9 ний өдөр 17.00-20.00
9-р сарын 10-ны өдөр 09.00-17.00
9-р сарын 11-ны өдөр 09.00-12.00 цагуудад

иргэдэд дараах үйлчилгээг үзүүлэх болсныг үүгээр мэдээлж байна. Үүнд:

1. Иргэний шинэчилсэн бүртгэл хийх,
2. АНУ-д оршин суугаа тухай тодорхойлолт гаргах,
3. Бүх төрлийн итгэмжлэл баталгаажуулах,
4. Гэрлэлт бүртгэж, гэрчилгээ олгох
5. Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгох,
6. Шинээр гадаад паспорт мэдүүлэх материал хүлээн авах,
7. Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгах,
8. Иргэний бүртгэл, консулын үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх зэрэг болно.

 

 
САН ФРАНЦИСКО ХОТЫН JAPANTOWN-NIHONMACHI FAIR УРЛАГИЙН БАЯРТ ОРОЛЦЛОО PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-08-12, Баасан

Image 

Сан Франциско хотын оршин суугчид, жуулчдын очих дуртай газруудын нэг болох Japantown-д зохион байгуулагдсан Nihonmachi Fair олон үндэстний урлагийн баярт Гэр төвийн сурагчид Ч.Номин, Б.Үжин, Э.Номинжин нар монгол бүжгээ сонирхуулж, Б.Нямдорж морин хуур тоглож, ЕКГ-аас Монгол соёл урлагаа сурталчилсан материал тарааж, сонирхсон хүмүүст мэдээлэл өгсөн нь гадаадын 400 гаруй үзэгчдийн сонирхлыг татсан арга хэмжээ боллоо. Атташе Г.Отгонгэрэл эл арга хэмжээнд оролцож үг хэлэв.

 

 
"Arlington" сэтгүүл оны "Гойд онцгой хүүхдийн шагнал"ыг монгол охинд гардуулав PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-08-12, Баасан
Image 
 
"Arlington" сэтгүүл оны "Гойд онцгой хүүхдийн шагнал" (Extraordinary Teen Awards) хүртэгсэдийн нэрийг зарлав. Нийт 10 хүүхэд шалгарсан дотор монгол охин Баттогтохын Билгүүнзаяа Тэргүүн шагнал (Grand Prize) хүртжээ. Билгүүнзаяа Хойд Виржиниа бүсийн шинжлэх ухаан, инженерийн тэмцээнд оролцож ус цэвэршүүлэх төхөөрөмжөөрөө тэргүүн байр хүртэж байжээ. Өнгөрсөн жил нүдний торлог бүрхэвчийн өвчнийг робот комьпютерээр оношлох нь бас нэг төсөл нь мөн өндөр үнэлгээ хүртэж байв. Билгүүнзаяадаа улам их амжилт хүсэн ерөөе!
 
 
Монголын шатарчид 6 алт, 4 хүрэл хүртлээ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2016-08-12, Баасан
Image 
 
Зуны XXXI Олимптой зэрэгцээд Зүүн Азийн Өсвөрийн аварга шалгаруулах зохион байгуулагдаж байгаа билээ.

Тус тэмцээний үеэр Дэлхийн залуучуудын оюуны спортын наадам 2016 оны 8 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд спортын олон төрлөөр зохион байгуулагдсан. Тус наадамд дэлхийн 17 орноос тамирчид оюун ухаан сорин оролцсон бөгөөд Монгол улсын шатарчид өндөр амжилттай оролцлоо. Үүнд:

Шатрын Рапид төрлөөр болсон энэ тэмцээний 23 хүртэлх насны нээлттэй ангилалд
    •    ФМ У.Насанжаргал алтан медаль,
    •    ФДМ Э.Болдоо хүрэл медаль
 
 
CALIFORNIA мужийн Монгол залуус LOS ANGELES хотноо амжилт дүүрэн чууллаа PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-08-12, Баасан

Image 

7 caрын 2-нд болсон энэхүү арга хэмжээнд 30 гаруй залуус оролцож, дараах чиглэлүүдэд туршлага солилцож шийдэл хайсан юм.

1. Коллеж болон их сургууульдаа хэрхэн амжилттай суралцах вэ?
2. Мэргэжлээрээ хэрхэн амжилттай туршлага хуримтлуулах вэ?
3. Монгол залуус хэрхэн бие биедээ туслах вэ?
4. Залуус хамтдаа хэрхэн дуу хоолойгоо хүргэх вэ?

MYUC STATE WIDE CONFERENCE 2016

Энэ өдөр залуус амжилттай танилцаж, нөхөрлөн цаашдаа хамтран олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тогтлоо.

2016-2017 онд ажиллахаар Удирдах Зөвлөлийн гишүүдээр сонгогдсон Сэлэнгэмөрөн, Emily, Jason, Монголжин, Урангоо, Мишээл, Хуягаа нарт амжилт хүсье.

Бидний үйл ажиллагааг дэмжиж санхүүгийн тусламж үзүүлсэн Аюурзана, Лут-Очир, Сандра, Баясгалан нарт талархал илэрхийлье.

CALIFORNIA мужийн залуусын давалгаа улам өргөжсөөр байна ... Залуусын зүрх нэгнийхээ төлөө бас Монголынхоо төлөө цохилсоор байна ...

Калифорниа мужийн Монгол Залуусын Нэгдэл

 

 
Хүүхдийн баярыг угтан явуулдаг шатрын тэмцээн амжилттай явагдаж дууслаа PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-05-30, Даваа

Image 

Гэр хүүхдийн төвөөс жил болгон Хүүхдийн баярыг угтан явуулдаг шатрын тэмцээн 5 сарын 23-нд амжилттай явагдаж дууслаа.

Нийт 38 хүүхэд оролцож Quad хэлбэрээр тоглосоноос доорхи хүүхдүүд Quad бүртээ түрүүлж Гэр хүүхдийн төвийн цомын эзэд боллоо.

Quad 1: Э. Эрхэс
Quad 2: З. Жамъяандагва
Quad 3: Б.Тэмүгэ
Quad 4: О.Цэлмэг
Quad 5: С.Бархас
Quad 6: Н.Санчир
Quad 7: С.Хээлэн
Quad 8: А.Шижирээ
Quad 9: Б.Хулан
Quad 10: Б.Сэнгүүн, Л.Тэгшзаяа

Хүүхдүүдийг маань амтат пицца, ундаагаар дайлсан Нандин, Хүслэн 2-ын ээж Тэгшээдээ сургуулийн зүгээс маш их талархаж байгааг энд дурдъя.

Тэмцээнийг амжилттай удирдан зохион байгуулсан Уянгаа багшдаа болон тэмцээнд хүрэлцэн ирж оролцсон бүх хүүхдүүд эцэг эх нартаа баярлалаа.

6 сарын 5-нд Бэрклэй хотод болох хүүхдийн баяр дээрээ уулзацгаая.

Гэр Хүүхдийн Төв

 

 
Н.ШИНЭ-ОДОД ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИЙГ ГАРДУУЛАН ӨГӨВ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-05-30, Даваа
Image 
 
“Калифорнийн Монголчууд” студийн захирал Н.Шинэ-Одыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасныг 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр ЕКГ-т гардуулан өгөв.
 
Н.Шинэ-Од нь “Калифорнийн Монголчууд” студийг 2009 онд байгуулж, Бэй Аэриагийн Монголчуудын холбоо, Америк дахь Монгол эмэгтэйчүүдийн холбоо, Оакланд хот дахь Хүүхдийн “Гэр” төв, Америк дахь Монгол оюутан залуучуудын холбооны талаар олон мэдээ, мэдээлэл, сурвалжлага, нэвтрүүлгийг бэлтгэж, АНУ-д амьдарч байгаа иргэд, ТББ-ын үйл ажиллагааг эх орондоо таниулах болон Монгол Улсыг тус улсад сурталчлахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, энэхүү шагналыг олгосон юм.
 
 
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод
суугаа Ерөнхий Консулын Газар
 
 
"Mongolian Saturday School"-ын монгол хүүхдүүдэд сонсгол ярианы дадлага хичээл заалаа PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-05-30, Даваа

Image 

Их Британы Нотинхам хотод байрлах "Их Британы Монгол Боловсролын Төв"-ийн (UKMEC) урилгаар "Mongolian Saturday School"-ын монгол хүүхдүүдэд сонсгол ярианы дадлага хичээл заалаа. Хичээлийг "Мөнгө, мөнгөний үнэ цэнэ" сэдвээр явуулахад хүүхдүүд хичээлд идэвхтэй сайн оролцлоо.

Мөнгөөр худалдагдсан үүлнүүдийг хоёр багийн хүүхдүүд хамтарч, гурав гурван даалгавар гүйцэтгэн, нарыг үүлнээс бүрэн чөлөөлснөөр хичээлийн зорилго хангагдах юм. £20 -аар хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах ажлын гүйцэтгэлийг нэг баг нь төсвөөс бага зэрэг хэтрүүлсэн бол нөгөө баг нь £19.49 -д бариулан тун сайн ажиллалаа. Мөнгөөр худалдаж авч болох, болохгүй зүйлийн тухай ярилцахад хүүхдүүд " Хайр, гэр бүл, эрүүл мэндийг мөнгөөр авч болохгүй" хэмээн ярьцгаав.

Гадаад оронд эх орноо таниулан сурталчлах хүнд хэцүү бөгөөд хүндтэй үүргийг гүйцэтгэж буй тус төвийн удирдлага, хамт олон болон энэ хичээлийн жилд монгол хэлний сургалт зохион байгуулж, удирдан явуулсан Г.Оюунтуул, Д.Оюунчимэг багш нартаа талархал илэрхийлье!

Хүүхдүүд өгөгдсөн даалгавраа амжилттай гүйцэтгэн тэнгэрийн, итгэлийн, сэтгэлийн нарыг мандуулснаар бидний хичээл өндөрлөсөн юм.


Маш их баярлалаа.

Их Британы Монгол Боловсролын Төвийн хамт олон

Нотинхам хот
2016-05-28

 

 
50 ба 1 буюу Хөх оргилийн өргөл PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2016-05-04, Лхагва
Image 
 
Азийн цэнхэр  Алтай нутагт мэндэлж  манай утга зохиолын нэгэн сүмбэр оргил болон өсч ургасан  Д.Нацагдоржийн шагналт зохиолч,  Соёлын гавъяат зүтгэлтэн Санжийн Пүрэв абугай өглөө болгон нүүр номын хуудаснаа ганцхан өгүүлбэр нийтлэх нь тэр өдрийн утгын чимэг  болдог.  Юу ч болоогүй мэт өнөө л өгүүлбэрийг нь баясан хүлээдэг мань мэт  өчигдөрхөн нэгэн гэнэтийн мэдээ дууллаа.

Зохиолч Д.Энхболд ах ...“Пүрэв баавай маань хүндээр өвджээ. Өвчин хөлийн хуруунаас нь дээшээ авирч байна. Энэ  өвчин хэцүү. Одоо буурал баавайг сорж хүн хөлдөж очдог тэр ертөнц рүү чирж байна. ТУСАЛЦГААЯ.

Энэ үгийг зохиолыг нь уншиж киног нь үзэж инээж уйлж баярлаж гуниглаж явсан бүх үзэгч уншигч олонд хандан хэлж байна. 70 сая төгрөгтэй болчихвол БААВАЙ маань хөлгүй ч зохиол бичдэг зүрх сэтгэлтэйгээ үлдэх юм ...”  гэж  халаглан бичсэнээр яав ийв болов.

Тэр хүнд өвджээ. Энэ мэдээг зохиолч Х.Болор-Эрдэнэ, яруу найрагч Болорцэрэн, зохиолч Л.Батбаяр, яруу найрагч Х.Тэргэл, Энхболд ахын гэргий Д.Эрдэнэбаяр,  АМН-ийн Цэрэнбат гээд  таньж мэдэх олон хүн   халаглан хүлээн авч хэрхэн туслах талаар санаа бодлоо хуваалцаж байна.  Бас  нийтийн сүлжээний мэдээ, цахим  хуудаснаа ч  санал санаачлагууд гараад эхэлжээ.
 
 
Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-05-04, Лхагва
Image 
 
Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын дунд нүүгэлтэн орших Дэнвэр хотоос Soil Trade Cup нэрээр гараагаа эхэлсэн энэхүү тэмцээн өргөжин тэлсээр Монголчуудын Нээлттэй Цомын тэмцээн (Mongolian Open Cup) гэгдэх болж, энэ жил анх удаагаа бууриа сэлгэж хурдан морины өлгий гэгддэг Кентакки мужийн Льюсвилл хотод, Хэритэж Хилл контри клуб-д зохиогдох болсон билээ. Тэмцээний зохион байгуулалтын ажил үндсэндээ цэгцэрч, оролцох тамирчидын уяа сойлго таарч, улмаар жигүүр ургах л дутуу байх шиг байна.

Дөрөв дэх удаагаа зохиогдох гэж буй "Нээлттэй Цомд" Америкийн Нэгдсэн Улсад оршин суугаа олон гольфчид хот муж бүрээс цуглан оролцохоос гадна Монголоос шилдэг тоглогчид хүрэлцэн ирж байгаа нь тэмцээнийг улам ч сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож байна. Мөн тамирчидын чанар чансаа үлэмж сайжирсан болохыг энд дурдахгүй өнгөрч боломгүй буй заа.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 45 - 55 - 893