МОНГОЛООС ГАРАЛТАЙ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРЫГ ХҮЛЭЭН АВЛАА PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-04-12, Мягмар
Image 
 
Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай археологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгож байгаа билээ.
 
Энэ арга хэмжээний хүрээнд АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалалтын Албатай байгуулсан “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх” тухай гэрээний дагуу АНУ-ын Нью Йорк хотын зүүн тойргийн Прокурорын газар, Цагаачлал, гаалийн албаны Дотоод Аюулгүй байдлын мөрдөх газраас  2014 онд Нью Арк боомтод хураагдсан үлэг гүрвэлийн зарим олдворыг манай талд хүлээлгэн өгөх нотломж бичигт Элчин сайд Б.Алтангэрэл, Дотоод Аюулгүй байдлын департментын Дотоод Аюулгүй байдлын мөрдөх газрын захирал Питер Эдж нар 4 дүгээр сарын 5-ны өдөр Нью Йорк хотын зүүн тойргийн Прокурорын газрын байранд гарын зурав.
 
 
МОНГОЛ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН УРЛАГ СПОРТЫН АНХДУГААР НААДАМ МЮНХЕНД PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2016-04-12, Мягмар
Image 
 
ХБНГУ дахь Монгол хүүхэд, залуучуудын урлаг спортын анхдугаар наадам 2016 оны 3 дугаар сарын  31-нээс 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Бавари муж улсын  Мюнхен хотноо зохион байгуулагдлаа. Мюнхен хотын “Од” Монгол сургуулийн захирал Ж.Мөнхжаргал, Мюнхен хот дахь Монголчуудын холбоо тус наадмыг санаачлан зохион байгуулж, Герман Улсад үйл ажиллагаагаа явуулж буй Монгол хэлний 5 сургууль, Австри Улсын Зальцбург хотын Монгол сургууль болон Аахен, Вюрцбург зэрэг хотын нийт 65 хүүхэд, 15 багш, 70 орчим эцэг эхчүүд оролцлоо. ЭСЯ-ны Цэргийн атташе дэд хурандаа О.Ариунаа наадмын үйл ажиллагааг нээж, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Болорын мэндчилгээг дэвшүүлсэн. Мөн Мюнхен дахь Монгол Улсын Өргөмжит ерөнхий консул А.Питум тус нээлтийн ажиллагаанд оролцож, наадмын үйл ажиллагаанд амжилт хүсэн, баяр хүргэв.
 
 
МОНГОЛ ОРОНДОО ДАДЛАГА ХИЙЦГЭЭЕ! PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-03-20, Ням
Image
 
 
Ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн бүх хичээлийн сурах бичиг PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-03-20, Ням
Image 
 
БСШУЯ-ны цахим хуудаснаас Ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн бүх хичээлийн сурах бичгийг авах боломжтой боллоо. Энэ нь гадаад улс оронд буй бага насны хүүхдүүд үзэж судлах сайхан боломж бүрдэж байна. (Эдгээр сурах бичгийг ЭНЭ холбоосоор орж татаж авна уу?)
 
БСШУЯ
www.meds.gov.mn
 
 
МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛЬД БОЛОВ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-03-20, Ням

Image 

Харвардын их сургуулийн Кеннедийн төрийн удирдлагын сургуульд 2016 оны 2 дугаар сарын 18-нд "Монголын хөгжлийн чуулга уулзалт"-ыг амжилттай зохион байгууллаа. Тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын санаачилгаар анх удаа зохион байгуулсан тус чуулга уулзалт нь Монгол орноо олон улсад сурталчлах, хөрөнгө оруулалт татах, дэлхийд тэргүүлэгч судалгаа шинжилгээний институтын хэмжээнд Монголын сайн нэрийг бататгах зорилготой юм.

Чуулга уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Харвардын их сургуулийн профессор Рикардо Хаусмэн, Мянганы сорилтын сангийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дэд захирал Коуртни Энгелке, Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Стивн Сэндэрс нар Монгол Улсын хөгжлийн асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Чуулга уулзалтад Харвардын их сургууль, Массачусетсийн их сургууль болон Бостон орчмын сургуулиудад багшилж, сурч буй монголчуудаас гадна гадаадын оюутан, судлаачид өргөнөөр оролцов.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА
БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 

 
Дуучин Aриунаа 3 сарын 27-нд Бэй Эриад PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-03-20, Ням
Image 
 
Дуучин Aриунаа 3 сарын 27-нд Бэй Эриад ирж тоглолтоо хийнэ. 
Хаяг: 2111 Franklin St, Oakland, California 94612
Оройн 8-аас
Үнэ: $ 50, Утас: 510-816-0682
 
 
Утгын чимэг уран уншлагын уралдаанд урьж байна! PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-03-20, Ням
Image
 
 
ЧИНГИС ШАТРЫН КЛУБЭЭС ИХ МАСТЕРУУД ОРОЛЦСОН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-02-17, Лхагва
Image 
 
АНУ-ын Калифорни мужийн Бурлингейм хот дахь Чингис шатрын клуб 2016 оны 1 сарын 19-23 өрдүүдэд олон улсын зэрэг, цолтой тамирчдын дунд “Chinggis Invitational-II” тэмцээнийг зохион байгуулав. Уг тэмцээнд шатрын их мастер 7, олон улсын хэмжээний мастер 2, олон улсын шатрын холбооны дэд мастер 1 оролцсон учир АНУ-д зохион байгуулагдаж буй шатрын тэмцээнүүдээс өндөр чансаатайд тооцогдож байгаа юм.
 
 
ГАДААД ХЭРГИЙН САЙД ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДТАЙГАА ЗОЛГОВ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-02-17, Лхагва

Image 

Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд хандсан “Дэлхийн Монголчууд” дунд хугацааны хөтөлбөр Засгийн газраас батлагдсантай холбогдуулан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Гал бичин жилийн шинийн наймны өдөр хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд болон монголчуудын холбоодын төлөөлөлтэй цахим уулзалт хийж, сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Уулзалтад гадаадын 24 улсад оршин суугаа монголчууд оролцлоо. Сан Францискогоос ЕКГ-ын ажилтнууд болон Бэй Аэриагийн Монголчуудын холбооны тэргүүн Ц.Батсоёмбо оролцов.

Л.Пүрэвсүрэн сайд энэхүү цахим уулзалтад оролцогчдод Засгийн газрын энэ оны анхдугаар хуралдаанаар баталсан “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хилийн чанадад суугаа монгол иргэд болон тэдний холбоодын үүрэг, санаачилга, хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэж, хөтөлбөрийн талаар товч мэдээлэл хийв.

 

 
ХАНДИВЫН НОМЫГ ГАРДУУЛЖ ЭХЛЭВ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2016-02-17, Лхагва
Image 
 
Тус ЕКГ-аас АНУ дахь Монгол сургуулиудыг номын санжуулах санаачилга гаргасныг Мир Ном Паблишинг ХХК дэмжин 16 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан дэлхийн сонгодог уран зохиол болон монгол ардын үлгэрийн 3,6 сая төгрөгийн 25 төрлийн 275 шилдэг номуудыг хандив болгон өгсөн билээ Эдгээр номууд нь БСШУЯ-аас гаргасан бага дунд сургуулийн хүүхдэд заавал унших номын жагсаалтад тусгагдсан юм.

Тус ЕКГ-аас эдгээр номуудыг хүлээн авч, АНУ-ын Сан Франциско, Оакланд дахь монгол сургуулиудад гардуулан өгөв. Цаашид АНУ дахь бусад монгол сургуулиудад хүргүүлэхээр төлөвлөөд байна.

Манай санаачилгыг дэмжин дээрх номуудыг хандивласан Мир Ном Паблишинг ХХК-ын захирал Д.Ганболд болон номыг авчрахад туслалцаа үзүүлсэн холбогдох хүмүүст гүн талархал илэрхийлье.
 
 
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа
Ерөнхий Консулын Газар
 
www.facebook.com/Consulate-General-of-Mongolia-in-San-Francisco
 
 
Их Британи дахь Монгол Хэлний Сургалтын Төв "Эрдмийн баяр"-аа амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ PDF Хэвлэ Имэйл
Дэлхийн Мэдээ
2016-02-17, Лхагва
Image 
 
Монгол улсаас ИБУИНВУ-д суугаа Монгол улсын ЭСЯ-ны дэмжлэгээр Их Британи дахь Монгол Хэлний Сургалтын Төв 1 сарын 30-ны өдөр Цагаан толгойн гурав дахь төгсөлт, "Эрдмийн баяр"-аа амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.

Баярын үйл ажиллагаанд Монгол улсаас ИБУИНВУ-д суугаа Монгол улсын консул С.Ганхуяг баяр хүргэн үг хэлж, ИБМХСТ-өөс сурагчдын дунд зохион явуулсан тэмцээний тэргүүн байр эзэлсэн хүүхдүүдэд өргөмжлөл, төгсөгчдөд гэрчилгээ гардуулав.

2015-2016 оны хичээлийн жилд 11 сурагч 4 сарын хугацаанд цагаан толгой үзэж судлан, эцэг эхчүүддээ бахархам сайхан амжилтаар бэлэг барилаа.

Лондон хотын монгол хүүхдүүдийн эх хэлний боловсролыг дэмжиж, монгол хэлний сургалт явуулах боломж олгосон ЭСЯ -ны хамт олонд болон нийт эцэг эхчүүд, өхөөрдөм шавь нартаа баярын мэнд хүргэж, халуун талархал илэрхийлье!

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Их Британи дахь Монгол Хэлний Сургалтын Төв

 

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 56 - 66 - 893