10 дугаар Монголын Залуу Манлайлагч Хөтөлбөр PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-10-04, Ням

Image 

Бид 10 дугаар Монголын Залуу Манлайлагч Хөтөлбөр 2015 оны 11 сарын 13-оос 14-ний хооронд АНУ-ын Калифорн мужийн Цахиурын Хөндийд "Технологи болон Энтрепренёршипийн Монголын Хөгжилд Эзлэх Байр Суурь" сэдвийн дор явагдхаар болсныг мэдэгдэхэд таатай байна. Хөтөлбөрийн үеэр төрөл бүхийн боловсролтой 16-18 монголын манлайлагч залуус монгол улсын одоогийн технологиийн болон энтрепренёршип эко систем, цаашдийн хөгжлийн талаар хоорондоо болон уригдсан зочидтой санал бодлоо солилцоно.

Ойрын жилүүдэд технологиийн салбар тэсрэнгүй хөгжиж хүмүүсийн өдөр тутмын харилцааны нэг хэсэг болоод зогсохгүй бизнэс, улс төр гээд бүхэл салбарыг эрс шинэчлэж байгаа билээ.

 

 
СУРАГЧДАА УРАМШУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАВ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-10-04, Ням

Image 

Santa Clara хотод зохиогдсон “US National G/60 & G30 u1000 Championship” тэмцээнд “Гэр” төвийн шатрын ангийн сурагч О. Цэлмэг, Э.Эрхэс, Э.Энхжин, Б. Жонатан, Э.Тэргэлсар, С.Эрхэс нар маш амжилттай оролцож, ангилал тус бүрдээ эхний байр, нийлбэр дүнгээр багаараа 1-р байранд шалгарч, цомоор шагнуулсан тул тэдний амжилтыг үнэлж, урам хайрлан шатрын ангийн 11 сарын төлбөрөөс 50% хөнгөлөхөөр “Гэр” төвийн Удирдах Зөвлөл шийдвэрлэлээ.

Мөн “Гэр Төв” нь “G30 u600 national champion club” болсныг дуулгахад таатай байна.

Сурагчдаа шатрын эрдэмд хөтөлж яваа залуу чадварлаг багш, Спортын Мастер Б.Уянга багшдаа талархаж, амжилт хүсье! Уянга Бямбаа Хүүхдүүдээ тэмцээнд бүртгүүлж, оролцуулсан, ачит аав, ээж нарт нь талархал илэрхийлье.

Мөн өнгөрсөн зуны амралтаар манай шатрын ангийн сурагчид Монголд болсон “Олон улсын өсвөрийн шатарчдын тэмцээнд” амжилттай оролцоод ирснийг дурдахад таатай байна.

“Гэр” төвийн дэргэдэх “Би Монгол” сургуулийн маань бахархал болсон нийт сурагчиддаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье!

"Гэр" хүүхдийн төвийн УЗ

www.facebook.com/gercenter

 

 
Беркелийн их сургууль монгол хэл дахин зааж эхэллээ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-10-04, Ням

Image 

Калифорнийн их сургуулийн Беркели дэх салбарт 9 дүгээр сарын 26-ны өдөр тус их сургууль дээр Монгол судлалын төв байгуулагдаж, монгол хэлийг дахин зааж эхэлсэнтэй холбогдуулан “Mongolian Celebration” арга хэмжээг Монгол сан /The Mongolia Foundation/, тус сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэн /The Institute of East Asian Studies/, Сан Франциско дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар хамтран зохион байгууллаа.

Калифорнийн их сургуулийн Беркели хот дахь салбар нь 1935 оноос 1996 он хүртэл монгол хэлийг зааж ирсэн АНУ дахь Монгол судлалын гол төвийн нэг байсан бөгөөд энэ оны 9 дүгээр сараас монгол хэлийг дахин заах болж, Монгол судлалын төвийг сэргээн байгуулсан юм. Дэлхийд эхний аравт жагсдаг нэр хүндтэй сургуулийн нэг болох Беркелийн их сургуульд ийнхүү монгол судлалыг дахин сэргээсэн нь АНУ-ын Монгол судлалын түүхэнд шинэ хуудсыг нээсэн үйл явдал юм.
 
Монгол судлалын төвийг нээж, үйл ажиллагааг нь сэргээхэд зориулж Монгол Улсын Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч, тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм.
 
 
АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ-2015 10/9-10/11 PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-10-04, Ням
Image 
 
...Гадаадын их дээд сургуулиудыг төрийн сангийн зээл болон хувиараа зардлаа төлөөд төгсч байгаа олон монгол залуучууд нь Монголын хөгжилд нэмэртэй боловсон хүчин. Хэдийгээр янз бүрийн сургуулиудыг сонгон суралцаж төгсч байгаа хэдий ч нийтлэг талаас нь харах юм бол эдгээр залуус дэлхийн хөгжлийн чиг хандлагад тодорхой хэмжээгээр суралцаж байгаа гэсэн үг. Бидний нэрлэдэгээр "цагаачлалын 2-р үе" буюу гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцаж өндөр мэдлэг чадвар эзэмшихээр зорьж ирж байгаа залуусын хувьд "харлаж" ажил хийх зорилго огт үгүй бөгөөд сайн боловсрол эзэмшээд Монголдоо очиж ажиллах сонирхол илүү байгаа нь бидэнд таатай сэтгэл төрүүлдэг юм. Гадаад оронд "хар ажил "хийж мөнгө олох бус, өөрсдийн оюун санаагаа хөгжүүлж "толгойгоороо" амьдралаа авч явах хүсэл ухамсар нь давамгайлж байгаа гэсэн үг. Энэ бол анзаарахгүй, хайхрахгүй орхиж боломгүй үзэгдэл. Тэдэнд бодлогын дэмжлэг хэрэгтэй байгаа. Харин тэд энэ талаар мэдээлэл солилцож өөрсдийгөө хөгжүүлэх, Монголдоо очиж ажиллах боломж арга замыг эрэлхийлж байна.
 
 
Сакраменто Орчмын Монгол сургуулийн бүртгэл PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-09-14, Даваа
Image 
 
Сакраменто Орчмын Монгол сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн сургалт 10 дугаар сард эхлэхтэй холбогдуулан, сургуульд суралцах хүүхдүүдийн бүртгэл эхэлж байна. Энэ жилийн сургалт хамрагдах хүүхдүүдийн тооноос шалтгаалах тул эцэг эхчүүд та бүхэн 9/25-ны дотор хүүхдүүдээ бүртгүүлж эхэлнэ үү!

Элсэлтэд 7-17 насны эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг бүртгэх болно. Таны хүүхдүүд өмнөх жилүүдэд суралцаж байсан бол энэ жил үргэлжлүүлэн суралцаж болно. Монгол сургууль маань монгол хэлний цагаан толгой, унших, бичих болон сэтгэхүй хөгжүүлэх тоoны чиглэлээp сургалтаа явуулах болно.

Та бүхэн хүүхдийнхээ овог, нэр, нас, хүйсийг энэ имэйл-д Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй  хариулан явуулна уу!

Бүртгэлийн сүүлчийн хугацаа: 9 дүгээр сарын 25.

Лавлах зүйлсээ энэ имэйлээр дамжуулан авч болно. Бас манай холбооны Facebook: http://www.facebook.com/sacramentomongolianassociation  холбогдон мэдээлэл авна уу!

Баярлалаа,
Сакрамэнтo Монгол Сургууль
Монголчуудын Холбоо
 
 
Hэгэн шинэ бүтээл - монгол хүүхдүүддээ зориулсан "МИНИЙ МОНГОЛ ХЭЛ-1" ном PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-09-06, Ням

Image 

Та бүхэндээ Гэр хүүхдийн төвийн хамт олны нэгэн шинэ бүтээлийг танилцуулахад таатай байна.

Энэ бол хилийн чанадад сурч буй монгол хүүхдүүддээ зориулсан "МИНИЙ МОНГОЛ ХЭЛ-1" ном юм. Ингэж нэрлэсний учир хэмээвээс хүүхдүүд будаж, зурж, бичиж, багш болон аав ээжтэйгээ хамтран дасгалаа дүүргээд өөрийн гэсэн номоо бүтээх юм.

 

 
Гэр Хүүхдийн Төв/Би Монгол сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн нээлт PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-09-06, Ням

Image 

Сайн байцгаана уу.

Америкийн баруун эргээр оршин суугч эрхэм хүндэт Монголчууд, эцэг эх, хүүхэд багачууд та бүхнийг Гэр Хүүхдийн Төв/Би Монгол сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нээлт, бүртгэл 2015-09-13ны Ням гарагт 11am-1pm хооронд болно.

Мөн volunteer хийх сонирхолтой, ахлах ангийн сурагчид, оюутнууд, бидэнтэй хамтарч ажиллах сонирхолтой хүн бүхнийг ирж, бидний үйл ажиллагаатай танилцахыг урьж байна.

Хаяг: 388 9th Street Suite 290, Oakland, CA
Харилцах утас : 510-604-6212, 510-225-8575

Гэр Хүүхдийн Төв/Би Монгол сургууль

 

 
Teach Play Serve-ийн тамирчид “Batjargal Cup” тэмцээнд маш амжилттай оролцов PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-09-06, Ням
Image 
 
Сайн байцгаана уу?
 
Манай Калифорниа мужийг төлөөлөн оролцсон баг тамирчид болон дасгалжуулагчид Вашингтон мужид болсон Америк дахь Монголчуудын аварга шалгаруулах талбайн теннисний есдүгээр “Batjargal Cup” тэмцээнд маш амжилттай оролцож 5 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалийн эзэд боллоо.
 
Тэмцээний “Elementary School Boys' Singles” төрөлд манай хамгийн залуу тамирчин Отгонбаярын Тулга алтан медаль хүртэж өмнөх жил авсан алтан медалиа бататган “Batjargal Cup” тэмцээний хошой аварга боллоо. Тэмцээний “Middle School Boys' Singles” төрөлд өмнөх жил 4-р байранд орж байсан өсөх ирээдүйтэй тамирчин Отгонбаярын Баярсайхан маш амжилттай тоглож мөнгөн медалийг хүртэв. Тэмцээнд манай Калифорниа мужийг төлөөлөн оролцсон ганц охин болох Болдсүхийн Шинэжаргал өөрийн “High School Girls’ Singles” төрөлд алтан медаль хүртэн, холимог хосын төрөлд өөрийн дасгалжуулагч Гүнбүрд-тэй оролцон олон талбайн теннисний мастеруудыг хожин алтан медалийн эзэн боллоо. “Teach Play Serve” байгууллагийн маань хоёр дасгалжуулагчид болох Гүнбүрд болон Ангараг уг тэмцээнээс нийтдээ 2 алт, 2 хүрэл медаль хүртэн манай баг тамирчид энэ тэмцээндээ маш амжилттай оролцон нийт багийн дүнгээр хоёрдугаар байранд орлоо.
 
Нийт оролцсон Teach Play Serve-ийн тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн дараа дараагийн тэмцээндээ улам их амжилт гаргахыг ерөөе!
 
Teach Play Serve, Бэй Эриа
www.facebook.com/teachplayserve
 
 
Лос Анжелес хотын Монголчуудад баярлалаа! (фото мэдээ) PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-08-10, Даваа

 Image

Лос Анжелес хотын Монголчууд биднийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч хүүхэд бүрт маань бэлэг өгч, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүгээр биднийг амжилтыг мялаалаа. Мөн Монголчууд маань хандив цуглуулж бидэнд гардуулж өгч, 90 нас хүрч байгаа буурай хүүхдүүдэд маань урмын үгээ хайрлалаа. Та бүхэнд баярлалаа!

Special Olympics 2015-д Монгол Улсаас оролцсон төлөөлөгчдийн нийт үзүүлэлтийг ЭНДЭЭС үзэж сонирхоно уу?

 

 
Бэй Эриагийн 17 настай Цэлмүүн Батхишиг Miss Congeniality боллоо PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-08-10, Даваа

Image 

2015 оны 8 сарын 8-ны Бямба гараг "Miss Asian America" тэмцээнд Бэй Эриагийн Аламеда хотын 17 настай Цэлмүүн Батхишиг маань Miss Congeniality боллоо. 17-28 насны оролцогчид оролцсон энэ тэмцээнд "анхны орж буй Монгол" хэмээн онцлогдов. Цэлмүүн Батхишигийг маань дэмжиж спонсорлосон Гэр Төв, Global Hawk болон найз нөхөд, олон олон монголчуудыг манай гэр бүл онцлон Цэлмүүн сэтгэлийн гүнээс маш их талархаж байгааг хүлээн авна уу. Мөн санал өгч, мэдээллийг дамжуулж дэмжсэн бүх монголчууддаа маш их баярлалаа. Хүрэлцэн ирж хөгжөөн дэмжсэн бяцхан дүү нартаа маш их баярлалаа!

Дэлгэрэнгүй: ЭНДЭЭС

www.facebook.com/hosoo.khanchuluun

 

 
Сан Францискогийн наадам тэргүүн байранд шалгарав PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-08-10, Даваа
Image 
 
Гадаад хэргийн яамнаас санаачлан хилийн чанад дахь монголчуудын холбоод, төрийн бус байгууллагуудын дунд зарласан “Миний Монгол наадам-2015” уралдаанд Сан Францискогийн наадам тэргүүн байранд шалгарсан байна.

Энэхүү сайхан наадмыг зохион байгуулсан Бэй Аэриагийн Монголчуудын холбоо, дэмжиж тусалсан нийт байгууллага хүмүүст чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе!
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 78 - 88 - 893