2015 оны Америк дахь Монголчуудын Ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-08-10, Даваа
Image 
 
2015 оны Америк дахь Монголчуудын Ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын ширээний теннисний спортын мастер, дасгалжуулагч Ч.Отгонбаатар агсны нэрэмжит болгон 9-р сарын 5, 6 ны өдрүүдэд Вашингтон мужийн Сиатл хотноо зохион явуулах гэж байна.

Энэхүү тэмцээн нь ширээний теннисний спортыг сурталчлан таниулах, хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, алс хол суугаа монголчуудаа ойртон нөхөрлүүлэх зорилготой.

Тэмцээн дараах төрлөөр явагдана.
 
1. Баг / 2 эрэгтэй, 2 эмэгтэй тамирчдаас бүрдсэн байх /
 
2. Спортын мастер, өндөр зэрэгтэй тамирчид / эрэгтэй  эмэгтэй хамт /
 
3. Ганцаарчилсан эмэгтэй /сонирхогчдын дунд нас харгалзахгүй /
 
4. Ганцаарчилсан эрэгтэй /сонирхогчдын дунд нас харгалзахгүй /
 
5. Дан хос
 
6. Холимог хос дээрх төрөл бүрээс эхний гурван байрыг шалгаруулж цом, медаль,мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
 
Тэмцээний дүрэм журмыг техникийн зөвлөлгөөн дээр танилцуулна.

Ширээний теннисний спортоор хичээллэдэг болон сонирхогчид, баг тамирчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Тэмцээнд оролцох баг тамирчид мэдүүлгээ 9-р сарын 1 ний дотор өгнө үү?
 
Жич: өөр мужаас ирж оролцох тамирчдыг тосч авах, буудал олоход туслах болон тэмцээний өдрүүдийн өдрийн хоолоор үнэгүй үйлчилнэ. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар холбогдож авна уу!

425 306 5703 О.Осоржамаа
206 334 5123 Ч. Хулан
 
 
САН ФРАНЦИСКОГИЙН НААДАМ САЙХАН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-07-13, Даваа

 Image

Сан Францискогийн Бэй Аэриагийн монголчууд энэ жил 18 дахь удаагаа Үндэсний баяр наадмаа тус хотын “Алтан босго” цэцэрлэгт хүрээлэнд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Сан Францискогийн тэнгэр хангай хүртэл ивээсэн энэ жилийн наадамд тус хотын захирагч Эдвин Ли оролцож, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв.

Энэ жилийн Сан Францискогийн наадамд аймаг, сумын цолтой 32 хүчит бөх зодоглосноос Архангай аймгийн харьяат, залуу бөх Чагнаадорж түрүүлж, Төв аймгийн харьяат, аймгийн начин Жавхаабаяр үзүүрлэв.

Түүнчлэн наадмын үеэр үндэсний сур, хүүхдийн модон морины уралдаан, шагайн харваа, олс таталтын тэмцээн болсны зэрэгцээ, “Гэр” төв авьяаслаг хүүхэд багачууд, Бэй Аэриад ажиллаж амьдардаг уран бүтээлчид маань үндэсний дуу бүжгээ сонирхууллаа.

Энэхүү сайхан наадмыг зохион байгуулсан Бэй Аэриагийн монголчуудын холбоо, дэмжиж тусалсан нийт байгууллага хүмүүс, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, наадамчин олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа

Ерөнхий Консулын Газар 

 
Бэй Эриа-н Монголчуудаа урьж байна! PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-07-11, Бямба
Image
 
 
Далай ламын 80 насны ойн баярын арга хэмжээнд Лос Анжелес хотын "Даян" хамтлаг оролцлоо PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-07-11, Бямба

Image 

2015 оны 7-р сарын 7-нд Калифорни муж дахь University of California Irvine / UCI / сургууль дээр болсон Далай ламын 80 насны ойн баярын арга хэмжээнд Лос Анжелес хотын "Даян" хамтлаг оролцож түвд болон монголын дуучидтай хамтран ая дуугаа ѳргѳлѳѳ. Зохион байгуулагч талаас техникийн бага зэрэг саатал гарсныг эс тооцвол тоглолт маань амжилттай сайхан боллоо. Манай хамтлагийг энэхүү арга хэмжээнд оролцох боломж олгосон, олон удаа хүч чармайлт гарган бэлтгэж бидэнтэй хамтарч дуулж хѳгжимдсѳн түвд анд нѳхѳддѳѳ туйлаас баярлаж талархсанаа илэрхийлье.


Сайн үйлс дэлгэрэх болтугай!

"ДАЯН" хамтлаг, Лос Анжелес

 

 
САН ФРАНЦИСКО ХОТНОО МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАВ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-07-11, Бямба
Image 
 
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Сан Франциско хотын захиргааны байранд Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслолын ажиллагаа боллоо.

Арга хэмжээнд Сан Франциско хотын захиргааны Ёслолын газрын захирал хатагтай Ш.Шульц, хотын захиргааны холбогдох ажилтнууд, ЕКГ-ын ажилтнууд, тэдний гэр бүлийнхэн, Сан Францискогийн Бэй Аэриагийн монгол иргэдийн төлөөлөгчид оролцов.

2012 онд Сан Франциско хотын захирагч Эдвин Лигийн шийдвэрээр манай үндэсний баярыг Монгол-Америкийн найрамдал, монголын соёлын өвийн өдөр болгон зарласан бөгөөд үүнийг тохиолдуулан Монгол Улсын төрийн далбааг тус хотын захиргааны талбайд мандуулдаг уламжлал тогтсон юм.
 
Баярхүү Дорж
www.facebook.com/bayarkhuu.dorj.5
 
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ PDF Хэвлэ Имэйл
Монголын Мэдээ
2015-07-11, Бямба

Image 

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм зочид гийчид ээ,

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших хүндэт хоймроос наадамчин олон Та бүхэнд Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Сайн байцгаана уу!

Төрт ёсны уламжлал, их түүх соёлын гайхамшиг, ард олны сэтгэлийн цэнгэл хосолсон үндэсний их баяр наадам маань ивээлт наран зуны эрхэм төгс цаг дор бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөн эхэлж байна.

Монголын үндэсний их баяр наадам бол эртний түүхтэй монгол төр гурван цагийн хэлхээнд мөнх оршиж, мандан бадрах хувьтайг даянд дуурсгаж буй их ёслол юм. Монгол наадам бол тэнгэр хичнээн агуу, газар хичнээн уудам юм бээ гэдгийг хүмүүн төрөлхтөнд ухааруулж, дэглэм журам, энх амгалангаар дэлхийг засагласан монгол хүмүүний эрдэм билгүүн, хүлэг морьдынх нь эр шандсыг гайхуулсан үндэсний соёл, уламжлалын чуулган юм. Монгол наадам бол өнийн түүхийг сануулж, өрнөх ирээдүйг бүтээх урам зориг хайрладаг ундарга арвин булаг билээ.

 

 
Mongolia meets Echo Park during annual Lotus Festival PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-07-09, Пүрэв
Image 
 
ECHO PARK — With only about 2,000 Mongolians living in the Los Angeles area and no notable institutions to speak of, getting familiar with Mongolian culture is a challenge. And, despite what you may think, that platter of Mongolian BBQ you once ate is not authentic or even Mongolian (it was created in Taiwan). But next month, Angelenos will be able to learn more about the landlocked Asian nation as the 35th annual Echo Park Lotus Festival will highlight the culture of Mongolia during weekend-long event.

This is the first time the Lotus Festival, which will be held July 11 & 12 at Echo Park Lake, has celebrated the culture of of Mongolia after spotlighting numerous other Asian countries. “I hope this cultural event will be a big cultural event, [one] that other Americans cannot experience in other places,” said Bayarkhuu Dorj, consulate general of Mongolia in San Francisco said during a recent press conference covered by the Asian Journal.

“The reward is, of course, we are showcasing something that’s new for the first time that people are not familiar with, and also bringing in a new member of the family to the festival,” added festival organizer Leo Pandac.

In addition to Mongolian dance and music, this year’s festival will also include entertainment, arts crafts and food stalls from different Asian countries, according to the Lotus Festival Facebook page. Who knows? Maybe even one of the vendors will be selling real Mongolian cuisine.
 
When: July 11, 2015 12:00pm-9:00pm,
 
             July 12, 2015 12:00-8:00pm
 
Where: Echo Park Lake,
751 Echo Park, Los Angeles, CA, 90026
 
 
 
 
АНУ-ын баруун эргийн монголчууд баяр наадмаа 18 дахь удаагаа тэмдэглэнэ PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-06-04, Пүрэв

Image 

Төгрөг наран инээж талын монголыг ээнэ
Тэнгэрлэг ардын зүрх булиглаж наадамдаа яаран сэрнэ
Тэнгэрт хур бөөгнөрүүлэн хурмаст хүртэл баярлаж
Тэгшийн заяа нь нар зөв эргэж наадам ирнэ

Дэнжийн зүг дурдан тоос татаад
Тэнгэрээс хурын дусал газар үнсэн бууж
Талын монгол нутагт минь наадам айлчлан ирнэ
Түмэн бээрийн газар ч монгол наадмаараа гоёно

АНУ-ын баруун эргийн монголчууд бид 2015 оны 7-р сарын 11-нд баяр наадмаа 18 дахь удаагаа тэмдэглэн, сүлд тугаа мандуулна. Баяр наадам зохион байгуулах комисс ажилдаа орлоо.

Монгол наадамдаа хувь нэмрээ оруулах, зохион байгуулалтад
оролцох, зардал мөнгөний туслалцаа үзүүлэх хэн бүхнийг урьж байна.

Xандив хүлээн авах дансны дугаар:
Wells Fargo bank
Bay Area Mongolian Community Association
6952555834

Холбоо барих:
Facebook дэх Bay Area Mongolian Community public group

Утас: (510) 5413487, (415) 6943414, (510) 3254839, (415) 5954679, (415) 8234605, (415) 2723003

 

 
Бурхан багшийн Төгс Гэгээрсэн өдөр болон хүүхдийн баяр өргөн дэлгэр, сайхан болж өнгөрлөө PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-06-02, Мягмар

Image 

 Бурхан багшийн Төгс Гэгээрсэн өдөр болон хүүхдийн баяр. Монгол Улсын Төрийн Дууллыг

бүгдээрээ дуулж үйл ажиллагаа маань эхэллээ

Бурхан багшийн Төгс Гэгээрсэн өдөр болон хүүхдийн баяр Бэркэли хотын Марина парк дээр өргөн дэлгэр, сайхан болж өнгөрлөө. Хамтран зохион байгуулсан Занабазар Төв, Монгол Оюутны холбоо, Teach Play Serve, БАМХ-нийхондоо баярлалаа.

 

 

 
АНУ дахь Монгол Христийн сүм чуулгануудын 7 чуулга уулзалт PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-03-16, Даваа
Image
 
 
"Надад хэлэх үг байна" илтгэлийн уралдаан амжилттай болж өнгөрлөө PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-03-16, Даваа
Image 
 
АНУ-д жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй "Надад хэлэх үг байна" илтгэлийн уралдааны Saint Louis, MO-д зохион байгуулагдсан 5 дах удаагийн тэмцээнд 15 илтгэл 2-р шатанд шалгарч илтгэгч нар нь өөрсдийн биеэр илтгэлээ тавьж хэлэлцүүлснээс Washington, D.C. дэх DeVry University, Keller Graduate School of Management-ын Хүний нөөцийн удирдлагын магистрант Б.Ундрам "Хөгжлийн хос баганыг тэгшитгэх нь" илтгэлээрээ 332 оноогоор илт давуугаар "ТЭРГҮҮН" байрыг эзэлсэн байна, илтгэлийн тэмцээн энэ сарын 14, 15-ны туршид 2 өдөр үргэлжилж дөнгөж сая дүнгээ гаргаж эхний 5 байрт орсон илтгэгчдээ танилцуулсан билээ.

2-р байр: Амгалан (305 оноо),
3-р байр: Намуун (301 оноо,
4-р байр: Баяржавхлан (299 оноо),
5-р байр: Д.Болд (299 оноо).
 
 
Алтанхуяг Төмөрдаваа
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 89 - 99 - 893