Гарын таван хуруу багийнхан буюу Ахилис АНУ-д PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-03-16, Даваа
Image 
 
Гарын таван хуруу багийнхан буюу Ахилис Монгол олон улсын байгууллагын төлөөлөл болох бидний хэдэн нөхөд эх орноосоо гараад 9 хоножээ. Денвер, Нью-Иорк, Вашингтон ДС, Сэйнт Луис, одоогийн байдлаар 4 хотод 300 гаруй хүнд мэдээлэл танилцуулгаа хүргэсэн ба гүйлтэнд 120 гаруй хүн оролцоод байна.

Төлөвлөсөн хандиваа дажгүй босгож яваагаас гадна нэг гар тэргэнцэр, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гүйлтийн пүүзтэй болов. Төв офисынхонтой ярилцаж албан ёсны данстай болсон ба АНУ-ын өнцөг булан бүрт амьдарч байгаа хүмүүс хандив өгвөл татвараас чөлөөлөгдөх юм. Хоёр хүнийг Нью-Иоркийн марафонд оруулахаар боллоо.

Зорилго маань тодорхой, гарах үр дүн нь нийгэмд шууд үр дүнгээ өгөх учраас алив ачааллыг үл хэрэгсэн маш шаргуу ажилласаар л байна. Та ч бас бидэнтэй нэгдэж Монголын хөгжлийн бэрхшээлтэй 130 мянган хүнд бие даан амьдрах боломжийг өгөөрэй!

Яаж гэж үү...?

1. Энэ холбоосоор орж http://www.achillesinternational.org/support/overview хандиваа өгч болно.

2. Үйл ажиллагааг маань дэмжиж фэйсбүүк хуудсанд лайк дарах, цаг үеийн мэдээллүүдийг түгээх байдлаар хамтран ажиллаарай. Бид Денвер, Нью-Иорк, Вашингтон ДС, Сэйнт Луист ажилласан бөгөөд одоо Чикаго, Лос Анжелес, Сан- Франциско үлдээд байна.
https://www.facebook.com/achillesinternationalmongolia/events

Хэн нэгэнд эрх чөлөө ба инээмсэглэл бэлэглэсний дараах мэдрэмж хачин гоёыг та мэддэг л байж таараа. За алив комоон!
 
Солонго Ганбат
https://www.facebook.com/gongoo.g
 
Бэй Эриагийн НОМЭДИК клубын хоер жилийн ой (фото) PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-03-16, Даваа
Image 
 
НАМААДИК клабын хоер жилийн ойг тохиолдуулан залууст ХОРХОГ хийж ажилд туслан оролцлоо! Хоер жилийн туршид хол ойрыг товчлон алхаж биеээ чийрэгжүүлсэн сэргэлэн залуус таван майл алхаж ирээд амтат мах зооглон гар бөмбөг тоглож, бөх барилдаж бас уралдан тэмцэлдэж нэг өдрийг хөгжөөнтэй сайхан үдэв! Ажлын ахлагч Түвшин хамгын хүчтэй аялагч шалгаруулж дурсгалын диплом, үнэ бүхий зүйлийн хамт гардуулав.
 
Болдбаатар Самбуу
 
 
UC Berkeley-ийн багш доктор Ц.Уранчимэгийн цуврал лекц (фото) PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-03-16, Даваа

Image 

UC Berkeley-ийн багш доктор Ц.Уранчимэгийн цуврал лекцний эхний өдрийн лекц сүүлийн жилүүдийн судалгаан дээр нь тулгуурласан, шинэ мэдээллээр дүүрэн тун сонирхолтой болж өнгөрлөө. Дараагийн лекц 4/9нд болно. Ирсэн бүх оролцогчдодоо баярлалаа.

Гэр төв

 

 
Harbor Bay - Lunar New Year Festival-д Монгол гэдэг нэрээрээ овоглуулан бүжиглэв (фото) PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-03-16, Даваа
Image 
 
Бэй Эриагийн Би Монгол сургуулийн сурагч бүжигчин охидууд маань Harbor Bay Intercultural Committee-ээс жил болгон зохиодог Harbor Bay - Lunar New Year Festival-д Монгол гэдэг нэрээрээ овоглуулан бүжиглэж олны талархлыг хүлээсэн бөгөөд Alameda хотын дарга Trish Herrera Spencer тайзнаа гарч ирэн манай хүүхдүүдтэй дурсгалын зургаа авахуулсан юм. 2015-03-14 Alameda CA
 
 
"Надад хэлэх үг байна 5'' тэмцээн маань тав дах удаагаа Миссури мужийн Сэйнт Луйс хотноо PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-03-09, Даваа
Image 
 
Сайн байцгаана уу Америкийн Нэгдсэн Улсын өнцөг буланд бүрт суугаа нийт Монголчуудаа!

2015 онд болох гэж буй "Надад хэлэх үг байна 5'' тэмцээн маань тав дах удаагаа Миссури мужийн Сэйнт Луйс хотноо болох гэж байна.

"Надад хэлэх үг байна 5" тэмцээн маань оюутан залуусынхаа хаврын амралтанд тохируулан 3 сарын 14, 15наа болох юм.

Холбоо барих утасны дугаар болон холбогдох хаяг: Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй

Д.Отгонтамир: 314-4026134
 
Цахим хуудас: http://nhub.oyutan.org
 
 
 
“Аз Жаргалтай Эмэгтэй ” мэдээллийн уулзалт өдөрлөг сайхан болж өнгөрлөө PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-03-09, Даваа

Image 

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Мартын 8-ыг тохиолдуулан ТУС клубаас “Аз Жаргалтай Эмэгтэй ” мэдээллийн уулзалт өдөрлөг сайхан болж өнгөрлөө.

Сакраменто хотноо ажиллаж амьдардаг мэргэжлийн болон туршлагатай эмэгтэйчүүд мааань эмэгтэйчүүд бидний эрүүл мэнд, санхүү, аз жаргал, гэр бүлийн талаар богино хэмжээний лекц, амьдралд ойр, бодит туршлага дээр тулгуурласан зөвлөгөө, хэрэгцээт мэдээлэл өглөө. Уулзалтанд:

 

 
ДЭМЖМЭЭР ЗАЛУУС PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-03-09, Даваа
Image 
 
АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудыг зорьж урлагийнхан, хошин шогийнхон нилээд ирдэг. Харин одоо "Хамтдаа гүйцгээе" хэмээн уриалж О.Саранчулуун маань өөрийн баг найз нөхдөө дагуулан ирж байна. Хөгжлийн бэрхшээлтэй гэж бид нэрлэж заншсан хэдий ч, эрүүл хүнээс ч дутахгүй дайчин шургуу, өмнөө тавьсан зорилготой, түүнийхээ төлөө өөрөөсөө хамаарах бүхнээ дайчлан зүтгэж чаддаг залуусын нэг нь О.Саранчулуун. Би түүнтэй өнгөрсөн намар Нью-Йорк хотод зохион байгуулагдсан марафон гүйлтэд ирж оролцоход нь уулзаж танилцсан юм. Яагаав? 300 орчим унага авч ирж борлуулаад мөнгийг нь ээж нарт нь хүлээлгэж өгсөн бүсгүй. Бид хоёр түүнээс хойш холбоотой байж, хийх гэж байгаа ажлуудынхаа талаар санал солилцож байсан л даа. Одоо зорин ирэх гэж байгаа энэ арга хэмжээний талаар ч бид хоорондоо зөвлөлдөж байв.
 
 
Зүгээр нэг цуглаан байгаагүй PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-03-09, Даваа
Image 
 
Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг дээ. 15000 гаруй Монголчууд яах гэж төв талбай дээрээ цуглан, юуны тулд аймаг аймгаас дэлхийн өнцөг булан бүрээс бүх Монголчууд нэгдэж дуу хоолойгоо өргөсөн билээ ? Бид 4 настай балчирыг үдэж гаргаж өгсөн, эмгэнэл илэрхийлсэн үүнээс гадна нэг өөр нэг том утга учир байсан Энэ бол ДАХИЖ ИЙМ ЯВДАЛ БИТГИЙ ДАВТАГДААСАЙ гэсэн бидний ТЭМЦЭЛ байсан юм. 3 сарын 5-нд АНУ-н Колорадо мужаас 300 гаруй ээжүүд гарын үсгээ зурлаа. Би ч гэсэн одоо Вашингтон хотод гарч гарын үсэг цуглуулж байна. Чухам юунд ? Засгийн газраас хүүхдийн төлөө хийх ёстой бодитой ажлуудын талаар "Шаардах бичиг"-т нэг ч гэсэн иргэний байр суурь, гомдлыг тусгахын төлөө.

Бид аль хэдийн Хүүхэд хамгааллын сүлжээ ТББ-н тэргүүн Цэвээн гэж энэ хүнээр дамжуулан Сайханбилэгт шаардах бичгээ өгчихсөн хуулийн хугацаагаа хүлээж байна. Баталгаа болсон зураг нь энэ. Засгийн газраас үүрэг авсан Ургамалцэцэг гэдэг мэргэжилтэнд ар гэрийн асуудал гарснаас болж одоохондоо явцын хариу өгөөгүй байгаа юм байна гэж би ойлголоо.

Маш тодохрхой шаардлагууд тусгагдсан байгаа. Түүнийг биелүүлэхийг ээж бүр, хүн бүр шаардах хэрэгтэй, тийм эрхтэй. Тэгэхгүй бол дахиад нэг сарын дараа бас нэг хүүхэд амиа өгнө, тэр үед бид яах вэ? Зул өргөх үү? Тайван жагсах уу? Дахиад 2 сарын дараа бид яах вэ… Энэ бусармаг, хүүхдийг хүчирхийлдэг байдлыг уг үндсээр нь, хууль тогтолцоогоор нь засаж өөрчлөх ёстой.

Вашингтон, Чикаго, Сант лювис, Лос Анжелес, Сан Францискогийн Монголчууд надаар дамжуулж гарын үсэг зурж болно шүү! Баярлалаа

Лантуун дохио ТББ
Ч.Ганжавхлан
 
 
АНУ дахь Монголчуудад PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-03-09, Даваа

Image 

Бүх дэлхийн Монголчууд аа ! Хэдхэн хоногийн өмнө бид хүүхдийн төлөө хэрхэн нэгдэж чаддагаа харууллаа. Нэг хүний хийсэн муу нүглийг цайруулахаар 15000 гаруй хүн Чингисийн талбайдаа цуглаж, хэдэн зуун мянган Монгол хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс дуу хоолойгоо нэгтгэлээ. Гэрэл, боломж, найдвар тодоос тод харагдаж байна.

7 хоногт 1 удаа гардаг МҮОНРТ-н “4 урилга” нэвтрүүлэг 4 сарын 1 хүртэл түр завсарласан учир надад 1 сар орчим АНУ-д ирэх боломж олдлоо. Би АНУ-д аялахаар ирсэнгүй, өндөр байшин барилга харахыг хүссэнгүй. Гагцхүү хүмүүстэй уулзахаар, хамтрахаар, бодит зүйлсийг санал болгохоор ирлээ. Монголд гэрэл асаж байна, түүнийг түгээхээр ирлээ. Тиймдээ ч Bright Mongolia гэсэн бичигтэй ганцхан футболка миний таних тэмдэг. “Надад хэлэх үг байна” чуулганд шүүгч болон зочиноор уригдан очиж байгаа.

Хүүхдийн эрхийн чиглэлээр Mongol Batman “Лантуу хүү” Project, хэн ч хаанаас ч нэгдэж сайн сайхныг түгээж болох Bright Mongolia Project, Хүний наймааны эсрэг Лантуун дохио ТББ, Сайн дурын байгууллагын шинэхэн байгуулагдсан 7 байгууллагын сүлжээ Happy+ тэдний албан ёсны салбарыг байгуулах болон Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй 130.000 иргэдэд гэрэл авчирах “Амжилтын хэлхээ ТББ”-н төлөөлөл болж тэдний төлөө гүйхээр, та бүхэнтэй ажил ярихаар, хамтарч ажиллахаар, бодитой зүйлсийг эхлүүлэхээр тамга тэмдэг танилцуулга бүх зүйлсээ аваад ирлээ. Яриад үл дуусах сэдэв байгаа тул та бүхэнтэй хурдхан нүүр тулж уулзахыг хүсэж байна.

Монголын хөгжил бидний оюун бодолд, Монголоо гэсэн чин сэтгэл дотор байна. Хичнээн их баялаг алт байсан ч, хичнээн уудам газар нутаг байвч түүнийг хайрлах хүмүүс үгүй болвоос тэр зүгт гэрэл үл харагдана. Дэлхийн боломжин дээр сууж, түүнээс суралцаж амьдарч байгаа та бүхний санаа бодлыг сонсож Монголд нөхцөл байдал яг ямар байгаа талаар өөрийнхөө үзэл бодлыг хуваалцахыг хүсэж байна. Ямар нэгэн зүйл дээр биенээ танихгүй ч бид огтлолцож, магадгүй тэр нь МОНГОЛ гэсэн энэ нэр байх болов уу гэж найдна.

Washington DC - March 4-13, 2015
Saint Louis - Guide project. March 14-15, 2015
Chicago - March 16-17, 2015
Los Angeles -March 19-21, 2015
San Francisco - March 22-23, 2015

+97699996844 Ganjavkhlan Chadraabal энэ миний Viber хаяг
E-mail – Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй энэ миний цахим шуудан /Facebook маш замбараагүй байгаа тул эдгээр холбоосоор холбогдоно уу/

Хүндэтгэсэн
Ч.Ганжавхлан

 

 
Сан Франциско дахь Монгол Оюутны Холбооны 2015 оны нээлт PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-03-09, Даваа
Image 
 
Сайн байцгаана уу оюутан залуусаа, Сан Франциско дахь Монгол Оюутны Холбоо 2015 оныхоо нээлтийг хийхэд бэлэн боллоо. Энэxүү өдөр бид бүxэн шинээр элсэн орж ирэх гэж байгаа болон шинээр орсон оюутнуудтайгаа уулзаж, танилцаж, сургуулийнхаа талаарx хэрэгтэй мэдээллийг хүргэх болно. Түүнээс гадна энэ өдөр оюутан залуучуудтай уулзахаар Consulor Д.Баярхүү, УИХ-ын гишүүн ГХ сайд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Занданшатар, Бэй Аэриагийн Монголчудын Холбооны тэргүүлэгч гишүүн Ш.Баатар хүрэлцэн ирэх болно.
Bay area-дахь оюутан залуучуудыгаа xүрэлцэн ирэхийг урьж байна.

MSA of SFSU

Хэзээ: 3/10/15
Хаана: J.Paul leanord Library, Room 242
Цаг: 7pm-9pm
 
 
 
“Аз Жаргалтай Эмэгтэй ” мэдээллийн уулзалт өдөрлөг PDF Хэвлэ Имэйл
Дотоод Мэдээ
2015-02-28, Бямба

Image 

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Мартын 8-ыг тохиолдуулан ТУС клубаас  “Аз Жаргалтай Эмэгтэй ” мэдээллийн уулзалт өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Хэзээ: 3-р сарын 8-д 11-2 цагт

Хаана: Wellspring Women's Center
3414 4th Ave, Sacramento, CA, 95817

 

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 100 - 110 - 893