Түүх түүхээрээ үлдэг: Бид тэднийг хөөгөөгүй - 1 PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2017-11-13, Даваа
 Image
 
Хайран сайхан зөвлөлт ах нар” хэмээн уянгалуулан дуу алдагсдад зориулсан түүхэн үнэн. Зөвлөлтийн цэргийг Монголоос хөөж гаргасан буруутнаар ардчилсан хүчнийхнийг тодруулаад тэр арга барилаараа МАН-ыг сонгуульд ялуулаад ирсэн түүх рүү хариу тайлбар өгч энэхүү нийтлэлийг бичлээ.  

1970-аад онд Хятадын маоистууд тэр үеийн СССР-ийн эсрэг хийрхэл дэгдээхдээ, “Гурван ертөнцийн онол” гэгч онолын бүдүүвчлэл зохиомжлон, СССР-ийн социал-империализм бол 1 дүгээр ертөнцийн “Хоёр хэт их гүрний” хамгийн аюултай заналт дайсан нь хэмээн гөрдөж байснaac тэр түүх эхэлдэг. Стратегийн хүчний тэнцвэрийг алдагдуулахгүйн тулд Хятад-АНУ-ЗСБНХУ-ын гурвалжин дотор Хятад нь тэр хоёрын алинтай нь ч холбоотон болохгүй хэмээн Дэн Сяопин байнга мэдэгдэж, Зөвлөлттэй харилцаагаа хэвийн болгох үйл явцын гараа зөвхөн жанжлалын эсрэг тэмцлийн байр сууриас эхэлнэ гэж хатуу тогтсон байв. 

 

 
Түүх түүхээрээ үлдэг: Бид тэднийг хөөгөөгүй – 2 PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2017-11-13, Даваа
 Image
 
Зөвлөлтийн мэргэжилтнүүд” гэж томхон арми Монголд байсныг өнөөгийн залуус мэдэхгүй. Мэдэхгүй нь тэдний буруу биш. Харин мэдүүлэх ёстой бид буруу суртлаар залуусын тархийг угаахаа зогсоо! “Зөвлөлтийн мэргэжилтнүүд”-ийг ардчилсан хүчнийхэн хөөж явуулсан гэх суртлыг ялангуяа ахмад хижээл насны, урьд нэгэн цагт коммунист явсан хэнхэг өвгөчүүл 27 жилийн турш хийлээ. “Хайран сайхан ах нар” гэж ирээд л уянгалуулаад нулимс дуслуулаад байдгаа боль хэмээн би уриалж байна. Эсэргүүцэж энэ тухай түүхийг дэлгэж байна.

М.С.Горбачевын өөрчлөн байгуулалт эхэлсэнтэй давхцан СССР улсын (ЗСБНХУ) гадаад улс төрийн бодлого, гадаад эдийн засгийн харилцаа шинэчлэгдэж эхэлсэн. Энэ шинэчлэл Монгол дахь олон мянган мэргэжилтний хувь заяанд хожим тэгтлээ нөлөөлнө чинээ лав монголчууд огт төсөөлөөгүй. Стратегийн зорилгоор Монгол, Куба мэт улсад хөрөнгө хүч хаяж, мэргэжилтэн суулгаж буйгаа эргэж үзэхийг шаардсан тухай Кремльд яригдаж байсныг хожим нэрт дипломатч М.С.Капица (1980-аад оны Гадаад хэргийн дэд сайд) дуртгалдаа тэмдэглэсэн нь бий. Өөрөөр хэлбэл стратегийн тусгай зорилгоор Монголыг харж үзэж байсан гэсэн санааг 1991 онд Москвад ГХЯ-ны Дипломатын академид тэр нөхөр лекц уншихдаа ярьж байсах нь би тэнд сууж байсан юм.

 

 
"ЭЗЭНТ ГҮРНИЙ ТУУЛЬС" ба ХАРВАРД - Сүхбаатарын Эрдэнэболд PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2017-11-13, Даваа
 Image
 
...С.Эрдэнэболдтой уулзах гэж Бостонг зорьж, ярилцах гэж Харвардын Кеннедийн Сургуулийн нэг танхимд нилээд хэдэн цагийг хамтдаа өнгөрүүлэв. Бид хоёрын эхэлсэн хууч яриа тасалдахын аргагүй амттайгаар үргэлжилсэн. Түүний сэтгэлийн гүнээс өгүүлж буй бүхнийг зүгээр энгийн асуултаар таслахаас үнэндээ би эмээж байсан юм. Дараа нь энэ ярилцлагаа эвлүүлэх гэж бичиж суухад, завсар нь хавчуулж болох миний асуултууд энэ ярилцлагын амтыг "гашилгаж" мэдэхээр санагдаад болдоггүй. Асуултгүй хүүрнэл энэ ярилцлага С.Эрдэнболд гэдэг залуугийн сэтгэл дэх "эрдэнэсийн уурхай" байлаа. Энэ яриа дахиад давтагдах эсэхийг би мэдэхгүй, үгүй л болов уу? Уншихад урт хэдий ч энэ ярилцлагаас өнөөгийн монгол залуу хүний өөдрөг гэгээлэг ертөнцийг мэдрэх болно.
 
 
Нэг. БИ ХААНА ТӨРӨӨ ВЭ?

-С.Эрдэнэболд: Миний сонсож, дуулсан хүмүүсийн үлэмж хувь нь “Таны бахархал юу вэ” гэсэн асуултанд "Би Монгол хүн болж төрсөндөө бахархдаг" гэж хариулдаг. Тэр тусмаа өсч төрсөн нутаг усны тухайд, дээх нь үеийн хүмүүс бол хуучин овог аймгийн бүтцээр Түшээт Хан аймгийн Зоригт вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг ч гэдэг юм уу тодорхой нутаг ус зааж, залуучууд харин Архангай аймаг, Завханаас гэх мэт ямар нэг аймаг, сум зааж хэлэх дуртай байдаг.
 
 
Хүүхэд хамгаалал, хөгжлийн төв байгуулж байгаа залуусын нэг нь ч цалин авдаггүй PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2017-06-13, Мягмар
Image 
 
Энэ удаа бид уншигч та бүхэнтэйгээ эгэл жирийн залуусын нэгдэн нийлж, бүтээн байгуулж буй Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн талаар мэдээлэл хүргэж байна. “Ид шидтэй ах эгч нар”-ын сэтгэл, зүтгэлээрээ бүтээсэн энэхүү “Ид шидийн орон”-д амьжиргааны түвшин доогуур, хүчирхийлэлд өртдөг болон хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөртэй, яаралтай тусламж дэмжлэг, хамгаалал шаардлагатай хүүхдүүд ирж хамгаалуулах, боловсрол олох, хүмүүжих боломжтой юм байна. 

“Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төв нийслэлийн алслагдсан гэр хорооллын бүс болох Баянхошуу, Зүүн салааны Зүүнбаян уулын энгэр, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд байгуулагдахаар сууриа тавьж, барилгын ажил эхлээд байна. “Ид шидийн орон” төслийн менежер О.Мишээлтэй ярилцлаа. 

 

 
Японд бүрэн тэтгэлэгтэйгээр суралцдаг Монгол охины захиа PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2017-02-20, Даваа

Image 

Би яг одоо Японы Токио хотод чамгүй нэр хүндтэй нэгэн их сургуулийнх нь номын санд суугаад бичиж сууна. Харин яг хоёр жилийн өмнөх энэ өдөр би Улаанбаатар хотын захын гэр хороололд ядруухан амьдралтай, таван ханатай гэрт амьдарч, галгүй хүйтэн гэрт англи хэлний шалгалтандаа бэлтгэж суужээ.

Дөрвөлжин хээтэй цэнхэр цамц, эгчийн минь багадсан жийнсэн өмд хоёроос өөр гадуур гарахдаа өмсөх хувцасгүй, та бүгдийн ихэнх хүүхдүүдэд байгаа шиг интернэт компьютер, сургалтад суух төлбөр, барьж бэлтгэх номын аль аль нь байхгүй ч өдөр шөнөгүй бидний төлөө л гэж зүтгэх бурхан шиг аав ээжийгээ сайхан амьдруулахыг хүссэн чин сэтгэл, чадна гэж өөртөө итгэсэн итгэл хоёр минь л надад байжээ. Цагийн ажил хийж мөнгө олох гэж яваад азаар нэг хэвлэлийн компанид эх бэлтгэгчээр ажиллаж эхэлсэн юм.
 
 
АНУ-ын IT компаниудад ажлын ярилцлага өгсөн туршлагаас /Amazon, Deloitte, Zenefits, JFrog, Creospan/ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2017-02-20, Даваа
Image 
 
Энэхүү постыг АНУ-н IT-н ажлын зах зээлд өрсөлдөхөд өөрийгөө хэрхэн бэлдэх талаар өөрийн олж мэдсэн бяцхан туршлагаас хуваалцая гэж бодоод бичиж байна. Өнөөдөр ганц АНУ гэлтгүй дэлхий даяар томоохон, алдартай IT компаниудад ажилттай ажиллаад явж байгаа Монгол ах, эгч нар, үе тэнгийнхэн мөн дүү нар маань зөндөө байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэр дундаас миний мэдэх, бас хүндэтгэж явдаг хүмүүс дотор: Expect Labs-н Principal Software Engineer Сувдмаа эгч (өмнө нь IBM, HP, Yahoo, Microsoft, Piqora), Google-д ажилладаг Баттулга ах, Facebook-д ажилладаг Мэргэн, Хонгор болон томоохон компаниудад ажиллаж байгаа МУМ сургуулийн маань мастерын оюутнууд гээд л багагүй байдаг шүү. Миний туршлага энэ хүмүүсийн өнөр их туршлагын хувьд хамаагүй бага ч гэсэн, өөрийн харсан өнцгөөс сурсан зүйлсээ хуваалцах нь миний үүрэг юм болов уу хэмээн бодож байна.
 
 
Tуршлага хуримтлуулаад орохыг хүсэж байгаа компанидаа хамгийн сүүлд өргөдлөө өгвөл илүү үр дүнтэй PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2017-02-20, Даваа
 Image
 
Дэлхийн 40 гаруй оронд 80-аад салбартай, менежментийн зөвлөгөө өгдөг компаниуд дундаа дэлхийд хоёрдугаарт, Японд нэгдүгээрт ордог Бостон Консалтинг группийн Токио дахь салбарт ажилладаг Ч.Доржнамжилыг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагынхаа зочноор урьж оролцууллаа. 
 

-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн. Намайг Чандмань овогтой Доржнамжил гэдэг. Улаанбаатар хотод төрж өссөн. Одоогоос 11 жилийн өмнө Японы Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар болж, Японы Хитоцубаши их сургуульд санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаж бакалавр, магистраа хамгаалсан. 2013 оноос хойш дэлхийн 40 гаруй оронд 80-аад салбартай, менежментийн зөвлөгөө өгдөг Бостон Консалтинг группт ажиллаж байна. Америкийн Бостон хотод үүссэн бөгөөд чиглэлээрээ дэлхийд хоёрдугаарт, Японд нэгдүгээрт ордог компани байгаа.
 
 
2.2 Өсвөр насны хүүхдээ хэрхэн ойлгож хүмүүжүүлэх вэ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-12-30, Баасан
Image 
 
It’s easier to build strong children than fix broken men” Frederick Douglass

Эвдэрсэн том хүнийг засах гэж оролдсоноос хүүхдээ зөв хүмүүжүүлэх гэж зүтгэх нь амар.
 
2.2.1 Өсвөр насныхны тархинд гарах өөрчлөлтүүд, эдгээрийн ашиг тус, сөрөг нөлөө

Эцэг эхчүүд бидний дунд ойролцоогор 13-19 насны хүүхдээ ойлгож харьцах тал дээрээ аргаа олохгүй тэвдэх нь элбэг тохиолддог. Өсвөр насны хүүхдүүд яагаад сонин сонин зан гаргадгийг ойлгохын тулд шинжлэх ухаан уруу, тухайлбал тархины шинжлэх ухааны тайлбарыг авч үзэх хэрэгтэй болж байна. Үүнийг мэдсэнээр тэднийг хэрхэн ойлгож харьцаж хүмүүжүүлэхээ олж харах боломжтой болно. Бидний багад эцэг эх маань шилжилтийн нас энэ тэрээ гэж биднийг уучилж, өршөөж явсан нь үгүй, шаардах зүйлээ шаардаад байх ёстой “зарчмааараа” хандаж өсгөсөн. Саяхан Гандан Тэгчилэн хийдийн Хамба ламтан Чойжамц гуай ярилцлага дээрээ хөдөө очсон хүүхдийг ээж нь миний хүү шилжилтийн насан дээрээ байгаа битгий ингээрэй, тэгээрэй гээд байхаар нь хөдөөний ах нь яасан ч шилжиж дуусдаггүй зүйл байдаг юм гэсэн гээд дурдаж байна лээ.
 
 
“Америк дахь Монгол хүүхдүүд”: Хүмүүжил I бүлэг 1.1.1 PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-12-30, Баасан
Image
 
1.1.1 Бидний гаргадаг түгээмэл алдаа

Мэдээж “төгс” зөв хүмүүжилтэй хүүхэд гэж байхгүйтэй адил ямар ч алдаа гаргадаггүй, асуудалтай тулгардаггүй “төгс” эцэг эх гэж байхгүй. Зааж сургах явцад бидний сонгосон зарим арга санасан үр дүнд авчрахгүй байж болно. Гэсэн ч бууж өгч, болсонгүй гээд алдаа мадагтайгаа эвлэрч орхихын оронд эдгээр буруу аргаасаа салж өөрийн арга барилаа засаж, сайжруулах гэж хичээх нь зүйтэй билээ. Эдгээр түгээмэл гаргадаг алдааг хэрхэн өөрчилж болох талаар дараахь зөвлөгөөг харна уу. Үүнд:  

1/ Үглэх. Хүүхдээсээ тэгээд өгөөч гээд л байн байн гуйж, үглэсээр байгаад өөрөө ч, хүүхэд ч залхаж, үглэсний үр дүн гардаггүй. Үүний оронд нүд үрүү нь эгц хараад аль болохоор тайвнаар цөөн үгээр хийх ёстой зүйлийг хэлсээр цаашид дадалжуулах боломжтой. Жишээ нь “Би чамд хэдэн удаа хэлдэг юм вэ оффист юм идэж болохгүй гэж” хэлэхийн оронд нэрийг нь дуудаж эсвэл хажууд нь очиж нүүр үрүү нь эгц харж байгаад “Оффист юм идэж болохгүй” гэж шийдэмгий өнгөөр хэлнэ. Хүүхдэд ямар нэгэн хийх ёстой зүйлийг нь сануулахын тулд нэг л үг хэрэглэ. Унт гэх мэт. Олон зүйлийг нэг дор хийлгэхээр дурдсанаар нэг удаад нэг л зүйл хийхээр даалга: Гутлаа байранд тавь гэх мэт.
 
 
Америк очиж хар ажил хийж амьдралаа дээшлүүлнэ гэх өчүүхэн зорилготой ирээд ч хэрэггүй PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-09-18, Ням

Image 

Америкт анх ирсэн хүн болгонд миний анзаарснаар соёлын, нийгэмшлийн шокны ялгаанаасаа гарах гэж их уддаг санагддаг.Монголд бид хамаатан садан найз нөхөд маань ирлээ гэхэд ажлаасаа дуртай цагтаа чөлөө аваад л ,эсвэл өвчтэй гэж худлаа хэлээд л болчихдог бол Америкт тийм бишээ.

Таныг дагуулаад байр сав, ажил төрөл хайж өгөхийн тулд таны танил нэг бол ажлаа алдан байж ,үгүй бол ганцхан олдсон амралтынхаа өдрийг танд зориулах хэрэгтэй болдог.

Уг нь тэр хүн ганц олдсон амралтынхаа өдрөөр дэлгүүрээс хүнсээ цуглуулах, юмаа угаах, эмнэлэгт болон өөр хувийн ажлуудаа хөөцөлдөх, хүүхэдтэйгээ юм үзэх, монгол уруу ар гэрийнхэндээ хамаатан садандаа ачаа явуулах гэх мэтийн ажлуудаа төлөвлөсөн байдаг ч танд туслахын тулд тэр бүгдээ хойш тавих болдог юм.

 

 
Сандагдоржийн Төрбурам: XҮН ШИГ ХҮН БАЙХ ЗУРААЧ БАЙХААС НЭН ХЭЦҮҮ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-09-18, Ням
Image 
 
Нэг. НАМТРЫН ТОВЧООН

- 1984 онд Ажилчны районы 75-р дунд сургуулийг
- 1988 онд Дүрслэx Урлагийн Дунд Сургуулийг
- 2004 онд Багшийн Дээд Сургуулийг тус тус дүүргэсэн.
- 1988 онд МУЭ xорооны xаръяа Гар Урлалийн үйлдвэрт барималчаар,
- 1989 оноос Монголын Урчуудын Эвлэлийн Xороонд Мэргэжлийн уран бүтээлчээр,
- 1995 онд "Ардын эрx", "Өнөөдөр", "Ням гараг" сонинуудад зураачаар ажиллаж байсан.
- 1995-1999 xүртэл Монгол Мэдлэгийн Иx Сургууль, Сэтгэмж Дизайн Урлагийн Дээд
Сургуулиудад багшилж байлаа.

...С.Төрбурамыг нилээд эртнээс "Монголын нууц товчоо" номны чимэглэл болох хайчилбрын бүтээлүүдээр нь, харин сүүлийн үед хийсэн С.Эрдэнэболдын "Эзэнт гүрний туульс" номны чимэглэл хайчилбарын бүтээлүүдээр нь мэднэ. Нэг удаа бид уулзаж хуучилж суухад надад зориулан хормын дотор хайчилбар хийж дурсгасан нь одоо ч надад хадгалагдаж байдаг. Хааяадаа "нүүрном"-ын хуудсанд Лермонтовын бүтээлүүдээс  монголчилж тавьсан байхад нь сонирхож уншиж байсан авч, өөрөө орчуулж тавьж байгааг нь хожим нь мэдсэн. Түүнтэй ярилцлага хийж дотоод сэтгэл дэх жаргал зовлон, баяр шаналал, бахдал бас уйтгар гунигийг нь мэдрэх сэн гэдэг хүслээ биелүүлж та нартаа хүргэж байна.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 11 - 1406