Магистр болон Докторт Засгийн газруудаас олгодог тэтгэлгүүд PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2016-08-12, Баасан

Image 

1. Их Британи ба Умард Ирландын нэгдсэн вант улсын засгийн газраас олгодог тэтгэлэг -“British Chevening Scholarships”

Жилд дунджаар 1500 гаруй оюутанд олгодог энэхүү тэтгэлэг нь 30,000 фунт стерлинг орчим ба үүнд сургалтын зардал, ирж очих нислэг, сар бүрийн оюутны тэтгэмж, байр, амжиргааны зардал, даатгал гэх мэт магистрын нэг жилийн бүх зардалыг багтаасан байдаг. Ихэвчлэн магистрын нэг жилийн хөтөлбөрт олгоно. Өргөдөл анкет бичиг баримтыг жил бүрийн 8 сарын 1ээс 11 сарын 15 ныг дуустал хүлээн авдаг.
Дэлгэрэнгүй 

 

 
АМЕРИКИЙГ ТОЙРЧ БУЙ МОНГОЛ ЗАЛУУС PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-05-30, Даваа
Image 
 
..Монгол эрчүүдийг морьгүйгээр төсөөлөх аргагүй үе байлаа. Морь гэдэг хүлэг монгол эрчүүдийг "жинхэнэ эр хүн" болгож байсан гэдэг. Эр бяр, эрэмгий зориг, гүйлгээ ухаан, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр бүхэн морин дэл дээр л эрчүүдэд бий болж байсан байх. Мориндоо мордоод тэртээх алсыг зорин довтолгож яваа эр хүний хийморь нь сэргэж, бодол санаа нь алсын алсад тэлж, тэнүүн уудам байгаль дунд өөрийнхөө жаргалыг мэдэрдэг байсан буйз. Морио унасан монгол хүн жинхэнэ утгаараа өөрийнхөө эрх чөлөөг мэдэрч, тэр хэрээрээ өөртөө итгэлтэй болдог. Нэг тийм шалчиг балчиг зангүй, аливаад уужуу ухаанаар хандаж, бодлоо дотроо буцалгаж үгээ цэнэж хэлдэг монгол эр хүнийг мориноос нь салгаж ойлгох боломжгүй. Холын хол замд хүлэг морь "хань" болж, гараа салаавчлан тэнгэрийн одод ширтэн мөрөөдлийн бодлоо холын ододтой хүүрхэн агшныг нь морьдын тургилах, аяархан янцгаах чимээ "үргээдэг" байсан нь бие биенээ мэдэрдэг сэтгэлийн дотно холбоосын илрэл буйз. Жинхэнэ монгол эр хүнийг морьгүйгээр төсөөлах аргагүй.
 
 
ВАШИНГТОН ХОТНОО МОНГОЛ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛОВ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-05-30, Даваа

Image 

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ дээр 2016 оны 5 дугаар сарын 13-14-нд Монгол судлалын олон улсын 10 дугаар Бага хурал амжилттай болж өндөрлөв.

Энэхүү Бага хурлыг Монгол Улсын ЭСЯ, АНУ дахь Монгол соёлын төв хамтран 2007 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирлээ. Элчин сайд Б.Алтангэрэл Бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Монгол судлалын бага хурал уламжлалт арга хэмжээ болон өргөжиж, эдүгээ 10 дахь жилдээ зохиогдож байна гээд Монгол, Америкийн өргөн хүрээтэй харилцаа, түншлэлийг хөгжүүлэн бэхжүүлэхэд ардын дипломат ажиллагаа томоохон үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд үүний тодорхой жишээ нь Вашингтон хотноо бидний хамтран зохион байгуулдаг монгол судлалын олон улсын бага хурал юм. Монголын баялаг түүх, хэл, соёл, зан заншлыг АНУ-д сурталчлан таниулах, улмаар хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд энэ хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулж” байгааг тэмдэглэв.

 

 
“МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮД” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-05-15, Ням

Image 

Монгол соёл, өв уламжлалыг сурталчлах зорилгоор тус ЭСЯ Дэлхийн банктай хамтран 5 дугаар сарын 2-оос 4-ний өдрүүдэд “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг анх удаагаа Дэлхийн банкны төв байранд амжилттай зохион байгуулав.

Арга хэмжээг нээж Элчин сайд Б.Алтангэрэл, Дэлхийн банкны Монголын асуудал хариуцсан орлогч захирал Ж.Алфорд нар үг хэлж Төрийн департаментийн Ази номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн даргын орлогч Сюзан Торнтон тэргүүтэй төлөөлөгчид, АНУ-д сурч, ажиллаж амьдарч буй манай улсын иргэд болон Олон улсын байгууллагуудаасуригдсан бусад зочид оролцов.

 

 
НЬЮ-ЙОРК ХОТОД МОНГОЛ СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-05-15, Ням
Image 
 
Нью-Йоркийн монгол сургуулийн нээлт 5 дугаар сарын 6-нд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын байранд болов. Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудад төрөлх хэл соёлоо уламжлан үлдээх нь Монгол төрийн чухал бодлого хэмээгээд Нью-Йорк хотод монгол сургууль байгуулах санаачилгыг гарган байраар хангаж байгаа талаар танилцуулав. Тэрбээр цааш нь хэлэхдээ энэ санаачилгад эцэг эхчүүдийн дэмжлэг чухал болохыг тэмдэглэж, цаашид хамтын хүчээр сургуулиа хөл дээр нь босгож, хамтран ажиллахыг уриалав.
 
 
МОНГОЛЫН ЭРДЭНЭС -7: ТАЛАРХАЛ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-05-15, Ням

Image 

Баруун эргийн байгалийн үзэсгэлэн дээр үндэснийхээ хувцсаар өнгө товойлгож, Номхон далайн усны түрлэгтэй Монгол аялгууг хоршуулан, элэг нэгт ахан дүүсийнхээ элгийг дэвтээж сонорыг мялаасан Монголын Эрдэнэс тоглолт АНУ-ын Окланд хотод амжилттай болж өндөрлөлөө.

Гэр төвийн дэргэдэх Би Монгол сургуулийн сурагчдын энэхүү урлагийн тоглолт нь хүүхдүүдийн маань хичээл зүтгэл, багш нарын маань ундарсан их авьяасаар байнга сүлэгдэж байдаг билээ. Энэ удаагийн тоглолт нь бүжгийн багш, МУСТА Д.Батзоригийн дэглэсэн “Тува охин” “Үглээ шаазгай” зэрэг шинэ бүжгүүд үзэгч олныг баясгаж, хөгжмийн зохиолч, МУСТА Ц.Төмөрчөдөрийн зохиосон “Би дуучин охин” шинэ дуу болон бүжгийн хөгжмүүд тайзнаа дуурсан чухам л шинэхэн уран бүтээлээр дүүрэн амьсгалж байлаа. Монгол хэлний багш Ю.Цогтчимэгийн шавь нар мөр мөр шүлгүүдийг эх сайхан хэлээрээ цэвэр тод уншиж ээж, аав, эгч ax нараа онцгой баярлуулав.

 

 
"ИД ШИДИЙН ОРОН" төсөл АМЕРИКТ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-05-04, Лхагва
Image 
 
Хүний наймаа, хүчирхийлийн эсрэг, хүүхэд хамгааллын чиглэлээр өдгөө Монголд жирийн залуусын дуу хоолой болж, энэ талаар бодитой санаачлагуудыг ажил хэрэг болгож буй ТББ бол "Лантуун дохио". Сайхан нэрүүдээр төсөл зохиож төслөөр олдсон мөнгөнүүдийн ихэнхийг нь хуваан завшиж, хийсэн жаахан ажлаа "Ялааг заан болтол" нь сурталчилж сүржигнэдэг олон ТББ-уудаас эд огт өөр. Хууль дүрэм журам нь цаасан дээр байдаг ч амьдралд хэрэгждэггүй "Хүний эрх" тэй холбоотой хүний наймаа, хүчирхийллийн эсрэг, хүүхэд хамгааллын асуудлаар тэд олон бодитой санаачлагуудыг хийж хэрэгжүүлж байгаа нь хүмүүсийн анхааралд өртөж, олон олон хүмүүс, залуус тэднийг дэмжиж ажиллах болсон. Тэд ийм ажлуудаа "халуун сайхан сэтгэл"-ийн илчээр хийдэг болохоор, хийж буй ажлууд нь ил тод тодорхой, хэн хүнд ч ойлгомжтой байдаг болохоор хүмүүс тэднийг ойлгож чин сэтгэлээрээ дэмждэг юм.
 
 
АНУ-дахь монгол оюутнуудын "НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА-6" арга хэмжээ Сан-Францискод PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-05-04, Лхагва
Image 
 
Америкт суралцаж, ажиллаж буй монгол залуусын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Надад хэлэх үг байна?" арга хэмжээ 6 дахь удаагаа Сан-Франциско хотод өнгөрсөн 3 сарын 19 ний өдөр зохион байгуулагдлаа. Яг 5 жилийн өмнө энэ арга хэмжээний 2 дахь удаагийнх Сан-Франциско хотод зохион байгуулагдаж байсан юм. Тэр үед зохион байгуулалтын ажлыг хариуцаж байсан Д.Жанцанхорлоо маань сургуулиа төгсөж хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд энэ жилийнхийг мөн л Америкт ажиллаж амьдарч байгаа залуусынхаа хамт зохион байгуулав. Сан-Франциско хотод монгол оюутан залуусын байгууллага тогтмол ажиллаж, үр дүнтэй олон ажлууд болон санаачлагуудыг хэрэгжүүлж байдаг нь түүний зүтгэлийн үр шим мөн.
 
 
ЭРДМИЙН БАЯР- 2016 оны 4 сарын 10 PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-04-12, Мягмар
Image 
 
Би монгоолороо ярина
Би монголоороо уншина
Би монголоороо бичнэ
Би монголоороо дуулна
Би монголоороо бахархана уриан дор Оакланд хот дахь Гэр хүүхдийн төв,Би Монгол сургуулийн монгол хэлний ангийн сурагчид “Эрдмийн баяр”аа амжилттай сайхан хийлээ.

 

1-р ангийн 14 сурагч Цагаан толгойн үсгээ сурч, монголоороо уншиж, ярьж сурсандаа баяр хөөртэй байлаа. Тэдний дундаас 1-р ангийн сурагч О.Эгнэгт “Манлай сурагч”, 2-р ангийн П.Нандин “Цэвэр бичигтэн сурагч”, 3-р ангийн Б.Анужин “Хичээнгүй нямбай сурагч”, С.Амартөр “Түргэн уншигч” сурагчаар шалгарлаа. 2-р ангийн сурагчид үг бүтээх тоглоом тоглож, 3-р ангийн сурагчид “9 Эрдэнэ”шүлгийг уран тод уншиж ээж,аав, багш нараа баярлуулав. Эрдмийн баярт хүрэлцэн ирсэн зочид, үеийн найз нартаа бүжгийн ангийн сурагчид баяр хүргэж, үндэсний бүжиг, нугаралтаар бэлэг барив.

 

 
“УТГЫН ЧИМЭГ” УРАН УНШЛАГЫН УРАЛДААН САН ФРАНЦИСКО ХОТОД БОЛЛОО PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-04-12, Мягмар
Image 
 
АНУ дахь монголчуудын дунд болдог “Утгын чимэг” богино өгүүллэгийн уран уншлагын уралдаан Сан Францискогийн Бэй Аэриагийн Оакланд хотноо 4 дүгээр сарын 9-ний өдөр амжилттай болж өнгөрлөө.

Уралдаанд Лос Анжелес, Сан Франциско, Чикаго, Оакланд, Аламеда зэрэг хотоос 12 уран уншигч оролцсоноос тэргүүн байранд Т.Оюун, дэд байранд Ш.Азжаргал, гуравдугаар байранд Б.Энхжаргал шалгарав.
 
Энэ жил 8 дахь удаагаа болж байгаа уралдааныг Лос Анжелес дахь “Монгол номын сан”, тус хот дахь Монголчуудын холбоо, Сан Францискогийн Бэй Аэриагийн Монголчуудын холбоо хамтран зохион байгуулсан юм.
 
 
МОНГОЛ СУДЛАЛААР АМЬСГАЛСАН СИАТЛЬ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-04-12, Мягмар
Image 
 
4 дүгээр сарын 1-нд Сиатль хотноо АНУ-ын “Монгол нийгэмлэг” /The Mongolia Society/-ийн 2016 оны ээлжит уулзалт, эрдэм шинжилгээний бага хурлаас гадна Америкийн монгол судлалын төв /The American Center for Mongolian Studies/ байгууллагын дэмжигчдийн уулзалт, ТУЗ-ын хурал боллоо.

Америкийн монгол судлалын төв /The American Center for Mongolian Studies/ нь 2002 онд байгуулагдсан бөгөөд өөрсдийн Төлөөлөгчийн газар, судалгааны номын сангаа 2004 онд Улаанбаатар хотноо байгуулжээ.

Тус байгууллага нь Монгол Улсад Археологийн хээрийн судалгааны хөтөлбөр, Номын тэтгэлэгт хөтөлбөр, Монголд зориулсан ном хөтөлбөр, Соёлын өвийг хамгаалах хөтөлбөр зэрэг олон хөтөлбөр, төслийг хэрэгжүүлдэг ажээ.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 12 - 22 - 1406