П.Анужин: Нээрээ “БАЙ” нь хэн байсан бэ? PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2016-01-29, Баасан
Image 
 
Манай энэ дугаарын VIPerson зочноор “Монгол тулгатны 100 эрхэм” төслийн санаачлагч, хөтлөгч П.Анужин. Олон нийт түүний зүг яагаад дуугүй байна вэ? гэх асуултыг нисгэсээр чамгүй хугацаа өнгөрлөө. Харин хатагтай Анужин ийнхүү сэтгэлээ дэлгэж байна. Заримдаа мэлмэрүүлж, заримдаа инээлдэж, чин сэтгэлээсээ хөөрөлдсөн бидний яриа нэг мэдэхэд нэлээн хэдэн цаг болсон байв. Ингээд та бүхнийг урьж байна.
 
-Бидний болзоо явсаар байгаад энэ цаг үед ирчихлээ. Юутай ч миний урилгыг хүлээж авсанд баярлалаа.

-Тийм ээ, болзоо маань явсаар энэ цагт ирлээ. Ганчимэгтэй ярилцана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг, баярлалаа.
 
 
Миний олон жилийн мөрөөдөл – “Яагаад” PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-01-29, Баасан
Image 
 
Хүний амьдралын харгуй салаа замын оногдсон хийгээд сонгосон мөрөө дагаж хөвөрдөг. Дунд сургуулийн багш, захирал, Алтны компаны менежэр, Америкийн цагаач гээд амьдралын харгуйд яваа нэгэнтэй та бүхнийг уулзуулж байна.

Харнууд Гомбосүрэнгийн Галбадрах, нийтлэлч Галаа гэхээр Америкийн Монголчууд андахгүй. Америк дахь Монголчуудынхаа урлаг спорт, соёл боловсролын олон арга хэмжээг зохион байгуулалцаж, сурвалжилж, хүний нутаг, далайн чанад эрдэм чадлаараа шалгаран амжилттай яваа нэгнээ олонд таниулж, оюутан залуугаас буурь сууж, амьдрал тэгширсэн идэр насныхантай нөхөрлөж, бодол санааг нь дэмжиж явдаг нэгэн. Түүнчлэн амьдралаас түүсэн бодол ухаарал, сэтгэл хөдлөл, халуун мэдрэмжээ алдалгүй уншигчиддаа хүргэж, нийтэлж хэвлүүлж яваа нийтлэлч. Түүний тухай нэрт сэтгүүлч, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид "иргэний сэтгүүл зүйн тод төлөөлөл" хэмээн үнэлсэн байдаг.
 
 
Д.Сайнбаяр: Унших номын нэрс ба уран зохиолын тухай хэдэн үг PDF Хэвлэ Имэйл
Уран Зохиол
2016-01-29, Баасан
Image 
 
Энэ удаад гадаадын 10 уран зохиолч, тэдний бүтээлийг (fiction) жагсаав. Дараа дараагийн жагсаалтаа non-fiction (уран зохиолын бус), түүхийн гэх мэтээр ялгаж жагсааж болох юм (заваараа). Бас Монголын түүх, монгол номыг тусад нь жагсаавал зүгээр. Харин уг жагсаалтыг баяжуулахад Мэдлэгийн капитализм номын дугуйлан, Цахим өртөө холбооны гишүүдийн оролцоо чухал.

Хэт олон ном, зохиолч жагсаахыг зорьсонгүй. Мэдээж хүн хүн өөрийн ертөнцөөр янз бүрийн жагсаалт гаргах боловч доорх жагсаалтад ахлах сургуулийн 12-р анги, коллеж, их сургуульд Америкийн чөлөөт боловсролын системийн хүрээнд (Аmerican liberal education system) заадаг, танилцуулдаг бас өөрийн сонирхлын үндсэн дээр сонгож уншдаг, залууст илүү сонирхолтой, нүсэр бус номуудаас сонгов.

Hом их уншдаг хүмүүсийн дэргэд, тэртусмаа ном уншиж, бичиж хоолоо олж иддэг хүмүүсийн хажууд миний уншсан зүйлс бол маш өчүүхэн, ичмээр юм. Зөвхөн хүмүүс асуусан болохоор өөрийн хэмжээнд жагсааж, бас уран зохиолын тухай ойлголтоо хуваалцаж буйг болгооно уу.

 

 
АНУ-д эзэмшсэн боловсролоо Ховдод түгээж яваа бүсгүй PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2016-01-29, Баасан

Image 

-Иннноваци технологийн инкубатор төвийг нээн, хоёр ч үйлдвэрийг ашиглалтад оруулж, гурван үйлдвэрийг туршиж, мөн эко байшингийн технологийг нутагшууллаа-

Ховдын Их сургууль бол хөдөө орон нутагт дээд боловсрол олгодог цөөн сургуулийн нэг. Тус сургуулийн захирал, математикийн ухааны доктор, профессор Ж.Янжмаатай ярилцлаа.

-Сайн байна уу? Таныг Улааанбаатарт ирсэн сургаар тантай уулзах гэж ирлээ. Ямар ажил амжуулах гэж ирэв?

-Энэ удаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд болж буй сургалт, семинарт оролцохоор ирлээ. Мөн бусад ажил байна. Мэдээж хийж байгаа ажил маань боловсролын салбар учраас тэр бүгдтэй холбоотой ажил их бий. Миний хувьд орон нутгийн их, дээд сургуулиудын холбооны тэргүүлэгчээр ажилладаг. Баруун бүсийн ууган их сургуулийн захирлын хувьд БСШУЯ-д тавьсан саналууд олон байгаа.

 

 
САЙН ДУРЫН САЙХАН СЭТГЭЛ (Калифорнийн тэмдэглэл) PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-12-24, Пүрэв
Image 
 
Нэг. Бэй-Ариа орчмын Монголчуудын Холбоо

Америкийн хот хотуудад үйл ажиллагаа явуулдаг "Монголчуудын Холбоо"-дуудад зовлон жаргал адил буй. Хүмүүс тэднийг янз янзаар ойлгож хүлээж авдаг. "Бидний нэрийг ашиглаж бизнес хийж байна" гэх хардлагаас "Бидний төлөө юу ч хийсэнгүй" гэх гомдол хүртэл олон янзын араншин, үзэл бодлууд сөргөлдөж байдаг. Нэг л зүйлийг: тэр хүмүүс албан томилолтоор бус "сайн дураар", албан тушаалаар бус амжиргаагаа залгуулж буй "ажлынхаа хажуугаар", үүрэг хариуцлагаар бус "өөрсдийн санаачлагаар", үүнийг хийсний төлөө цалин авч бус өөрсдөө "мөнгө босгож ", ашиг олох гэж бус бусдад тус болох гэсэн "сайхан сэтгэлээр" энэ бүхнийг хийдэг гэдгийг л бид анзаарч ойлгодоггүй. Энэ байгуулагуудыг санаачлагаараа босгож "сайн муу" нэр дуулж яваа хүмүүс ч өөрсдөө янз бүр. Зарим нь ийм боломжийг өөртөө "ашигтай болгох" гэж, арга хэмжээнээс жаахан "мөнгө унагах" гэж, үгүйдээ л "Алтангадас" одон аваад энгэртээ зүүчих гэсэн хүслээр ашигладаг л байх. Дийлэнх олонхи нь "сайн дурын сайхан сэтгэл"-ээр хийж байгаа гэдэгт би итгэдэг.
 
 
ФЕЙСБУУКИЙН ЗАЛУУ ИНЖЕНЕР - Энхболдын Хонгор PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-12-24, Пүрэв
Image 
 
...Сан-Франциско дахь "Цахиурын хөндий"-д байршин мэдээллийн технологийн "тархи" нь болж байгаа олон компаниудын нэг болох Фейсбуук компанид 4 монгол залуус ажилладаг. Мэргэн өдгөө Европт ажиллаж байгаа бол Хонгор, Өлзийбаяр нар АНУ-н Калифорни муж дах төв оффист, Сайнбаяр New York-д тус тус ажиллаж байна. Ажаад байхад "90-ээд оны" монгол залуус энэ салбрын орон зайд нилээд "хүч түрэн" орж байгаа мэт. Дэлхийн хэмжээнд хүчтэй хөгжиж, аажим аажмаар бизнесийн цахим орон зайг эзэлж байгаа мэдээллийн технологийн мундаг салбруудад ажиллаж байгаа монгол залуустай уулзаж ярилцах, тэдний санаа бодол болон амьдралын замналыг нь бусдад хүргэх зорилготой байгаа болохоор энэ удаад Э.Хонгортой уулзаж ярилцсанаа та нарт хүргэж байна. Э.Хонгор ид залуу насандаа хэрнээ, Фейсбуук компанид орж ажиллаад жил гаруй хугацааг элээж байгаа аж. Бид хоёрын яриа бусад ярилцлагуудыг бодвол товч, тодорхой байлаа.
 
 
ЧИКАГОГИЙН "МОНГОЛ МЭДЛЭГ" СУРГУУЛЬ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-12-24, Пүрэв
Image 
 
Миний фейсбуукийн танил У.Сувданцэцэг тэр өдөр надтай холбогдож "11-сарын 14 нд зохион байгуулагдах Чикаго хотын "Монгол мэдлэг" сургуулийн 5 жилийн ойн арга хэмжээнд ирж оролцож чадах уу?" гэж лавласан юм. Монголын боловсролын салбарт адилхан ажиллаж байсан, алс холын Америкт адилхан санаа өвөрлөж яваа болохоор түүний саналаас татгалзаагүй юм. Хүмүүнлэгийн Их Сургуулийн Эрдмийн сургуулийн англи хэлний орчуулагчийн бакалаврын эрчимжүүлсэн сургалтын ахлах менежерээр ажиллаж байсан тэрээр 2011 онд АНУ-д ирээд Чикаго хотод байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байсан "Монгол мэдлэг" сургуульд багшаар мөн “ORT” институтад туслах багшаар ажиллаж эхэлсэн аж. 2010 онд "Монгол улсын англи хэлний бодлого, түүний хэрэгжилтийг судалсан нь" бүтээлээрээ хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалсан тэрээр "Монгол мэдлэг" сургуульд ажиллахдаа гадаадад төрж, өсч буй хүүхдүүдэд монгол хэл зааж сургах арга зүй, стандарт, сурах бичиг зохион боловсруулах талаар ч багагүй санаа тавин ажиллаж байгаа аж.
 
 
Би Монгол сургууль нээлттэй хичээлүүдээ хийж, хүүхдүүдээ шалгаруулан урамшууллаа PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-12-24, Пүрэв
Image 
 
12 сарын 06-нд Би Монгол сургууль нээлттэй хичээлүүдээ хийж, хичээлд идэвх чармайлттай оролцдог хүүхдүүдээ шалгаруулан урамшууллаа. Шатрын ангийн Н.Анун, С.Энхлэн, Б.Ануужин, Б.Билгүүн, Зургийн ангийн Ө.Гүнжномин, Ч.Хулан, Монгол хэлний ангийн Э.Энх-Амгалан, О.Эгнэгт, Д.Тэлмүүн, Ч.Хулан болон бүжгийн ангийн Ц.Марал, Г.Энэрэл, Ч.Сисси, Д.Анхилуун, Э.Номинжин, С.Цэлмэг, Э.Энэрэл, О.Цэлмэг нартаа баяр хүргэе.
 
 
"АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД" ба ЖАМЬЯНХОРОЛ БАГШ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-12-24, Пүрэв
Image 
 
Тэр жилийн "Халтар царайт" нэртэй Венесуэлийн олон ангит кино Монгол орон даяар үзэгчдийг телевизийн дэлгэцийн өмнө "аргамжиж" байсан дурсамжийг сэдрээж, "Монгол ТВ" дэлхийн хэмжээний шоуг "Авьяаслаг Монголчууд" нэрээр зохион байгуулж үзэгчдийг цэнгүүллээ. Мөнөөх л монгол араншингаараа оролцогсодын төлөөх санал "талцаж", үзэгчид өөр хоорондоо маргалдаж мэтгэлцэн "шүүцгээв". Сүүлийн шатанд тунаж үлдсэн "Эгшиглэнт чимээ" хүүхдийн хөгжмийн хамтлаг, ёочин лимбэний хослол тоглолтын талаарх магтаал шүүмж дунд монголчууд маань хэдэн өдөр амьсгаа өндөртэй өнжицгөөв. Магтаал, шүүмж болгондоо "дэлхийн хэмжээ" нд гэх тодотголтой үнэлгээ монголчуудын сэтгэлгээний цараа сайнаар ч муугаар ч харьцуулсан "дэвжээ том"той болсон нь анзаарагдав. Хэдийгээр жалгандаа "арцалдаж" байвч, дэлхийн дэвжээг мэдэрч хэмжиж байгаа нь энэ шоуг зохион байгуулсан багийн гавьяа. Оролцогсодын хувьд санал зөрөн талцаж байвч, зохион байгуулагчдыг нэгэн дуугаар "магтан сайшааж" байсан нь үзэгчдийн хувьд маргахын аргагүй бодит үнэлгээ. Олон үзэгчдийн бичиж үнэлж байснаар энэ маргаанд цорын ганц ялагч байсан нь "Монгол ТВ" өөрөө юм.
 
 
Математик бол “ТӨГС ТӨГӨЛДӨР ГОО САЙХАН”, харин софтвер бол “ЭР ЗОРИГ, ХҮЧ ЧАДАЛ” - Б.Баттулгат PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-12-24, Пүрэв
Image 
 
..." I City Media" групптэй хамтран "Монгол хүн Монголын баялаг" ТВ нэвтрүүлгийн дугааруудыг бэлтгэж байхдаа энэ нэвтрүүлэгт Солонгосоос оролцож байсан Б.Баттулгыг эчнээ таних юм. Түүний оролцсон дугаар надад сонирхолтой санагдсан. Түүнээс хойш Б.Баттулгыг АНУ-ын Сан-Франциско хот дахь "Цахиурын хөндий"-н GOOGLE компаны төв оффист ажиллаж байгааг дуулсан юм. Сан-Францискод ажлаар очих далимдаа Б.Баттулгатай холбогдон цаг болзож, "Цахиурын хөндий" д уулзан ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

Нэг. НАМТРЫН ТОВЧООН

1. 11-р дунд сургууль /~1999/
2. KTMC /2001/
3. Inha university, Korea /2002~2006/
4. Korea Advanced Institute of Science and Technology, Korea /2006~2008/
5. Google /2008~/
 
 
"Шинэхэн цас” - Шинэ жилийн баяр ТАЛАРХАЛ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-12-24, Пүрэв
Image 
 
Бороо хур орж, бут толгод ногоорох Номхон далайн баруун эрэгт Монгол хүүхдүүд “Шинэхэн цас” шинэ жилийн наадмаа баяр хөөртэй тэмдэглэлээ. Энэ баярын эрхэм зочин эртний танил өвлийн өвгөн аав хөp цасанд хучаастай хөх Монголын минь өвлийг хөтлөөд ирэв үү гэмээр хөөрхөн цасан охидоо дагуулсаар орж ирэхэд хүүхэд бүрийн нүд түүн дээр үлгэрийн баатар амилах адил тусна. Өвлийн өвгөн ааваас ууттай бэлэг гардаж, цасан охидын цалин мөнгөн бүжгийг үзэн, дуу хуур тоглоом цэнгээнд хөөрөн баясдаг хүүхэд насны гэгээн дурсамжийг гүйцээх хэмээн “Гэр” хүүхдийн төвийн хамт олон булбарай бяцхан хүүхдүүдээ ээж аавынх нь хамт баярлуулдаг энэхүү баяр жилээс жилд өргөжсөөр энэ жил 250 гаруй зочдыг дайлж, 170 орчим хүүхдэд өвгөн аавын бэлэг гардууллаа.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 34 - 44 - 1406