Сургуулиудын талаарх мэдээлэл бүхий вэб сайтууд PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2015-12-24, Пүрэв
Image 
 
Калифорнийн болон бусад мужийн бүх сургуулиудын үзүүлэлт, харьцуулалт, эцэг эхийн зүгээс өгсөн үнэлгээ, тоо баримтууд бүхий вэб сайтууд.

www.edsource.org (Калифорний багш, эцэг эхчүүдийн холбооноос гаргадаг сайт. Ерөнхий дата мэдээлэл, сургууль тус бүрээр тоо баримт графикийг нэг дор гаргаж авч болно. Мөн сургалтын шинэ арга зүй, мэдээлэл, тулгарч байгаа асуудлуудын талаар мэдээлэл авах боломжтой.)

www.ed-data.k12.ca.us (Калифорни мужийн боловсролын албан ёсны тоо баримтыг энэ сайтаас олж авна. Сургуулийн нэр, дистрикт, зип кодоор тоо мэдээллийг харьцуулах боломжтой.)

edresults.cloudapp.net (тухайн муж, дистриктэд аль сургууль сайн байгааг, танай хүүхдийн сургуулиас аль сургууль сайн явж байгааг тоо баримт, графикаар харьцуулан харж болно) www.greatschools.net

Би хүмүүст ихэвчлэн Greatschools.net хаягийг их хэлж өгдөг. Учир нь өөрийн оршин сууж байгаа хаягаар тодорхой радиуст байгаа сургуулиудын жагсаалтыг гаргаж ирээд тестийн оноо, багш нарын боловсрол, хүүхдүүдийн арьс өнгөний хувь, анги дахь хүүхдийн тоо зэргийг сургууль тус бүрд эсвэл хэд хэдийг харьцуулан харах боломжийг олгодог. Мөн эцэг эхчүүдийн санал, сэтгэгдлийг унших боломжтой.
 
Д.Баярсайхан
http://bayaraasacto.blogspot.com
 
 
“BAY AREA CITY CUP 2015” – “СПОРТ ЭВ НЭГДЭЛ” өдөрлөг болно PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-11-21, Бямба
Image 
 
Америкийн Талархлын баяр, Монгол Улс тунхагласан өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 26-ний пүрэв гаригт болох “ CITY CUP 2015” хөлбөмбөгийн тэмцээн, “Спорт-Эв нэгдэл” өдөрлөгт хүрэлцэн ирэхийг нийт Бэй Аэриагийн Монголчууд Та бүхнийг урьж байна!

Тэмцээн, өдөрлөг өглөөний 9.00 цагаас Оакландын Техникийн ахлах сургуулийн цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Хаяг: 4351 Broadway ( 45 th st). Oakland, CA. 94611

Энэ өдөрлөг ,тэмцээний үеэр хот хоорондын хөлбөмбөгийн тэмцээн , “Замдаан” сэтгүүлийн нэрэмжит хот хотын багийн дундах олс таталтын тэмцээн, “Таван цагариг” сонины нэрэмжит бага насны хүүхдүүдийн хөлбөмбөгийн жонглёрийн тэмцээн тус тус зохиогдоно. Мөн Калифорний Монгол Залуусын Нэгдлээс “Монгол Номын Клуб”-ээ танилцуулах үйл ажиллагаа явагдаж, “Евро-Азиа” зоогийн газар халуун хоол, цайны худалдаа хийх юм.
 
 
Nomadic Club - ЯАГААД УУЛАНД "ТЭНЭХ" ДУРТАЙ ВЭ ГЭЖ ҮҮ? PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-11-21, Бямба

Image 

Фэйсбүүкийн нэгэн найз маань "Та хоер яагаад дандаа уул хадаар тэнэж явдаг юм бэ" гэж асуужээ.

Нээрээ ингэхэд өдий болтол чухам яагаад ууланд "тэнэх" дуртайгаа ерөөсөө бодож үзээгүй юм байна шүү. За ямар ч гэсэн яагаад гэсэн асуултыг өөртөө ч бас тавьж үзье. Сонин ч юм шиг...

Байгалийн сайханд явган аялах нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг. Ялангуяа одоо цагийн зай завсаргүй энэ их мэдээллийн орчин, дуу шуугиан, өрсөлдөөн, стрессээс түр ч атугай холдож тархиа амраах хамгийн шилдэг арга. Төгс бүтээлийг гагцхүү байгаль л урладаг болхоор нүдээр үзэж биеэр мэдрэхээс илүү жаргал үгүй мэт.

Азаар хүүхдүүд маань ч бас явган аялах учиргүй дуртай. Хамт алхангаа тэднийхээ хүсэл мөрөөдөл, тохиолдсон бэрхшээл, амьдралын талаархи "том, том" зөвлөгөөг нь сонсож явах тун ч таатай. Мөн өнгөрснөө эргэцүүлж ирээдүйгээ төлөвлөх сайхан боломж.

 

 
Д.Баярсайхан: "Ногоон" хэмнэлтүүд PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2015-11-21, Бямба

Image 

Байр эзэмшигчдэд зориулсан нарны панел

The Single Family Affordable Solar Homes Program /SASH/. Энэхүү программ нь PGE буюу Pacific Gas & electric Co., Southern California Edison Co., San Diego Gas & Electric компаниудын үйлдчилдэг районд багтдаг, тухайн оршин суугаа районы айлуудын дундаж орлогоос 80 хувиас доош орлоготой бөгөөд affordable буюу улсын болон мужийн анхн удаа байр худалдан авахад зориулсан тусламжийн программ оролцуулж байраа худалдан авсан, эсвэл ашгийн бус байгуулагын эзэмшилд байдаг гэх мэт байраа зарахад тодорхой хязгааралт тавигдсан байр эзэмшигч багтах боломжтой. Grid Alternatives байгууллагад өргөдлөө гаргана. http://www.gridalternatives.org/learn/sash  
 
 
АНУ-ын визийн журам PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2015-11-11, Лхагва
Image 
 
САНАМЖ: АНУ-ын Төрийн департамент, Иргэний харьяалал, цагаачлалын алба болон МУ-д суугаа АНУ-ын Элчин сайдын яамны цахим хуудсан дахь мэдээллийг эх сурвалж болгон доорх мэдээллийг бэлтгэсэн бөгөөд олон нийтэд ерөнхий ойлголт өгөх зорилготой болно.

Америкийн Нэгдсэн Улсад (АНУ) зорчих хүсэлтэй гадаадын иргэн зорилгоосоо хамааран цагаачлалын бус богино хугацааны, эсвэл удаан хугацаагаар оршин суух цагаачлалын виз мэдүүлдэг. АНУ-д визгүй зорчих шалгуур хангасан орны иргэд Визгүй Зорчих Хөтөлбөрийн хүрээнд АНУ-д визгүй зорчих боломжтой хэдий ч зорчихоосоо өмнө Зорчих Зөвшөөрөл Олгох Цахим (ESTA) Системээр орж зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.

Тухайн иргэнд виз олгосон хэдий ч энэ нь түүнийг АНУ-д нэвтрэх баталгаа гэж үзэж болохгүй. АНУ-ын хилийн Цагаачлалын албаны байцаагч уг иргэнийг АНУ-д ямар хугацаагаар нэвтрүүлэх эсэхийг шийдвэрлэдэг гэж ойлгох нь зүйтэй.
 
 
АНУ-ын Цагаачлалын бодлогод орсон өөрчлөлт PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2015-11-11, Лхагва
Image 
 
Цагаачдын өлгий нутаг хэмээн тооцогддог АНУ-ын хувьд цагаачлалын бодлого нь АНУ-ын улс төрийн түүхэн дэх хамгийн эмзэг бөгөөд хариуцлагатай сэдэв байсаар ирсэн.

АНУ-ын иргэдийн дунд цагаачлалын бодлогоо улам чангалж цагаачдын урсгалыг багасгах ёстой гэсэн байр суурьтай нэг хэсэг байхад, АНУ-д цагаачдын түүхтэй ямар нэг байдлаар холбоогүй гэр бүл гэж байхгүй тул хууль бус цагаачдын хүлээгдэж буй асуудлыг шийдвэрлэх, АНУ-ын ирээдүйн сайн сайханд хувь нэмэр оруулах цагаачдыг татах, улмаар АНУ-ын иргэн болгох ёстой гэсэн байр суурьтай нөгөө хэсэг байдаг байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама 2011 онд АНУ-ын Цагаачлалын тогтолцооны дутагдал, сул талыг тодорхойлж, цагаачлалын улс байсан уламжлалаа хадгалан хуулийг дээдэлдэг, АНУ-ын аюулгүй байдлыг сайжруулах, 21-р зууны цагаачлалын сайжруулсан шинэ тогтолцоо бүрдүүлэх ёстой гэсэн өөрийн бодлогоо олон нийтэд танилцуулсан. Гэвч түүний бодлогыг дэмжиж тусгасан хуулийн төслүүдийг АНУ-ын Конгресс батлалгүй өдийг хүрчээ.

Тэрхүү бодлогод тусгах санал нь чухам юу болох, АНУ-ын Конгрессд ямар хуулийн төслүүд хүлээгдэж байгаа талаар товч мэдээлье.
 
 
М.Наранчимэг: Би бялуугаа урлахаар орчноосоо "тасардаг" PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2015-11-07, Бямба
Image 
 
Хүний амьдралын баярт мөч, тэмдэглэлт өдрийн салшгүй нэг хэсэг бол бялуу хэмээх амттай бөгөөд харахад нүд булаам зүйл билээ.

Сүүлийн үед манай бүсгүйчүүд, гэрийн эзэгтэй нар бялууг дэлгүүрийн лангуунаас авахаас илүүтэй өөрсдийн гараар урлахыг илүүд үздэг болжээ. Тиймдээ ч үйлдвэрийнхээс илүү чамин бөгөөд гоёмсог бялууг өөрийн хүссэнээр хийж чадаж байна. Тэр олон бүсгүйчүүдийн нэгийг онцолж Хобби булангийхаа энэ дугаарын зочноор урин бялуу урлалынх нь талаар ярилцлаа.

Түүний урладаг зүйлсийг амттан гэхээсээ илүү нүд хужирламаар урлагийн бүтээл гэж тодорхойлвол нэг их хол зөрөхгүй гэдэгтэй уншигч та ч мөн санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Та өөрийгөө танилцуулаач?
-Юуны өмнө эрхэм уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөнх-Эрдэнийн Наранчимэг гэдэг. Дархан хотод төрж өссөн. Ам бүл дөрвүүлээ. Том хүү маань Тайвань улсад сурч байгаа төгсөх курсын оюутан. Харин охин маань долдугаар ангийн сурагч. Миний хань “Sky Lens” ХХК-ны захирлын албыг хашдаг. Би өөрөө нягтлан мэргэжилтэй. Одоо Дархан хотдоо хувиараа бизнес эрхлээд гэр бүлээрээ амьдарч байна даа.
 
 
 
Арменийн алс бөглүү тосгон дахь МОНГОЛ ГЭР БҮЛ PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2015-11-07, Бямба

Image 

Монгол Улсаас ирсэн Оюунчимэгийн Баяндолгор (Баянаа) нь 2 хүүхдийн хамт Армени улсын Гехаркуник мужийн Антарамеж тосгонд амьдардаг. Тэрээр 14 жилийн өмнө Улаанбаатарт барилгачнаар ажиллаж байсан Арменийн иргэн Храхат Ерицянтай гэр бүл болсон бөгөөд тэдний хүүхдүүд болох Варсик болон Аршак нар нь Монгол Улсад төржээ.

Храхат зүрхний өвчтэй байсан учир эмч нар түүнийг Монголын өндөрлөг газраас илүү нам дор газар амьдрахыг зөвлөжээ. Ингээд тэдний гэр бүл 2011 онд Армени улс руу нүүж очсон байна. Храхат нь  нутагтаа ирэн Антарамеж хэмээх тосгон дахь хуучин байшинг шинэчлэн засч гэр бүлийн хамт нүүн оржээ. Харамсалтай нь Храхат Ерицян энэ жил зүрхний шигдээсний улмаас өөд болсон байна.

 

 
“Монгол бахархал-2” арга хэмжээ боллоо PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-11-07, Бямба

Image 

“Гэр” төв, түүний дэргэдэх “Би Монгол” сургуулиас санаачлан зохион байгуулсан “Монгол бахархал-2” соёл, урлагийн арга хэмжээ 11 дүгээр сарын 1-ний Калифорни мужийн Оакланд хотын Азийн соёлын төвд амжилттай болж өнгөрлөө.

Энэ арга хэмжээний эхэнд АНУ дахь Монгол соёлын төвийн тэргүүн, АНУ-ын Төрийн департаментын дэргэдэх Гадаад харилцааны дээд сургуулийн монгол хэлний багш, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ “Тэл хэл, тэл соёл” /Bilingualism and culture/ сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний зүтгэлтнүүдийн талаарх өөрийн авчирсан гэрэл зургийн үзэсгэлэнгээ тайлбарлав.

Үүний дараа тус төвийн Удирдах зөвлөлийн тэргүүн Т.Эс-Олдох үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулан үг хэлж, Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч Д.Баярхүү баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв. Арга хэмжээний төгсгөлд нь тус төвийн авьяаслаг сурагчид өөрсдийн уран бүтээлийнхээ дээжээс сонирхуулав.

 

 
ЛОС АНЖЕЛЕСИЙН МОНГОЛЧУУДЫН ШАТРЫН АВАРГУУД ТОДОРЛОО PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-11-07, Бямба
Image 
 
Лос Анжелес дахь монголчуудын шатрын, 2015 оны аварга шалгаруулах намрын улирлын тэмцээн 10 дугаар сарын 18 ний өдөр амжилттай болж өнгөрлөө. Лос Анжелесийн Монголчуудын Холбоо, Мажигсүрэн багшийн “Хөх морь” шатрын клуб хамтран зохион байгуулсан сүүлийн хоёр жилийн тэмцээнийг Л.Баясгалан захиралтай ачаа тээврийн “DBN carrier” компани ивээн тэтгэж, өөрийн нэрэмжит болгон явуулж байгаа билээ.

“Коко грүпп" компаний шинэ байра...нд болсон уг тэмцээнд Лос Анжелес хотод үйл ажиллагаа явуулж байгаа шатрын хоёр дугуйлангийн нийт 20-оод хүүхэд аваргын төлөө хоорондоо ширүүн өрсөлдөж, нэгдүгээр байрыг Инжинаашийн Батбуян эзэлж, аваргын цом гардсан бол хоёрдугаар байранд Инжинаашийн Батболд, гуравдугаар байранд Жавхлангийн Нэнси Эгшиглэн орлоо. Насанд хүрэгчдийн тэмцээнд Монгол Улсын шатрын нэрт мастер Бүжинлхамын үе үеийн шавь болох Сансаржин, Бадрал зэрэг тамирчид оролцсоноороо онцлогтой байлаа. Тэмцээний шагналт байрууд хамгийн сүүлийн өргийн дараа шийдэгдсэн нь тэдний хооронд эн тэнцүү, ширүүн өрсөлдөөн гарсных.
 
 
ХОЛЛИВҮҮДИЙН ЦОМ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-11-07, Бямба
Image 
 
Лос Анжелесийн Монголчуудын Холбооноос анхлан санаачилсан, АНУ-ын Баруун Эргийн Монголчуудын Хөлбөмбөгийн Аварга Шалгаруулах ХОЛЛИВҮҮДИЙН ЦОМ тэмцээн 2015 оны 10 сарын 25-нд Лос Анжелесийн Палм Дэйл хотын Пилона Виста цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд, 3 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
 
Тэмцээнд Бэй Ареагийн Сан Франциско, Оакланд хотуудын Юнайтэд, Мастерс, Лос Анжелесийн Одод, Осса, Мастерс багууд оролцож, багууд үндсэн 2 хэсэгт хуваагдаж тоглолоо. 1-р хэсгээс шалгарсан Бэй Ариагийн Юнайтэд, Лос Анжелесийн Одод багууд шагналт байрын төлөө ширүүн өрсөлдлөө. Ноднин жилийн аварга, дэд байрын шагналт багуудын хооронд болсон тус тоглолт үндсэн цагтаа тус тус 2 оноогоор тэнцэж, нэмэлт цагт аль аль нь гоол хийгээгүй тул торгуулийн цохилтоор Юнайтад баг ялагчаар тодорлоо. Хагас шигшээд шалгарсан Бай Ареагийн Мастерс, Оса багийн тоглолтын харьцаа 3:1 болж, Мастерс хожсоноор аваргын төлөө Бэй Ариагаас ирсэн 2 баг өрсөлдсөн.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 45 - 55 - 1406