АМЕРИКИЙН НИЙСЛЭЛ ДЭХ МОНГОЛЧУУДЫН НААДАМ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-08-10, Даваа
Image 
 
Сүүлийн жилүүдэд монголчуудын үндэсний их баяр наадам улам ч сайхан болдог болжээ. "Харцага" цолтой, 22 настай Оюунболд, Ардын хувьсгалын их баяр наадамд түрүүлж "арслан" цол хүртсэнд баярлаж бахадсан монголчуудын сэтгэлийн хөөрөл намжаагүй 7 сарын 12 ны өдөр Америкийн нийслэл Вашингтон ДС орчмын монголчуудын наадам эхэллээ. Woodbridge oрчимд хиймэл бус байгалийн зүлэг, саглагар модтой талбайд сүүлийн жилүүдэд монголчуудын наадам зохион байгуулагддаг болсон нь хүмүүсийн сэтгэлд ихэд нийцэж буй. Биднийг 12 цаг өнгөрөөгөөд очиход мөнөөх талбайд дөрвөлжин тэг үүсгэн монгол америк хийцийн асар, сүүдрэвчүүд аль хэдийн босцгоож, наадмын баяр бахадлыг хийсгэн салхинд Монголын далбаа намирна. Хүн болгон баяр хөөртэй байхыг ажих ахул, нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн "Наадам бол монголчуудын үндэсний дархлааны вакцин юм шүү дээ" хэмээн учирлаж байсан үгс санаанд буух.

Монголын ЭСЯ, Монгол сургууль, Монгол Соёлын төв, Буддын шашны төв гэсэн бичигтэй монгол хийцийн сүрлэг асрууд нь хувь хүмүүс байгууллага, нэгдлүүд энэ "дархлаа"-ндаа ач холбогдол хүндэтгэл үзүүлж байгаагийн илрэл. Сүүлийн жилүүдэд эгнээ нь өргөсөж, монголчуудын дунд зохион байгуулагдаж байгаа олон арга хэмжээнд идэвхтэй оролцох болсон мотоцикль сонирхогч залуус "Mongol Riders" бичигтэй сүүдрэвч босгосон нь бас л содон.
 
 
Чикаго наадмын тойм PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-08-10, Даваа
Image 
 
Монголоо санасан Монголчуудын наадам Салхит хотноо өргөн дэлгэр болж өнгөрөв. Зэргэлдээ хил залгаа орших олон мужуудаас энэ жилийн наадмыг үзэх гэж ирсэн наадамчдын тоо ч үүнийг батлана. Тив дэлхий алгасан суурьшсан нүүдэлчдийн цуваа тэртээ дээр үеэс уламжлагдан ирсэн өв соёл, заншилаа нүдэндээ нулимстай, сэтгэлдээ гунигтай санаж үгүйлж өмөлзөж явдгийг Салхит хотын сэвэлзүүр салхинаас мэдрэх мэт. Тиймээ Чикаго хотын наадам эхэллээ.

Тэнгэр дугарах мэт хэнгэрэгний чимээ цугласан олны сэтгэлийн гүндэх нутгаа санасан гунигийг үргээх мэт наадмын нээлт урьд урьд жилийнхээсээ улам эмх цэгцтэй сүрлэг болсныг хэлэхэд таатай. Тулгар төр, тусгаар улсынхаа баяр наадмыг омог бардам эхлүүлж өвөрмөц өв соёлоо гайхуулах мэт нар хур тэгширсэн налгар зуны өнгө ногоон зүлгэн дээр дээл өмссөн Монголчууд төрийн дууллаа эгшиглүүлэх нь юутай бахадмаар. Нялхасаасаа өтгөс хүртэл үндэсний гоёлоороо гангарсан энэ жилийн наадам юутай омогшмоор.
 
Тэнгэрийн амьдралыг тал дээр зассан
Тэнгэр язгуурт Монгол ахуй
Талын амьдралыг дэлхийд таниулсан
Тал нутгийн нүүдэлчдийн цуваа...

Тиймээ Монгол түмний минь үндэсний их бахархал, Монгол наадам дэлхийн чинээ өрнөж буйг Салхит хотын ногоон дэвжээнээс харж болох мэт.
 
 
АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН "ТУЛГА" УРАН ҮГСИЙН 5 ДАХЬ НААДАМ ДЕНВЕР ХОТНОО PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-07-11, Бямба
Image 
 
...Денвер бол Америкийн төв хэсгийн уулархаг бүсэд оршдог залуухан хот. Энэ хотод Монголчуудын бэлэгдэл "Тулга" хөшөө сүндэрлэж байдаг нь зураач М.Цогтсайханы санаачилсан бүтээл. Денвер хот нь Улаанбаатар хоттой "эгч дүүс" хот болсон болохоор Монгол Америкийн харилцаанд бага боловч нөлөөлөл болж байдаг. Америк дахь монголчуудын төвлөрөл анхандаа энэ хотод өргөжиж байсан боловч бичиг баримтгүй хүмүүст "халгаатай" хууль батлагдсаны улмаас олон ч монгол иргэд бусад хотууд руу "дүрвэж", хууль ёсоор амьдарч байгаа цөөн монголчууд "буурь сахиж" үлдсэн юм билээ. 5 жилийн тэртээх намар энэ хотод уран уншлагын анхны наадам зохион байгуулагдаж байсан нь санаачлагч Х.Лхамжав, түүний сэтгэл нэгт андуудын хамтын зүтгэлийн эхлэл. Яруу найраг, богино өгүүллэгийг уран яруу унших энэхүү наадам нь харь оронд эх нутгаа санагалзан сүүгаа олон ч монголчуудын сэтгэлийн тэртээд бүдэгхэн эгшиглэж байсан аялгууг хөглөж орхисон хэрэг. Монголын их яруу, найраг үргэлжилсэн үгийн уран уншлага эндээс эх авч, тулганд асаасан гал мэт монголчууд олноор суурьшсан Денвер, Чикаго, Вашингтон ДС, Лос-Анжелес хотуудад бадамласан юм. Монголд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг яруу найргийн "Болор цом", үргэлжилсэн үгийн "Утгын чимэг" наадмуудыг нэгтгэсэн маягаар жилдээ ганц удаа зохион байгуулагддаг энэ арга хэмжээ Америк дахь монголчуудын сайн мэддэг, бас сонирхдог наадам болсоор 5 жилийг үджээ.
 
 
ААВ МААНЬ НАДАД МОНГОЛ ХҮН ЯМАР БАЙХ ЁСТОЙГ ЗААЖ СУРГАСАН... PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-07-11, Бямба

Image 

Хагас сайн өдрийн үд болж байв. Манай сэтгүүлийн сурвалжлах баг Blue Sky зочид буудлын 16 давхарт болзсон зочинтойгоо уулзахаар ирлээ. Нэгэн залуу хаалга нээж уриалагханаар орохыг урьж, бичиг цаас болсон өрөөнд оруулав. Холоос ирсэн зочин маань шинээр барьж байгаа гэр жуулчны баазынхаа зураг төслийг өөрөө гаргаад тун завгүй байсан ч биднийг орж ирэхэд ажлаа түр завсарлаад эгээ л Ховд юм уу Увс аймгаас ирсэн эртний танил шиг минь баруун монгол аялгаар ярьж эхлэв. Тиймээ энэ хүн бол Ойрад Монголын тасархай, Халимаг үндэстэн, өдгөө АНУ-ын иргэн Nomadic Expeditions компанийг үүсгэн байгуулагч ноён Жалса юм.

ЦЭНДЖАВЫН ЭНХЖАРГАЛ

1620-оод оны үед ойролцоогоор 400 мянган монгол хүн баруун зүг рүү Каспийн тэнгисийг чиглэн 2,000 миль орчим замыг туулж, мал, эд зүйлсээ аван нүүжээ. Түүнээс хойш 100 жилийн дараа тэдгээр хүмүүсийн тал нь эргэж ирсэн гэх бөгөөд харин тэнд үлдсэн хүмүүс халимагууд хэмээн нэрлэгдэж түүхэнд бичигдэн үлджээ.

 

 
Миний мэдэх Л.ОЮУН-ЭРДЭНЭ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-07-11, Бямба
Image 
 
Л.Оюун-Эрдэнэ АНУ-д Харвардад суралцахаар одох гэж байхдаа Вашингтон ДС -д надтай ирж уулзсан юм. Ардчиллыг анхнаас нь сонирхож "алтан хараацай" нь байгаагүй ч, сэтгэл зүрхээрээ дэмжиж явсан миний хувьд, өөрөө тэгтлээ ойшоодоггүй байсан МАН-ын залуу лидер энэ залуутай уулзаж ярилцах сонин байлаа. Бид тэр орой нилээд нээлттэй ярилцав. Зүгээр л залуу хүний хувьд түүний санаа бодол минийхтэй олон зүйл дээр нийлж байсан. Би түүнд тоглоом шоглоомоор "Чиний нам чинь надад таалагддаггүй ч, хувь хүнийхээ хувьд чи надад таалагдлаа" гэж хэлсэн. Хэтэрхий нэг талыг барьсан гэмээр миний хазгай сэтгэлгээнд түүний хариултууд надад нэгэн өвөрмөц сэтгэгдэл үлдээсэн юм.

Магадгүй алив зүйлийг зөвхөн нэг талын итгэл үнэмшлээр бус олон талаас нь харах сэдлийг тэр надад үлдээсэн байж болох. Гэхдээ залуу хүнийх нь хувьд би түүнд сэтгэл хангалуун байлаа. Тэр тусмаа Харвадад сурахаар одож байгаа түүнд яагаад ч юм бэ? итгэл урам хайрлах сэтгэл төрсөн сөн.
 
 
Дэнвэр хотод болсон арга хэмжээнүүдэд Лос Анжелесийн "ДАЯН" хамтлаг маань амжилттай оролцов. PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-06-04, Пүрэв

Image 

 Дэнвэр хотод сүндэрлэн байдаг Тулга хѳшѳѳн дээр.

2015 оны 5-р сарын 22-24 нд Колорадо мужийн Дэнвэр хотод болсон Уран үгсийн "ТУЛГА" наадмын 5 жил, Aмерикийн монголчуудын хѳл бѳмбѳгийн тэмцээний 10 жилийн арга хэмжээнүүдэд Лос Анжелесийн дуу хѳгжмийн "ДАЯН" / DAYAN / хамтлаг маань амжилттай оролцоод ирлээ. Биднийг найрсгаар хүлээн авч, тоглолт хийх боломж бүрдүүлсэн "Тулга" клубынхан болон Дэнвэрийн монголчууддаа маш их баярлалаа.

 

 
МӨНГӨ ба ХҮҮХЭД PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2015-06-04, Пүрэв
Image 
 
Аавыг дараагийнх нь уналт бүхий бизнес эхлэх саналаас татгалзуулах гэсэн бидний хэд хэдэн оролдлого бүтэлгүй боллоо. Эхлээд нэг нэгээрээ хол байгаа нь утсаар, ойр байгаа нь халз ярилцаад ойлгуулах гээд үзэв. Дараа нь найзыгаа төслийн тооцоог нь гаргаж өгөөд алдагдалтай гэдгийг нь сайн харуулж батлаад өг гэж явуулсан боловч найзын маань тооцоог үл тоов. Бидний оролдлогыг үл харгалзан хөгшин хүнд ахадсан, зардал, ажиллагаа ихтэй бизнесээ эхлэхээр аль хэдийн газар аваад хашаа босгож эхэлснийг эгч маань дамжууллаа.

Уг нь ч залуу бөгөөд ажил, овсгоотой хүмүүст бол гахайн аж ахуй эрхлэвэл хиам боловсруулах цех ихтэй Монголд бол аятайхан нь л бизнес. Харин аав маань насаараа бичгийн ажил хийж аж амьдралаа “нам, засагтаа” даатгаж, түүнийхээ төлөө ажиллаж байснаас биш хэзээ ч гэр бүлийн амьдралдаа бизнес ухаан, эдийн засгийн ашигтай байх шийдвэрийг гаргаж байсангүй, гаргах ч шаардлага байсангүй. Хэдийгээр нийгэм солигдсон ч мөнгөтэй харьцах хүмүүжил нь хэвээр үлдсэн түүний хувьд ашгийн төлөө бизнес эрхлэх нь эхнээсээ л нуралт байдаг билээ.
 
 
Лос Анжелес бурхан багшийн их дүйцэн өдөр, хүүхдийн баяраа тэмдэглэв PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-06-04, Пүрэв
Image
 
 
Лос Анжелесийн Монголчууд бид бурхан багшийн их дүйцэн өдөр,  хүүхдийн баярт зориулсан бэсрэг наадмаа 5 сарын 31-ны өдөр өргөн дэлгэр сайхан тэмдэглэж өнгөрүүллээ. Наадмын арга хэмжээг  
 
Б.Отгонбаяр хөтөлж, Америк дахь Монголчуудын бурханы шашинтны нийгэмлэгийн тэргүүн Д.Норовсамбуу үг хэлж наадмыг нээлээ. 
 
Бурхан багшийн мэндэлсэн, нирваан дүр олж гэгээрсэн, номын хүрдэн эргүүлсэн  “гурван дэмбэрэлт үйлс дүйцсэн” энэ өдрийн номыг Chokhor Gepel Ling хийдийн гэвш Лувсан Ярпэл айлдаж сүсэгтэн олонд хүргэлээ.
 
Үүний дараагаар Лос Анжелест ажиллаж амьдардаг авъяаслаг Монголчууд болох дуучин Б.Уянга, морин хуурч Э.Баттогтох, хуучирчин соёлын тэргүүний ажилтан О.Цэрэндолгор, уран уншигч Д.Ганчимэг болон бяцхан хөөрхөн хүүхдүүд маань бүжгээ бүжиж, дуугаа дуулж, шүлгээ уншиж наадамчин олноо баясгав. Мөн томчууд болон хүүхдүүдийн дунд янз бүрийн уралдаан тэмцээнүүд зохиогдож, ирсэн хүмүүс тун идэвхитэй оролцлоо.
 
 
МОНГОЛ АРТ” ШОУГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-06-04, Пүрэв

Image 

Монголын түүх соёл, урлаг, уран зургийг дэлхийд таниулах зорилготой “Монгол Арт-2015” тоглолтыг 5 дугаар сарын 25-ны өдөр Сан Франциско хотын нэр хүндтэй Ruby Skye танхимд амжилттай зохион байгууллаа.

“Монгол арт” арга хэмжээний үеэр зураач Zazaa Ганболдын Body art, зураач Л.Амарсанаагийн монгол үндэсний уран бичлэг, “Алтайн оргил” хамтлагийн Б.Зоригоогийн хөөмий морин хуурын үзүүлбэрийг “Хөх тэнгэр” бүжгийн хамтлагийн ардын бүжиг, уран нугаралт, Сан Францискогийн оюутан бүсгүйчүүдийн үндэсний хувцасны загварын шоу, “June” продакшны өвөрмөц содон видеотой хослуулан сонирхуулсан нь үнэхээр өвөрмөц, гайхамшигтай байлаа.

 

 
Гэр Төвийн Монголын Эрдэнэс - 6 (фото) PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-06-04, Пүрэв
Image
 
Аавын зүрхэнд дэлбээлсэн цэцэг,

Ээжийн энгэрт мандсан нар,
Хүүхэд хэмээх үнэт эрдэнэсийг дэмжих, хөгжүүлэх зорилго бүхий Гэр хүүхдийн төв, Би Монгол сургуулийн авъяаслаг багш, сурагчдын бэлтгэсэн Монголын Эрдэнэс-6 концерт 2015 оны 5 сарын 30нд амжилттай сайхан боллоо.

Хүрэлцэн ирсэн хүндэт зочид, ЕКГ - ын зөвлөх Б.Гэрэлмаа, аав ээжүүд, дэмжиж тусалсан ахан дүүс, тайзны чимэглэл хийж өгсөн Эрка, Боодоо нартаа маш их баярлалаа.

Сүүн сэтгэлтэй бурхны элч, аав ээжийн амин эрдэнэ, эх орны ирээдүй хүүхдүүдээ хайрлая, хүндлэе, хөгжүүлье! Хүүхдийг хайрласан айл өрх аз жаргалтай, хүүхдийг хүндэлсэн улс орон хөгжилтэй. Хүүхэд бол Монголын Эрдэнэс.

 

 
Тулгынх гэдэг тулхтай айл: "Тулгa" клубын 5 жилийн ойд PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-06-04, Пүрэв
Image 
 
Тулга. Тулга нүүдэлчдийн хувьд ямархан ач холбогдолтой,үнэ цэнэтэй зүйл гэдгийг тайлбарлах хэрэг юун.Тулга гэдэг үгийг хэл зүйн үүднээс аваад үзвэл үгийн язгуур нь тулах хэмээх үйл үг болно. Тулгуур, тулх гээд тул язгууртай үгс олон. Бүгд нэг нийтлэг утга илэрхийлэх нь суурь гэдэг ойлголт болой. Тулга гэхээр санаанд буудаг өөр нэг утга аваас гал голомт. Ийм л тулхтай,суурьтай утга төгс нэрээр нэрийдэж уран зохиолын галыг Тулгандаа бадрааж яваа хамт олны тухай өгүүлэхээр утга,учиг хөөж холоос хөвөрдөж буй нь энэ. Одоогоос таван жилийн өмнө юмсан. Дэнвэрт утга зохиолын том арга хэмжээ, Уран үгсийн чуулган болох гэнэ гэсэн мэдээ гантай говьд борооны сураг араажаваар дуулдах шиг их баяртай хийгээд сонин содон сонсогдсоныг санаж байна.Монголоос П.Бадарч гуай. Ц.Хулан, Г.Мөнхцэцэг тэргүүтэн ч ирэх сурагтай. Үгүй ээ мөн сайханаа. Надтай адилхан уран зохиолын өвчтэй улс байгаа нь ханьтай агаад таатай санагдав. Нөгөөтэйгүүр алс нутагт амь зуулга хөөцөлдөж яруу найрагч гэдгээ ч мартах шахсан мань мэтэд энэ мэдээ сэрүүлэг мэт сонсогдов. Би чинь нээрээ....
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 67 - 77 - 1406