I-94 МАЯГТ ГЭЖ ЮУ ВЭ? PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2015-06-04, Пүрэв
Image 
 
I-94 маягт нь АНУ-ын хилээр нэвтэрсэн зорчигчын тухай ерөнхий мэдээлэл болон АНУ-д байх хүчинтэй хугацааг заасан Хил, гаалийн хамгаалалтын алба /Custom and Border Protection/-ны бүртгэл юм. АНУ-ын агаарын болон усан хилээр нэвтэрч байгаагаас хамааран I-94 нь цаасан буюу электрон хэлбэртэй байж болно.

Та АНУ-ын хилээр нэвтэрсний дараа тус улсад байх хүчинтэй хугацаагаа паспортын мэдээллээ ашиглан дараах цахим хаягаар орж шалгана уу. https://i94.cbp.dhs.gov/I94/request.html

Хэрэв таны I-94 гарч ирэхгүй бол 1). Паспортын мэдээллээ үнэн зөв оруулсан эсэхийг шалгах, 2). Өөрт хамгийн ойр орших Хил, гаалийн хамгаалалтын алба дээр очиж I-94 формоо дахиж авах боломжтой.

Дэлгэрэнгүй ЭНДЭЭС уншина уу.

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ


 
Гэр Хүүхдийн Төвөөс зохион байгуулсан шатрын тэмцээн амжилттай болж өнгөрлөө PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-06-02, Мягмар

Image 

Гэр Хүүхдийн Төвөөс хүүхдийн баярыг угтан зохион байгуулсан шатрын тэмцээн өнгөрсөн Ням гаригт Би Монгол сургууль дээр амжилттай болж өнгөрлөө.

Нийт 40-өөд хүүхэд оролцож, quad-аар тоглосноос 9 хүүхэд шалгарч Гэр Төвийн шатрын цом хүртлээ. Эдгээр хүүхдүүддээ баяр хүргээд улам их амжилтыг хүсэн ерөөе.

Quad 1: Баярсайханы Өнөрбаяр
Quad 2: Баярсайханы Өсөхбаяр
Quad 3: Энхийн Тэргэлсар
Quad 4: Сүхбаатарын Ивээлт

 
 
А.Энхтуул: Миний хамгийн том зорилт бол эрэгтэйчүүдийн их мастерын болзлыг хангах PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2015-02-28, Бямба

Image 

Энэ удаагийн “Чухал хүн” буландаа шатрын гурав дахь эмэгтэй Их мастер А.Энхтуулыг урьж, ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 16-хан насандаа төрийн дээд одон, медаль болох Алтангадасыг хүртэж байсан нэгэн. Харин Их мастерын цолыг тэрбээр “Сүмогоор бол Ёкозунатай, Олимпоор бол алтан медальтай нь зүйрлэнэ” гэсэн юм. Будаатай хоол, цэнхэр өнгөнд дуртай, энэ жил 21 настай Их мастер маань ирэх хавар Арабын нэгдсэн Эмират улсыг зорих гэж байгаа аж. 

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар дунд сургууль дээр гурван өдрийн турш шатрын тэмцээн явагдаж, өндөрлөлөө. Энэ тэмцээний талаар ярилцлагаа эхэлье? 

-Монголын шатрын холбооноос Нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнийг зохион байгуулсан. Тус тэмцээнд клубийнхээ хүүхдүүдийг дасгалжуулж оролцсон учраас гурван өдөр завгүй өнжлөө дөө.

 

 
Минжингийн Болорцэцэг: МУЗЕЙ БОЛ ОЛОН НИЙТИЙН СУДАЛГААНЫ, БОЛОВСРОЛЫН ТӨВ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-02-28, Бямба
Image 
 
...Нью-Йорк хотод хэд хэдэн удаагийн арга хэмжээнд оролцохдоо М.Болорцэцэг бид хоёр байнга тааралдаж уулзалддаг. Өнгөрсөн оны сүүлчээр оюутнуудын арга хэмжээн дээр М.Болорцэцэгийн тавьсан илтгэлийг сонсоод багагүй сонирхов. Бидний бага зэрэг мэддэг палеонтологи мэргэжил, нилээд хэмжээнд мэдэх болсон Батаарын тухай яриа нь Монголын музейн талаар сэтгэлдээ тээж явсан шаналгаат бодлыг минь сэргээж орхисон. Арга хэмжээний дараа бид 2 уулзахдаа ярилцлага хийх санаагаа хэлж бид хугацаагаа тохиролцсон. Энэ оны 1 сарын дундуур Нью-Йоркод түүний ажилладаг Америкийн Байгалийн Түүхийн Музейг үзэж сонирхонгоо ярилцсан ярилцлагаа та бүхэнд хүргэж байна.
 
 
Нэг. НАМТРЫН ТОВЧООН

1996 онд ШУТИСын Геологийн сургуулийг Эрэл Хайгуулын Инженер мэргэжлээр Бакалаврын зэрэгтэй тѳгссѳн. Мѳн тус сургуульд палеонтологийн Магистр зэргийг Монголын эртний шүрийг судалж хамгаалсан.
 
 
А.Урангоо: Шинжлэх ухааны эсвэл бизнесийн үлгэр авах хүн яагаад байж болохгүй гэж ... PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2015-02-16, Даваа

Image 

Ярилцлага хийх гэж буй зочноо би их том хүзүүний зүүлттэй, ганган дэгжин гэж сүрхий эмэгтэй ирэх болов уу гэж бодож суусан юм. Энэ бол А.Урангоотой уулзахаас өмнөх ойлголтын зөрүү байлаа.

Харин тэр илүү дутуу зүйлгүй ажил хэрэгч хувцасласан гэхдээ бусдын анхаарлыг татах бүсгүй байв. 

"Өглөөний хүн". Түүнийг ярилцлагын буландаа урьж оролцуулсан маань учиртай. 

Бизнес эрхлэгч, хүзүүний зүүлтний хоббитой, сайхан дуулдаг, нийгмийн идэвхтэй гээд хувь хүний хувьд түүнийг тодорхойлох имиж арвин ажээ. 

...

- Олон нийтийн сүлжээг идэвхтэй хэрэглэгчдийн дунд Таныг танихгүй хүн ховор байх. Гэхдээ манай нийт уншигчдад зориулж өөрийгөө товч танилцуулахгүй юу?
- Намайг Алтангэрэлийн Урангоо гэдэг. Хувиараа бизнес эрхлэгч.

 

 
Харвардын оюутан, зургаан хэлээр ярьдаг У.Билгүүн гадаад хэл сурах зөвлөгөө бичжээ PDF Хэвлэ Имэйл
Сургууль, Боловсрол
2015-02-16, Даваа

Image 

Харвардын их сургуульд суралцаж байгаа У.Билгүүн АНУ-ын шилдэг сургуулиудад олон Монгол хүн сураасай гэсэндээ нэгэн сонирхолтой блогийг хөтлөн явуулдаг билээ. 

Тэрбээр гадаад хэлийг хэрхэн амжилттай сурах талаар туршлагаасаа блогтоо нийтлэжээ. 

Энэхүү зөвлөмжийг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэж байна. 


Блогийн маань уншигчдаас Англи хэл хэрхэн сурах талаар асуусан олон мэйл ирсний дагуу Англи болон бас бусад гадаад хэл сурсан өөрийн туршлагаа хуваалцан энэхүү туршлага дээрээ үндэслэн гадаад хэл сурах зөвлөмжүүд нэгтгэж нийтэлье гэж бодлоо.

Гадны шилдэг сургуулиудад сурах мэдлэг чадвартай, толгойтой мөртлөө ганц хэлний бэрхшээлээс л болж гадаадад сурах мөрөөдөлдөө хүрч чадахгүй байгаа залуустай уулзахад харамсалтай санагдаж уулзаж холбогдсонд нь зав зайгаараа зөвлөгөө өгч байв. Энэхүү нийтлэлээрээ дамжуулан илүү олон хүнд хэл сурахад нь тус болъё гэж зорилоо.
 
 
Жинхэнэ монгол бууз PDF Хэвлэ Имэйл
Эрүүл Мэнд, Гоо Сайхан
2015-02-16, Даваа

Image 

Монгол түмэн маань  үндэсний хэмжээний  баяр ёслол болох цагаан сараа  өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Цагаан сарын уламжлалт идээ зоогийн нэг  төрөл нь  яах аргагүй бууз байдаг. Ууц, шүүс тавих,  тавгийн идээ засах зэрэг нь урьдаас хийгддэг ажил, бас тэгээд  шинийн гурван өнгөрмөгц  хурааж авдаг идээний зүйл. Харин буузны хувьд өөр. Хэн хүний мэдэх буузны тухай бичих нь илүүц мэт боловч олон улс үндэстний  хэрэглэж ирсэн энэ битүү хоолны хаана ч давтагдахгүй  монгол  жор найрлага,  нэрлэх ухааны талаар уншигч олондоо дахин сонирхуулахыг зорив.

Битүү хоол болох  бууз, тоомий, банш, хуушуур зэрэг нь хөрш улс үндэстнээс дамжин манайд орж  ирсэн хоолны төрөл бөгөөд эдгээр нь  хэлбэр дүрс, хэмжээгээр ялгагдахаас гадна доторх шанзаар өөр өөр байна. Энэ хоол Евразид орших үндэстэн ястнуудын дунд өргөн тархжээ. Жишээ нь, буузыг Хятадад баозы (bāozi), Японд жаозы буюу гёоза, хөөмөл буузыг никуман (nikuman), Балбад момо, түрэгт мант, узбек зэрэг дундад азийн орнуудад манты, солонгост манду,  буриадад позы, гэх мэтээр нэрлэдэг.

 

 
Талархал дэвшүүлж байна PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-02-16, Даваа

Image 

Монгол үндэстний маань бахархал болсон дуу хөгжим шуранхайлж, түүх соёлын бүтээлүүд нүд булааж, монгол дээл, костюм, ноолууран хувцсаараа гоёсон зочид өнгө алаглуулан зассан хүндэтгэлийн ширээнд суусан “Монгол бахархал” арга хэмжээг Гэр хүүхдийн төвөөс анх удаа амжилттай зохион байгууллаа. Хүүхдийн төлөө өгөөмөр сэтгэлээр хүрэлцэн ирсэн бүх зочиддоо баярлалаа.

Бид ирсэн зочдоо Т. Нямсүрэн багшийн чанасан шар тостой, борц амтагдсан сүүтэй цай, боорцог, П.Сарнай ахлагчтай Би Монгол сургуулийн ээж нарын хийсэн бууз,О. Солонгын хийж хандивласан нийслэл салат болон монгол архи, амтат дарсаар дайллаа.

 

 
Холыг зорих залуу эрдэмтэн PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-02-16, Даваа

Image 

Дэлхийн нэр хүндтэй сургуулиуд болох Harvard, MIT хоёр хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө шинжлэх ухаан, эрүүл мэнд, инженерийн салбарыг хослуулан Harvard-MIT Health, Science and Technology (HST) нэртэй хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд эндээс гарсан шинэ санаа, нээлтүүд дэлхийн эрүүл мэндийн салбарын чиг хандлагыг тодорхойлж байдаг гэхэд хилсдэхгүй. Энэ ч утгаараа Forbes сэтгүүлийн дэлхийг өөрчлөх “30 хүртэлх 30” жагсаалтад энэ сургуулиас олон залуучууд ордог. Тэгвэл HST-ийн докторын дараах сургалтын судлаач оюутан Бямбаагийн Батзаяаг бид дэлхийд нэрээ гаргасан том эрдэмтэн болохыг бэлгэдэн энэхүү буландаа урилаа.

Америкийн MIT-ийн оюутны хотхонд байрлах HST-ийн лабораторид оюутнууд хонон өнжин байрлана. Давхар болгондоо шүршүүртэй, саван шампуниас эхлээд унтдаг ор гэх мэт хүний хэрэгцээний бүхий л зүйл тэнд байна.

 

 
"ПИРАМИД" КОМПАНЫ 10 ЖИЛИЙН ОЙ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2015-02-16, Даваа
Image 
 
Америкийн олон хотуудад ажиллаж амьдардаг монголчууд хот бүрдээ өөрсдийн бизнесийн давуу урсгалтай. Вашингтон ДС- орчмын монголчууд "чулууны бизнес" эрхэлж байгаа цар хүрээ, туршлага, чадамжаараа бусдаас ялгарна. 10 аад жилийн өмнөөс залуус арай үнэлгээ сайтай болохоор нь турк, иран эзэдтэй чулууны үйлдвэрүүд руу ажиллахаар орж эхэлж байхад л монгол эзэнтэй 2 чулууны үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлж байсан нь М.Дэлгэрцогт, Д. Өлзийхуяг нарын " Pyramid Granite" , Г.Ганзориг, Д.Болдбаатар эзэнтэй " Tristate Granite" компаниуд. Түүнээс хойш монголчууд бие даан олон олон үйлдвэрүүд байгуулж хүрээгээ тэлсэн хэдий ч, "Пирамид" компани Виржина муждаа турк, иран зэрэг гадаад эзэдтэй компаниудтай өрсөлдөх хэмжээнд хүрч чадсан. Түүгээрээ ч монголчуудын бусад компаниудад "үлгэр жишээ" болж, тэдний хүрч чадах цар хүрээг мэдрүүлж байгаагаараа ямагт давуу, бас бидний бахархал болж байдаг юм.
 
 
КАЛИФОРНИ МУЖИД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГЧ ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ МЭДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2015-01-11, Ням
Image 
 
Калифорни мужийн захирагч Жерри Браун 2013 оны 10 сард гарын үсэг зурсан AB60 хууль 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэв. Энэхүү хуулиар Калифорни мужид хууль бусаар оршин суугч жолооны үнэмлэх мэдүүлэх эрхтэй болсон байна. Энэхүү жолооны үнэмлэх нь зөвхөн автомашин жолоодох эрх олгож байгаа бөгөөд өөр бусад давуу эрх, цагаачлалын асуудлыг шийдвэрлэж буй хэрэг биш юм. Гэхдээ энэ нь үнэмлэх мэдүүлсэн иргэнийг хууль бусаар оршин суугаатай нь холбогдуулан цагаачлалын асуудлаар гэмт хэрэг үүсгэх, баривчлах, нутаг буцаахыг хууль сахиулах албаныханд хориглосон байна.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 78 - 88 - 1406