ЦЭНГҮҮНЭЭС ТҮҮСЭН БОДЛЫН СЭВШЭЭ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-11-14, Баасан
Image 
 
Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн ганц хүү, өөрийгөө ирэлсэн Өнжүүлийн хөх билүү, Монголын их соён гэгээрүүлэгч, Монгол Тулгатны эрхэм Лхагвасүрэн гуайн цэнгүүн Чикаго хотод энгийн атлаа тансаг, энгүй сайхан нижгэр боллоо. Цэнгүүнд Ардын уран зохиолч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Тангадын Галсан гуай оролцож, Монголын утга зохиолын сүмбэр оргилуудын он цагийн сэтгэлийн хэлхээг нь тайлж, уярал, ухаарал, бодрол, инээд хайрласан нэгэн үдшийг сэтгэл, оюуны дээдийн таашаалд хөвөн жаргаж өнгөрүүлсэндээ туйлаас гялайж сууна.

Бодож ээ байхад  би, бид ямар их азтай хүмүүс вээ, ийм сайхан сор болсон мэргэдийн дэргэд өлмий даран үр хүүхэд  шиг нь өсөж, төрсөндөө баярлаж байна. Дахин давтагдашгүй, өөр өөрийн өнгөөр тод гэрэлтэх номын цагаан буяны гэгээтэй, ганцхан хувь шижир алт, галт биндэрьяа нар  Монголд төрж, монголдоо шингэж, монголоо ирлэж байгаа нь дээд тэнгэрийн таалал юм болов уу.
 
 
Наадам сайхан боллоо PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-11-14, Баасан
Image 
 
Аль газрын наадамд явсан улсаас  Наадам сайхан болов уу?  хэмээн асууж, сонин сайхныг ярьж хэлцдэг монгол уламжлалтай.

Монголын Зохиолчдын Эвлэл, түүний гадаад орон дахь салбар Америк дахь Монголчуудын Утга зохиолын нийгэмлэг (АМУЗН) хамтран  АНУ-ын Чикаго хотноо зохион байгуулсан   “Хөх зөн” Яруу найргийн наадам амжилттай болж өнгөрлөө.  

АМУЗН-ээс санаачлан эхлүүлсэн  “МОНГОЛЫН ИХ НҮҮДЭЛ” Утга Зохиолын Хөтөлбөрийн анхны  арга хэмжээ энэ наадам бөгөөд уг хөтөлбөр нь гал голомтоосоо харь холд яваа монголчуудыхаа сэтгэлийн жаргал зовлон, баяр гунигийг уран зохиолын аргаар нээн харуулах зорилготой бөлгөө.

Тэгвэл эхлэн бичигч, утга зохиол сонирхон оролдож буй хүмүүсийг дэмжих, тэдэнд өөрийгөө нээх, олонд таниулах боломж олгох, зохиол бүтээлийг нийтэд түгээх нь  “Хөх зөн”  яруу найргийн наадмын зорилго байлаа.
 
 
Визний ярилцлаганд хэрхэн бэлдэх вэ? PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2014-11-03, Даваа
Image 
 
Та АНУ руу аялал, зугаалгаар явах гэж байна уу? Тэгвэл нислэгийн тийз, зочид буудлын өрөөгөө захиалахаасаа өмнө визнийхээ асуудлыг шийдвэрлэхээ бүү мартаарай. Асуудалгүй зорчих хамгийн сайн арга бол виз хэрэг болох үед аль хэдийнээ бэлэн болчихсон байхаар, хангалттай хугацааны өмнөөс бэлтгэлээ базаах юм.

Хэдийгээр шат дараалал нь ЭСЯамд болон консулын газруудад өөр өөр байж болох ч, та доор дурдсан алхмуудыг бүгдийг нь гүйцээх шаардлагатайг анхаараарай:

Цагаачлалын бус визний онлайн өргөдөл бөглөх
Үүнд та өөрийн цээж зургаа оруулах хэрэг гарах юм. Тиймээс визний зураг авдаг, мэргэжлийн фото студид авахуулбал сайн. Зургийн шаардлагуудыг биелүүлж байгаа эсэхийг мөн давхар шалгаарай. (http://travel.state.gov/content/visas/english/general/photos.html )
 
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЙН ДУРЫН ДААТГАЛ PDF Хэвлэ Имэйл
Хууль Зүй, Цагаачлал
2014-11-03, Даваа
Image 
 
1. НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЙН ДУРЫН ДААТГАЛД ЯМАР ИРГЭД ХАМРАГДАХ ВЭ?

- Заавал даатгалд даатгуулснаас бусад дор дурьдсан иргэд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болно:
   - Тодорхой хөдөлмөр эрхлээгүй
   - Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид
   - Газар тариалан эрхлэгч
   - Лангуу турээслэгч
   - Хувийн журмаар гадаад улс оронд ажиллагсад гэх мэт

2. НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРААР ДААТГУУЛАХАД ЯМАР ТӨРЛИЙН ДААТГАЛД ДААТГУУЛЖ БОЛОХ ВЭ?

- Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч нь тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын төрөл тус бүрд даатгуулна.
 
 
В.Энхбат: “Мишээл” дуугаа ийм урт удаан настай болно гэж үнэхээр бодоогүй PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-11-03, Даваа
Image 
 
“Амьдрал учралын заяа, аялуухан түүнтэй учруулсан” хэмээн эхэлдэг хүн бүрийн сэтгэлд хоногшсон “Мишээл” хэмээх уянгалаг дуу дахин дахин сонсмоор сэтгэлд нэг л дотно орон зай үлдээжээ.

Анх “Бага тойрог” хамтлагийн нэр дор гарч байсан ч энэ дууны зохиогчийг дуучин Эбби буюу В.Энхбат гэдэг. “Мишээл”-ээс гадна олон сайхан хуучны дуунуудаа багтаасан бие даасан “Бага тойрог” цомгоо гаргах гэж тэртээх 20-иод жилийн өмнөөс сэтгэлдээ тээн явсаар өнөөдөр та бидэнд хүргэж байна.

Америкийн Рокфорд хотод ажиллаж амьдарч байгаа В.Энхбат ахтай интернэтээр ярилцаж, шинэ цомог болон хуучны сайхан дурсамжуудаас нь хуваалцах завшаан надад тохиолдсонд их баяртай байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

- Юуны өмнө шинэхэн цомгоо өлгийдөн авсан танд баяр хүргэе. Энэхүү цомгоо “яг л “Бага тойрог”-ийн хуучин гудамж, барилгууд шиг...” хэмээн тодорхойлсон нь сонирхол татлаа?

- Их баярлалаа. “Бага тойрог” цомгийг бичүүлэх санаа анх 1990-1991 онд төрж байсан. Хорь гаруй жил өнгөрчихсөн учраас санаанаасаа бага зэрэг өөрчлөгдсөн ч үндсэн ноён нуруу нь хадгалагдсан байх. Би өөрөө Бага тойргийн унаган хүү. Тэр хавийн Засгийн газрын ордны ард талын арктай байшин, цэцэрлэг, тухайн үеийн Б.Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кинотеатр орчим гүйж харайсаар хүүхэд нас минь өнгөрсөн.
 
 
ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ 2014 - Чикаго хотноо PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-10-30, Пүрэв
Image 
 
2014 оны хавар Вашингтон ДС хотноо зохион байгуулагдсан "Надад хэлэх үг байна-4" арга хэмжээний төгсгөл дээр оюутан залуус уулзалдаж, жилд 2 арга хэмжээг хамтран зохион байгуулж байхаар ярилцаж тохиролцсон юм. 2 дахь арга хэмжээ нь "Хөдөлмөрийн Яармаг" байлаа. Залуус энэ талаар санал бодлоо хуваалцаж, хот болгонд байгаа "Монгол Оюутны Холбоо" -дын Удирдах Зөвлөл болон идэвхтэй залуус "зохион байгуулах баг" болон нэгдсэн. Тэд 7 хоног бүрийн 4 дэх өдөр хоорондоо цахим сүлжээгээр холбогдон ажлын явцаа хэлэлцэн шийдвэрлэх асуудлаа ярилцан, шинэ санаа мэдээллүүдээ хуваалцаж байв. Энэ нь өнөөгийн монгол залуусын ямар нэгэн ажлыг зохион байгуулахдаа багаар ажиллаж сурах сайн алхам байлаа.
 
 
Б.Анхбаатар: Шуудангаар ирсэн ном, хуучин хувцаснаас ч татвар авдаг байсныг болиулсан PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2014-10-08, Лхагва
Image 
 
Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн албаны дарга Б.Анхбаатартай ярилцлаа.
 


-Таны хариуцаж байгаа Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн алба яг ямар үйл ажиллагаа явуулдаг талаар ярилцлагаа эхэлье. 


 
- Шуудангийн салбар нь олон жилийн түүхтэй. Орчин цагийн шуудангийн байгууллага үүсч хөгжснөөс хойш хэдийнээ  93 жил болсон байна. Харин өртөө шуудан нь Өгөөдэй хаанаас эхтэй гэж бодвол шуудангийн салбарын түүх 779 гаруй жилээр  хэмжигдэнэ. Өөрөөр хэлбэл, Харилцаа холбооны салбарын ууган байгууллага нь юм.

Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологийн дэвшлээ дагаад шуудангийн салбар ч эрчимтэй хөгжиж байна. Үүнийгээ дагаад энэ салбарт зохицуулалт хийх  олон асуудал шинээр урган гарч ирсэн. Харин энэхүү салбарын хууль эрх зүйн болон төр хувийн хэвлийн хоорондын уялдааг хангах, зохицуулах үүргийг Харилцаа холбооны зохицуулах хорооны шуудангийн алба хийж гүйцэтгэдэг юм.
 
 
UB TOUR PDF Хэвлэ Имэйл
Түүх Соёл
2014-09-26, Баасан
Image 
 За энэ голоорх шар нь уг нь хараагүй хүний зам. Харин тэхий дунд нь шон зоогдоостой. Гайхах ч юу байхав дээ, энэ чинь манай нийслэл! Хөгжилтэй (development) улс болгоно гэсэн чинь харин хөгжилтэй (funny) улс болгож байгаам байна гэж ойлгоорой манайхан.
 
 
Улсын нийслэл Улаанбаатар хотоороо урамтай сайхан зугааллаа. Гудамжаар алхаж, заримдаа автуусдаж, хааяа таксидаж, гарцаар гарч, гарцгүй газраар нь гүйж, гуанзанд ч орлоо.

Зээ уушиг зүрхийг тэнийлгэн сэвших нь таатай гэж. Улаанбаатарын маань төв хэсэг ямартаа ч тэнгэр баганадсан тоос шорооноосоо саллаа. Эрвийх дэрвийхээрээ шүүрдэж буй улбар шар ах эгч нартаа мэхийн сөгдөн мөргөн хүндэлмүү. Цалинг нь нэмээд л баймаар хүмүүс бол тэд билээ. Сүхийнхээ талбайгаар хөндлөн туучиж явахад манай хотын өнгө үзэмж юутай таатай. Энхтайваны гүүрээр даваад ирэхэд ёстой л нэг их хот. Цэвэр цэмцгэр гэж. Сайхныг мөрөөдөх нэг хэрэг. Харин хийж эхэлнэ гэдэг үйлс. Үүл даргадаа талархму.

Сайныг шагших сайхан ч саарыг илрүүлэн ярьж явах нь явдалд тустай. Манай хотод үнэн бүткү асуудлууд байсаар л байна. Жижиг сажиг л байх л даа. Гэхдээ хүмүүс чинь баларч мэдэхээр байна шүү дээ. 
 
 
Хунтайж Давааням: Зүчийг бид нар том ах л гэдэг PDF Хэвлэ Имэйл
Ярилцлага
2014-09-26, Баасан
Image 
 
Олны нэрлэдгээр Хунтайж буюу ноён Даваанямыг ярилцлагын зочноороо урихаар залгалаа. Ямар сонины хэн болохыг маань нилээн нямбай лавлаж байна.

-Тантай би илэн далангүй ярилцахыг хүсч байна. Та цаг гаргаж уулзвал би үнэхээр баярлана.
-Чи Баабартай ямар холбоотой юм бэ?

-Уучлаарай, Давааням гуай, яг юу гэсэн утгатай асуулт юм бол. Би Баабар.мн-д харьяалагддаг нийтлэлч юм аа. Бас сонинд ажилладаг. Баабар гуайтай өөр холбоогүй ээ.  
-За тэгвэл болж байна. Маргааш уулзъя. (Ингээд бид маргааш нь уулзлаа)
 
 
 
ЖИЛИЙН 34 ХОНОГ Л ХҮҮХДЭЭ ЗӨӨЧИХ ТЭГВЭЛ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-09-26, Баасан
Image 
 
Миний нийтлэлийг уншаад лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд юуны хамаав, хүүхэддээ монгол хэл, ёс заншилаа сургана уу байна уу хэнд падтайв гэж бодох монгол хүн гарахгүй байх гэж найднам. Америкийн том хотуудад хэд хэдэн монгол сургууль зарим нь бүр төрөлжөөд монгол бүжгийн сургууль байгуулж үйл ажиллагаа явуулдаг. Зохион байгуулж байгаа хүмүүсийг нь нэг их ашиг орлого банжаад, овойж оцойтол нь мөнгө хураагаад сүйд болдог гэж бодохгүй байна. Миний л мэдэхийн Чикагогийн монгол сургуулийнхан хагас сайныхаа бүтэн өдрийг сайн дураараа хүүхдэд зориулдаг. Аминчхан бөгөөд эх оронч сэтгэлгүй хүнд энэ нь нэг төрлийн гажиг харагддаг байх. Төрийн төлөө оготно боож үхэхийн дайтай бодох ч нэгэн байх. Хамгийн гол тулгуур монгол хүний мөн чанараас нь аваад үзвэл монгол хүүхдүүдэд монгол эрдмээ өвлүүлнэ гэдэг цаглашгүй их буян, оюуны гайхамшигт хөрөнгө оруулалт юм. Цусаа булгилуулаад, зүрх сэтгэлээ догдлуулаад “Би монгол хүн” шүү гээд нэг хашгираад үздээ. Энэ бахархлын хариу нь өөрсдийн үр хүүхэддээ эх хэл, ёс заншилаа өвлүүлэх ариун үйлс билээ.
 
 
САЙХАН АМЬДРАЛ БОЛ ЭЕРЭГ СОНГОЛТЫН ҮР - К.Номинжин PDF Хэвлэ Имэйл
Америкийн Монголчууд
2014-09-26, Баасан
Image 
 
...Лос-Анжелес хотноо В.Тулгатын нэвтрүүлгийн зураг авалтын үеэр К.Номинжинтой уулзсан юм. Тэр богино хугацаанд бид 2-ын хооронд болсон яриа миний сонирхлыг ихэд татсан. Тэгээд Номинжинд хандаж "Чи бид хоёр ярилцлага хийвэл өнөөгийн залуус болоод хүмүүст хэрэгтэй сайхан санаануудыг бусдад хүргэх боломж байнаа" гэж санал болгосон юм. Тэрээр саналыг минь зөвшөөрч, боломжтой үедээ уулзаж, ярилцахаар тохиролцов. Өнгөрсөн 8 сард Лос-Анжелос хотод очихдоо бид уулзаж ярилцсан. Харин түүний ярилцлагыг буулгахдаа нэлээд цаг хугацаа зарцууллаа. Хэтэрхий гэгээлэг, бас бусдад "содон" санагдахаар түүний яриа, бусдад хүргэж уриалж байгаа санаануудын утга холбоосыг алдагдуулахаас эмээж байсан хэрэг. Ийм залуу хэрнээ ингэж ухаарч, өөрөө энэ ухааралдаа "эзэн" нь болж бусдад үлгэр дуурайл болж чадаж байгаа нь надад хамгийн сайхан санагдсан. Бид хоёрын яриа урлагийн амжилтаас нь илүүтэй бусдад түгээх гэгээрэл, ухаарал, амьдралын мөн чанар хийгээд эрүүл амьдрахуйн учрын тухай хөөрөлдөөн байв.
 
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 100 - 110 - 1406