Гаалийн Х.Баатар Хархоринд ч, Зайсанд ч алга… PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Бичсэн: Ed   
2007-11-11, Ням

 

 

 Х.Баатар гэдэг энэ хүнийг хүмүүс дэндүү сайн мэдэх болж. Төрд өндөр алба хашигсдаас анх удаа хээл хахуулийн хэргээр шүүхээс хорих ял сонссон тэрээр энэ бүх хугацаанд анхаарлын төвд байсаар ирсэн. Хархорины хориход ялаа эдэлж байсан түүнийг өвчний учир суллагдах нь тодорхой боллоо гэсэн мэдээлэл сүүлийн саруудад тасрахгүй байв.

Албаны эх сурвалжуудаас авсан тодруулгаар бол дээрх мэдээлэл батлагдаж байна. Х.Баатарыг арав гаруй хоногийн өмнө Хархорины хорихоос авч явжээ. Хорихын ажилтнуудын эрүүгийн цагдаагийн ажилтанд өгсөн мэдээллээр бол Х.Баатарыг суллахаар авч явсан нь тодорхой юм байна. Хорихын ажилтнууд Х.Баатарыг шоронд ял эдлэх боломжгүй, өвчний учир суллагдах нь гарцаагүй болсон, Зайсан дахь Хорихын нэгдсэн эмнэлэгт хүргэнэ гээд яваад явсан гэж ярьжээ.

Энэхүү мэдээллийн мөрөөр тус эмнэлгийн ерөнхий эмч, хошууч Н.Бат-Оршихтой холбогдлоо. Тэрээр "Х.Баатар манай эмнэлэгт ирж хэвтээгүй. Харин ял эдэлж эхэлснээсээ хойш буюу өнгөрсөн долоо, наймдугаар сард хоёр удаа хэвтэж эмчлүүлээд гарч байсан" гэж ярилаа. Хорихын эмнэлэгт Х.Баатар элэгний архаг үрэвсэл гэсэн оноштойгоор эмчлүүлээд гарч байжээ. Энэ өвчин нь шоронд ял эдлэх боломжгүй өвчний жагсаалтад хамрагддаг эсэхийг албаны эх сурвалж хэлэхдээ, "Заалтын дагуу хамрагдаж болох ч дотор нь нарийн нарийн юм байгаа" гэв.

Түүнийг Хархорины хорихоос "өвчний учир" гэж авч явсан боловч Хорихын нэгдсэн эмнэлэгт хэвтүүлээгүй нь "суллагджээ" гэсэн таамгийг төрүүлж байгаа юм. Албаны зарим эх сурвалжууд энэ таамгийг үгүйсгэсэнгүй.

Гэсэн ч хамгийн сүүлд хэвлэлд мэдээлснээр Ганцхудаг дахь хорих 409 дүгээр ангийн аж ахуйн албанд ялаа эдэлж байгаа аж. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Тэрбээр тус ангийн аж ахуйн үйлчилгээн дээр ажиллаж байгаа. Х.Баатар эрүүл мэндийн тухайд ял эдлэх чадваргүй болоогүй. Хэрэв ийм байдалд хүрсэн тохиолдолд Хууль зүй,дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарч байж асуудал шийдэгдэнэ" гэлээ.

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2008-01-14, Даваа )
 
< өмнөх   дараах >