Хvрээ зодоончид ба єсч буй vнэ PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Бичсэн: Ed   
2007-11-16, Баасан

 

Зуун жилийн ємнє Их Хvрээний танхай эрс єндєр хог буюу єнєєгийн Сvхбаатарын талбай орчимд цуглаж, овгороо тодруулахаар зодолддог байжээ. Хэний хамраас эхэлж цус гарна тэр нь ялагдана. Vvнтэй тєстэй нэг зодоон яг тэр газар эрх баригчдын дунд боллоо. Бие биеийнхээ "нармайг" нээснээр л дуусдаг байсан бол иймэрхvv зодооныг тоохгvй. Зодооных нь vр дагаварт дэрвээд эхэлсэн vнэ улам хєєрєєд байгаа болохоор санаа зовниж vvнийг тэрлэж байна. Юуны ємнє шинэ Ерєнхий сайд шинэ Засгийн газраа байгуулах гэж бужигнуулна. Нэгэнт эрх баригч намын дарга Засгийн газар толгойлж хариуцлагаа ганцаараа vvрч байгаа юм чинь

 

нийслэлийн эрх баригч намын хороон дарга нь Улаанбаатар хотын захирагч болж "хариуцлагаа ганцаараа vvрэхээр болж" бас бужигнуулна. Иймэрхvv эр зоригийн vзvvлбэрvvд аймаг, дvvргийн захиргаанд халдварлаж, тєстэй vзэгдлvvд аймаг, дvvрэг болгонд давтагдана.

Энэ бєєн бужигнасан улстєрчид тєр улсын ажил хийдvvлсээр, сандал ширээгээ булаацалдсаар шинэ онтой золгох нь, Гэтэл юмны vнийн єсєлт vvнийг хvлээхгvй улам гаарч алт, зэсийн vнэ гадаад зах зээлд єссєний ачаар vvлэн чєлєєний нар шиг богинохон хугацаанд олдсон эдийн засгийн єсєлт улс тєрийн тогтворгvй байдлаас болж саарах хандлага ажиглагдаж байна. Тамгаа булаалдсан улстєрчдийн хийсэн хvрээ зодооны vр дагавар энэ юм.

Юмны vнэ єсч эхэлсэн нь Засгийн газрын буруу байлаа. Улс орны эдийн засгийг Засгийн газар эдийн засгийн бодлогоор, харин Тєв банк санхvv мєнгєний бодлогоор зохицуулдаг. Юмны vнэ хурдтай єссєн шалтгаан нь Засгийн газар 370 тэрбум тєгрєгийг улсын эдийн засагт ямар ч бодлогогvйгээр цутгачихсанд байгаа юм.

"Бvтээн байгуулалтын жил" гэж нэрлээд энэ хєрєнгє оруулалтыг vнэндээ хоорондоо уялдаа холбоогvй, эдийн засгийн брдлогогvй хийж, бизнес эрхлэгчдийг дэмжиж чадаагvйгээс хэдэн дарга нар танилдаа тендер хуваарилсан хэрэг тєдий болоод єнгєрлєє. Гудамжинд гараад "Бvтээн байгуулалтын жил таны амьдралд нэмэр болов уу" гэж асуугаад баярласан хариу сонсохгvй л болов уу.

Цалин нэмээд ч юмны vнэ дагаж єссєнєєс тэр нь vр дvнгvй ажил болжээ. Гэтэл бодлогогvй эдийн засгийн зохицуулалтын vр дvнг єнєєдєр жирийн хvмvvс амьдралаараа амсч байна. Vнийн єсєлт тєрд ажилладаггvй, хvн амын гуравны хоёрыг бvрдvvлдэг орлого багатай хэсэгт хvнд тусч байна. Мєн тєсвийн. мєнгийг тєлдєг бизнесийнхэнд том цохилт болж байна.

Засгийн газар vнийн єсєлтийг зогсоож чадаагvй буруугаа дэлхийн эдийн засагтай тvvн дотроо нефть, гурилын vнэ єссєнтэй холбон тайлбарлаж амиа аргалахыг оролдож байна. Ойрхи дорнод дахь улс тєрийн тогтворгvй байдлаас улбаалж газрын тосны vнэ єсч байгаагаас АНУ болон дэлхийн бусад том орнууд тариалангийн талбайн ихэнх хэсгийг рапс тарихад зориулж, vvнээс vvдэн тариалах талбай багассанаас тариа, гурилын vнэ єсєх нь гэдгийг энэ хавар тавдугаар сард дэлхийн эдийн засгийн хvрээлэнгvvд урьдчилан мэдээлж анхааруулж байсан.

Манай Ерєнхий сайд болон тvvний эдийн засгийн зєвлєх нь эдгээр тандалтыг тоогоогvй. 40 мянган айлын орон сууц хєтєлбєрийг эхлvvллээ гэж баахан барилгын шав тавьсан ч эдгээр барилгын цемент, арматур тємрийг хэн хаана хэчнээн хэмжээтэй vйлдвэрлэхийг, хэн хаанаас яаж тээвэрлэхийг нарийн нямбай тооцоолоогvй. Мєнгє бодлого хоёрыг хооронд нь уялдуулж чадаагvйгээс энэ сайхан тєсєл Хятадын эдийн засагт хєрєнгє оруулалт, хятад ажилчдад шинэ ажлын байр нэмэгдvvлсэн жилийн арга хэмжээ болсон нь харамсалтай.

Энэ жил цалингаараа орон сууцтай болсон залуу гэр бvл гарсангvй. Засгийн газар цаашид эдийн засгийг том хэмжээгээр, урьдчилан харж, зєв таамаглаж, бодлогоор зохицуулж байхгvй бол vнийн єсєлт ч тасралтгvй vргэлжилсээр байх болно. Алт зэсийн vнэ vргэлж єсєхгvйгээс хойш бид хєрєнгє оруулалтаа ирээдvйд мєнгє олох салбарт тvлхvvзарцуулъя. Зvvний нам гэдгийг МАХН-ын Ерєнхий сайд маань "зvvн баруунгvй цацах" гэж ойлгоогvй байлтай. Уг нь энэ vг Францын хувьсгалаас vvдэлтэй юм.

XVI Луи хааны vед тvvний танхимын баруун хэсэгт эрхтэн дархтан аристократууд, сvмийн эрх мэдэлтнvvд сууж, харин зvvн талд "ард тvмэн" буюу дунд ангийн тєлєєлєгчид суудаг байснаас улс тєрд энэ хэллэг орж иржээ. Єнєєдрийн МАХН-ын бодлого улс тєрийн чиглэлийн хувьд ард тvмнийг, тэр дундаа дунд ангийн тєлєє байгаа эсэхэд би хувьдаа эргэлзэж байна. Vндэсний эв нэгдлийн Засгийн газар маань биднийгээ баярлуулахгvй л байна. Баярлуулах хугацаа ч vлдсэнгvй. Ард тvмэн улстєрчдийн зодооны хєлд vрэгдэх нь тодорхой боллоо.

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2008-01-14, Даваа )
 
< өмнөх   дараах >