Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эрх.. PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2008-02-13, Лхагва

 Image

Эхнэр, хүүхэддээ гар хүрээд цагдаад баригдаж улмаар “гэр бүлээ хүчирхийлсэн”, “хүүхэд дарамталсан” хэрэгт татагдлаа. Энэ талаар   тодруулж өгнө үү.

Хариулт:  Гэр бүлийн хүчирхийллийг  зарим хүн  ахуйн чанартай маргаан, “үг сонсдоггүй нэгэндээ гар хүрсэн төдий соёлгүй харилцаа  мэтээр өнгөц ойлгож,  амьдралд байдаг л зүйл  гэж ханддаг нь  олон хавар нэгэндээ гэдэгчлэн урьдчилж бодоогүй, хожим  нь гэмшээд барахгүй  уршиг дагуулдаг. хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг  АНУ-ын хууль

 

 

тогтоомж, амьдралын хэв шинж  энэ үзэгдлийг  гэмт хэрэгт тооцдог бөгөөд  америкчууд, хэн  боловч  хүчирхийллээс ангид, айх аюулгүй  амьдрах учиртай гэж үздэг.Тиймээс  хэн нэгэн бусдад,  түүний дотор ойр дотныхондоо гар хүрэхэд хуулийн байгууллага “Domestic Violence” болон “Child Harassment” гэдэг үндэслэлээр хүчирхийллийн өртсөн хүнийг дарамтаас ангижруулах, буруутай этгээдийг шийтгэх арга хэмжээ авдаг. Чухамдаа хүчирхийлэгч өөрийн санаа сэдэл, таашаал, хувийн сонирхлоор  хүчирхийлэл үйлдэг, тэр нь  даамжирдаг, архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэл гутрал, сэтгэцийн эмгэг бол гэр бүлийн хүчирхийллийн өдөөдөггүй харин олонхи тохиолдолд дагалддаг, буруутай этгээд биеэ өмгөөлөхдөө тэдгээрийг ашиглахыг хичээдэг гэж  тэд үздэг.

Гэр бүлийн хүчирхийллийг зодох жанчих төдийхнөөр ойлгоод, хүчирхийлэлд өртсөн  буюу ойр дотны хүнээ хүчирхийлсэнээ анзаардаггүй  нь энэ  төрлийн гэмт хэрэг газар авахад  хүргэдэг. Америкийн хууль тогтоомжоор гэр бүлээ хүчирхийлэх, хүүхэддээ зодохыг эрүүгийн шинжтэй  үйлдэл хэмээн хүндрүүлж  ял шийтгэл  оногдуулахдаа эцэг эх байх эрхийг нь хасах ч удаа бий. Харамсалтай нь  манай иргэд ийм хэрэг өдүүлж, цагдаад саатуулагдах, Цагаачлалын албанд шилжих, улмаар визийн хугацаа хэтрүүлсэн гэгдэж албадан нутаг буцаагдсан  тохиолдол  бий.

Гэр бүлийн хүчирхийлэл нь өрхийн гишүүд,  амраг хосууд, хамтран амьдрагчид, ажил хэргийн түншүүдийн дунд, найз нөхөд, хэн нэгийгээ  захирах, өөрийн аяар байлгах эрмэлзлээс үүдэн нэрээр нь дуудах, түлхэх, нудрахаас эхлээд алгадах, өшиглөх, чимхэх, хазах, дотны хүмүүсийг нь занах, амиа егүүтгэх, биедээ гэмтэл учруулахаар далайлгах, халуун хүйтэн зэвсгээр  сүрдүүлэх, цалин мөнгө, эд хөрөнгийг нь булаах, хэрэглүүлэлгүй  саатуулах, барьцаалах, доромжлох, сэтгэлээр унагаах,  хүсээгүй, таашаалгүй хурьцах, бэлгийн ажил үйлдэхийг тулгах,  эрхэлдэг ажил  мэргэжлээс нь хөндийрүүлэх  гэхчлэн хэлбэрээр үйлдэгддэг. Эдгээрийг хааяа нэг эсвэл байнга давтагдан үйлдсэн эсэхээс үл хамааран хууль бус  үйлдэл гэж тооцогддог. Ялангуяа  бусдын бие махбодид хүрэх, хүсээгүй бэлгийн хавьтал үйлдэх нь ноцтой гэмт хэрэгт тооцогддог.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд ойр дотных хүн хүчирхийлсэн,  дахин давтахгүй биз, алдаагаа ухаарч гэмших байх, арай ч зориудаар санаатай  үйлдээгүй болов уу, засарна байх, түүний буруу гэж юу байхав гэж ууч сэтгэлээр боддогоос гадна бусдад мэдэгдвэл  байдал  дордоно, хариу эсэргүүцэл үзүүлбэл гэр бүл, үр хүүхдэд  муугаар нөлөөлнө гэж эмээдэг, нөгөө тал нь бусдыг эрхшээсэндээ эрэмшиж, өөрийг нь хайрлаад хариу үйлдэл хийгээгүй, хэрүүл зодоон, зарга заальхай гаргаагүйг мэдэх тусмаа улам догширдог.  

Онц хүнд  гэмт хэрэгтэй  тэмцдэг цагдаа,  нэрд гарсан  тамирчин ч гэр бүлийн хүчирхийлэлд өртөх тохиолдол байдаг учир гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг нас, хүйс, яс үндэс,  үндэсний уламжлал, ёс заншил,  шашин шүтлэг, боловсрол, ажил мэргэжил, албан тушаалаар онцлон ялгаварлах боломжгүй. Гэхдээ хохирогсдын дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг.Тухайлбал, америк бүсгүйчүүдийн 1/3 нь нөхөр, найз залуугийнхаа хүчирхийлэлд өртдөг, 1996 онд  хүн амины хэргийн  хохирогчдын 30-42 хувь нь нөхөр, үерхдэг хар хүүгийнхээ гарт амь үрэгдсэн эмэгтэйчүүд байсан, эхнэрээ хүчирхийлдэг эрчүүдийн 60 хувь  хүүхдээ мөн  хүчирхийлдэг  болохыг. АНУ-ын Сэтгэл судлалын нийгэмлэгийн 1996 онд хийсэн “Хүчирхийлэл ба гэр бүл” судалгаа харуулдаг.

Тэрчлэн жил бүр 2-4 сая эмэгтэй, 3.3 сая хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, нийт эмэгтэйчүүдийн 25 хувь буюу 12 сая эмэгтэй  эрт орой хэзээ боловч хүчирхийллийн золиос болдог. Хүчирхийлэлд өртөгсдийн 85 хувь нь эмэгтэйчүүд, 15 хувь нь эрчүүд.Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 35 хувь, эрчүүдийн 22 хувь эмнэлэгт хүргэгдсэн. Хүчирхийлэл үйлдэгддэг гэр бүлд хүүхэд хохирох нь нийт улсын дунджаас 15 дахин өндөр, тэдгээр хүүхэд багачууд  архи, согтууруулах ундаа, хар тамхи мансууруулах бодис хэрэглэх, гэмт хэрэгт холбогдох магадлал нэн өндөр, хэл яриа, сонсголын согогтой, хөгжлийн бэрхшээлтэй болох нь элбэг. Хүчирхийлэлд өртсөн эх  хүүхдээ хүчирхийлэх нь 8 дахин нэмэгддэгийг судалгааны дүн харуулдаг  байна. “Lenor Walker’s 1984 Study”.

Хэн нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд дараах хаягаар яаралтай тусламж, зөвлөгөө хүсч болох юм байна. Тухайлбал,

Common Ground Sanctuary
Toll free
248.456.0909
800.231.1127

Haven
Toll free
248.334.1274
877.922.1274

Women’s Survival Center
 248.335.1520
Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл  доорххи хаягт хандаж болно.

Oakland County Coordinating Council Against Domestic Violence
410 South Telegraph
Bloomfield Hills,MI48302
Phone 248.456.8158 ext 210
Fax 248 292 5294

Crisis Line
Transition Home

Therapists 8:30am-7:30pm Monday to Friday
Domestic Violence Sexual Abuse Support Group
1 800 563 0808


P.S. Лос Анжелес хотын орчмын Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх Газруудын хаягнуудыг www.lamongols.com нэмж хавсаргалаа. Үүнд:

- Domestic Violence Hotline
1-800-978-3600
Southern California Only

 

- http://da.co.la.ca.us/famvio.htm#tele

- http://da.co.la.ca.us/vwap/

- http://womenshealth.med.ucla.edu/community/alliancerape.htm

- http://www.lacity.org/csw/pdf/DomesticViolence.pdf

 

 

 

 

 Image

 

Асуулт: 18-аас  хүртэлх насны хүүхдийг хилийн чанадад   авч явахад иргэний бичиг баримтын хувьд юунд анхаарах вэ?


Хариулт: Суугаа орны хуулиар насанд хүрэгчдэд 10 жилийн, 16  хүртэлх насны хүүхэд багачуудад 5 жилийн, Монгол улсын хуулиар ижилхэн 5 жилийн хугацаатай паспорт олгодог. Иймд таны болон таны авч явах хүүхдийн паспортын хугацаа дууссан эсэхийг  юуны өмнө нягтлах  нь зүйтэй. Хилээр нэвтрэхэд  ихэнх улс орон хамт яваа хүүхдийн тань хууль ёсны асран халамжлагч мөн эсэхийг лавлаж, нотлох бичиг баримтыг шаардана. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдийн эцэг, эх түүнтэй явалгүй, өөр хэн нэгний хамт явуулж байгаа  тохиолдолд хүүхдээ тухайн хүнд өгч явуулж буй нь үнэн гэсэн тодорхойлолтыг эцэг эх нь гаргаж нотариатаар баталгаажуулж өгвөл зохино. Паспорт, нотариатаар батлуулсан дээрх тодорхойлолтоос гадна төрсөн эцэг, эхийн паспортын хуулбар, хүүхдийн Төрсний гэрчилгээний хуулбарыг мөн нотариатаар баталгаажуулан  гарын ойр авч явах нь хилийн байцаан өнгөрүүлэх цэгт нарийвчлан шалгах тохиолдолд эрхбиш дөхөм болно гэдгийг анхааруулья.

Монгол Улсын иргэдийн  АНУ-д төрсөн хүүхэд  АНУ-ын паспортоор эх орондоо  90 хоногоос дээш хугацаагаар зорчиход БНХАУ-ын дамжин өнгөрөх болон Монгол Улсын   орох гарах виз,  АНУ-д эргэж ирэх  бол   хоёр  буюу олон удаагийн  виз мэдүүлэх, Монголд очоод нэг  сарын хугацаанд Гадаадын иргэд, харьяатын эрх зүйн албанд бүртгүүлэх шаардлагатай. Харин тус ЭСЯ-нд Төрсний гэрчилгээ, энгийн гадаад паспорт мэдүүлж авах боломжтой бөгөөд эл тохиолдолд Монгол  улсын виз  тусгайлан авах, Монголд очоод бүртгүүлэх шаардлагагүй. Хоёрдмол буюу давхар харьяаллын асуудлыг тусгайлан шийдвэрлээгүй өнөөгийн нөхцөлд дурдсан бичиг баримтуудыг зэрэгцүүлэн хадгалж болох боловч аялал эхлэхээс дуусах хүртэл  тэдгээрийг зэрэгцүүлж хэрэглэлгүй, аль нэгийг дангаар нь хэрэглэх,  хил гаалийн тэмдэглэлгээг хийлгэх шаардлагатай. 

Тус улсад оршин суух визийн хугацаа нь хэтэрсэн иргэд дээрх мужууд руу очиж жолооны үнэмлэх авах, чингэхдээ тухайн муж, хотод амьдарч буй хэн нэгний хаягийг ашигладаг нь америкийн хууль хяналтын байгууллагын анхааралд өртөж буйг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, тухайн хаягт  оршин суугчийн бичиг баримт хүчингүй болоод зогсохгүй, өөрсдөө хүнд байдалд орох болов.

 

Хариултыг Вашингтон хот дахь ЭСЯ-ны Ерөнхий консул Г.Ганболд

Даяар Монгол Сониноос  

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2008-02-19, Мягмар )
 
< өмнөх   дараах >