Таны заяа төөргийн чулуу PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 8
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2009-09-16, Лхагва
 Image
 
Эрдэнийн чулуу нь байгаль дэлхийн бүтээсэн гайхамшигийн нэг юм. Маш эрт цагаас хүн төрөлхтөн анхаарлаа хандуулан төрөл бүрийн зүүлт, гоёл чимэглэлийн зүйлс хийсээр иржээ. Хэрэглэж ирсэн чулуу болгонтой нь ямар нэгэн домог яриа үе дамжин яригдсаар ирсэн. Олон хүмүүс чулуунууд хүний зан төлөв байдал, сэтгэл санаанд нөлөөлдөг хэмээн итгэдэг. Зарим чулуунууд хүний энергийн төв болох чакрад нөлөөлөн эмчилгээний ач холбогдолтой гэх нь бий.
 

 

Эртний од судлаачид од гариг, сансраас цацран түгэх энергийг чулуу шингээж аваад хүнд дамжуулдаг хэмээн үзсээр иржээ. Тэгэхдээ хүн болгоны хэзээ төрснөөс хамааран чулуу болгон янз бүрээр үйлчилдэг болохыг олон зууны туршид ажиглан тогтоожээ. Ийм учраас ямар нэгэн чулууг биедээ авч явах юм бол тэр хүний ажил төрөл, амьдралд сайнаар эсвэл муугаар нөлөөлдөг байна.

Ямар ордонд төрсөн хүн ямар чулуу зүүх талаар астрологчдын дунд одоо болтол нэгдсэн нэг ойлголт, нэг ангилал гараагүй. Зүүсэн эзэндээ ямар мэдрэмж төрүүлж , яаж нөлөөлж байгаагаар нь чулуугаа сонгох хэрэгтэй гэж үзэх нь ч бий.

Монголд олон жил геологи хайгуулын ажил хийж байсан оросын геологич Ю.Липовский өөрийн номондоо Дорноговийн нэгэн ламаас шар маныг өөрийн чулуу болгон үргэлж биедээ авч явснаар, түүнийхээ өөрт нь үзүүлэх нөлөө, сигналыг мэдэрч явсныхаа хүчээр нүүр нүдгүй элсэн шуурганд амь гарсан тухайгаа бичсэн байдаг. Өөрт сайн нөлөө үзүүлэх өөрийн гэсэн талисманаа зөв сонгон авах нь их чухал юм.

Ер нь бол хулгайн замаар орж ирсэн чулуу хүнд маш муу нөлөө үзүүлдэг бөгөөд худалдаж авсан бол тодорхой хугацааны дараа / жишээ нь алмаз 7 жил / үйлчилж эхэлдэг гэж үздэг. Бэлгэнд авсан юм уу үе дамжин ирсэн чулуу л эзэндээ хамгийн сайн нөлөө үзүүлнэ. Бөгжний хувьд муу хорон санаатай хүний гарт өгж байхаас түдгэлзэх хэрэгтэй, учир нь битүү тойрог хэлбэрийн бүтцээсээ болж эсрэг энергийг тодорхой хугацаанд хадгалдаг гэж үздэг. Ийм бөгжийг зүүсэн хүнийг азгүй явдлууд тойрдоггүй. Хаяж үрэгдүүлсэн бөгжийг олсон бол онцгой анхааралтай байх нь илүүдэхгүй.

1, 3, 5, 7, 9 хэмээсэн тоотой чулуунуудыг биедээ авч явбал сайн.

 

Хумх /01.22-02.19/
Циркон, анар, усан биндэръяа, оюу, ягаан болор, номин, галт чулууны шил, нил ягаан болор, хаш, сувд

Анар нь хайр дурлал, үерхэл дотнослыг билэгддэг байна. Yргэлж дурсан санаж явахаа илэрхийлье гэвэл найздаа анар чулуутай бөгж бэлэглээрэй. Анар нь хоолой болон толгойн өвчинд сайн төдийгүй халуун буулгах үйлчлэлтэй гэнэ. Мөн анар чулууг зүүсэн хүн үргэлж хөгжилтэй цовоо, гэгээн бодол хүсэлтэй явдаг. Харин хулгайн замаар орж ирсэн анар зовлон авчирдаг ажээ. Циркон нь дорно дахинаа ихэд хүндлэгддэг үнэт чулуу. Циркон зүүсэн хүний оюун ухаан саруусаж, сурах эрмэлзэл нь сэргэж, сэтгэлгээ нь задардаг байна. Хөхөвтөр туяатай циркон араатан амьтдын болон хорт могойд хазуулах аюулаас сэргийлдэгт тооцогддог.

 

Загас /02.20-03.20/
Гэрэлт чимэд, халтмар, сувд, усан биндэръяа, хас, саран чулуу, нил ягаан болор, дөш чулуу

Сувд олон өнгөтэй байдаг бөгөөд урт наслуулж, аз жаргал авчирдаг. Сувд зүүсэн хүний нүд нь цоглог болж, ирээдүйгээ зөгнөн мэдрэх чадвартай болой. Мөн хар цагаан хэл ам болон бүтэлгүй дурлалаас сэргийлдэг. Сувдны өнгө, өнгөний хувиралт эзнийхээ эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг илэрхийлдэг. Эзнээ нас барахад гоёмсог өнгөө алдана. Хэн нэгэн хүн танд сувдтай эдлэл бэлэглэвэл таныг хүсч байгаагаа илэрхийлж байна гэсэн үг. Ягаан болор таныг амжилт ялалт руу хөтөлнө. Согтохоос сэргийлж, ухаан бодлыг саруулсгана. Эзэндээ олз, ашиг, аз жаргал авчирна. Харин хайртай хүнд тань хэн нэгэн ягаан болор бэлэглэвэл болгоомжлоорой. Ягаан болор үнэнч дурлалы билэгдэл болох нь ч бий.

 

Хонь /03.21-04.19/
Алмаз, бадмаараг, усан болор, хас, улаан мана, анар, нил ягаан болор, дөш чулуу, номин, усан биндэръяа, ногоолин муурын нүд

Алмаз эрдэнэ бол хамгийн үнэтэй гоёмсог чулуу. Эр зориг, тэсвэр хатуужил, цэвэр ариун ёс суртахууныг билэгддэг. Уур хилэнг номхотгож, зугаа цэнгэлээс хөндийрүүлж, эрч хүч итгэл үнэмшлийг өгдөг. Ажил үйлст амжилт авчран өвчин зовлонгоос сэргийлэн хэл ам, хараалаас хамгаалж, урт наслуулдаг гэнэ. Алмаз эрдэнийг сахиус болгон зүүн гартаа буюу хүзүүндээ зүүх ёстой бөгөөд чулуу таны арьсанд хүрч байвал сайн. Буруу замаар ирсэн чулуу ихээхэн гай зовлон авчирна. Бадмаараг нь тачаангуй, гал халуун хайр дурлалын билэгдэл болдог. Хайр дурлалд аз жаргал авчирна. Дурласан хүндээ бадмаарагтай эдлэл бэлэглэвэл та амжилт олно шүү. Өгөөмөр сайхан сэтгэлтэй хүнд амжилт бүтээл, алдар гавьяа авчирдаг. Муу хүнийг хорлоно. Шархыг түргэн эдгээж, тархины наалдангыг анагаан цус алдалтыг тогтооход сайн нөлөөтэй. Бадмаараг харлавал эзэнд нь аюул заналхийлж байна гэсэн үг.

 

Yхэр /04.20-05.20/
Индраанил, хризолит, улаан мана, халтмар, усан болор, ягаан болор, ундрам, гартаам, барын нүд, усан биндэръяа, хаш, оюу

Оюу нь хувиршгүй, үнэнч сэтгэлийн билэгдэл болдог. Хосуудад эе эв, аз жаргал авчирдаг. Аливаа дайсагнал, хэрүүл маргааныг тасалж эвлэрүүлдэг. Баян тансаг болгодог. Муу хүнийг улам харгис хэрцгий болгоно. Мөнгөнд шигтгэсэн оюу зүүд зөн эвгүйрэхэд, цус алдахад, шар өвчний үед ээлтэй сайн. Эзнийхээ өвчин зовлонг авч, муу юмнаас зайлуулдаг. Бэлгэнд ирсэн оюу өнгөө хувиргавал эзэн нь өвдөнө. Индраанил нь шударга, цэвэр ариун, даруу төлөв зангийн билэгдэл болдог. Хосуудын сахиус. Энэ чулуу нь хүний мэдэх ухаарах хүслийг бадрааж, ой тогтоолтыг сайжруулан, ухаалаг байхад нь тусална. Атаа жөтөө, гүтгэлэг, хэл амнаас хамгаалж, дээдсийн ивээлд багтахад сайнаар нөлөөлнө. Зүрх судасны өвчтэй, эсвэл багтраа өвчтэй хүн зүүн гартаа индраанил шигтгээтэй бөгж зүүвэл сайн.

 

Ихэр /05.21-06.21/
Маргад эрдэнэ, барын нүд, шар болор, гартаам, суьд, улаан мана, гэрэлт чимэд, анар, ногоолин, усан биндэръяа

Гартаам нь уур хилэн, хов живнээс холхон явах боломжийг бүрдүүлдэг. Элдэв хорлол, нүдний хорноос хамгаална. Эзэндээ ээлтэй, хүмүүст цэцэн үг, ухаан хайрлаж, нүднийх нь харааг сайжруулдаг. Хоолой, шүдний өвчин, архагшсан ханиадны үед гартааман зүүлт зүүвэл хурдан анагаана. Биндэръяа нь цэнхэр өнгөтэй чулуу. Хайр сэтгэлд аз жаргал авчирна, харилцаа холбоо удаан хугацаагаар бэхжүүлж өдөг. Биндэръяа зүүсэн хүн амьдралын баяр баясгалантай, аз жаргалтай болдог.

 

Мэлхий /06.22-07.22/
Маргад эрдэнэ, барын нүд, шар болор, гартаам, сувд, улаан мана, гэрэлт чимэд, ногоон мана, гартаам, нил ягаан болор, оюу, муурын нүд, мана, саран чулуу

ImageСаран чулуу нь сарны нөлөөллийн ид шидийг агуулдаг. Тэргэл сартай өдөр болгон даваа гаригт мэлхийн ордныхонд ивээлээ хайрладаг. Аливаа саад бэрхшээлийг давахад тусална. Хүнд хэцүү нөхцөлд ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлдөг. Мэдрэлийн өвчний үед мөнгөнд шигтгэн зүүж хэрэглэдэг. Маргад бол ирээдүйг зөгнөн харах боломж олгон, муу бүхнийг хөөн зайлуулдаг, зүрх сэтгэлийг чангатгадаг. Нүдний харааг сайжруулж, хорхой шавьжнаас сэргийлнэ. Маргадыг удаан зүүвэл нас уртасна. Бусдад хууртахгүй, үнэнч сайн ханьтай байя гэвэл алтанд шигтгэсэн маргад зүүгээрэй. Мэлхийн ордныхонд номин, анар чулуу зохихгүй.

 

Арслан /07.23-08.22/
Бадмаараг, болор эрдэнэ, хув, ундрам, анар, гэрэлт чимэд, усан болор, халтмар, хаш, хас, улаан мана, шар болор, барын нүд

Хувыг олон өвчинг анагаах гайхамшигтай чулуу гэдэг. Арьс өнгөний, хоолойн, үе мөчний өвчинд нэн сайн. Мөн элдэв хараал жатгаас хамгаална. Хоолой боох, зүрх дэлсэх, цус алдахыг зогсоодог. Жирэмсэн эмэгтэй хуван зүүлт зүүвэл амархан нярайлдаг. Хүүхдэд хув зүүлгэвэл эрүүл энх бойждог. Нойргүйдвэл дэрэн дороо, эсвэл орныхоо толгойд хув тавьдаг. Молор эрдэнийг зүүвээс дээдсийн ивээл багтаж баяжна. Аян замын сахиус болдог. Дайсныхаа санаа бодол, хүсэл зоригийг таньж мэдэхэд тусалдаг. Багтраа өвчнийг анагаана. Өшөө хорсол, заналхийллийг номхруулж, хүсэл тачаалыг даран, эр хүнд цэцэн ухаан, эмэгтэй хүнд олон үр заяана.

 

Охин /08.23-09.23/
Гартаам, шар болор, хас, барын нүд, чүнчигноров, улаан мана, анар, усан болор, хаш, номин, сувд, ногоолин, пийсүү

Ногоолин нь “амьдралын чулуу” гэгддэг. Хүч тамир нэмж, өвчин зовлонгоос хамгаална. Тархины архаг үрэвсэл, элэг бөөрний өвчлөлийн үед сайн нөлөөтэй. Нүдний харааг сайжруулдаг. Мөрийтэй тоглоомонд хожил, тэмцээнд ялалт авчран хар цагаан хэл амнаас сэргийлнэ. Аянга цахилгааныг зайлуулж, бусдыг эзэндээ үнэнч байлгах увдистай. Чонын арьсны өнгийг сэргээн засч, шүдний өвчинд халуурахад ээлтэй сайн. Газар хөдлөх, эндэх аюулаас авардаг. Эдгээр чулууг шар алтан дээр шигтгэж хэрэглэж болохгүй.

 

Жинлүүр /09.24-10.23
Гэрэлт чимэд, хризолит, муурын нүд, хаш, утаат болор, нил ягаан болор, хас, халтмар, номин

Опал /гэрэлт чимэд/ нь солонгын өнгөөр туяарсан үнэт чулуу. Итгэл найдвар, үнэнч сэтгэлийн билэгдэл болдог. Аливаа шинэ эхлэлийг ивээдэг боловч эзэн нь хувиа хичээмтгий, шуналтай бол хэзээ ч амжилтанд хүрдэггүй. Тогтвор муутай, олон ааштай хүмүүс энэ чулууг хэрэглэхдээ болгоомжилбол зохино. Зөн билгийг ивээдэг. Опалыг зүүсэн хүн бусдыг ховсдох чадвартай болдог. Опалыг бусдад бэлэглэдэггүйн учир нь атаа жөтөөг төрүүлдэг. Тахлаас хамгаалдаг. Алтанд шигтгэж хэрэглэх нь тийм ч сайнгүй. Энэ ордны хүний сул дорой, тогтворгүй, хувирамтгай занг номин зөөлрүүлдэг. Арьс өнгөний болон үе мөчний өвчтэй хүн номин зүүлт зүүвэл сайн.

 

Хилэнц /10.24-11.22/
Молор эрдэнэ, анар, гэрэлт чимэд, ногоолин, улаан мана, усан биндэръяа, нил ягаан болор, дөш чулуу, халимар, барын нүд, оюу, хас, альмандин

Альмандин чулуу нь анарын нэгэн төрөл бөгөөд цусан улаан өнгөтэй байдаг. Жирэмсэн эмэгтэйн гол сахиус болдог. Хүч чадал хайрладаг. Хутга мэсний шархыг эдгээж, цус алдахаас сэргийлдэг. Хүмүүст найрсаг сэтгэл төрүүлж, үл ойлголцох байдлыг зайлуулдаг. Яр шархыг эмчилж, ой ухааныг сайжруулдаг. Анар нь хэд хэдэн төрөл бүхий хагас үнэт чулуу.

 

Нум /11.23-12.21/
Улаан мана, анар, номин, судалт мана, оюу, нил ягаан болор, барын нүд, усан болор, гэрэлт чимэд, молор

Ягаан болор эзэндээ аз хийморь, амжилт авчирдаг. Хэрүүл маргааныг таслан зогсоодог. Энэ чулуун дээр нар сарыг сийлэн зүүвэл хор, хордох аюулаас хамгаална. Молор эрдэнэ нь дээдэст ивээгдэж, баяжихыг билэгддэг. Дайсныхаа санаа бодол, хүсэл зоригийг урьдчилан тааварлах боломж олгодог. Ажил албандаа зөв шийд гаргахад нөлөөлдөг. Нойргүйдэх болон багтраа өвчинг анагаадаг. Уур хилэн, хүсэл тачаалыг номхруулдаг. Алтанд шигтгэсэн чулуу ирээдүйгээ харах боломж олгон, сэтгэлийн тэнхээ хайрлана.

 

Матар /12.22-01.20/
Бадмаараг, оюу, халтмар, гартаам, гэрэлт чимэд, утаат болор, ногоолин, хар хув, барын нүд, судалт мана

Бадмаараг, маныг зүүвэл хувь заяаны даажигналаас зайлсхийж чадна. Бадмаараг хайр дурлалд аз жаргал авчирдаг. Дурласан хүнээ өөртөө татъя гэвэл бадмаараг бэлэглээрэй. Аянга цахилгаан, үер усны аюулаас хамгаалж, муу юмыг зайлуулдаг. Эзэнд нь аюул заналхийлвэл харлана. Мана нь бусдыг захирах эрх мэдэл олгон, ухаан санааг саруулсгаж, бусдын бодолт нэвтрэх боломж олгодог. Гэнэтийн үхэл, заналхийллээс сэргийлдэг. Мөнгөнд шигтгэсэн мана зүрхний өвчин, нойргүйтлийг эмчилж, муу бодлыг хөөн, амьдрах эрмэлзлийг бадраадаг. Энэ ордонд номин ээл муутай.

 

Эх сурвалж: zurhai.mn

Сэтгэгдэл (1)Add Comment
...
бичсэн A, 2009-09-16
Ene chuluuniihaa nenuudiig Angilaar oruulj uguuch?
report abuse
vote down
vote up
Санал: +1

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2009-09-27, Ням )
 
< өмнөх   дараах >