Хол суугаа тэр нэгэн гүнжид хүргэх үгс.... PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2009-11-23, Даваа
Image 
 
Урд уулын оройд багахан үүлс хуралдаад, би гоё хэлбэртэй, чи тийм хэлбэртэй гэж маргалдаад ч байх шиг харагдана. Яг л маргалдаад байгаа юм шиг харагдаад байгаа болохоор би гэдэг хүн дундуур нь ороод "та нар бүгдээрээ үнэхээр сайхан харагдаж байна. Жинхэнэ гоо үзэсгэлэн бол та нар" гээд чанга гэгч нь орилчихмоор ч юм шиг, гүйж очоод хэлчихмээр ч юм шиг санагдаад байх юм. Жаахан баруунтай харвал гүн цэнхэр цаасан дээр цагаан өнгийг будаж тусаачихсан юм шиг жаахан цагаан үүл ганцаараа аажуухан хөвнө.
 
Ингээд бодохоор бид хоёр адилхан ч юм шиг. Аажуухан, аажуухан хөвөөд л, ганцаараа алхаад л... Нээрээ бид хоёр адилхан юм аа. Гудамжаар хүмүүс алхана. Наашаа, бас цаашаа. Энүүгээр тэрүүгээр. Бүсгүйчүүд нарын хурц туяанаас өөрийгөө хамгаалах гэж гоо сайхан гараараа зулайгаа даран өчүүхэн ч болов сүүдэр үүсгэх гэж оролдох юм. Тэдний алхаа цаанаа л нэг яаруу. Харц нь юунаас ч болсон юм нэг л гунигтай, бас шаналалтай. Тэд энэ нийгэмд ядарч байгаа бололтой. Харин цэцэрлэгийн модод огт өөр харагдах юм. Үнэхээр жаргалтай харагдахыг нь яана аа. Салхинд бага зэрэг найгаад л... Бүжиглээд л, салхитай хамт наадаад л...
 
Монголын салхи, Монголын модод үнэхээр үзэсгэлнэтэй бас хоорондоо жигтэйхэн эвтэй. Гэхдээ тэд нэг л зүйлээс бүр залхаж байгаа бололтой. Хажуугаар нь чимээгүй өнгөрч чадахгүй байгаа янз бүрийн машинууд. Тэд эдгээр мододыг үнэхээр зовоож байх шиг. Машин хажуугаар нь өнгөрөхдөө "сайн уу" гэж чанга гэгч нь дохиогоо дуугаргаад өнгөрөх боловч мододын хувьд энэ мэндчилгээ жинхэнэ там. Ленин гэдэг агуу удирдагчийн хөшөөний дор хэдэн бүсгүйчүүд тамхи татан жаргалтай инээмсэглэн зогсоно. Тэднийг өдөр бүр харсаар байгаад бараг дасал болж дээ. Тэдэнд нэг онцлог бий. Хажуугаар нь өнгөрөх дэгжин даашинз өмсөж, өндөр өсгийт гишгэсэн ганган бүсгүйчүүдээс ч илүү жаргалтай инээмсэглэдэг. Атаархам хүмүүс. Н
 
амайг тэдэнд атаархаж суухад нэгэн залуу ирээд жаргалтай гэгч нь инээх бүсгүйтэй хэдэн үг сольсноо хамтдаа мододын голоор орон алга боллоо. Тэд хоёулахнаа байж болох газар луу тэмүүлэн яваа нь хэнд ч тодорхой. Сэтгэлийн цэнгэлийг яг үүнтэй адил мөнгө өгөөд авчихдаг бол хичнээн сайхан. Харамсалтай нь хүнд сэтгэлийн цэнгэл өгч чадах хүн бүр хүнд ганц л байдаг нь харамсалтай. Тэр хүнийг ганц ч болов харахсан. Ийм хүсэл үүлстэй хамт тэнгэрт замхран одно. Хорвоо үнэхээр уужим юм. Бас үнэхээр үзэсгэлэнтэй. Харин хол байгаа тэр бүсгүйг санагалзах сэтгэл яагаад ч юм арилахгүй нь. Үнэндээ арилгах дур сонирхол ч надаас хол байна. Зүгээр л жижигхэн саванд хийгээд тэр чигээр нь баглаа боодолтой нь хадаглаад л баймаар... Эх оронд чинь ийм л байна. Энэ залууд ч бас ийм л байна.
 
 
Эх сурвалж:  http://buugii.blog.banjig.net/
 
Сэтгэгдэл (1)Add Comment
...
бичсэн mgl, 2010-09-06
yamar goyo zurag ve
report abuse
vote down
vote up
Санал: +0

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2009-11-30, Даваа )
 
< өмнөх   дараах >