Нүүрний арьс яаж зөв арьчлах вэ? PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 19
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2010-02-07, Ням

Image 

Батга таны санааг зовоож байна уу?

Батга үүсэх гол шалтгаан нь арьсны нүхний дотор талын эвэршилт ихэссэнтэй холбоотой. Ялгаруулж буй тос, эвэрлэг давхаргын эсийн бөөгнөрлөөс болж цорго нь бөглөрч хүчилтөрөгчтэй исэлдэн харладаг. Үүнийг хар батга гэнэ. Хэрэв батга үүссэн бол цэвэрлэхээс өөр аргагүй. Гэхдээ өдөр бүр батгаа шахаж цэвэрлэнэ гэсэн үг биш.

 

Цэвэрлээгүй нүүрэнд угаагаагүй гараараа батгаа шахвал бохир орж үрэвсэнэ. Харин долоо хоногт нэг удаа зөв цэвэрлэж чадвал үр дүн сайтай. Ингэж цэвэрлэхэд дараах зүйлсийг анхаараарай. Нүхнээс ил харагдаж байгаа батгыг гэрийн нөхцөлд шахаж болох юм. Харин арьсан дор товруу маягаар гарсан батгыг мэргэжлийн гоо сайханчаар цэвэрлүүлэх нь зүйтэй. Батгаа цэвэрлэхийн өмнө нүүрний арьсаа сайтар цэвэрлээд, уураар утаж зөөлрүүлэх шаардлагатай.

Эмийн ургамлын хандаар бүлээн жин тавьсан ч болно. Гарын хоёр хуруугаа цэвэр салфеткаар ороогоод батга бүхий хэсгийг хоёр талаас нь шахна. Батга шахсаны дараа цус хуралт болон шалбархай үлдээхгүйн тулд хумсаа авсан байх шаардлагатай. Батга шахахын өмнө тэр хэсгийн арьсыг хоёр тийш нь бага зэрэг татаж доороос нь дээш нь чиглүүлнэ.

Зарим хүн үүнийг мэдэхгүйгээс арьсны гүн руу нь оруулдаг. Батга шахагдаж гарахгүй бол оролдож хэрэггүй, үрэвсэлд хүргэх аюултай. Батга шахсаны дараа тэр хэсгийг спирт агуулсан уусмалаар цэвэрлэж, гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалаар арчиж болно. Дараа нь тайвшруулах, нүх агшаах, үрэвслийн эсрэг бүрхэвчийг заавал түрхэх хэрэгтэй.

Тослог арьсанд батга байн, байн гарвал арьс гоо заслын эмчид хандаж зөвлөгөө ав. Сайн дураараа өөрийгөө эмчилж байгаа үед эмийн бодисоос батга ихсэх тохиолдол ч байдаг. Жишээ нь, тайвшруулах үйлчилгээтэй эмийн бодис болох бром, иод агуулсан бэлдмэлүүд, В амин дэм, гэрийн нөхцөлд бидний хэрэглэдэг өсгөгчийн бүрхэвч нь амин дэмийг ихээр агуулсан байдгаас батга улам ихэсч болох талтай. Мөн удамшлын, мэргэжлийн, нарны гэх мэт олон шалтгаан байдаг.

 

Цэвэр зөгийн бал хамгийн сайн маск болдог

Сэвх тогтож, хар батга бий болж арьс маань урьд байснаасаа өнгөө алдаж эхлэдэг билээ. Хэрвээ та энэ байдалтайгаа эвлэгч чадахгүй байгаа бол энгийн хэдхэн зөвөлгөөг уншаад үз.

Нарны хамгаалалтын тос хэрэглэх

Хамгийн амархан үзэсгэлэнтэй гэгээлэг байя гэдэл өдөр тутам нарны хамгаалалттай тос хэрэглэж бай. SPF15 эсвэл түүнээс өндөр нарнаас хамгаалан аминдэмийн найрлагатай чийгшүүлэгч өглөө болгон нүүрээ угаасаны дараа хэрэглэ. Нарны хамгаалалт нь нүүрийг бараан болохоос хамгаалаад зогсохгүй арьсны хавдар болон эрт хөгшрөлтийг үүсгэдэг нарны хортой нил ягаан туяанаас хамгаалж өгдөг. Хүний насыг тодорхойлдог гартаа нарны хамгаалалт түрхэхээ мартваа.

Арьс гуужуулах

Арьсаа өнгөлөг торгомсог байлгахын тулд арьсны үхэжсэн эсийг долоо хоногт нэг удаа гуужуулж бай. Аяганы дөрөвний нэгтэй тэнцэх сүүг хоёр хоолны халбага овьёосны каш, хоёр хоолны халбага бор сахартай холин зутан болтол нь хутгана. Бэлдсэн скрабаараа арьсаа зөөлөн гуужуулаад, бүлээн усаар угаан чийгшүүлэгч түрхэнэ.

Маск хэрэглэх

Гэрийн маск нь арьсыг өнгөлөг болгох шилдэг арга бөгөөд буйдан дээрээ хэвтэж амрах сайхан шалтаг билээ. Долоо хоногт нэг удаа маск түрхэж заншвал сайн. Цэвэр зөгийн балийг нүүр болон хүзүүндээ түрхээд 15 минут орчим хаттал нь байлгаад бүлээн усаар угааж авна.

 

Үрчлээний эсрэг массаж

Өглөө босоод цэвэрлэгч шингэнээр нүүрээ арчаад дараа нь бүлээн усаар угаана. Ингэснийхээ дараа мөс шиг хүйтэн усаар нүүрээ шавших хэрэгтэй. Үүний дараа цусны эргэлт эрс сайжирна. Үүний дараа нүүрний булчин тавирч үрчлээ зөөлрүүлэх массаж хийх хэрэгтэй.

 

Духны массаж:

- Долоовор болон дунд хурууныхаа өндгийг чамархай дээрээ байрлуулан хөнгөн дарна. Ингээд нэг чигт илсээр аажмаар дээшлүүлж дух руугаа хүргэнэ.

- Хурууныхаа өндгийг хөмсөгний дотор талд, хамрынхаа уганд байрлуулна. Ингээд хөнгөн тойруулан илбэх хөдөлгөөн хийнэ. Хуруугаа дээшлүүлсээр үснийхээ захад хүргэнэ.

 

ImageХамрын массаж:

1. Хамрынхаа угаас эхлэн үзүүр хүртэл зөөлөн илбэнэ

2.Хамрынхаа хоёр захаас дээш нь чигээр нь илнэ.

 

Нүдний массаж:

1. Нүднийхээ дээд зовхийн дотор талын үзүүрээс нь эхлэн зах руу нь зөөлөн удаан хөдөлгөөнөөр илнэ.

2. Доод зовхийг мөн дотор талын үзүүрээс нь эхлэн зах руу нь зөөлөн бөгөөд удаан хөдөлгөөнөөр илнэ.

 

Хацар болон эрүүний массаж:

1.Эрүүнийхээ гол дундаас эхлэн хацрынхаа дунд хүртэл хурууныхаа үзүүрээр зөөлөн илнэ.

2. Мөн эрүүнийхээ гол дундаас эхлэн нүүрнийхээ хоёр зах хүртэл хурууныхаа үзүүрээр зөөлөн илнэ.

Эдгээр дасгалуудыг нэг удаад 10-15 удаа хийх бөгөөд нийтдээ долоо хоног хийгээд гурав хоног амрах хэрэгтэй.

Сарын дараагаас үр дүн нь ажиглагдана.

 

Арьсандаа тохируулж маскаа бэлдээрэй

Тослог арьсанд зориулсан бэлдмэл:

Тослог арьс арчилгаа их шаарддаг. Иймд нэг цайны халбага зөгийн бал, мөн тийм хэмжээний сүү, нимбэгний шүүс холиод дээрээс нь сайтар хутгасан нэг ширхэг өндөгний цагаан, мөн маш бага овьёосны гурил нэмж болно. Энэ маскийг нүүрэндээ тавьж 15-20 мин байлгаад угаана.

 

Чийгээ алдсан хуурай арьсанд зориулсан бэлдмэл:

Арьс чийгээ алдсанаас болж үрчлээтдэг. Иймд нэг цайны халбага зөгийн балыг, хоёр ширхэг өндөгний шартай хольж хутгаад дээрээс нь 100 гр ургамлын тос хийж бага зэрэг халаана. Энэ маскийг нүүрэндээ хэд хэд давхарлаж тавина. Ингэхдээ үе болгоны хоорондох зай 5 минут байна. Ингээд гурван үе тавьсны дараа 20 мин болгоод угааж цэвэрлэнэ.

 

Арчилгаа муугаас хөгширч унжсан арьсанд зориулсан бэлдмэл:

Арчилж додомдохгүй байснаас хүний арьс амархан хөгширч унждаг. Иймд нэг цайны халбага улаан буудайн юмуу овьёосны гурил дээр нэг цайны халбага халаасан зөгийн балыг нэмж хөөсөртөл нь хутгана. Дараа нь өндөгний цагааныг нэмж хийнэ. Энэ маскийг нүүрэндээ 20 минут хэртэй тавиад угаана. Хэд хэдэн удаа давтсаны дараа арьсны хөгшрөлт эрс багасна.

 

Арьс хэт хуурайшсан үед пудр түрхэх хэрэггүй

Хэрэв тaны арьс уян хатан чанараа алдаж, хуурайших хандлагатай болсон бол яаралтай арга хэмжээ авахыг зөвлөе. учир нь хуурайшсан арьс нь үрчлээ суух үндэс болдог, хуурай арьсыг яаж арчлах вэ?

Нэг. Өглөө нүүрээ угаахаасаа өмнө цөцгий, ургамлын тос, майонез зэргийн аль нэгийг түрхэж зөөлрүүлнэ. Үүний дараа сүүн шингэнээр арилгаж цэвэрлэ. Харин шүлт ихтэй ердийн саван арьсыг улам хуурайшуулах нь бий. Мөн спиртлэг лосьон, хандыг хэрэглэхээ түр хугацаагаар азна.

Хоёр. Үдэш ус буцалгаж бэлтгэх бөгөөд өглөө буцалсан усан дээрээ сүү дусаагаад нүүрээ угаана. Мөн хүнсний сод хийж болно. Эдгээр нь усыг зөөллөх үйлчилгээтэй бөгөөд таны арьсны чийгийг хадгална.

Гурав. 200гр буцламтгай усанд 1 нэг хоолны халбага ургамлын хатаамал /халгай, балжингарам, яншуй/ хийж 20 минут хандлан шүүгээд нүүрээ угаана. Арьсыг маш сайхан зөөлрүүлэх үйлчилгээтэй.

Дөрөв. Арьс хэт хуурайшсан тохиолдолд, пудр түрхэхээ хэсэг хугацаанд орхи. Харин гуужуулагч бүтээгдэхүүнийг долоо хоногт хоёроос гурван удаа хэрэглэх шаардлагатай. Энэ нь таны хуурайшаад үхэжсэн арьсыг гуужуулж шинэ арьс гарч ирэх боломжтой болгоно. Эдгээр нь зөвхөн гаднах арга хэмжээ. Хуурай арьстай хүн хоол хүнс, дотор эрхтэндээ ч мөн анхаарал тавихаа мартаж болохгүй. Витамин С,А-аар баялаг өндөгний шар уураг, элэг, ногоон сонгино зэргийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх хэрэгтэй.

 

Хуурай арьстай бол чийгшүүлэгч байнга хэрэглээрэй

Хэвийн арьстай хүний нүүрний төв хэсгийн хавтгай нь тослог байх. Aрьсанд байгаа чийгшилтийг алдахгүйн тулд спиртийн төрлийн нүүр болон тос ялгаруулагчийг багасгагч хатаагч бодис хэрэглэхгүй байх шаардлагатай.

Хэвийн арьс: Энэ төрлийн арьс нь уян хатан, хэвийн чийгшилттэй байдаг. Хэвийн арьс зөөлөн, нягтрал сайтай, чийглэг, нүүрний өнгө нь гэрэлтэж байдаг. Хэрвээ та ийм төрлийн арьстай бол өглөө оройд тогтмол цэвэрлээд, өдөртөө нарнаас хамгаалах чийгшүүлэгчтэй тос түрхээрэй. Орой унтахын өмнө чийгшүүлэх тос түрхэж болно.

Тослог арьс: Тослог арьс бохир харагддаг. Тосноос болоод арьсны нүх томордог. Батга гарамтгай. Хэрэв та ийм төрлийн арьстай бол чанар сайтай саван, гуужуулагч бодис зэргийг хэрэглэвэл тустай. Гуужуулагч бодис нь арьсан доорх тос ялгаруулалтыг багасгаж арьсны бүтцийг сайжруулна. Хэдий тослог ихтэй байсан ч арьсанд ус хэрэгтэй. Мөн чийгшүүлэгч тосыг ч хэрэглэ. Өглөө оройд арьсаа нямбай цэвэрлэж байвал арьсны уян хатан чанар, чийгшилт хоёрыг тэнцвэртэй байлгахад тустай. Гэрийн нөхцөлд тослогийг багасгах агшаах, цайруулах маск тавих нь ч үр дүнтэй. Тослог арьстай хүмүүс нүүрээ нарнаас хамгаалах нь чухал.

Хуурай арьс: Хуурай арьс нь хөгшрөлтийн процессыг дагуулж байдаг муу талтай. Xуурай арьс нь хангалтгүй хэмжээний тослогтой учраас чийгийг хадгалж чаддаггүй. Уг нь үл мэдэг маш жижигхэн үрчлээтэй, гоё цэвэрхэн арьс байдаг. Ийм төрлийн арьс хөгшрөхдөө амархан. Ийм арьсыг арчлахдаа өдөр ба шөнө чийгшүүлэгчээр баялаг бас нарны хэт ягаан туяанаас хамгаалсан тос түрхэх хэрэгтэй. Зөв цэвэрлэх нь маш чухал, гэхдээ өдөрт нэг удаа шөнө унтахын өмнө цэвэрлээрэй.

 

Ардын Эрх сонин

 

Сэтгэгдэл (2)Add Comment
...
бичсэн niko, 2012-10-04
bayrlalaa bi ene zovolgoog chini saitar heregjuulnee magadgui nuurnii mine aris goe bolj bval bi tsaash nz nohod bas bus humuust damjuulnaa bayrlala
report abuse
vote down
vote up
Санал: +0
...
бичсэн jujube, 2011-07-29
smilies/cheesy.gif mash goy medeelel shuu ok always
report abuse
vote down
vote up
Санал: +0

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2010-02-12, Баасан )
 
< өмнөх   дараах >