| Кредит карттай холбоотой шинэ хууль 2/22-нд гарна. Анхаарах болон санах зүйлс. |
|
|
|
| Бичсэн: Administrator | |
| 2010-02-21, Ням | |
2 сарын 22-нд Америкийн бүх банкнууд олгодог кредит картуудын terms буюу хэрэглэх нөхцөлүүдээ өөрчилж байгаа гэдгийг та орон нутгийн сонин хэвлэл, зурагт радиогоос мэдэж авсан байгаа байх. Жишээлбэл CITI кредит кард аль хэдийн хэргэлэгчиддээ захиа илгээж жил болгон $60 төлбөр авахаа мэдэгдсэн бөгөөд хэрэв $2500 гаас дээш гүйлгээ хийсэн тохиолдолд энэ төлбөрийг авахгүй гэжээ. Эдгээр өөрчилөлт танд болон таны кредит түүхэнд ямар нөлөө үзүүлэх мөн ямар арга хэмжээ авах талаар энд товч дурдъя. Юуны түрүүнд шуудангаар банкнаас ирж буй бүх захиануудаа хадгалж, анхааралтай уншиж, хуучны хэрэглэх нөхцөлүүдтэй нь харьцуулан үз. Аль картны нөхцөл нь танд сөргөөр, аль картны нөхцөл нь эерэгээр эргэж танд ашигтай болохыг судла. Сан Францискогийн Consumers Union буюу Хэрэглэгчдийн эвсэлийн хуульч Lauren Bowne хэлэхдээ “та онц сайн кредит түүхтэй мөн зээлийн карт дээрхи өрээ байнга цагтаа төлж, дансандаа ямар нэгэн өр, үлдэгдэлгүй байсан ч гэсэн банк танд жилийн 100$ хураамжийг ноогдуулж магадгүй учраас анхааралтай байгаарай” гэжээ. Иймээс 2 сарын 22-оос өмнө та дараахь алхамуудыг хийх хэрэгтэй байна. Үүнд: 1. Хэрвээ та ямар нэгэн зээлийн карт авахыг хүсэж байгаа бол 2 сарын 22-ны дараа өргөдлөө гарга. Шинэ картнууд эхний жилдээ хүүгийнхээ хэмжээг тогтвортой байлгахаас гадна нэмэхгүй, тиймээс та ялимгүй хүлээвэл шинэ хэрэглэгчдийг татахын тулд компаниуд танд илүү ашигтай санал болгож магадгүй юм. 2. Өндөр зээлийн хүүтэй өрөө арай бага APR хүүтэй карт руу шилжүүл. Шилжүүлэхдээ шинэ карт олгогч нь нийт өрнөөс 3-4 хувийн шимтгэл болгож авна гэдгийг сайтар сана. Мөн тухайн картны promotion period буюу сурталчилгааны хугацаа дууссаны ДАРАА шинэ хүү нь хэд болохыг тэмдэглэж аваарай. Хэрвээ шинэ хүү нь таны хуучин картнаас илүү өндөр эсвэл ялимгүй зөрөөтэй байвал дахин шинэ карт руу шилжүүлэх хэрэгтэй болж магадгүй юм (энэ талаар сайн бодож алхамаа хийгээрээ). 3. Plan B буюу “нөөцийн” 1-2 зээлийн карттай бай. Хэрвээ банк танд ямар ч тайлбар өгөлгүйгээр картыг тань гэнэт хаавал, 911-ийн үед хэрэглэх зээлийн карттай байх хэрэгтэй. 4. Эдгээр “нөөцийн” картаар сар тутам бага хэмжээний төлбөр байнга төл. Ж: гэрийн утас, DVD эсвэл видео тоглоомны тогтсон сарын түрээсийн төлбөр (15-25$). Энэ төлбөрөө яг цаг тухайд нь төлж байвал, банк танаас карт хэрэглээгүй гээд inactivity fee буюу танаас ямар нэгэн төлбөр авах эсвэл автоматаар картыг тань хаахаас сэргийлнэ. Энэ талаар та өөрийн зээлийн картны нөхцөл болон шаардлаганаас дэлгэрэнгүй уншиж танилцаж болно. 5. 21 нас хүрээгүй залуу хүмүүс, коллежийн оюутнууд зээлийн карт авах шаардлагатай бол 2 сарын 22-оос өмнө банкуудад хандаж, өөрийнхөө нэр дээр карт авч амжихгүй бол 22-ны дараа 21 наснаас дээш, насанд хүрсэн хүнийг өөрийн co-signer буюу батлан даагчтай болох мөн түүнээс гадна (зарим банкуудад) зээлийн картны төлбөрийг төлөх санхүүгийн чадвартай гэдгээ харуулах шаардлагатай болно.
Мөн “хуучны улиг болсон” зөвлөмж 2 сарын 22-ны дараа ч хэрэг болно. Үүнд: 1. Кредит картныхаа төлбөрийг цагт нь төлж, өөрийн кредит түүхээ онц сайн болгох тал дээр ажил. Шинэ хуулийн дагуу та төлбөрөө 60 хоногийн дотор төлөх эрхтэй (60 хоногийн дараа банк таны үлдэгдэл баланс дээр нэмэлт торгууль ноогдуулна) гэж зааж байгаа ч гэсэн, аль болох хугацаандаа төлөхийг хичээ. Due date буюу заасан хугацаанд нь төлбөр төлөгдөөгүй тохиолдолд таны кредит түүхэнд тэмдэглэгдэнэ гэдгийг сана. 2. Нэг дор хэт олон карт хаах, нээх нь бас таны кредит түүхэнд муугаар нөлөөлнө. Ялангуяа ямар нэгэн loan буюу зээл авах гэж байгаа тохиолдолд тийм алхам хийхээс сэргийл. 3. Заасан minimum amount due буюу төлөх хамгийн бага төлбөрийн хэмжээнээс илүү төлж бай. Тэгвэл зээлээ илүү хурдан төлж барагдуулна. Түүнчлэн шинэ хуулийн дагуу таны зээл хэдийн хугацаанд төлөгдөж дуусах талаар мэдээлэлийг сар бүрийн банкны мэдүүлэгт заах болно. 4. Хэрвээ та кредит картнуудын зээлийг төлөх бэрхшээлтэй тулгарч байвал accredited nonprofit credit counselor буюу зээлийн ашгийн бус мэргэжилтнээс туслалцаа ав. 2 сарын 22-оос хойших банкны мэдүүлэг болгон эдгээр зөвлөхүүдтэй холбогдох 1-800-тай үнэ төлбөргүй утасны дугаарыг агуулах болно. Шинэ зээлийн картны шинэчлэлтийн хууль нь банкны үйлчлүүлэгчидэд энэхүү 1-800-тай дугаар уруу утасдахад ядаж 3 consumer credit counseling agencу буюу АНУ-ын санхүүгийн дампуурлын асуудлыг хариуцдаг шүүхээс зөвшөөрөгдсөн зээлийн зөвлөлгөө олгох мэргэжлийн агентлагуудын утасны дугаарыг олгуулах эрх өгч байгаа юм. 5. Шуудангаар ирж буй санхүүтэй холбоотой бүх захидлуудаа хүлээн авсаны дараа тэр дор нь задлаж, сайтар танилца. Зарим захиан дээр та тодорхой хугацааны дотор хариу өгөх ёстой тул хугацаанаасаа хэтэрсэн тохиолдолд ямар нэгэн төлбөр тооцоонд орж болзошгүй гэдгийг анхаарна уу. Харин хэрэглэгчдийн зүгээс хатагтай Bowne зээлийн картуудын чухал мэдээллийг (Ж: юм худалдаж авахад, үлдэгдэл өөр карт руу шилжүүлэх, зээлийн картнаас бэлэн мөнгө авахад ноогдох хүү, хураамж, төлбөр төлөх сүүлчийн хугацаа, картны сурталчилгааны хугацаа дуусах огноо г.м.) нүдэнд өртөх тусгай газарт тэмдэглэж авах, мөн өндөр хүү төлж эхлэхээс өмнө өрөө бүрэн барагдуулах эсвэл үлдэгдлээ бага хүүтэй карт руу шилжүүлэхийг зөвлөж байна. “Үүний тулд нэлээн их цаг хугацаа болон зохион байгуулалт шаардагдах бөгөөд олон зээлийн карттай хүн олон юм судлаж, танилцах, их юм хийх хэрэгтэй болно. Ямартай ч одоогийн байдлаар зээлийн картуудын сүүлчийн хугацаа нь сар тутмын тогтсон нэг өдөр байх болно” гэж тэрээр хэлжээ. Кредит картны тухай сүүлйин үеийн мэдээг та бүхэн http://finance.yahoo.com –оос олж авч болно. Манай сайтнаас энэхүү мэдээллийг хуулбарлан тавьж байгаа тохиолдолд эх сурвалжийг нь дурдаарай. Баярлалаа.
Танд амжилт хүсье. Бэлдсэн З.Хулан
Set as favorite
Bookmark
Шуудангаар Илгээх
Үзсэн: 436 Сэтгэгдэл (0)
![]() Сэтгэгдэл Бичих
|
|
| Шинэчлэгдсэн огноо ( 2010-03-19, Баасан ) |
| < өмнөх | дараах > |
|---|





