Жагсаалтаар Харах

Сэтгэгдэлүүд

ДОТНО АНДЫН ЗАХИА БУЮ...
Үнэхээр их хичээж. Бидэнд ч гэсэн маш их боломж байдаг, ...
Олон улсын тэмцээнд М...
http://xa.yimg.com/kq/groups/14773574/685219459/name/USA MGL VOLLEYBALL SAN FRANCISCO-2010.pdf
“Жалам Хар” (Тэмдэгл...
uneheer setgel hudulj nulimsaa barij ydlaa.saihan zorigtoi zorilgotoi ohinnooroo baharhalaa.hunii nu...
MONGOLIAN AMERICANS (BY BAATAR TSEND)
About 45 percent of the Mongolian Americans who live the United States are employed in white-collar ...
Аав, охин хоёрын яриа ...
Hi Dear Nominchimedee, Bichsen niitleliig ug useg geelgui unshlaa. Ih zuw onowchtoi niitlel bolson...
Цасны баярт оролцогчдод талархал илэрхийлье. PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2010-03-03, Лхагва
Image 
 
Билгийн тооллын Шинийн 15-ны билэгт сайн өдөр буюу 2 дугаар сарын 28-ны Бүтэн сайн өдөр Сакраментогийн Монголчуудын холбооны дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн дарга Болдмягмарын санаачлагаар Сакраменто хотын нийт Монголчуудын дунд Цасны баярыг Soda Springs цанын баазад тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү баярт хүрэлцэн ирж цагийг зугаатай сайхан өнгөрүүлж цэвэр агаараар амьсгалж, үр хүүхдүүдээ цана, чарга, сноубоард-оор гулгуулсан нийт эцэг эхчүүд, оролцогч хүүхдүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
 
 
Энэхүү цасны баярт Сакраментогийн Монголчуудын холбооны дарга Лхагваа гуай, түүний гэр бүл, Ганзоригийн гэр бүл, Болдмягмарын гэр бүл, Эрдэнчулууны гэр бүл, Маандаагийн гэр бүл, Мөнхөөгийн гэр бүл, Мөнхтөрийн гэр бүл, Батсайханы гэр бүл, Амраагийн гэр бүл, Хоролсүрэнгийн гэр бүл, Дандарын гэр бүл, Маандаа, Баяраа нарын ээж аав, Хоролсүрэнгийн ээж нар хүрэлцэн ирж цагийг үр бүтээлтэй, зугаатай, сайхан өнгөрүүллээ.
 
Ихэнхи хүүхдүүд, эцэг эхчүүд маань өглөө ирэхдээ цана болон сноубоардинг- оор гулгаж чадахгүй ирсэн бол орой гэхэд бүгдээрээ уулын оройгоос салхи татуулан бууж, гулгаж сурсаныг харахад үнэхээр бахархалтай байлаа. Зарим хүүхдүүд маань бүүр анхан шатны суралцагчдын шатнаас шууд дунд шатны суралцагчдийн гулгадаг талбай руу шилжсэн нь үнэхээр бахдам байсан. Үунд Болдмягмарын хүү Чинбаяр, Цэгмэд, Номинаа болон Батсайханы том хүүг дурдаж болноо. Мөн гулгах үр чадвар, хурд, авхаалж самбаагаараа Ганзоригийн хүү Рикки, охин хоёр бусад хүүхдуүүддээ үлгэр дууриал болж эр зориг байвал юуг ч ялан дийлдэгийн жишээ болж тэр хоёр хөөрхөн жоохон хүүхдүүдийн гулгаж байгааг харсан аав ээжүүд, хүүхдүүд бүгд дагаж гулгаад хурдан амжилтанд хүрч байсныг дурдахад таатай байна.
 
Мөн Эцэг эхийн зөвлөлийн тэргүүн Болдмягмар олон хүүхэд, эцэг эхийг дагалдуулан сургаж энэ өдөр бүгдээрээ шинэ юм сурч олз омогтой, итгэл дүүрэн ирсэнийг хэльэ. Түүнчлэн Маандаагийн хүү 6 настай Цэгмэд, Мөнхтөрийн хүү 7 настай Эрхшагай нар тэр өдөр анх цасан дээр цанатай гарч үзээд орой гэхэд баруун солгойгүй гулгаж сурсан хамгийн залуу оролцогчид байлаа. Баяр хүргэе!
 
Энэ өдрийн хүүхдүүдийн маань гулгаж сурсан явдал эцэг эхчүүдэд маш их баяр хөөр авчирсан бөгөөд энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Болдмягмарт нийт эцэг эхчүүдийн өмнөөс гүн талархал илэрхийлье! Мөн энэ завшааныг ашиглан дараа дараагийн олон сайхан арга хэмжээнд бүх нийтээрээ идэвхи зүтгэлтэй оролцож цагийг үр дүнтэй өнгөрөөж байхыг нийт Сакраменточууддаа уриалж байна.
 
Сайн үйлс тум түмээр дэлгэрч та бүхний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, буян чинь бум бумаар арвижих болтугай.

 

 

Сакраменто Монголчуудын Холбоо

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2010-03-15, Даваа )
 
< өмнөх   дараах >