Фото Агшин

ba_soccer_2009_075
Та аль сургуульд сурдаг вэ?
 








Холбоотой

Сайтад: 24 зочид холбоотой байна

Клипний Сангаас




Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List

Инээхүү Дээр Шинээр

Калифорнид хэрэглэгдэж байсан машины мэдээллийг $5-оор авч болох боллоо PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2010-03-08, Даваа
Image 
 
Калифорний хэрэглэгдэж байсан машин худалдан авагчдын эрх ашгийг нэмж хамгаалах, тэдэнд үйлчлэх 2 шинэ хууль /Assembly Bill 647, SB 95/ 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн талаар Даяар Монгол сонинд өмнө нь бичиж байсан билээ. AB 647 нь олон нийтэд үндэстний хэмжээний мэдээллийн сангаас title, хулгай болон машиний бусад мэдээллийг авах бололмжийг олгоно.
 
National Motor Vehicle Title Information System буюу NMVTIS-аас мэдээлэл авах боломжийг хэрэглэгчдэд олгох Нэгдсэн улсын хэмжээний хууль батлагдаж хэрэгжиж байгаа талаар урьд та бүхэнд мэдэгдэж байсан билээ. Калифорн нь уг системд мэдээлэл албан ёсоор оруулдаг цорын ганц муж атлаа хэрэглэгчид мэдээлэл авах боломжгүй байдаг юм. Тэгвэл АВ 647 нь нэгдсэн улсын хуультай DMV-ийн ажлыг уялдуулж, хэрэглэгчдэд энэ мэдээллийн санд хандах бололцоог олгох юм байна. Уг хуулийг санаачлагч, дэмжигчид Калифорний Modesto, San Diego, Bakerfield, Stockton, San Francisco-Oakland, Fresno хотууд улсын хэмжээний хүн амд ноогдох машины хулгайн хэмжээгээрээ эхний 10-т багтаж байгаа болон хэрэглэгчид машины түүхийг 10 дахин илүү үнээр буюу ойролцоогоор $30 төлж авч байгаа зэргээс үндэслэн уг хуулийг батлуулсан бөгөөд хууль хэрэгжсэнээр хэрэглэгчид илүү хямд үнээр мэдээллийг авч машиныг хулгайнх эсвэл salvaged, junk-д байсан, үерт авагдаж байсан эсэхийг шалгаад авах боломжтой болохнээ. Үүний тулд http://www.vehiclehistory.gov/ сайтаар ороод худалдаж авах гэж байгаа машиныхаа VIN дугаарыг хийж, 5 доллар төлсөнөөр уг машины түүх буюу хэдэн майл явсан, хэзээ хамгийн сүүлд зарагдсан, аваарт орж байсан эсэх, хулгайлагдаж эсвэл салваж болж байсан эсэхийг нь мэдэж авна. Зарим хувийн компаниас, түүний дотор Carfax зэргээс илүү дэлгэрэнгүй хайлтын системтэй үйлчилгээг авч болох ч төлбөр нь харьцангуй өндөр билээ.

SB 95 буюу “California Car Buyers Protection Act” нь автомашины дилерүүдийг хэрэглэгдэж байсан машиныг зарахын өмнө өмнөх төлбөрийг нь төлж барагдуулсан байхыг заавал шаардах юм. Эдийн засгийн хямрлаын энэ үед олон тооны дилерүүд хаагдаж байгаа бөгөөд үүнээс болж хэрэглэгчид машины төлбөрөөс гадна давхар өмнөх төлбөр нь нэмэгдэж тэднийг хохирооход хүрч байгаа тул энэ хуулийн дүнд хэрэглэгчид илүү итгэлтэйгээр хуучин машин худалдан авах болно гэж үзэж байна.
 
 
Д.Баярсайхан
Сакраменто
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2010-03-15, Даваа )
 
< өмнөх   дараах >

Хурдан бас аюулгүй нэтээр аялахад Firefox хамгийн сайн нь. 

Get Firefox