“Apple” Монголд салбараа нээнэ PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2011-02-26, Бямба
Image 
 
АНУ-ын програм хангамж, өндөр технологийн “Apple” компанийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэгвэл тун удахгүй “Бодь электроникс” компанийнхан техник технологи, компьютерийн салбарт тэргүүлэгч “Apple” компанитай хамтран Монголд “Apple”-ын салбарыг нээх гэж байгаагаа албан ёсоор мэдээлжээ. Дэлхийн олон оронд салбартай тус компани нь Монголыг сонирхон шинэ салбараа нээх болсон нь учиртай гэнэ.
 
Хүн амын дийлэнх хэсгийн залуучууд эзэлдэг, эдийн засаг нь өдрөөс өдөрт хурдацтай өсөж буй учраас тэд ийн салбараа нээх болсон аж. Мөн “Louis Vuitton”, “Boss”, “Mont Blanc”, “Dior” зэрэг дэлхийн томоохон брэндийн салбар Улаанбаатарт буй нь мөн тэднийг татах үндэс болсон гэнэ. Тус брэндийн бүтээгдэхүүнийг Монголд өмнө нь жижиг компани, хувь хүмүүс оруулж ирдэг байсан нь найдваргүй, үнэтэй байв. Харин албан ёсны салбараа нээснээр сүүлийн үеийн загвар, боломжийн үнэтэй бүтээгдэхүүн худалдан авах боломжтойг “Apple” мэдээлжээ. Дашрамд сонирхуулахад тус компанийн удирдлагууд Монголд зохицсон шинэ бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

 

 

А.Зул

news.mn

 

Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2011-03-02, Лхагва )
 
< өмнөх   дараах >