Гайхамшигтай. Кекутенхо Цэвэгням 37 насандаа их сумод түрүүлэв PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2012-05-20, Ням
Image 
 
Тавдугаар сарын Нацу башёд монголын сумогийн анхдагчийн нэг Кекутенхо Цэвэгням 13 даваатайгаар түрүүлж гайхамшигтай амжилт гаргав. Сүүлчийн өдөр миэгэширагийн 7-оос эрэмблэгдэн барилдаж буй Кекутенхо Цэвэгням, Мэйгэшира-4 Точиазан, озеки Кисенасато нарын гурван бөх 11 даваатай үлдээд байсан юм. Энэ гурван бөхийн аль давсаны дунд нэмэлт барилдаан болж, түрүү бөх тодрох байв. Точиазаны учраа нь озеки Котоошү байсан ч тэрбээр барилдсангүйгээр Точиазан нэг давааг хялбархан авч, түрүү барилдаанд шалгарч үлдэв.
 
Түүний удаад барилдсан Кекутенхо Цэвэгням хүчтэй өрсөлдөгч Гойёдотой таарлаа. Түүнтэй барилдаан таардаггүй, өмнө нь 12 барилдаж 8-нд нь Кекутенхо Цэвэгням унаж байжээ. Гэвч өөртөө итгэлтэй барилдсан Кекутенхо Цэвэгням дэвжээний захад хөнтөрч давав. Ингэсгээр юутай хоёр бөхийн хооронд нэмэлт барилдаан гарах боллоо.
 

Гуравдахь 11 даваатай бөх Кисенасато хүчтэй өрсөлдөгч озеки Барутотой шийдмэг сайн барилдаж, дэвжээний захад хөндөлдүүлэн шахаж чадсан боловч, эцсийн мөчид өөрөө хөнтрүүлэн унав.

Ингээд манай Кекутенхо Цэвэгням, Точиазан хоёр түрүү бөхийн өрсөлдөөнд тунаж үлдлээ. Энэ хоёр бөх өмнө нь олонтаа тааран барилдаж байсан ба Кекутенхо Цэвэгням олонхид нь давж байжээ. Мөн энэ башёгийн 10 дахь өдөр таарч барилдахад Кекутенхо Цэвэгням давсан байна. Сүүлийн саруудын барилдаанд ч давж байжээ.

Нэмэлт барилдааны өмнө Кекутенхо Цэвэгням хөнгөн бэлтгэл хийж, биеэ халааж байхад, Точиазан сэтгэл догдлолоо дарахыг илэрхий хичээж буй байдал ажиглагдав. Хоёр бөх хоюулаа анх удаа түрүүлэхийн төлөө барилдаж буй билээ. Ийнхүү түрүүний төлөө урьд өмнө түрүүлж байгаагүй мэгиэширэ цолтой хоёр бөх тунаж үлдсэн нь барилдааныг улам ч сонирхолтой болголоо.

Үзэгчдийн сэтгэлийг ихэд догдлуулсан барилдаан эхлэхэд хэдхэн өдрийн өмнө хаясан мэхээрээ Кекутенхо Цэвэгням давж, эзэн хааны цомыг гардан авав. Дэвжээнээс буухдаа тэрбээр нулимсаа барьж чадахгүй байв. 

Ийнхүү монголын тав дахь озеки цолтон төрж, Их сумод монголын бөхчүүд 50 дахь түрүүгээ авлаа. (Их аварга Дагвадорж 25 түрүү, Их аварга Даваажаргал 22 түрүү, озеки Харумафүжи 2 түрүү, озеки Кекутенхо Цэвэгням нэг түрүү.)

Кекутенхо Цэвэгням сумод анх 1992 онд орж, сумогийн дэвжээн дэх монгол бөхчүүдийн салхийг хагалж байсан бол 20 жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр түрүүлэв. Тэрбээр одоо 37 нас 8 сартай юм байна. Ийм насандаа их сумод түрүүлсэн нь сумогийн ертөнцөд бас нэгэн гайхамшигийг авчирч, сумод дөчин нас хүртлээ амжилттай барилдах боломжтой болохыг харуулав. Хэдхэн өдрийн өмнө сумогийн дэвжээн дэх 800 дахь барилдаанаа хийсэн билээ.

Кекутенхо Цэвэгням нь бөхийн удамгүй, жирийн нэгэн монгол эр хүн ч монгол эрчүүдийн чадал чансааг илтгэн харуулав. Монголчууд эр хүний бяр 33 насанд гүйцдэг гэж ярьдаг. Их аварга Х.Баянмөнх 41 насандаа нууц товчооны 750 жилийн ойд идэр залуу аварга Бат-Эрдэнэтэй 2 цаг гаруй барилдан үзүүрлэж байсан түүх бий.

Цом гардуулсны дараа NHK Тв-ийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Энэ оны 4 сард тэтгэвэртээ гарсан дэвжээний окатагаа тэтгэвэрт нь гарахаас өмнө баярлуулж чадаагүй маань харамсалтай байна. Мөн энэ амжилтад хүрэхэд 20 жилийн туршид надад маш олон япон хүмүүс тусалж дэмжиж байв. Тэдэнд маш их баярлаж буйгаа илэрхийлье” гэв. “Та дэвжээнээс буухдаа уйлж байсан?” Гэсэн сурвалжлагчийн асуултад “Би ер нь сүүлийн үед их нулимс султай болчихоод байгаа. Би ийнхүү түрүүлсэндээ итгэж ч чадахгүй байна. Цаашид хүч боломжоо шавхан сайн барилдахыг хичээнэ” хэмээн хариулж байв.

Түрүүлсэн бөхийг Сумогийн ордноос задгай машин дээр авч явахад хажууд нь нэг сумоч явдаг ба Их аварга Даваажаргал тэр үүргийг өөртөө авчээ. Манай бөхчүүдээс Их аварга Даваажаргал 10 даваатай, озеки Харумафүжи 8, озеки Ананд 8, Тамаваши 8, Хүчитбаатар 7, Дашням 6 даваатайгаар энэ башёг өндөрлөжээ.

 

dayarmongol.com

Сэтгэгдэл (1)Add Comment
...
бичсэн unen, 2012-05-27
Bayanaa avraga 47 nastai baisan
report abuse
vote down
vote up
Санал: +0

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2012-05-31, Пүрэв )
 
< өмнөх   дараах >