DIY: Өлзий хээтэй үсний хавчаар PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2012-07-15, Ням
Image 
 
Хязгааргүй үргэлжлэлийн билэг тэмдэг өлзий хээгээр гэзгээ гоёхыг хүсэж байна уу? Тун чамин бөгөөд өвөрмөц энэ үсний хавчаарыг наадмынхаа дээлний өнгөтэй хослуулж хийгээрэй. Заавал бүдүүн утсаар биш, металл оосор, саатай туузаар ч хийж болно. Мөн үсний хавчаараас гадна хойно нь зүү хатгаад энгэрийн тэмдэг, хувцасны гоёо ч болгох боломжтой.
 
1. Хэрэгтэй зүйлс: Хайч, лаа, уяа, тарган цавуу /супер цавуу байсан ч болно/, үсний небидинкан хавчаар /хэрвээ энгэрийн тэмдэг хийх бол сүлбээр зүү/
 
 
2. Уяаныхаа үзүүрийг хөврөхөөс сэргийлэхийн тулд үл ялиг түлнэ.
 
 
3. Уяныхаа нэг үзүүрээс баруун гар тийш 10 см нугална.
 
 
4. 5 см-ийг буцааж зүүн гар тийш нугалаад, түүнийгээ дахин баруун тийш нугалж, дээрх зураг шиг 3 гогцоо үүсгэнэ.
 
 
5. 1/4-д нь 1/2-д нь 1/3-д нь 4 хувааж, тус бүр цавуу дусаана.
 
 
6. Урт үзүүрийг нь цавууны дагуу наана.
 
 
7. Нааж дууссаны дараа харагдах байдал.
 
 
8. Доод илүү гарсан үзүүрт нь 5 мм урт зайнд цавуу түрхэнэ.
 
 
9. Баруун гар талын уяаг тойрог хэлбэр гарган наана.
 
 
10. Илүү үзүүрүүдийг хайчилж аваад, хөврөхөөс сэргийлэхийн тулд лаанд түлнэ.
 
 
11. Энгэрийн зүү эсвэл үсний хавчаарийн алийг нь болгохоосоо шалтгаалаад сүлбээр зүү аль эсвэл үсний хавчаарыг хойно нь наана.
 
 
 goolingoo.mn
 
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2012-08-26, Ням )
 
< өмнөх   дараах >