Д.Баярсайхан: Хүүхэд залуучуудад PDF Хэвлэ Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 
Бичсэн: Administrator   
2012-08-27, Даваа

 Image

1. DREAMERers-үүдэд утсаар хуулийн үнэгүй зөвлөгөө өгч байна.

The Asian American Center for Advancing Justice  (Advancing Justice) Asian American Institute (AAI), Asian American Justice  Center (AAJC), Asian Law Caucus (ALC), and Asian Pacific American Legal  Center (APALC) байгууллагуудаас хамтран Обамагийн шинэ бодлогоор хөнгөлөлт эдлэх эрхтэй бичиг баримтгүй хүүхэд залуучуудад (DREAMers) Азийн хэд хэдэн хэлээр үнэгүй хуулийн зөвлөгөө өгөх утасны шугам улс даяар ажиллуулж эхлээд байна.
 
Хуучнаар цагаачлалын алба буюу шинээр Үндэсний аюулаас хамгаалах байгууллагаас (DHS) энэ сарын 15-аас DREAMers-үүдийг албадан гаргах, албадан гаргах процесст орохоос хөнгөлөх өргөдлийг USCIS байгууллалагт бөглөж болохыг зарласан билээ. Энэхүү түүхт сайхан боломжийг ойролцоогоор 1.76 сая хүүхэд залуучууд, эдгээрийн ойролцоогоор 1/10 хувь нь Ази хүүхдүүд байгаа юм гэж дээрх байгууллагуудаас хамтран гаргасан мэдэгдэлд дурджээ.  
 
Энэхүү хөнгөлөлтөнд багтах боломжтой Калифорн мужийн хүүхэд залуучууд Лос Анжелас хотын APALC байгужуллага уруу (888) 349-9695 тоот утсаар болон Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй имэйлээр, Сан Франциско хотын  ALC байгууллага уруу (415) 896-1701 тоот утсаар болон Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй имэйлээр хандаж зөвлөгөө авч болно. 
 
Мөн өргөдлийг түргэвчлэн шийдвэрлэж өгөх амлалтуудад анхааралтай хандахыг дээрх байгууллагуудаас сануулжээ. USCIS байгууллагаас өргөдлийг авч үзэхдээ хурдавчлан шийдэх иймэрхүү программууд байхгүй гэдгийг заасан байгаа.
 
Иймд Монголчууд өөрсдийн гэр бүлийн асуудлыг шийдэж байгаа хуульчдад хандах /ихэвчлэн нэмэлт төлбөргүй хийж өгөх болов уу/, эсвэл өөрсдөө болон өөрийн хотын Монголчуудын холбоодод хандаж туслалцаа авах нь зөв болов уу. Миний хувийн бодол бол эртхэн нь л өгсөн дээр байх. Учир нь сонгуулийн үр дүнгээс хамаарч цагаачлалын бодлого өөрчлөгдөх магадлалтайг та бүхэн юу эс андах вэ.
 
Өргөдлийг дараахь линкээр орж бөглөөд төлбөр /өргөдлийн үнэ $465/ болон бүрдүүлэх бусад материалыг нь хавсаргаарай. http://tinyurl.com/deferredaction
 
 
2. Энэ 9 сард хугацаа нь дуусах тэтгэлэгүүдийн талаарх мэдээллийг оруулав.

ATLAS SHRUGGED CONTEST
Хэмжээ: $50 - 10000
Зохион бичлэгт үндэслэж олгоно.
/ MERIT based upon written essay /
 Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа 09/17/12

QUESTBRIDGE
Хамтран ажилладаг коллежуудад суралцах бүрэн хэмжээний тэтгэлэг олгоно.
FULL RIDE to partner colleges
Хэрэгцээнд үндэслэж олгоно. /Бага орлоготой хүүхүүдэд гэсэн үг/
/ NEED/
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 9/28/2012

CA DEPARTMENT OF EDUCATION, US SENATE YOUTH
Хэмжээ: $5000 & trip to Washington DC /Вашингтон хот уруу аялах зардал/
Сургуулийн захиргаа, захирлаас дэвшүүлсэн  саналд үндэслэж олгоно.
MERIT student must be nominated by school administration
Вэб сайт. www.cde.ca.gov/eo/in/us/
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа   09/28/12
 
 
Д.Баярсайхан 
http://bayaraasacto.blogspot.com/
 
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих

busy
Шинэчлэгдсэн огноо ( 2012-09-12, Лхагва )
 
< өмнөх   дараах >